Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 2022/ШЦТ/63

 

 

 

        02        15                                                                              2019/ШЦТ/39

   2022          02             21                                            2022/ШЦТ/63

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Далайбаяр,

Улсын яллагч Г.Чанцалдулам,

Шүүгдэгч Н.М- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Н.М-д холбогдох эрүүгийн 2238000000050 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Н.М.

Шүүгдэгч Н.М- нь 2019 оны 9 дүгээр сарын орчим Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын 3 дугаар баг “Тосонгийн орой” гэх газраас иргэн Р.Н-гийн эзэмшлийн 1 тооны азаргыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч бусдад 2.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Н.М- нь шунахайн сэдэлтээр 2019 оны 9 дүгээр сарын орчим Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын 3 дугаар багийн нутаг “Тосонгийн орой” гэх газраас иргэн Р.Н-гийн өмчлөлийн 1 тооны улаан /бор/ зүсмийн соёолон насны азаргыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч Р.Н-д 2.500.000 төгрөгийн хохирол учруулан “Мал хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн байна.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

  • Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 11 дүгээр хуудас/,
  • Хохирогч Р.Н-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2019 оны 8 сарын 23-ны өдөр Цагаан-Уул сумын төвөөс адуугаа 3 дугаар баг Тосонгийн орой гэх газарт бэлчээрт гаргасан. Тэгээд би 8 сарын 28-нд очиж харахад манай адуу 3 дугаар багийн Тосонгийн орой”-д байсан. Би тэр үед адуугаа бүртгэхэд манай адуу бүрэн бүтэн байсан. Тэгээд 2019 оны 9 сарын 02-ны орчим 3 дугаар багт очиж адуугаа бүртгэхэд манай адуу азарга нь байхгүй болсон манай адууг манай нөгөө азаргатай адуу хураагаад авсан байсан. Тэгээд би бор азаргаа хайгаад олоогүй юм. Миний хулгайд алдсан азарган үрээ бол им тамга байхгүй хулгайд алдагдах үедээ соёолон үрээ байсан. Одоо бол нас нийлж байгаа улаан зүстэй нуруун дээрээ жижиг цагаан үстэй хоёр сугандаа нэвт эргүүлэгтэй адуу юм. Эх нь Увс аймгийн Баянтэс сумаас авсан араб адууны 50 хувьтай бор гүү байгаа. Эцэг нь Улаан-Уул суманд 9 удаа айрагдсан бор зүстэй азарганы төл 25 хувьтай азарган үрээ байсан. ...Азарга адуу хурааж явсан ижил гүүнүүдээсээ салаад явна гэж байдаггүй юм. ... манай адуу Арбулаг сумын нутаг руу орох ямар ч боломжгүй. Яагаад гэвэл Дэлгэрмөрөн гол гарч байж Арбулаг сумын нутаг орно. Адуу байсан газраасаа Дэлгэрмөрөн гол ороход том уул давж очно. Манай адуунууд ингэж явж очиж Дэлгэрмөрөн орж байгаагүй. Арбулаг сумын нутаг орох боломжгүй. Том голыг ямар ч мал гатлах боломжгүй ялангуяа 8 сард ус ихтэй байдаг улирал. Малын гарамтай газраар хүчээр тууж эсвэл хөтөлж л гарах боломжтой. ...би адуугаа л авах юм бол гомдол саналгүй. ...Н.М- гэх залуу миний 1 тооны адууг бүрэн бүтэн хүлээлгэж өгсөн тул надад одоо гомдол санал алга, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16, 18-19, 21, 23 дугаар хуудас/,
  • Гэрч Б.М-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Н-д 2019 онд бор зүсмийн соёолон азарга байсан. Овооны наадамд уралдаж 5 хурдалж байсан. Энэ зурган дээр харагдаж байгаа бор азарга Н-гийн азарга мөн байна” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 дүгээр хуудас/,
  • Гэрч Г.Н-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... Би энэ зурган дээр харагдаж байгаа бор азаргыг 2021 оны 12 дугаар сард Б- гэдэг Шинэ-Идэр гаралтай хүнээс худалдаж авсан. Миний худалдаж авсан бор азарга им тамга байхгүй нуруун дээрээ жижиг цагаан үстэй мөн оломны бүдэг цагаан үстэй 25 хувьтай эрлийз азарга байгаа. Би бор азаргаа 2021 оны 12 дугаар сарын дундуур Б- гэх хүнээс 1 тугалтай сарлагийн үнээ, 1 соёолон үрээ, 2 тооны бодоор худалдаж авсан. Б- гэх хүн бор азаргыг Гоонон Болдоо гэдэг манай нутгийн хүнээс худалдаж авсан гэж ярьж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32 дугаар хуудас/,
  • Гэрч Д.П-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2020 оны 10 сард Төмөрбулаг сумын Г.А-оос бор зүсмийн хязаалан настай азарга үрээ 2.000.000 төгрөгөөр худалдаж авсан. Өлтгөнд нь би өөрийн хар зүстэй морио өгч байсан. 2021 оны өвөл Төмөрбулаг сумын 3 дугаар багийн иргэн Н- гэх хүнд 2.000.000 төгрөгөөр зарсан. Манай нутгийн хүмүүс намайг Б- гэж дууддаг юм. Миний иргэний үнэмлэхийн нэр бол П- гэдэг. ...бор зүстэй биш үзмэн ягаан, шарилжин улаан ч гэж хэлж болохоор том зүстэй азарга үрээ байгаа. Одоо хавчиг буюу 5 настай Н- гэдэг айлд азарга тавьсан байгаа им тамга байгаагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36 дугаар хуудас/,
  • Гэрч Г.А-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би П- гэдэг хүнд 2020 онд бор азарга зарж байсан. Би П- гэдэг хүнээс 3 сая төгрөгийн морь 2020 онд авсан байсан юм. Тэгээд тэр мориныхоо өлтгийг өгөөгүй байж байгаад бор азаргаа 2 саяд өгөөд дээр нь нас нийлсэн хул зүсний гүү өгч байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39 дүгээр хуудас/,
  • Гэрч З.Д-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Энэ зурган дээр харагдаж байгаа Н-гийн 2019 онд хулгайд алдсан бор азарга мөн байна” гэх мэдүүлэг /хх-ийн 41-42 дугаар хуудас/,
  • Гэрч Н.М-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2019 онд намар Д-гэх хүнтэй утсаар яриад адуу авч байгаа юу гэж асуугаад авна гэхээр нь 2 адуу өгнө гэсэн юм. Тэгээд Д-гэдэг хүн Арбулаг сумын 2 дугаар багт манай тэнд ирээд би өвөлжөөн дээр адуунаасаа бор азарган үрээ, хүрэн үрээ, 2 тооны адуу барьж өгөөд өөрийнхөө ... хаан банкны дансаар 500.000 төгрөг Д-с шилжүүлж авсан. ...найз Н.М-аас аваад 7 хонуулж Д-гэх хүнд зарсан” гэх мэдүүлэг /хх-ийн 44-46 дугаар хуудас/,
  • Гэрч М.Д-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...манай азарга үрээ нуруун дээрээ жижиг цагаан үстэй байсан шиг санаж байна. Им тамга байхгүй байсан өөр содон зүйлийг нь мэдэхгүй байна. Хурдан адуу байсан. 2018 онд Тосон уулын овооны баяр дээр 5-д хурдалж байсан. Одоо зураг нь манай нөхрийн утсан дээр байгаа. Бид хоёроос өөр манай нутгийн Д-, М- нар мэднэ” гэх мэдүүлэг /хх-ийн 52-53 дугаар хуудас/,
  • Гэрч Ц.Р-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би Том хүү Н-гийн хүү буюу Э-г үсээ авахад нь 2014 онд хурдан ягаан азарганыхаа төлнөөс бэлгэнд өгч байсан юм. Би бэлгэнд улаан бор зүстэй унага өгөөд 2015 онд даага болохоор нь гардуулж өгөөд манай хүү Н- сургаж байсан юм. Тэгээд шүдлэн, хязааланд нь сумын наадам болон бага наадмуудад уяж хурдлуулж байсан юм. Ингээд 2018 оноос хязаалан настай байхад 4 гүү хураалгаж азарга тавьсан байсан. 2019 оны хавар 4 гүү хураалгасны 1 нь унагалсан байсан. Үүнд миний мэдэхийн 2 хээр гүү, 1 алаг гүү, 1 бор гүү хураалгасан байсан. 1 хээр гүү нь унагалсан байсан санагдаж байна. Ингээд 2019 оны намар 8 сарын сүүлчээр Цагаан-Уул сумын Тосон багийн нутаг Тосонгийн хөндий орчмоос алга болчихсон байсан. Манай хүү болон би тэр хавиараа эрэл сураг болоод олоогүй юм. Алдагдах үедээ соёолон настай болсон байсан юм. ...Ер нь азарга адуу бол хурааж явсан гүүнүүдээ орхиод салж байсан асуудал байдаггүй юм. Мөн өөр азарга булааж авсан тохиолдолд ижил адуугаа болон хурааж явсан гүүгээ бараадаад явж байдаг гэдгийг би олон жил мал дагасан малчин хүний хувьд сайн мэднэ. Мөн манай хүүгийн адуу Дэлгэрмөрөн голын зах руу бэлчиж байгаагүй, ер нь тэр орчиндоо байран болсон нутгийн адуунууд. Дэлгэрмөрөн гол орлоо гэхэд найман сард хүний хүчээр гол гатлах уу гэхээс биш өөрсдөө гол гарах ямар ч боломжгүй. Дэлгэрмөрөн гол нь 8 сард их устай, үертэй байдаг болохоор Арбулаг талаасаа ч адуу бэлчиж гарч ирэхэд хүнд. Иймд манай хүүгийн адуу ямар нэгэн хүний хүчин зүйлээс шалтгаалж Арбулаг сумын нутагт очсон нь тодорхой байгаа юм” гэх мэдүүлэг /хх-ийн 55-56 дугаар хуудас/,
  • Гэрч А.Н-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би Н-д улаан бор зүсмийн азарга үрээ байсан талаар мэднэ. Энэ үрээг А.Н- уяж хурдлуулж эхэлж байсан. Тэгээд азарга тавьж гүү хураалгаж байсныг ч бас мэдэх юм. Соёолон байхад нь шиг санагдаж байна хэдэн гүү адуу хураалгаж байгаад алдлаа гэж яригдаж байсан. Шүдлэн хязаалан байхаас нь уяж эхэлсэн, сумын хэмжээний бага наадамд айрагдаж байсан санагдаж байна. Би нэгдлийн үеэс адуу харж маллаж эхэлсэн хүн. Үүнээс хойш тасралтгүй мал дагаж ирсэн. Одоо 30-аад жил мал маллаж байна. Гүү хурааж явсан азарга яагаад ч хурааж явсан гүү адуугаа орхиж өөр адуунд нийлэх боломжгүй. Ялангуяа соёолон наснаас дээш бол өөр азарганд булаалгахгүй. Хурааж явсан гүүгээ орхиод явсан тохиолдол ер нь харж байгаагүй. Ер нь тайлбарлахад төвөгтэй байгаа ч гүүгээ орхиж явдаггүй бичигдээгүй хуультай гэж тайлбарламаар юм уу гэж бодогдож байна. Азарга адууг хүн салгахгүй бол өөрөө салахгүй, нас гүйцсэн бүдүүн азарганд булаалгалаа гэж бодоход гүүнүүдээ бараадаад холдож чадахгүй явж байдаг юм. ...Р.Н-гийн аав Р- гэж хүн бий энэ хүнд сум орон нутагт болон аймагт яригддаг ягаан зүсмийн хурдан азарга байсан. Тэр азарганых нь төл улаан бор зүстэй үрээ байдаг байсан. Тэр талаар нь азарга тавьсан байсныг нь мэдэх юм. Мөн сум орон нутагтаа уяж хурдлуулж байсан. Үүнийг Цагаан-Уул сумын иргэд болон моринд сонирхолтой хүмүүс сайн мэдэх байх” гэх мэдүүлэг /хх-ийн 58-59 дүгээр хуудас/,
  • “Ихэр мөрөн аудит” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээчний 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн: “...Р.Н-гийн хулгайд алдсан бор азарганы үнэлгээг 2.500.000 төгрөгөөр үнэлж саналыг хүргүүлж байна” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 61-62 дугаар хуудас/,
  • Шүүгдэгч Н.М-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би прокурорын тогтоолын зүйчлэлийг хүлээн зөвшөөрч байна. ... би гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт үйлдэлдээ гэмшиж байна. ...Би тухайн улаан /бор/ зүсмийн адуу байгаа хүн дээр буюу Г.Н- гэх хүнтэй 2022 оны 01 сарын 31-ний өдөр Төмөрбулаг суманд уулзсан. Г.Н- гэх хүн 2021 онд уг адууг 2 бодоор худалдан авсан гэх тул би Г.Н- гэх хүнд 2 бодтой дүйцэх хэмжээний 2.000.000 төгрөг бэлнээр өгөөд улаан /бор/ зүсмийн адууг авч, Мөрөн суманд ирээд хохирогч Р.Н-д бүрэн бүтэн хүлээлгэж өгсөн. Би Р.Н- болон Г.Н- нарыг ямар ч гомдол, саналгүй, хохиролгүй болгосон” гэх мэдүүлэг /хх-ийн 71, 73 дугаар хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/ зэрэг бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон дараах баримтуудыг шүүх шинжлэн судлав. Үүнд:

  • Урьд нь ял шийтгүүлж байгаагүй болохыг тодорхойлсон ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 77 дугаар хуудас/,
  • Шүүгдэгч Н.М-ын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 78 дугаар хуудас/,
  • Иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 79 дүгээр хуудас/,
  • Эд хөрөнгө бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 80 дугаар хуудас/ зэрэг баримт бичиг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүйн дээр шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, маргахгүй байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.

 Мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгчээс авсан гэрчийн мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй” гэх үндэслэлээр шүүх үнэлээгүй болохыг дурдаж байна.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн мэдлэг дутмаг, амар хялбар аргаар эд хөрөнгө олох санаа зорилго, мөн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиг үүрэг бүхий байгууллага холбогдох хууль журмыг сурталчлах, соён гэгээрүүлэх ажил хангалтгүй хийгдсэн зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байна.

Шүүгдэгч Н.М- нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь гэрч, хохирогч нарын мэдүүлгээр нотлогдож байна.

Шүүгдэгч Н.М- нь шунахайн сэдэлтээр 2019 оны 9 дүгээр сарын орчим Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын 3 дугаар багийн нутаг “Тосонгийн орой” гэх газраас иргэн Р.Н-гийн өмчлөлийн 1 тооны улаан /бор/ зүсмийн соёолон насны азаргыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч Р.Н-д 2.500.000 төгрөгийн хохирол учруулан “Мал хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн болох нь гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 11 дүгээр хуудас/, хохирогч Р.Н-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 15-16, 18-19, 21, 23 дугаар хуудас/, гэрч Б.М-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 28-29 дүгээр хуудас/, гэрч Г.Н-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 31-32 дугаар хуудас/, гэрч Д.П-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 35-36 дугаар хуудас/, гэрч Г.А-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 38-39 дүгээр хуудас/, гэрч З.Д-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 41-42 дугаар хуудас/, гэрч Н.М-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 44-46 дугаар хуудас/, гэрч М.Д-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 52-53 дугаар хуудас/, гэрч Ц.Р-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 55-56 дугаар хуудас/, гэрч А.Н-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 58-59 дүгээр хуудас/, “Ихэр мөрөн аудит” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээчний 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 61-62 дугаар хуудас/, шүүгдэгч Н.М-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 71, 73 дугаар хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/ зэрэг шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудаар тогтоогдож, шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхийг зөрчин хор уршигт зориуд хүргэж, мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн нь дээрх гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахайн сэдэлтээр, ашиг хонжоо олох зорилгоор, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм.

Хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх үзлээ.

Гэмт хэргийг илрүүлэх зорилгоор хийсэн гэрч, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг зэрэг нь гэмт хэрэг гарсан нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтооход чухал ач холбогдолтой болсон байна.

Шүүгдэгч нь амар хялбар аргаар эд хөрөнгө олох, иргэдийн мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаарх мэдлэг дутмаг, мал сүргийн хариулга, маллагаа хангалтгүй, малаа удаан хугацаагаар бэлчээрт орхих зэрэг нөхцөл байдал дээрх гэмт хэргийг үйлдэх шалтгаан нөхцөл болсон гэж үзэхээр байна. 

Шүүгдэгч Н.М- нь шунахайн сэдэлтээр 2019 оны 9 дүгээр сарын орчим Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын 3 дугаар багийн нутаг “Тосонгийн орой” гэх газраас иргэн Р.Н-гийн өмчлөлийн 1 тооны улаан /бор/ зүсмийн соёолон насны азаргыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, бүр мөсөн үнэ төлбөргүй өөрийн өмчийн нэгэн адил захиран зарцуулах боломжийг бүрдүүлж авсан байна.

Шүүгдэгч Н.М-ын үйлдсэн энэхүү гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар нь бусдын өмчлөх эрхийн халдашгүй байдалд 2.500.000 төгрөгийн хохирол учирсан гэж шүүх дүгнэлээ.

Хавтаст хэрэгт хохирогч Р.Н-гийн: “...Н.М- гэх залуу миний улаан /бор/ зүсмийн 1 тооны адууг бүрэн бүтэн хүлээлгэж өгсөн тул надад одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 23х/ хэрэгт авагдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хавтаст хэрэгт баримтжуулсан шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Н.М-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгч нь гэмт хэргийг санаатайгаар хүсэж үйлдсэн, хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэргийг тус тус харгалзан бусдын малыг хулгайлсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгчийн хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, хохирол төлбөргүй байдал, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдал, хохирогчоос уучлалт гуйж эвлэрсэн, үйлдсэн гэмт хэрэг, хохирол, хор уршигт хандаж буй хандлага, шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа зэргийг харгалзан үзсэн болно.

Шүүгдэгч Н.М- нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.

Шүүгдэгчийн хувьд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүй, харин гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлоо нөхөн төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүх шүүгдэгч Н.М-д ял оногдуулахдаа шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт /хх-ийн 91/ гаргасан, улсын яллагчаас “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 5 сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “...оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т заасан “согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох”  хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авах” саналтайгаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн байх тул улсын яллагчийн саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно”, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол таван жил, түүнээс бага хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэж заасныг баримтлан дээрх нөхцөл байдалд тус бүрд нь дүгнэлт хийж, шүүгдэгч Н.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жил 5 сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т заасан “оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх” үүрэг хүлээлгэх,  7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т заасан “согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох”  хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээг авч шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.М- нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэж байна.

Шүүгдэгч Н.М-д тэнссэн хугацаанд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Н.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мал хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр шүүгдэгч Н.М-ыг 1 (нэг) жил 5 (тав) сарын хугацаагаар тэнссүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-д зааснаар тэнссэн хугацаанд шүүгдэгч Н.М-д “оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх”, “согтууруулах ундаа, мансууруулах бодис, хэрэглэхийг хориглох” үүрэг хүлээлгэх, хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээг авсугай.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.М- нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
  5. Шүүгдэгч Н.М-д тэнссэн хугацаанд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
  6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжпэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
  7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжпүүлсүгэй.
  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

         ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                М.ЭРДЭНЭ-ОЧИР