Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 07 сарын 20 өдөр

Дугаар Дугаар 102/ШШ2017/02048

 

2017 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 102/ШШ2017/02048

Улаанбаатар хот

 

 

   Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

  баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

          Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа би,

       Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 7-р хороо, 12-р байранд байрлах, Шарга-12 сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлтэй,

 

       Хариуцагч: Баянгол дүүргийн 7-р хороо, 12-р байрны 69 тоотод оршин суух, регистр ХБ82042314, Боржигон овогт Сувдаагийн Батзаяад холбогдох 171 000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянаад

                                                                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

 

    Нэхэмжлэгч Шарга-12 сууц өмчлөгчдийн холбоо нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай шарга 12 СӨХ нь 2005 онд үүсгэн байгуулагдаж иргэдийнхээ ая тухтай амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх үүднээс МУ-ын Иргэний хууль, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн дагуу үйл ажиллагаа хэвийн явуулсаар өнөөдрийг хүрсэн. Холбооны үйл ажиллагааны дүнд бид бүхэн өөрсдийн болон улсын төсвийн хөрөнгөөр байрандаа дээврийн ажлын засвар, лифтийг шинэчлэн сайжруулах, хаалганы түгжээ солих зэрэг сантехникийн засвар үйлчилгээ, цэвэр бохир усны шугам хоолой солих зэрэг засварыг тогтмол хийж ирсэн. Гэтэл Баянгол дүүргийн 7-р хороо, 12-р байрны 69 тоотод оршин суух С.Батзаяа 2016 оны 8 сараас 12-р сар хүртэлх, 2017 оны 1-р сараас 5-р сар хүртэлх СӨХ-ийн төлбөрөө төлөөгүй байна. Иймд Иргэний хуульд заасны дагуу С.Батзаяагаас 171 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.  

 

            Нэхэмжлэгч Шарга-12 сууц өмчлөгчдийн холбооны захирал Б.Нямдаваа нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хариуцагч С.Батзаяа нь нэхэмжлэлийн шаардлага 171 000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч  Шарга-12 сууц өмчлөгчдийн холбоо нь С.Батзаяад холбогдох 171 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд хариуцагч С.Батзаяа нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн үндэслэлээр нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан байна. Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

            1. С.Батзаяад холбогдох 171 000 төгрөг гаргуулахыг хүссэн Шарга-12 сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч Шарга-12 сууц өмчлөгчдийн холбоо нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5680 төгрөгийг улсын төсөвт үлдээж, улсын орлогоос 2890 төгрөгийг, хариуцагч С.Батзаяагаас 2890 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                   Р.АЛТАНТУЯА