Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 2022/ШЦТ/33

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Мөнхсайхан даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Алтанлхам, улсын яллагч Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяр, шүүгдэгчийн өмгөөлөгч М.Мөнхөө, шүүгдэгч Ц.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Ш ургийн овогт Цын Бд холбогдох эрүүгийн 2235000000037 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1983 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр Увс аймгийн Наранбулаг суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Увс аймгийн Улаангом сумын 5 дугаар багийн 16-21 тоотод амьдардаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Ш ургийн овогт Цын Б, /РД: ОЭ83040571/.

Холбогдсон хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Ц.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Увс аймгийн Улаангом сумын 5 дугаар багийн нутаг 11-05 тоот хашаанд 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр иргэн Д.Аийг зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн 2235000000037 дугаартай хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт:

Улсын яллагч: -2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр шүүгдэгч Ц.Бгийн согтуурлыг шалгасан “Ц.Бг Увс аймгийн Цагдаагийн газрын эрүүлжүүлэх, саатуулах байранд согтуурал шалгах 6820 загварын драгер багажаар шалгахад 2.46 хувийн согтууралтай байсан болно” гэх магадлагааг (хавтаст хэргийн 03 дугаар хуудас),

-2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хохирогч Д.Аийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр ойролцоогоор 16 цаг өнгөрч байхад цаг хугацааг тодорхой хэлж мэдэхгүй байна Увс аймгийн Улаангом сумын 5 дугаар багийн нутагт байрлах 11-05 тоот хашаанд байрлах манай гэрт хадам дүү Ц.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай орж ирсэн юм. Би тухайн үед өөрийн төрсөн хүү Мтай хамт байсан. Гэтэл Ц.Б нь гэрт орж ирээд агсам тавиад сандал хаалга руу шидэхээр нь “битгий хаалганд уураа гаргаад бай, яах гээд байгаа юм” гэж хэлээд гэрийнхээ зуухны зүүн талын хэсэгт сууж байхад Ц.Б нь шууд ирээд миний амны хэсэгт гараараа 2 удаа цохисон. Би тухайн үед намайг цохино гэж бодоогүй санамсаргүй сууж байхад гэнэт цохичихсон юм. Гэтэл миний үүдэн нэг шүд унаад, нэг шүд хөдөлчихсөн, амнаас цус гарсан, одоо унасан шүдний буйл орчим хөдөлгөөн орчихсон шүд өвдөж байна. Ц.Б намайг цохисоны дараагаар би цагдаагийн газарт дуудлага өгсөн. Би Бг цохисон зодсон зүйл байхгүй, би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй. Удалгүй цагдаагийн алба хаагч нар ирээд Ц.Б болон намайг аваад цагдаагийн газарт очсон юм. Ц.Б нь миний эхнэрийн төрсөн дүү нь юм. Бид хоёрын хооронд өр авлага, өш хонзонгийн асуудал байхгүй. Манай хадам дүү Ц.Б нь архи согтууруулах ундааны зүйл маш их хэрэглэдэг, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ агсам согтуу тавидаг, хүнтэй хэрэлдэж, маргалддаг, зодоон хийдэг хүн юм. Гэр бүлгүй ганцаараа амьдардаг. Ц.Б нь урьд өмнө манай гэрт согтуу орж ирэхдээ байнга агсам тавьдаг, хүнтэй хэрэлдэж, маргалддаг, зодоон хийдэг хүн юм. ...Би гомдолтой байна, зүгээр байсан хүнийг цохиж зодсон учраас маш их гомдолтой байна” гэх мэдүүлгийг (хавтаст хэргийн 15-16 дугаар хуудас),

-2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хохирогч Д.Аийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд дахин өгсөн: “...Ц.Б нь надад эмчилгээний зардал гэж 100,000 төгрөг өгсөн. Надад одоо ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлгийг (хавтаст хэргийн 18 дугаар хуудас),

-2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Уын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр би ойролцоогоор 16 цагийн орчим гадуур явж байгаад Увс аймгийн Улаангом сумын 5 дугаар багийн нутагт байрлах гэртээ ирэхэд манай нөхөр А, төрсөн дүү Ц.Б нар нь хашаан дотор тамхи татчихсан зогсож байсан. Манай хүү М над руу гар утсаар яриад нөхөр А, төрсөн дүү Б нарыг хоорондоо зодолдоод, цагдаа дуудсан байна гэхээр очсон юм. Тэгээд гэртээ очоод юу болоод байгаа талаар асуухад тэд нар хариулаагүй, тэр даруй цагдаагийн албан хаагч нар ирээд дуудлагын дагуу явж байна гэж хэлээд Ц.Б нөхөр А нарыг дагуулаад явчихсан. Гэрт ямар нэг эвдэрч гэмтсэн зүйл байхгүй. Хүү М хэлэхдээ Д.Аийг Ц.Б 2 удаа нүүр, амны хэсэгт нь цохисон талаар хэлсэн. Манай төрсөн дүү Ц.Б эхнэр нь салчихсан, ганцаараа амьдардаг одоо ихэвчлэн манай гэрээр амьдардаг юм. Манай нөхөр А нь дүү Бг заримдаа гэрээс хөөгөөд байдаг. Тэгээд хоорондоо маргалдаад байдаг. Нөхөр Д.А бид хоёр хамтдаа амьдраад 23 жил болж байна. 6 хүүхэдтэй, би хувиараа хөдөлмөр эрхэлдэг. Харин нөхөр маань ажил хийдэггүй, өөрийн дураараа байх дуртай хүн байдаг юм” гэх мэдүүлгийг (хавтаст хэргийн 21-22 дугаар хуудас),

-2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр насанд хүрээгүй гэрч А.М мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр тус аймгийн Улаангом сумын 5 дугаар багийн 11-05 тоотод байрлах манай гэрт ойролцоогоор 13 цагийн үед гэрээс гараад худаг дээр очоод мөс цохиж байхад Ц.Б ах манай гэрт ирчихсэн байна гэхээр нь очоод Б ахыг гэрт унтуулсан. Тэгээд буцаад худаг дээр оччихсон байхад аав А гар утсаар яриад дуудсан ба яваад очиход Б ах гэрийн гадна байсан бөгөөд би гэрт ороод 5 минут орчим болчихоод өрх татахаар гарахад Б ах гэрийн зүүн талын хэсэгт чичирсэн байдалтай байсан юм. Тэгэхээр нь би даарчихаж магадгүй гээд гэрт оруулаад “та одоо унтаад амарчих” гэхэд аав “гарч яв” гээд гэрээс хөөсөн. Би “та хоёр хоёулаа чимээгүй бай” гээд чимээгүй сууж байтал гэнэт нагац ах Б босоод аавыг цохиж байсан, нүүрний хэсэгт 2 удаа цохисон байх тэгэхээр нь би салгасан юм. Салгасны дараагаар аав цагдаа дуудчихсан. Удалгүй ээж ирэхээр нь би худаг руу явсан. Буцаад ирэхэд аав, нагац ах Б нарыг цагдаа нар ирээд аваад явчихсан байсан. Ц.Б нь гараараа аавын нүүрний хэсэгт хоёр удаа цохисон. Намайг харж байхад аав Д.А, Ц.Б ахыг цохиогүй. Ц.Б ахыг аав гэрээсээ хөөсөн. Тэгээд удалгүй “чимээгүй байцгаа” гээд байж байтал Ц.Б ахыг аавыг цохичихсон” гэх мэдүүлгийг (хавтаст хэргийн 24-25 дугаар хуудас),

-Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн “1. Үзүүлэгч Д.Аийн биед зүүн дээд 2, 3 дугаар шүд буюу нийт 2 шүдний булгарал /зайлшгүй авах шаардлагатай болсон/, 4 дүгээр шүдний сулрал, дээд уруулын салстад зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3. Дээрх гэмтлийн улмаас шүд буйлны завсраас цус гарч байгаа тул хэдхэн цагийн өмнө үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 4. Зүүн дээд 2, 3 дугаар шүд буюу нийт 2 шүдний булгарал /зайлшгүй авах шаардлагатай болсон/ гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар бага хэмжээгээр тогтонги алдагдуулах тул “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.2-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно. 5. Дээрх гэмтэл нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 4.11.52.2-т зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг 10 хувиар тогтонги алдагдуулна” гэх шинжээчийн 54 дугаартай дүгнэлтийг (хавтаст хэргийн 30-31 дүгээр хуудас),

-Шүүгдэгч Ц.Бгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр би ганцаараа дэлгүүрээс нэг 0.35 литрийн Хараа нэртэй нэг шил архи худалдан авч гудамжинд уучхаад Улаангом сумын 5 дугаар багийн 11-05 тоотод оршин суух өөрийн хүргэн ах болох Д.Аийн гэрт ороход Б ах, тэдний хүү болох М нар байсан. Би тухайн айлд унтах гээд хэвтэхэд миний хүргэн ах А нь намайг гарч зайл гэж хөөж гэрээс чирж гаргасан. Тэгээд би дахин гэрт нь ортол урдаас хэл амаар доромжилж намайг галын доод талд сууж байтал галын хайчаар миний нуруу хэсэг рүү хальт нэг удаа цохихоор нь миний уур хүрч би Д.Аийг нүүр хэсэг рүү нь гараараа 1 удаа цохисон. Тэгтэл А ах цагдаа дуудаж бид 2-ыг цагдаа нар ирж авч явсан. ...Би Д.Аийн ам хэсэг рүү баруун гараараа нэг удаа цохисон өөр цохиж зодсон зүйл байхгүй. Би Д.А ахын хохирлыг бүрэн төж барагдуулсан бөгөөд эмчилгээний зардал гэж 100,000 төгрөгийг бэлнээр өгсөн. Одоо ямар нэгэн гомдол саналгүй болсон. Тухайн үед А ахын том хүү болох М байсан ба М нь юу болсоныг харсан байх. Намайг архи уугаад ирэхээр уурлаж гэрээсээ хөөгөөд байдаг. Надад Улаангом суманд өөрийн гэсэн гэр орон байдаггүй тул би тухайн айлд хонож өнжин гэрт нь байдаг юм. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байгаа, буруу зүйл хийсэн гэдгээ ойлгож байгаа” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 43-44 дүгээр хуудас) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

Увс аймгийн Улаангом сумын 5 дугаар багийн нутагт 11-05 тоот хашаанд 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр иргэн Д.Аийн амны хэсэгт гараараа 2 удаа цохиж зодсон үйл баримт хохирогч Д.Аийн мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Уын мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч А.М мэдүүлэг, шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 54 дугаартай дүгнэлт, шүүгдэгч Ц.Бгийн мэдүүлгүүдээр хөдөлбөргүй тогтоогдож байна.

Шүүгдэгч Ц.Б хохирогч Д.Аийн биед халдсан үйлдлийн улмаас хохирогчийн биед зүүн дээд 2, 3 дугаар шүд буюу нийт 2 шүдний булгарал /зайлшгүй авах шаардлагатай болсон/, 4 дүгээр шүдний сулрал, дээд уруулын салстад зулгаралт гэмтлүүд учирсан байна. Уг гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно” гэх шинжээчийн 54 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 30-31 дүгээр хуудас)-ээр тогтоогджээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол гэмт хэрэгт тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилжээ.

Шүүгдэгч Ц.Б нь өөрийн үйлдлийг хууль бус, өөрийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хохирол учруулж болохыг ухамсарлаж байсан хэдий ч хохирогчийн биед халдаж эрүүл мэндэд нь хохирол учруулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт үйлдэлдээ хандсан гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Ц.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ц.Б болон түүний өмгөөлөгч М.Мөнхөө нарын зүгээс гэм буруугийн талаар маргаагүй болно.

Хохирогч Д.Аийн “...Ц.Б нь надад эмчилгээний зардал гэж 100,000 төгрөг өгсөн. Надад одоо ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлгийг (хавтаст хэргийн 18 дугаар хуудас) өгсөн байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг шүүгдэгч нөхөн төлсөн гэж үзлээ.

            Шүүгдэгч Ц.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

            Шүүгдэгч Ц.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

            Прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан журмаар шүүгдэгч Ц.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан болох нь (хавтаст хэргийн 70 дугаар хуудас) тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.

 Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлуудыг хамааруулан ойлгоно.

Шүүгдэгч Ц.Бгийн хувийн байдлын талаар гэрч Ц.Оийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Ц.Б нь 1983 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрж өссөн ба манай аав бид хоёрыг бага байхад өөд болж манай ээж 1998 онд нас барснаас хойш ах бид хоёр хоёулахнаа амьдардаг болсон. Манай ах ар гэрийнхээ амьдралыг авч явж намайг сургуульд сургаж өөрөө 2002 онд өрх тусгаарлан тусдаа амьдарч 2 хүүхэдтэй болсон ба Ц.Бгийн эхнэр болох Ж.О нь 2019 онд Бгаас салж 2 хүүхдээ аваад Улаанбаатар хот руу явсан. Тэрнээс хойш манай ах архи согтууруулах ундааны зүй хэрэглэж архинд орсон юм. ...Ах маань үг дуу цөөтэй, даруухан харин хааяа нэг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хүнтэй хэрэлдэж маргалдаад байдаг” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 27 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 48 дугаар хуудас), Увс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын “Увс аймгийн Улаангом сумын 5-р багийн иргэн Цын Б /ОЭ83040571/ нь өрхийн амьжиргааны түвшин тодорхойлох судалгаанд 4 ам бүлтэйгээр хамрагдаж амьжиргааны түвшингийн оноо 409-ээс доош оноотой байна” гэх албан бичиг (хавтаст хэргийн 51 дүгээр хуудас) зэрэг баримтууд хэрэгт авагдсан байх бөгөөд шүүгдэгч Ц.Б нь Увс аймгийн Улаангом сумын 5 дугаар багийн 16-21 тоотод ам бүл 1, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь нотлогдож байна.

   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “...учруулсан хохирлоо нөхөн төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэх хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан улсын яллагч, шүүгдэгч нарын тохиролцсон эрүүгийн хариуцлагын хүрээнд шүүгдэгч Ц.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэлээ.

            Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг 90 (ер) хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулсан болно.                

            Шүүгдэгч Ц.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс энэ шийтгэх тогтоолоор гаргуулах хохиролгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид торгох ял оногдуулсан тул урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ш ургийн овогт Цын Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бг 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Ц.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

4. Шүүгдэгч Ц.Б нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 (ер) хоногийн хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      А.МӨНХСАЙХАН