Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 07 сарын 19 өдөр

Дугаар Дугаар 102/ШШ2017/02046

 

2017 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 102/ШШ2017/02046

Улаанбаатар хот

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

          Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа би,

         Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Ерөнхий сайд Амарын гудамж өөрийн байранд байрлах Хас банк ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

          Хариуцагч: Баянгол дүүргийн 4-р хороо, Голден парк 103-163 тоотод оршин суух, регистр ЧЗ88030416, Боржигон овогт Одончулууны Ууганбаяр,

 

         Хариуцагч: Баянгол дүүргийн 4-р хороо, Голден парк 4а байр 56 тоотод оршин суух, регистр, Боржигон овогт Төгсөөгийн Халиунаа нарт холбогдох 9 874 472 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

      Нэхэмжлэгч Хас банк ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч О.Ууганбаяр нь Хас банктай 2015 оны 1-р сарын 22-ны өдөр 1590009704 тоот зээлийн гэрээ байгуулж 6 000 000 төгрөгийн зээлийг 24 сарын хугацаатай, 360 хоногт 24 хувийн хүүтэй эргэлтийн хөрөнгийн зориулалтаар авсан. 1590009704 тоот зээлийн гэрээнд Т.Халиунаа нь хамтран буюу нөхөх хариуцлага хүлээх үүрэгтэй хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцсон. О.Ууганбаяр нь зээлийн гэрээний гол нөхцөл 1-р хавсралтад заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийн хүү, зээлийн үндсэн төлбөрийг төлөх үүрэгтэй боловч 1590009704 тоот зээлийн гэрээний төлбөрийг 2015 оны 2-р сарын 20-ны өдрөөс хойш хугацаа хэтэрүүлж, гэрээний үүргээ ноцтой зөрчиж байна. Өнөөдрийн байдлаар нийт 815 хоног хугацаа хэтэрч зээлийг төлөхөөс зайлсхийж удаа дараа хуурч зугтааж байгаа болно. Хариуцагчийг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн шүүхэд эрэн сурвалжлуулж амьдарч байгаа хаягийг тогтоосон болно. Зээлийн барьцаанд өөрийн эзэмшлийн LandRover автомашиныг барьцаалсан 200 онд үйлдвэрлэгдсэн 37-68 УБЦ улсын дугаартай, SALPl1547YA4342 арлын дугаартай тээврийн хэрэгслийг барьцаалсан болно. Иймд 1590009704 тоот зээлийн гэрээний 5.1-д заасны дагуу зээлийн гэрээг цуцлаж зээлийн гэрээний үндсэн төлбөрт 5 767 317 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт  3 709 287 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 397 868 төгрөг нийт 9 874 472 төгрөгийг хариуцагч О.Ууганбаяр, Т.Халиунаа нараас гаргуулж өгнө үү гэжээ.  

 

Хариуцагч О.Ууганбаяр, Т.Халиунаа нар нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хас банкны нэхэмжилсэн 9 874 472 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

  ҮНДЭСЛЭХ нь:

 

     Нэхэмжлэгч Хас банк ХХК нь О.Ууганбаяр, Т.Халиунаа нарт холбогдох 9 874 472 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

            Хэрэг  хянан  шийдвэрлэх  ажиллагааны  шатанд  хариуцагч  О.Ууганбаяр, Т.Халиунаа нар нь нэхэмжлэлийн шаардлага болох 9 874 472 төгрөгийг бүрэн төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

            1. Нэхэмжлэгч Хас банк ХХК-ийн нэхэмжилсэн 9 874 472 төгрөгийг  бүрэн төлөхөөр зөвшөөрсөн хариуцагч О.Ууганбаяр, Т.Халиунаа нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 172 941 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 86 470 төгрөг, хариуцагч О.Ууганбаяр, Т.Халиунаа нараас 86 470 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Хас банк ХХК-д олгосугай.

 

          3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                               Р.АЛТАНТУЯА