Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 2022/ШЦТ/74

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга С.Уянга, 

Улсын яллагч Г.Чанцалдулам,

Шүүгдэгч **************өмгөөлөгч Ч.Будхүү,

Хохирогч, шүүгдэгч **************нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******************************нарт холбогдох эрүүгийн 2238000000063 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч **************нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс 17-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэр Талын хонхор гэх газарт иргэн **************маргалдан улмаар баруун гуя, доод уруулд шарх, баруун хөмсөг, зүүн шанаа, хүзүү, цээжний баруун талд, нуруу, баруун тохойд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч **************нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс 17-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэр Талын хонхор гэх газарт иргэн **************маргалдан улмаар танхайн сэдэлтээр биед халдаж хүзүү, баруун шуунд зулгаралт, зүүн бугалга, баруун бугалга, баруун тохой, зүүн чихний дэлбэн, баруун гуянд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

   Шүүгдэгч **************нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс 17-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэр Талын хонхор гэх газарт иргэн **************маргалдан улмаар баруун гуя, доод уруулд шарх, баруун хөмсөг, зүүн шанаа, хүзүү, цээжний баруун талд, нуруу, баруун тохойд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч **************нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс 17-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэр Талын хонхор гэх газарт иргэн **************маргалдан улмаар танхайн сэдэлтээр биед халдаж хүзүү, баруун шуунд зулгаралт, зүүн бугалга, баруун бугалга, баруун тохой, зүүн чихний дэлбэн, баруун гуянд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд тус тус холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн  2238000000063 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч **************мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Би **************биед хөнгөн хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч байна...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,

Шүүгдэгч **************мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Би **************биед хөнгөн хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч байна...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,

Хохирогч **************мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Намайг Энхсайхан боож аваад унагаасан.  Бид хоёрыг ингэж байх үед гадаа гэгээ орж байсан байх бусад бүх хүмүүс унтчихсан байсан...Надад одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг,  

Хохирогч **************мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Батдэлгэр намайг хутгаар айлгах гээд баруун гуя руу шаасныг бол мэдээд байгаа юм. Зарим зүйлийг бол тодорхой сайн санахгүй байна. Миний зүүн гуя хэсэг л өвдөөд байхаар нь хайчаар шаасан гэж мэдүүлсэн. Тэрнээс хайчаар шаасан уу, хутгаар шаасан уу гэдгийг мэдэхгүй байна...Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг, 

Гэрч **************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тэгээд бид нарыг сууж байхад Энхсайхан гаднаас нэлээн согтуу орж ирсэн. Орж ирээд нөхөртэй эхлээд маргалдсан. Тэр хоёрын хооронд зодоон цохион бол болоогүй. Жагаа ах, Мөнхөө эгч 2 болохоор Энхсайхантай зөрөлдөөд гэрээс гараад явсан. Тэгсэн Энхсайхан нөхөртэй маргалдахаа больсон...Батдэлгэртэй маргалдаад галыг нь өшиглөөд сандал авч шидээд... хоолойг нь боож дарж унагаагаад гар хөлөөс нь татаж газар унагаагаад байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 19-20-р хуудас),

Гэрч **************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Нөхөр бид хоёрыг гарах гэж байхад хажуу хашааны айлын хүүхэд болох Энхсайхан зөрөөд орж байсан. Нөхөр бид хоёрыг явах хүртэл ямар нэг хэрүүл маргаан болоогүй...2022 оны 01-р сарын 17-нд Батдэлгэрийнд запас дугуй авахаар ороход Энхсайхан өмдөө өвдөг хүртэл шувтлаад гуяа үзүүлээд намайг хэн шаачихваа гээд байж байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 24-25-р хуудас),

Гэрч **************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Энхсайхан манай нөхөртэй маргалдах гээд зүгээр байхгүй байсан...Манай нөхөр Энхсайханд зодуулсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (хх-ийн 27-28-р хуудас),

Гэрч **************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Хүүгээ гэрт орж ирэхэд асуухад Батдэлгэр ах намайг хутгалсан гэж хэлсэн...Зүүн гуянд хайчаар шаасан гэж хэлсэн. Гуя нь жаахан улайсан байсан. Харин цээжинд зурагдсан нь хутгаар биш байх. Цээжний шархыг асуухад хутга байх л гэж Энхсайхан надад хэлсэн...” гэх мэдүүлэг (хх-ийн 33-34-р хуудас),

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Г.Алтайн 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 82 дугаартай:

  1. **************биед хүзүү, баруун шуунд зулгаралт, зүүн бугалга, баруун бугалга, баруун тохой, зүүн чихний дэлбэн, баруун гуянд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл ба мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байна.
  3. **************биед үүссэн гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4.  Дээрх гэмтлүүд нь хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн гэмтэл байх боломжтой.
  5. Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх дүгнэлт (хх-ийн 37-р хуудас),

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Г.Алтайн 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 80 дугаартай:

1. **************биед баруун гуя, доод уруулд шарх, баруун хөмсөг, зүүн шанаа, хүзүү, цээжний баруун талд, нуруу, баруун тохойд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь ир үзүүртэй болон мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байна.

3. **************биед үүссэн шархнууд тусдаа, бусад цус хуралт, зулгаралт гэмтэл нь нийтдээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Дээрх гэмтлүүд нь хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн гэмтэл байх боломжтой.

5. Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх дүгнэлт (хх-ийн 42-р хуудас),

       Хохирогч, шүүгдэгч **************нар нь сайн дураараа эвлэрсэн тухай 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ (хх-ийн 85-86-р хуудас),

Шүүгдэгч **************хувийн байдлыг тогтоосон Хөвсгөл аймгийн Түнэл сумын 3-р багийн Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 02 дугаартай тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, хур системийн хайлтын иргэний мэдээлэл, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 68-69, 76-р хуудас),

Шүүгдэгч **************хувийн байдлыг тогтоосон Хөвсгөл аймгийн Түнэл сумын 3-р багийн Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 01 дугаартай тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, хур системийн хайлтын иргэний мэдээлэл, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 72-75, 77-р хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн 2238000000063 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч **************нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс 17-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэр Талын хонхор гэх газарт иргэн **************маргалдан улмаар баруун гуя, доод уруулд шарх, баруун хөмсөг, зүүн шанаа, хүзүү, цээжний баруун талд, нуруу, баруун тохойд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч **************нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс 17-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэр Талын хонхор гэх газарт иргэн **************маргалдан улмаар танхайн сэдэлтээр биед халдаж хүзүү, баруун шуунд зулгаралт, зүүн бугалга, баруун бугалга, баруун тохой, зүүн чихний дэлбэн, баруун гуянд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг  тус тус үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч **************нарын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,

Хохирогч **************нарын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлгүүд,

Гэрч **************(хх-ийн 19-20-р хуудас), гэрч **************(хх-ийн 24-25-р хуудас), гэрч **************(хх-ийн 27-28-р хуудас), гэрч ************** (хх-ийн 33-34-р хуудас) мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Г.Алтайн 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 82 дугаартай (хх-ийн 37-р хуудас),

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Г.Алтайн 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 80 дугаартай дүгнэлт (хх-ийн 42-р хуудас),

       Хохирогч, шүүгдэгч **************нар нь сайн дураараа эвлэрсэн тухай 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ (хх-ийн 85-86-р хуудас) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч **************нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

      Гэмт хэрэг гарахад шүүгдэгч нарын хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг шүүгдэгч **************нар нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч нар нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч **************нар нь харилцан бие биенийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бөгөөд хоорондоо эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч **************нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч **************нар нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 76-77-р хуудас)-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч **************нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгч **************нар нь 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох прокурорын ялын саналыг хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан тэдгээрт торгох ял оногдуулах нь зүйтэй байна.

Эрүүгийн  2238000000063 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цагаан өнгийн бариултай хутга нэг ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгах нь зүйтэй байна.

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

      1. Шүүгдэгч ****************************нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тус тус тооцсугай.

      2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ************************** нарыг тус бүр 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

      3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч **************нар нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.

       4. Эрүүгийн 2238000000063 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цагаан өнгийн бариултай хутга нэг ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.

      5. Эрүүгийн 2238000000063 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

      6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

      7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч **************нарт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Т.ХҮРЭЛБААТАР