Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 2021/ШЦТ/298

 

 

 

 

 

 

 

 

 

    2021              8              11                                                   2021/ШЦТ/298

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

   Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

  Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдбаяр,

  Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Уранчимэг,

   Шүүгдэгч нарын өмгөөлөгч П.Ганбаатар,

  Шүүгдэгч Н.П, А.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

  Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Гт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Пд тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2034003700383 дугаартай, 2 хавтаст хэргийг 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.  

 

  Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1.Монгол Улсын иргэн, Г, Борнуур суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эхнэр, оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаартай.

 

2.Монгол Улсын иргэн, П, Зуунмод суманд төрсөн, 37 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой мэргэжилгүй, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт эрхэлсэн тодорхой ажилгүй,  улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаартай.

 

  Холбогдсон хэргийн талаар:

  Шүүгдэгч Н.П нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт, шүүгдэгч А.Г нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

  Шүүхийн хэлэлцүүлэгт:

 

Шүүгдэгч Н.Пын өгсөн: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн учраас дахин мэдүүлэг өгөхгүй гэх мэдүүлэг,

Шүүгдэгч А.Гийн өгсөн: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн учраас дахин мэдүүлэг өгөхгүй гэх мэдүүлэг,

 

  Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:

 

 Хохирогч С.О /хх 6-7, 8-9/, хохирогч Н.Э /хх 10-12, 13-14/, гэрч Н.П /хх 15, 16-17/, гэрч Ц.Д /хх 18, 152/, гэрч М.Баянбаатар /хх 19/, шинжээч Э.Э /хх 36, 155-156/, Н.Пын яллагдагчаар өгсөн /хх 46/, А.Гийн яллагдагчаар өгсөн /хх 51-52/, насанд хүрээгүй гэрч О.Галхүү /хх 153/, гэрч Н.Энхцэцэг /хх 154/ мэдүүлгүүд,

          Төв аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн №248 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 21/,

 Төв аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн №34 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 23/,

Төв аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн №247 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 26/,

Төв аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн №34 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 28/,

 гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 3/, шүүгдэгч Н.Пын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 61/, шүүгдэгч А.Гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 71/ зэрэг хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтууд болно.

 

  Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар: 

 

            Шүүгдэгч А.Г, Н.П нар нь бүлэглэн Төв аймгийн Зуунмод сумын 5 дугаар баг Усны аж ахуйн В02-01 тоотод 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр С.Оийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

            Шүүгдэгч Н.П нь Төв аймгийн Зуунмод сумын 5 дугаар баг усны аж ахуйн В02-01 тоотод 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж өөрийн төрсөн ах Н.Эыг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь;

 

            Хохирогч С.Оийн өгсөн: “Төв аймгийн Зуунмод сумын 5-р баг УАА-д гэрийн гадаа хүргэн Оогийгийн тээврийн хэрэгсэлд манай нөхөр Э цуг нэг шил архи хуваагаад ууж байсан. Тэгэхээр нь би юу хийгээд архи уугаад байгаа юм та хоёр уугаад байх юм надад хийгээд өг гэхэд надад нэг хийж өгөхөөр нь би уугаагүй газар асгасан. Тухайн үлдсэн архиа Оогий Э хоёр хувааж ууж дуусаад намайг нэг шил архи аваад өг гэсэн. Би авч өгөхгүй гэсэн чинь тэр хоёр шаналгасаар байгаад нэг шил архи, нэг пивотой авхуулсан. Тэгээд Э бид хоёр хашаандаа ороод гэр лүүгээ орсон. Э согтоод уйлаад байснаа гэрээс гараад явсан. Би гэртээ хадам ээж, эгч нарын хамт байж байсан чинь нөхөр Э гэрт орж ирээд орон дээр суусан. Тэгтэл араас нь Г, П хоёр орж ирээд Эыг нийлээд цохиж зодоод Г нь Эыг чи муу эндээс зайлаарай энд чамайг байлгахгүй шүү гээд байсан. Гэрт байсан хүмүүс Эыг цохиж зодоод байсан. П Г хоёрыг салгах гэсэн дийлэхгүй байсан. Би ойртох гэсэн айгаад байсан. Эыг цохиж зодоод байхаар нь би та нар одоо боль гэсэн чинь П чи дуугай бай эндээс зайл гээд миний хацарт алгадсан. Тэгэхээр нь би чи намайг алгаддаг хэн бэ гэсэн чинь П нь намайг заамдаж аваад чирээд хацарт хоёр удаа гараараа цохиж зодсон. Тэгэхээр нь би заамдсан гарыг нь тавиулсан чинь Г нь ирээд миний нүүр лүү цохисон. Юунаас болж намайг болон манай нөхөр Эыг цохиж зодсон талаар мэдэхгүй байна. Тухайн үед П, Г хоёр наад муу эмгэн шуламыг нохойд хаяж өг, янхан гичий ялтан минь гэх мэтээр хэл амаар доромжлоод намайг гэрээс хөөж гаргаад цонхоор хараад орж ирүүл ална шүү гээд намайг гадаа гаргаад оруулахгүй байсан. Миний бие өвдөөд би алхаад аймгийн эмнэлэгт ирж үзүүлж цагдаад мэдэгдсэн. Миний үүдэн дээд шүд унасан, хоёр шанаа хавдсан одоо толгой тархи өвдөөд байна. Тухайн үед гэрт манай нөхөр Эын ээж Д, эгч Энхцэцэг, Энхжаргал нар байсан. Г, П нартай ямар нэгэн өс хонзон өр авлага байхгүй. Тухайн үед П, Г нар эрүүл юм шиг байсан би архи согтууруулах ундааны зүйл уугаагүй эрүүл байсан. Намайг ямар өс хонзонгоор цохиж зодож хэл амаар доромжилсон талаар мэдэхгүй байна. Гомдолтой байна гэх мэдүүлэг,

            Манай нөхөр Э бид 2 10-аад хоногийн өмнө хадам аавын бие муу гээд ирсэн. Гэтэл 2021.4.27-нд хадам аав нас бараад 29-нд ажил явдал нь дуусаад 3 хоноод явна гэж байтал өчигдөр буюу 2020.4.30-ны өдөр манай нөхөр 2 эгчийнхээ нөхөртэй машинд архи уугаад сууж байхад нь би очоод юу болоод байна гэтэл уучлаарай гашуудал тайлаад ганц юм уучихлаа гэсэн. Дахиад 0,5 литрийн Хараа аваад нэг ахынхаа эхнэрийг хүргэж өгөх гээд явсан. Тэгээд эргэж ирээд хадмынд байж байтал Э гараад явсан бөгөөд Э гадаа юу яриад байнаа гэхээр нь гартал өөдөөс Э орж ирсэн чинь араас нь манай нөхрийн дүү П нөхөр Гтойгоо орж ирээд П нь барьж аваад Г нь Эын нүүр лүү 2, 3 удаа цохиод авсан. П мөн нэлээн хэд цохисон. Манай нөхрийг зодож байхдаа тэр хоёр чи муу энд байх ёсгүй шүү муу ялтан чинь зайл шоронгийн хашаа шиг хашаа бариад чамайг оруулахгүй гээд үглээд байсан. Тэгээд бүр эхнэр нь бариад нөхөр нь зодоод байсан. Эгч Энхцэцэг нь болиоч та нар гэхээр нь би очоод та нар чинь хүн биз дээ гэтэл намайг чи муу хөгшин янхан зайл, ялтан дагаж яваа юм чинь ямар өөдтэй байдаг юм гээд над руу дайраад П над руу хүрч ирээд алгадхаар нь чи хүн бүхнийг зоддог юм уу гээд түлхтэл цаанаас нь Г хүрч ирээд намайг цохитол миний шүд хугарчихсан. Гэтэл би гарах гэтэл нохой нь байхаар нь айгаад гарч чадахгүйи амбаарт нь зогсож байтал Г нохойд хаяж өгнө гээл чирээд байсан. Би харанхуй шөнө байна та нар чинь монгол хүн биз дээ гэтэл чи яв зайл гээд чирээд байсан. Тэгээд амнаас цус гараад байсан болохоор эмнэлэг рүү алхаж очсон. Шөнийн 1 цаг болж байсан. Оруулахгүй байсан болохоор гадаа зөндөө суусан. Айгаад орж чадахгүй утас дотор байсан болохоор цагдаа дуудаж чадаагүй. Энхцэцэгийн нөхөр Одонхүү хориод дийлэхгүй байсан болохоор нь ах дүү нарын асуудалд оролцохгүй гээд гараад явсан. Үүдэн нэг шүд хугарсан. Уруул язарсан.” гэх мэдүүлэг /хх 6-7, 8-9/,

 

            хохирогч Н.Эын өгсөн: “Манайх Төв аймгийн Зуунмод сумын 5-р багийн нутаг усны аж ахуй гэх гэр хороололд байдаг. Тэгээд 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр би архи согтууруулах ундаа уугаад ээжийнд гэртээ орж ирээд байж байсан чинь гаднаас төрсөн дүү Н.П орж ирээд намайг архи согтууруулах ундаа уугаад ээжийг зовоогоод байх юм саяхан аав нас барсан ажил явдал нь дуусаад удаагүй байхад гээд үглээд байсан. Тэгэхээр нь би согтуурхаад хэрүүл хийсэн чинь намайг ор луу түлхэж суулгаад нүүр тус газарт гараараа хэд хэдэн удаа цохиж зодсон. Тэгэхэд хамраас цус гарсан өөр ямар нэгэн зүйл болоогүй. Хамтран амьдрагч С.Оийг хэн хаана нь юугаар цохиж зодсон талаар би хараагүй. Тухайн үед би архи согтууруулах ундаа уусан их согтуу байсан. Намайг П цохиж зодож байгаад гэрээс гараад явсныг бүдэг бадаг мэдэж байна. Намайг Пын нөхөр Г цохиж зодоогүй. Миний эрүүл мэндэд нүд бага зэрэг хөхөрсөн толгой доргисон өөр ямар гэмтэл учраагүй. Би тухайн үед шүүх эмнэлгийн дүгнэлттэй танилцсан тухайн гэмтлээс миний биед П дүү тархи доргилт, урууланд шарх, баруун чамархай зөөлөн эдийн няцрал баруун зовхи хацар зөөлөн эдийн няцрал, цус хуралт зэрэг гэмтлийг учруулсан. Бусад гэмтлүүд нь би урьд орой нь хүмүүстэй архи согтууруулах ундаа уугаад согтуу гэр лүүгээ явж байгаад унах үед чулуун дээр унаж гэмтэл авч байсан. Манай дүү П тухайн гэмтлийг учруулаагүй. Би эхээс 6-гуулаа манай хамгийн бага дүү Н.П, би дээд ах нь байгаа юм. Надад дүү Птай ямар нэгэн өс хонзон өр авлага байхгүй. Гомдол санал нэхэмжлэх зүйлгүй.” гэх мэдүүлэг /хх 10-12/,

 

            Шүүгдэгч А.Гийн өгсөн: “Төв аймгийн Зуунмод сумын 5-р баг УАА-нд 2020 оны 4-р сарын 27-ны өдөр манай эхнэр Пын аав нас бараад тэгээд ажил явдалтай байсан. Тэгэхэд 2020 оны 4-р сарын 30-ны орой Пын төрсөн ах Э архи согтууруулах ундаа уугаад хашааны үүдэнд согтуурхаад хашхираад байсан. Тэгээд талийгаачийн гэрт Э согтуу ороод тэнд согтуурхаад байсан. Тэгснээ гэрээс гарч ирээд надтай уулзмаар байна гээд би тэгэхээр нь чи одоо унт ажил явдалтай байхад ар согтууруулах ундаа уугаад би чамтай уулзах хэрэг байхгүй гэж хэлээд Э гэр лүү орсон. Тэгсэн манай эхнэр П Эыг аав нас бараад ажил явдалтай байна ээжийг тайван байлга гээд Эыг цохиж зодсон. Тэр үед Эын эхнэр О Пын хажуунаас дайраад байсан. П Оийг чи цаашаа гээд түлхсэн би тэр үед Э болон эхнэр О нарыг ажил явдалтай байна наад хоёр чинь ямар нэмэр болох биш явуул гээд гэрээс хөөсөн. Би Э болон О нарыг цохиж зодсон зүйл байхгүй. Манай эхнэр П Эыг гараараа нүүр толгой руу нь цохих зодсон. Оийг П биеийн аль хэсэгт юугаар цохиж зодсон талаар хараагүй. Тухайн үед П бид хоёр архи уугаагүй эрүүл байсан. Э архи уусан согтуу байсан. О нь архи уугаагүй эрүүл байсан. Манай эхнэр П Эыг цохиж зодох үед гэрт манай хадам ээж Д, хадам дүү Оргилболд, Энхцэцэг, Энхжаргал нар байсан. Би Оийг цохиж зодоогүй гэрт байсан гэрч нар мэдэж байгаа. Тухайн үед би энд ажил явдал болсон байна О болон Э нарыг энд байлгахгүй гээд гэрээс хөөж гаргасан. Э манай эхнэр Пын төрсөн ах байгаа юм. О Этай сүүлд суусан, энэ хоёртой ямар нэгэн харилцаа байхгүй.” гэх мэдүүлэг /хх 13-14/,

 

            гэрч Ц.Дын өгсөн: “Э, П нарын төрсөн ээж нь байгаа юм. Г, О нар манай хүргэн бэр. Эыг П нүүр лүү нь 1-2 удаа цохиж байсан. Оийг цохиж зодоогүй. Эыг цохиж зодох болсон шалтгаан нь төрсөн аав нь нас бараад ажил явдал нь дуусаагүй байхад нь Э, О нар нь архи уугаад байсан болохоор нь уурласан. Г нь Э, О нарыг цохиж зодоогүй. Орж ирээд та нар болиоч орж ирж ээжийг элэг бариад байгаа юм уу яагаад байгаа юм бэ, аавыг байхад ингэдэггүй байсан шүү гэж хэлж байсан.” гэх мэдүүлэг /хх 18, 152/,

 

            гэрч Н.Энхцэцэгийн өгсөн: “Э, Г, П, О нарыг зодолдож байхад ээж Д, миний хүү Галхүү бид нар байсан. Энхжаргал эгч зуны байшинд согтуу унтаж байсан, Оргилболд байхгүй байсан. Эыг манай дүү П ажил явдал болж байхад архи уулаа гээд нүүр хэсэгт нүднийх нь ойролцоо 1 удаа цохисон. Тэгэхээр нь би очоод салгаад зодоон цохион хийж болохгүй гээд салгасан. Оийг бол хэн ч цохиж зодоогүй. Г хэнийг ч цохиж зодоогүй орж ирээд эхнэр Пыг аваад гараад явсан. О гадагшаа гарсан тэрнээс хойш удаж байтал цагдаа ирсэн хэн цагдаа дуудсаныг мэдэхгүй. П, Э, О, ээж Д, хүү Галхүү бид нар байсан.” гэх мэдүүлэг /хх 154/,

 

            гэрч М.Баянбаатарын өгсөн: “Би 2020 оны 4 дүгээр сарын 30-ний өдөр жижүүртэй байсан. Тэгэхэд С.О гэх эмэгтэй хүнд зодуулаад ирлээ гээд бие өвдөнө, толгой өвдөнө дотор муухайрна, дотор салганана бас хүнд чирүүлсэн шүд унасан гэж ирсэн. Тэгэхээр нь би үзэхэд биеийн ерөнхий байдал дунд байсан дотор эрхтэн хэвийн хэвлийд зовуурьгүй, мэдрэлийн үзлэг хэвийн хүзүүний хөшилтгүй, 12 хос мэдрэл хэвийн, дээд талын үүдэн шүд унасан, бага зэрэг цочирдсон, амин үзүүлэлт тогтвортой байсан. Оношоор тархины доргилттой, үүдэн шүд унасан байсан тул эмчилгээнд парацетамол 500 граммаар хийсэн. Тэгээд ар гэрийнхэн болон цагдаад дуудлага өгсөн. Би 4 дүгээр сарын 30-нд ээлжтэй байсан. Надад хэлэхдээ 4 дүгээр сарын 30-ний орой хүмүүс зодолдохоор нь би салгах гэж байгаад хүнд зодууллаа гэж ярьж байсан. 2 хүн зодолдоод байхаар нь салгах гэж байгаад эрэгтэй хүнд зодуулсан гэж ярьж байсан. Манай яаралтай тусламжийн хуудсанд 2020 оны 4 дүгээр сарын 30-ний шөнө ирж үзүүлсэн болохоор 2020 оны 5 дугаар сарын 01-н буюу маргаашдаа бичигддэг байгаа.” гэх мэдүүлэг /хх 19/,

 

            шинжээч Э.Эын өгсөн: “Н.Эын биед болон эмнэлгийн бичиг баримтыг үндэслэн дүгнэлт гаргахад хамар ясны болон зүүн нүдний ухархайн хананы хуучин хугарал гэмтэл байсан. Хоншоор яс дээд талаараа дух яс, 2 талаараа хацар яс, доод хэсгээрээ тагнай ястай залгаж байрласан нүдний аяга, хамрын хөндийг бүтээхэд оролцдог хос яс юм. Н.Эын хувьд баруун нүдний ухархайн доод хананаас хоншоорын хөндий рүү үргэлжилсэн цөмөрсөн хугаралтай байсан. Хамар яс, хоншоор яс нь тус тусдаа яс бөгөөд гэмтлийн зэрэг нь тус тусдаа тусгагдана. Хамар яс нь дээд талаараа дух яс, 2 хажуу хэсгээрээ хоншоор ястай доод хэсгээрээ хамрын мөгөөрстэй нийлж байрласан яс бөгөөд энэ 2 яс нь тус тусдаа яс бөгөөд хамар ясны хугарал нь хоншоор ясны хугаралд хамаарахгүй болно. С.Оийн биед 2020 оны 5 дугаар сарын 01-ны өдөр үзлэг хийж 2020 оны 5 дугаар сарын 06-ны өдөр дүгнэлтийг гаргасан. Нүүрэн тус болон толгойн аль ч хэсэгт нэг удаагийн мохоо зүйлийн үйлчлэлээр цохиход тархи доргилт үүснэ. С.Оийн биед үзлэг хийхэд эмнэлэгт үзүүлсэн яаралтай тусламжийн хуудастай байсан ба түүн дээр тусгагдсан эмчийн үзлэг, оношийг дүгнэлтэд тусгасан болно. Тархи доргилтыг эмнэл зүйн шинж тэмдэг үзлэгийг үндэслэн мөн толгойн компьютер томографаар бататгаж байж тархи доргилт гэж үздэг. С.Оийн биед үзлэг хийхэд тархи доргилтын шинжгүй байсан бөгөөд толгойн компьютер томограф хийлгээгүй байсан.” гэх мэдүүлэг /хх 36, 155-156/,

 

            Шүүгдэгч Н.Пын өгсөн: “2020 оны 4-р сарын 30-ны өдөр ажил явдалтай байхад манай төрсөн ах Э согтууруулах ундаа уучихсан согтуурхаад байсан. Тэгэхээр нь би төрсөн ах Эыг архи уулаа гэж гараараа гараараа нүүр болон толгой хэсэг рүү нь цохиж зодсон. Оийг би цохиж зодоогүй над руу дайраад байхаар би түлхсэн. Тэгэхэд газар унасан. Тухайн үед Э архи согтууруулах ундаа уусан их согтуу байсан. О бид хоёр архи согтууруулах ундаа уугаагүй эрүүл байсан. Э болон О нарыг манай нөхөр Г цохиж зодсон үйлдэл байхгүй. Эыг цохих зодож эрүүл мэндэд нь хохирол учруулсан хүлээн зөвшөөрч байна. Э чи намайг зод би чиний мууг үзнэ гээд огт хөдлөөгүй. Би гараа хавдтал цохисон. 2 халуун сав байсан тэрүүгээр Эыг цохисон. Би Эыг алж байж л миний хань, үр хүүхэд, эх, эгч нар минь тайван байна. Би биеэ барьж дийлээгүй. 1 удаа уруул руу нь гараараа цохисон. О навсагнаад урдуур гүйгээд байсан. Миний уур дээд цэгтээ хүрсэн байсан. О угаасаа хүнд гай болоод сурчихсан.” гэх мэдүүлэг /хх 15, 16-17/,

            “...ах Э уурлачихсан орилоод байхаар нь би шууд 1 цохиод авсан. Тэгсэн манай ах чи надыг цохь зод гээд үг хэлээр доромжлоод байсан. Тэгэхээр нь би баруун гараараа ахин Эын нүүр хэсэгт 3-4 удаа цохисон. Тэгсэн эргүүлээд миний уруул руу цохисон. Тэгээд ээж маань уйлж больцгоо гэсэн. Тэгэхээр нь бид нар салсан. Тэр үед О бид нарын дундуур ороод гүйгээд байсан тэрнийг цохисон хүн байхгүй. Тухайн үед ах Э согтуугаар орилж хашхираад байсан. Тэгэхээр нь боль гэж хэлсэн. Нүүр хэсэгт нь 3-4 удаа баруун гараараа цохисон байгаа. Манай нөхөр Г нь Э, О нарыг цохиж зодоогүй худлаа ярьж байна.” гэх мэдүүлэг /хх 46/,

 

            шүүгдэгч А.Гийн өгсөн: “2020 оны 4 дүгээр сарын сарын 27-нд манай хадам аав Намдаг нас барсан байгаа. Манай гэр бүлийн зүгээс 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр ажил явдал нь дууссан. Тэр өдөр үдээс хойш манай гэрт орлого нь их зарлага нь бага гэсэн яриа гарсан байсан. Манай эхнэр П бид 2 ажил явдлыг гардаж хийсэн байгаа. Тэр орой 23 цагийн орчим Э нь манай баз хүргэн Одонхүү, Идрээ нарын хамт архи ууж байсан. Тэр үед Э хашааны гадна орилоод байсан юу гэж орилсныг нь би сонсоогүй. Удалгүй Э надыг дуудсан тэгэхээр нь Этай уулзаагүй эхнэр Пагмадуламд утас руу нь залгаж Э надтай уулзмаар байна чи уулзах уу яах уу гэж хэлсэн. Тэгсэн манай эхнэр талийгаач аавын гэрт ороод Эыг нүүр лүү нь гараараа цохисон. Би харж байсан хэдэн удаа цохисныг нь мэдэхгүй байна. Тэгээд манай эхнэр Оюунаа, Э хоёрыг одоо яв гэж хэлсэн. Тэгээд О Э хоёр тэр оройдоо явсан. Тэгэхэд Оийн амнаас цус гарсан зүйл байгаагүй. Тэгээд бид 2 гэр лүүгээ орсон. Тэгсэн маргааш нь буюу 2020.4.30-ны өглөө 06 цагийн үед цагдаа нар ирээд манай эхнэр Пыг аваад явсан. Би араас нь Цагдаагийн байгууллагад ирсэн. Манай эхнэрийн эгч Энхцэцэг, Энхжаргал, манай хадам ээж Доржпагма, мөн Одонхүүгийн 2 хүүхэд байсан. О гэх хүнийг цохиж зодсон зүйл байхгүй. Харин Эыг манай эхнэр П нүүр лүү нь цохисон. Тэр үед Э чи надыг зод гээд байсан.” гэх мэдүүлэг /хх 51-52/,

 

   Төв аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн №34 дугаартай шинжээчийн дүгнэлт: “1.С.Оийн биед 11-р шүдний булгарал, зүүн хацар, баруун бугалганд цус хуралт, буйланд шарх гэмтэл тогтоогдлоо. 2.3.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 4.5.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам зааврын 4.11.52.1-д зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги 5%-иар алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх /хх 24/,

 

Төв аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн №34 дугаартай шинжээчийн дүгнэлт: “1.Н.Эын биед хоншоор ясны хугарал, баруун нүдний ухархайн хананы хугарал, тархи доргилт, уруулд шарх, баруун чамархай зөөлөн эдийн няцрал, баруун зовхи, хацар зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун бугалга, цээжинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.3.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 4.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам зааврын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй.” /хх 28/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.

           

            Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Н.П, А.Г нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй хэдий ч шүүх хуралдаанд шүүгдэгч нарын зүгээс улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болохыг дурдав.

 

            Хохирогч Н.Э, С.О нарын эрүүл мэндэд учирсан хохирлыг шүүгдэгч нар учруулаагүй байна гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Тухайлбал: Тухайн үйл явдал 2020 оны 5 дугаар сарын 30-ны орой болсон байх бөгөөд хохирогч С.О шөнөдөө эмнэлэг болон цагдаагийн байгууллагад хандсан. Тухайн шөнө түүний Төв аймгийн Нэгдсэн эмнэлгийн хүлээн авахад очиж эрүүл мэндийн тусламж авсан эмчийн тэмдэглэлийг үндэслэн шинжээч эмч дүгнэлт гаргасан. Өөрөөр хэлбэл хохирогч С.Оийн эрүүл мэндэд учирсан хохирол, мэдүүлэг шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, С.О, Н.Э нарын эрүүл мэндэд учирсан хохирол тухайн гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэж үзэв.

 

            Иймд хяналтын прокуророос шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцуулахаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

           

            Хохирогч С.О, Н.Э нар нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол нэхэмжлээгүй, гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

            Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

            Улсын яллагчаас шүүгдэгч Н.П, А.Г нарын үйлдсэн гэмт хэрэг нь Өршөөлийн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт хамаарч байгаа тул шүүгдэгч Н.П, А.Г нарын үйлдсэн гэмт хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг,

            Шүүгдэгч нарын өмгөөлөгч П.Ганбаатар нь шүүгдэгч нарын холбогдсон гэмт хэрэг нь анхан болон давж заалдах шатны шүүхээр нийт гурван удаа орж байна. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас харахад хэрэг учралын газар байсан гэрч, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээс С.О гэж хүнд учирсан хөнгөн гэмтлийг А.Г гэж хүн учруулсан уу гэдэг дээр эргэлзээ байдаг. Ийм учраас өмнөх шүүх хуралдааны хэлэлцүүлэг дээр шүүгдэгч нар нь гэм буруу дээрээ маргаж, мэтгэлцэж оролцож байсан. Шинжээчийн дүгнэлт, хохирогчийн зүй бус үйлдэл, шүүгдэгч нарын хувийн байдал, анх удаа гэмт хэрэгт холбогдож байгаа зэрэг зүйлс нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас харагддаг. Хохирогч нарын гомдол санал нэхэмжлэхгүй зүйлгүйг харгалзан улсын яллагчийн хэлсэнчлэн Өршөөлийн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт хамруулан өршөөл үзүүлж хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх саналыг тус тус гаргав.  

 

              Шүүгдэгч Н.П, А.Г нарын үйлдсэн гэмт хэрэг 2020 оны 4 дүгээр сарын 30-ны орой болсон байх бөгөөд 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т заасан хууль үйлчлэх цаг хугацаанд хамаарч тэдний үйлдсэн гэмт хэрэг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6.2, 7.1, 7.2, 9.2 дахь заалтад хамаарахгүй байх тул мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаж гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлбөргүй байх тул шүүгдэгч  нарт холбогдсон хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.  

 

            Эрүүгийн 2034003700383 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгч нарын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдав.

 

            Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т  тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1.Шүүгдэгч Пыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн, бусадтай бүлэглэн хүний эрүүл мэндэд  хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

            шүүгдэгч Гийг бусадтай бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

            2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт заасныг баримтлан Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Н.П, А.Г нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2034003700383 дугаартай хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгосугай.  

 

            3.Эрүүгийн 2034003700383 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Н.П, А.Г  нар нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгч нарын иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

            4.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

            5.Шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.П, А.Г  нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Т.БАТЖАРГАЛ