Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 130/ШШ2017/00421

 

 

 

 

 

2017 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 130/ШШ2017/00421

Баян-Өлгий аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 12 дугаар багт оршин суух, И****** овогт А.Жгийн хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч А.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Айбек нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлтийн агуулга: Ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүсжээ.

Хүсэлт гаргагч А.Ж шүүхэд гаргасан хүсэлтэд: Миний бие Ногооннуур сумын Улаан уулын бага сургуульд бага ангийн багшаар 1987 оны 7 дугаар сарын 01-нээс 1988 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүртэл ажилласан. Тухайн үед ажилд орсон тушаал байгаа боловч ажлаас гарсан тушаал байхгүй байна.

Иймд нийгмийн даатгалын байгууллага ажилласан жилийг шүүхээр тогтоолгохыг зөвлөсөн учир миний 1987 оны 7 дугаар сарын 01-нээс 1988 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүртэл 1 жил Ногооннуур сумын Улаан уулын бага сургуульд бага ангийн багшаар ажилласныг тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч А.Ж шүүх хуралдаанд хүсэлтийн талаар мэдүүлэгтээ: Би 1987 онд төгсөж ирээд Ногооннуур сумын Улаан уулын бага сургуульд ажилд орсон. Тэр үед ажилд орсон тушаал байгаа. Дараа нь 1988 оны 6 дугаар сард ажлаас чөлөөлөгдөөд Өлгий сумын 4 дүгээр бүрэн сургуульд шилжиж ирсэн. Тэгэхэд гарсан тушаал алга болсон. Архиваас олдоогүй учраас ажилласан жилээ шүүхээр тогтоолгох гэсэн юм гэв.

 

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хүсэлт гаргагчийн хүсэлтээр шинжлэн судалж

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч А.Жгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагч А.Ж нь 1987 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүртэл Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Улаан уулын бага сургуульд бага ангийн багшаар ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна гэж үзлээ.

Үүнд: -Архангай аймаг дахь Багшийн сургуулиас 1987 оны 6 дугаар сарын 25-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтэр, түүний бичилт,

- Баян-Өлгий аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 276 дугаар архивын лавлагаанд 1.Аймгийн Ардын боловсролын хэлтсийн даргын 1987 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 127 тоот тушаалаар А.Жг Улаан уулын бага сургуулийн бага ангийн багшаар авч ажиллуулсан байна.

2. Мөн даргын 1988 оны 7 дугаар сарын 13-ны өдрийн 100 тоот тушаалаар Өлгий хотын 8 жилийн дунд сургуулийн бага ангийн багшаар авч ажиллуулсан байна гэжээ.

- БЗ78101003 регистрийн дугаартай Ители тыныбек овогт Орынбекийн Ханипагийн тодорхойлолтод; Би 1987-1988 онд Улаан уулын бага сургуульд 1 дүгээр ангид элсэн орсон юм. Тэр үед манай ангийн багш А.Ж байсан юм. Ногооннуур сумын Улаан уулын бага сургуульд А.Ж багш 1987-1988 онд ажиллаж байсан нь үнэн болно гэх тодорхойлолт болон хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан тайлбар, архивын лавлагаа болон хүсэлт гаргагчийн хөдөлмөрийн дэвтрийг харьцуулсан байдал зэрэг нотлох баримтууд болно.

Иймд хүсэлт гаргагч А.Ж нь 1987 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүртэл Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Улаан уулын бага сургуульд бага ангийн багшаар ажиллаж байсан байдлыг тогтоож, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар А.Ж нь 1987 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүртэл Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Улаан уулын бага сургуульд бага ангийн багшаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хүсэлт гаргагч А.Жгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4. Энэ шийдвэрийг хүсэлт гаргагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.МЕЙРАМБЕК