Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 2021/ШЦТ/303

 

 

 

 

 

 

 

 

 

    2021              8              16                                                   2021/ШЦТ/303

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдбаяр,

Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Уранчимэг,

Шүүгдэгч Б.Бын өмгөөлөгч Х.Даваахүү,

Шүүгдэгч Р.Эын өмгөөлөгч Л.Азжаргал, 

Шүүгдэгч Б.Б, Р.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э нарт тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1934001170123  дугаартай, 3 хавтаст хэргийг 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1.Монгол улсын иргэн, Б, Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, эх баригч мэргэжилтэй, ам бүл 4, , улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаартай.

2.Монгол улсын иргэн, Э, Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, яс үндэс халх, боловсрол, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаартай.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан, шүүгдэгч Р.Э нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

 

Шүүгдэгч Б.Бын өгсөн: Би өөрийн машинд учирсан хохирол 3 115 000 төгрөг гарсан. Үүнийг Р.Эоос нэхэмжилнэ гэх мэдүүлэг,

 

Шүүгдэгч Р.Эын өгсөн: Б.Бын анхааралгүйгээс болж миний машины араас мөргөсөн. Ослын гэрэл асаалттай байсан учраас харах ёстой байсан. Баас 5 574 000 төгрөг нэхэмжилж байна гэх мэдүүлэг,

 

Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:

 

             Шүүгдэгч Р.Эын өгсөн: мэдүүлэг /хх 24-25, 2 хх 60, 63, 2 хх 4, 21, 100/,

            Хохирогч Б.Жгийн өгсөн мэдүүлэг /2-р хх 32, хх 56-57/,       

            Хохирогч Г.Нгийн өгсөн мэдүүлэг /2-р хх 53-54, 2-р хх 36-37/,

            Гэрч Ж.Б өгсөн мэдүүлэг /2-р хх 33, 58/,

            Гэрч Р.Эийн өгсөн мэдүүлэг /хх 12-13, 139-140, 2 хх 59, 61-62/,

            Гэрч Б.Бын өгсөн мэдүүлэг /хх 26, 2 хх 34/,

Төв аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019.02.18-ний өдрийн №100 дугаартай дүгнэлт /2-хх 65/,

Төв аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2019.4.05-ний өдрийн №41 дугаартай дүгнэлт /1 хх 227-228/,

            Төв аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн 2019.07.08-ний өдрийн №74 дугаартай дүгнэлт /2-хх 89/,

            Шүүгдэгч Б.Бын өгсөн мэдүүлэг /хх 23, хх 81-83/,

            Шүүгдэгч Р.Эын өгсөн мэдүүлэг /2 хх 3-4, 20-21, 99-100/,

            Хохирогч Р.Эийн өгсөн мэдүүлэг /хх 12-13, 139-140, 2 хх 59, 61-62/,

            Гэрч Б.Ггийн өгсөн мэдүүлэг /хх 27/,

            Гэрч М.Бийн өгсөн мэдүүлэг /хх 28/,

            Гэрч Б.Бгийн өгсөн мэдүүлэг /хх 29/,

            Гэрч А.Тгийн өгсөн мэдүүлэг /хх 30, 2 хх 35/,

            Гэрч Ж.Оын өгсөн өгсөн мэдүүлэг /хх 31, 2 хх 9-10/,

            Шинжээч С.Бын өгсөн мэдүүлэг /2 хх 11-13/,

            Иргэний нэхэмжлэгч Ж.Гын өгсөн мэдүүлэг /хх 18-19/,

            Шинжээч Ж.Оын өгсөн мэдүүлэг /1 хх 144/,

            Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хэмжилтийн  бүдүүвч зураг /2 хх 40-51/, Б.Жгийн эзэмшлийн 5426 ДАР улсын дугаартай Honda HRV маркийн тээврийн хэрэгслийн эвдрэлд гарсан үнэлгээг 2 203 950 төгрөгөөр тогтоосон Мастер үнэлгээ ХХК-ны үнэлгээний тайлан /2 хх 78/,  

Төв аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019.02.14-ний өдрийн №112 дугаартай дүгнэлт /1 хх 33/,

Төв аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2019.02.27-ний өдрийн №40 дугаартай дүгнэлт /1 хх 38-39/,

            Төв аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн 2019.11.02-ний өдрийн №153 дугаартай дүгнэлт /1 хх 244/,

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч зураг /1 хх 3-4, 8-9, 10/, Б.Бын эзэмшлийн улсын дугаартай Toyota Prius 20 тээврийн хэрэгсэлд гарсан эвдрэлийн үнэлгээг 3 115 000 төгрөгөөр тогтоосон Мастер үнэлгээ ХХК-ны үнэлгээний тайлан /1 хх 55/, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх 60/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэлт зургийн үзүүлэлт, хэмжилтийн бүдүүвч зураг /1 хх 213-219/, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх 220-225/, Р.Эын эзэмшлийн улсын дугаартай Honda Insight тээврийн хэрэгсэлд гарсан эвдрэлийн үнэлгээг 2 140 000 төгрөгөөр тогтоосон Кости-Эстимэйт ХХК-ны үнэлгээний тайлан /2 хх 82/, гэмтэл согог судлалын үндэсний төвийн компьютер томографын шинжилгээ /хх 150-153/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 85,102/, Р.Эийн өвчний түүх /хх 148-149/  зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд болно.                                                                                                                                                        

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар: 

 

Шүүгдэгч Р.Э нь 2019 оны 02 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнийн 02 цагийн үед Төв аймгийн Баянчандмань сумын Эрдэнэ 3 дугаар багийн нутаг Улаанбаатар хотоос Дархан-Уул аймаг руу явах чиглэлийн асфальтан зам дээр Хонда Инсайт /Honda Insight/ маркийн 8954 УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3 дугаар зүйлд заасан "Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно.” заалтыг зөрчсөний улмаас Хонда Эч Ар Ви /Honda HR-V/ маркийн 5426 ДАР улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж иргэн Г.Нгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан,

мөн үргэлжилсэн үйлдлээр Төв аймгийн Баянчандмань сумын Эрдэнэ 3 дугаар багийн нутаг "Хөх хошуу" гэх газар Улаанбаатар хотоос чиглэлтэй хатуу хучилттай асфальтан зам дээр 2019 оны 02 дугаар сарын 06-ны шөнийн 03 цагийн орчим Хонда инсайт /Honda Insight/ маркийн 8954 УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.5-д заасан "Ослын тэмдгийг аюул учруулж болзошгүй талаас ойрхон ирэх жолооч нарт тухайн саадыг урьдчилан анхааруулах зорилгоор тэдний ирэх зүгт хандуулан тээврийн хэрэгслийн суурин газарт 15 метрээс, суурин газрын гаднах замд 30 метрээс, тууш замд 50 метрээс баггүй зайд байрлуулна." заалтыг зөрчиж иргэн Р.Эийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан,

Шүүгдэгч Б.Б нь Төв аймгийн Баянчандмань сумын Эрдэнэ 3 дугаар багийн нутаг "Хөх хошуу” гэх газар Улаанбаатар хотоос чиглэлтэй хатуу хучилттай асфальтан зам дээр 2019 оны 02 дугаар сарын 06-ны шөнө 03 цагийн үед Тоёота приус 20 /Toyoya Prius-20/ маркийн 3010 УБР улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож яваад Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 18.3-д заасан "Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно." заалтыг зөрчиж Хонда инсайт /Honda Insight/ маркийн 8954 УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийн араас мөргөж иргэн Р.Эийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь:

 

            Шүүгдэгч Р.Эын өгсөн: “Би 2019 оны 02 дугаар сарын 05-06-нд шилжих шөнийн 00 цагаас Улаанбаатар хотоос Төв аймгийн Борнуур сум руу эхнэр, хүүхэд, эгч нарын хамт гарсан. Тэгээд замдаа явсаар байгаад Төв аймгийн Баянчандмань сумын нутаг дэвсгэрт орж ирсэн. Тухайн үед би цаг хараагүй. Би эхнэр Бтай хамт юм яриад явж байсан чинь өөдөөс хурц гэрэлтэй машин хурдтай гараад ирсэн. Тэгээд би өөдөөс нь гэрлээ шилжүүлэхийн хооронд машины урд талын карлоны тэр хавиар мөргөлдсөн. Тэгээд би машинаа замын хөвөөн дээр гаргалгүй тэр чигээрээ тоормос гишгэж яваад зогсоосон. Тухайн үед миний машин хөдлөх боломжгүй болсон байсан. Тэгээд би машинаасаа буугаад нөгөө машин дээр очсон нөгөө машин замын хажуугийн хөвөөн дээр хазайгаад зогсож байсан. Тэгээд би буцаж машин дээрээ ирэхэд манай эхнэр хүүхэд хоёр Борнуур сум руу явчихсан байсан. Тэгээд байж байтал цагдаа тун удалгүй хүрч ирээд хэмжилт хийсэн. Тэгээд цагдаа явсны дараа манай эгч Э, ах Тэмүүлэн бид 3 машин дотроо сууж байсан. Тэгтэл машин хөдлөөд түг гэх чимээ гараад чих шунгинаад манай машин хөдлөөд зогссон. Тэгээд цагдаа очоод дахин хэмжилт хийсэн. Манай машинд тухайн үед манай эгч Э, эгчийн нөхөр Тэмүүлэн бид 3 байсан. Манай эгч Э гэмтсэн, өөр хүн гэмтээгүй. Миний машин хөдлөх боломжгүй байсан учир би зам чөлөөлж зогсоогүй байсан. Би ослын гурвалжингаа тухайн үед тавьж амжаагүй байсан. Харин аваарын гэрлээ асаасан байсан. Миний биед гэмтэж бэртсэн зүйл байхгүй. Би шүүх эмнэлэгт үзүүлж гэмтлийн зэрэг гаргуулахгүй. Нэмж хэлэхэд миний машин эхний осол дээр бүх юм ажиллаж байсан араанд хийхэд л явахгүй байсан өөр эвдэрсэн зүйл байгаагүй. Миний машины араас мөргөхөд миний машин урагш хүчтэй эргэж урд гүпэр хагарсан байгаа уг мөргөлтөөс болж миний машины хропноос тос гоожиж эхэлсэн, мөн гүпэр дээр байсан нэмэлт гэрэл хагарсан, рулийн аппарат бас эвдэрсэн. Өмнөх ослоос миний машины зүүн урд тал болон зүүн хэсэг нь эвдэрсэн байсан. Мөн ачлагын зардал 200 000 төгрөг болсон байгаа.” гэх мэдүүлэг /хх 24-25, 2 хх 60, 63/,

            "...Би 2019 оны 5 дугаар сарын 05-наас 2019 оны 02 дугаар сарын 06-нд шилжих шөнө Улаанбаатар хотоос Борнуур сум руу золголт хийхээр явж байгаад Төв аймгийн Баянчандмань сумын нутагт явж байтал эсрэг урсгалд явж байсан тээврийн хэрэгсэл гэрлээ шилжүүлээгүйн улмаас зам тээврийн осол гаргасан. Би шинжээчийн дүгнэлттэй танилцсан, дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг /2 хх 4, 21, 100/,

            Хохирогч Б.Жгийн өгсөн: “Би 2019 оны 02-р сарын 05-наас 06-ны өдөр шилжих шөнө  Дархан хотоос Улаанбаатар хот орохоор 04 цагийн орчим Төв аймгийн Баянчандмань сумын нутаг дэвсгэр Хөх хошуу гэдэг нэртэй газраар явж байх үед өөдөөс "Хондо инсайт” маркийн 89-54 УБЯ улсын дугаартай машин урсгал сөрж миний машины зүүн талын урд хаалганаас эхэлж ар талын гупер хүртэл маш хүчтэй мөргөсөн. Миний машин баруун тал руугаа шарваж зам дээрээ бүтэн эргэж замын хөвөө хэсэг рүү Дархан явах чиг рүү харж зогссон. Тухайн үед машин дотор манай эхнэр Б, эх Н, 2 сартай хүүхэд Б, 4 настай Ч нар явж байсан. Манай эхнэр, хүүхдүүдийн биеийн байдал зүгээр ил харагдах ямар нэгэн гэмтэл шарх байхгүй эхийн хавирга хэсгээр жаахан зовуурьтай өвдөөд байгаа. Миний биед ил харагдах гэмтэл шарх байхгүй. Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Миний бодож байгаагаар 80-90 км/цагийн хурдтай явж байсан байх гэж бодож байна. Бид хоёр мөргөлдөх үед миний ардаас ойролцоо явж байсан машин байгаагүй, урд талд ч машин яваагүй байсан. Хонда инсайт машины ард болон урд талд тээврийн хэрэгсэл яваагүй байсан. Мастер үнэлгээ гэдэг үнэлгээний байгууллагаар үнэлүүлсэн шууд зардал 1 535 000 төгрөг болсон, үнэлгээгээр тогтоогдсон дүн 2 203 950 төгрөг болсон. Би өөрт учирсан хохирол мөнгийг гаргуулж авмаар байна.” гэх мэдүүлэг /2-р хх 32/,

            "Төв аймгийн Баянчандмань сумын нутагт явж байтал эсрэг урсгалд явж байсан хар өнгийн Хонда Инсайт маркийн тээврийн хэрэгсэл урсгал сөрж орж ирсэн. Би баруун тал руугаа зайлуулаад дартал машин шүргээд өнгөрсөн ба миний машинд зорчиж явсан манай ээж Г.Нгийн хавирга нь хугарч гэмтэл учирсан. Цагдаад дуудлага өгч шалгуулсан. Тойрог биш шулуун зам байсан. Миний тал руу ороод ирэхээр нь би бултуулаад дартал манай машиныг шүргэж мөргөсөн. Миний ээжийн хавирга хугарч биед нь хүндэвтэр гэмтэл учирсан. Миний бие болон эхнэр хүүхдүүдийн биед ямар нэгэн гэмтэл учраагүй. Тухайн үед замын нөхцөл байдал хэвийн үзэгдэх орчин хязгаарлагдмал харанхуй байсан ба зам эвдрэл гэмтэлгүй тууш шулуун зам байсан. Тээврийн хэрэгсэлд учирсан хохирлоо бүрэн төлүүлж авмаар байна. Өөр санал гомдол нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх 56-57/,           

            Хохирогч Г.Нгийн өгсөн: “2019 оны 02 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө Дархан-Уул аймгаас Улаанбаатар хот руу өөрийн хүү Б.Ж, бэр Ж.Б, ач хүү Ж.Б, Ж.Ч нарын хамт явж байтал Төв аймгийн Баянчандмань сумын нутагт явж байгаад зам тээврийн осолд орсон. Нөгөө машины жолооч машинаасаа гүйж ирээд зүгээр үү гээд гүйгээд байсан. Миний биед учирсан гэмтэл бэртэл одоо бүрэн эдгэрсэн. Одоо миний биеийн байдал хэвийн сайн байгаа. Би унтаж явсан учраас яг ямар үйл явдал болсон талаар сайн мэдэхгүй байгаа. Тухайн үед харанхуй байсан зам нь шулуун тэгш зам байсан. 40-50 орчим километр цагийн хурдтай явж байсан байх. Би хүүдээ нялх жоохон хүүхдүүдтэй явж байгаа юм чинь яаралгүй удаан яв гэж хэлсэн нэг их хурдтай явж байгаагүй. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /2-р хх 53-54/,

            “Тухайн үед манай хүү Ж машин барьж явсан бөгөөд осол болох үед би зүүн талын арын суудал дээр сууж явсан. Миний нойр хүрээд зүүрмэглэж байхад манай хүүхдүүд шуугилдаад явсан тэгсэн машин замын хажуу руу зогссон байдалтай байсан ба өөдөөс машин урсгал сөрөөд чиглээд ирсэн гэж хэлсэн. Би буугаад харсан чинь манай машин жалганы хажуу тал руу далийж зогссон байсан. Манай хүүхэд  Ж жолооч залууг чи яаж байгаа юм бэ гэхэд миний машины цонх цантаад урсгал давчихлаа, харсангүй уучлаарай гэж хэлсэн байдаг. Тэгээд цагдаа нар ирээд хэргийн газар хэмжилт хийж дуусах үед нь миний бие өвдөөд, манай охины 2 сартай хүүхэд нь бас уйлаад байхаар нь эмнэлгийн тусламж авмаар байна гэж цагдаагийн машинд сууж явсан. Миний биеийн зүүн талын хавиргаар өвдөөд байгаа. Би шүүх эмнэлэгт үзүүлнэ.” гэх мэдүүлэг /2-р хх 36-37/,

            Гэрч Ж.Б өгсөн: “Би 2019 оны 02-р сарын 05-наас 06-ны өдөр шилжих шөнө Дархан хотоос Улаанбаатар хот орохоор 04 цагийн орчим Төв аймгийн Баянчандмань сумын нутаг дэвсгэр Хөх хошуу гэдэг нэртэй газар явж байсан юм. Манай нөхөр Ж жолооч бариад би хажуу талд нь суусан арын суудалд манай эх Г.Н, 2 сартай хүүхэд Б, 4 настай Ч нар явж байсан. Бид хоёр замдаа юм яриад явж байх үед өөдөөс ирж байсан машин бид нарын явж байсан урсгал руу ороод ирэхээр нь манай нөхөр энэ чинь яаж байнаа ороод ирлээ шдээ гээд замын хажуу хэсэг рүү үрүүлээ дарах үед нөгөө машин урд талын хаалганаас авхуулаад хойш мөргөөд манай машин замын хажуу тал руу бөгсөөрөө шарваж буцаж хараад зогссон. Тэгээд цагдаад дуудлага өгсөн. Миний биед ил харагдах гэмтэл шарх байхгүй. Хүүхдүүдийн биеийн байдал зүгээр байгаа эх Нгийн хавирга нь гэмтсэн эмнэлгийн байгууллагаар үзүүлж яваа. Би шүүх эмнэлэг үзүүлэхгүй, хүүхдүүд ч бас үзүүлэх шаардлагагүй. 60 км цагийн хурдтай явж байсан байх. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Тэрийг хэлж мэдэхгүй байна ямар ч байсан хурдтай явж байсан.”

...Дархан-Уул аймгаас Улаанбаатар хот руу явах чиглэлийн асфальтан зам дээр Төв аймгийн Баянчандмань сумын нутагт явж байтал эсрэг урсгалд явж байсан тээврийн хэрэгсэл өөдөөс урсгал сөрж орж ирсэн манай тээврийн хэрэгслийг шүргэж мөргөсөн. Миний болон миний хоёр хүүгийн биед гэмтэл бэртэл учраагүй. Одоо хоёр хүүгийн минь болон миний бие хэвийн байгаа шүүх эмнэлэгт үзүүлж дүгнэлт гаргуулах шаардлагагүй. 50 орчим километр цагийн хурдтай явж байсан. Манай нөхөр тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан.” гэх мэдүүлэг. /2-р хх 33, 58/,

            Гэрч Р.Эийн өгсөн: “Би 2019 оны 02 дугаар сарын 05-аас 06-нд шилжих шөнө Улаанбаатар хотоос Төв аймгийн Борнуур сум орж золголт хийх гэж өөрийн төрсөн дүү Э, бэр Б, түүний хүүхэд, манай нөхөр Тэлмүүн бид нар шөнийн 02 цагийн үед Улаанбаатар хотоос гарсан. Тэгээд замдаа би арын суудал дээр унтаад явж байсан. Тэгтэл манай дүү Э гэрлийн гялбаанд ороод машинтай шүргэлцчих шиг боллоо гэхээр нь сэрсэн. Тэгээд сэрээд юу болсон бэ гэтэл манай дүү машинаасаа буугаад тэгээд нөгөө машины жолоочтой уулзаад цагдаагийн байгууллагад мэдэгдээд хэсэг хугацааны дараа цагдаа ирж хэмжилт хийгээд явсан. Тэр үед надад гэмтэж бэртсэн зүйл байгаагүй. Цагдаа ажлаа дуусгаад явахдаа машинаа замаас холдуулаарай гэж хэлээд явсан. Тэгээд дүү, нөхөр бид 3-лаа машинд гар өргөсөн боловч манай машиныг чирээд замаас холдуулаад өгчих машин олдохгүй байсан. Энэ хугацаанд 15-20 минут өнгөрсөн байх. Тэгээд бид 3-лаа гадаа зогсоод даараад байхаар нь машиндаа орж ирээд суугаад байж байтал хойд талаас түс тас гэсэн чимээ гараад миний бие өвдөөд тэгээд эмнэлэг явсан. Асфальтан зам дээр ослыг гурвалжин байрлуулсан талаар би мэдэхгүй хараагүй. Харин машины гэрэл дохиогоо асаасан байсан. Би шүүх эмнэлгийн дүгнэлттэйгээ уншиж танилцлаа. Надад санал хүсэлт байхгүй байна. Миний биеийн байдал одоогоор толгой нуруу байнгын өвдөж байна. Би толгойндоо зүсэлт хийлгэсэн. Би эмчилгээнд зориулсан зардлын мөнгөө нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг /хх 12-13, 139-140, 2 хх 59, 61-62/,

            Гэрч Б.Бын өгсөн: “Машины урд жолоочийн хажуугийн суудал дээр суугаад явж байсан. Тухайн үед би сэрүүн явж байсан. Гэтэл өөдөөс хурц гэрэлтэй машин орж ирээд миний сууж явсан машины хажуугаар зөрөөд явах шиг болсон. Тэгээд бага зэрэг таг туг гэсэн чимээ гарсан. Тэгээд би юу болсон бэ хайраа гэсэн чинь манай нөхөр машинаа зогсоогоод тэгээд буугаад явсан. Нөхөр буусны дараа би араас нь буугаад харсан чинь манай машинтай зөрсөн машин нилээн хол замын хажуугийн хөвөөн дээр зогсож байсан. Тэр үед би сандраад гэрлээ шилжүүлэхэд яасан юм бэ гэж орилсон. Тэгээд би 5 сартай хүүхдээ аваад замын машинд суугаад Төв аймгийн Борнуур сум руу явсан. Тэгээд аав Баясгалангийн гэрт ороод сууж байтал манай нөхөр над руу залгаад манай машины араас ахиад машин орчихлоо гэж хэлэхээр нь би Төв аймгийн Борнуур сумаас гараад ослын газарт ирсэн чинь манай машины араас машин мөргөчихсөн дотор нь байсан эгч Э Баянчандмань сумын эмнэлэгт хүргэгдсэн байдалтай байсан. Манай машинд тухайн үед манай нөхөр Э, эгч Э, эгчийн нөхөр Тэмүүлэн 3-лаа байж байсан. Манай эгч Э гэмтсэн өөр хүн гэмтээгүй. Миний биед гэмтэж бэртсэн зүйл байхгүй. Тухайн үед жолооч архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Жолоочийн нойр нь хүрч зүүрмэглэсэн зүйл байхгүй байсан. Тухайн үед эгнээ эгнээгээрээ явж байгаад л мөргөлдсөн.” гэх мэдүүлэг /хх 26, 2 хх 34/,

Төв аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019.02.18-ний өдрийн №100 дугаартай дүгнэлт: ”1.Г.Нгийн биед зүүн 1, 2, 3, 4-р хавирганы хугарал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам зааврын 2.3.1-д зааснаар  эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй” гэх /2-хх 65/,

Төв аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2019.4.05-ний өдрийн №41 дугаартай дүгнэлт: ”1.Хавтаст хэргийн материалтай танилцахад 89-54 УБЯ улсын дугаартай Хонда Инсайт маркийн тээврийн хэрэгслийн жолооч Р.Э нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн байна гэж үзэв. 2.Хавтаст хэргийн материалтай танилцахад Р.Э нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт 11 дүгээр бүлгийн 11.3 “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно.” гэсэн заалтыг зөрчсөн байна гэж үзэв. 3.Хавтаст хэргийн материалтай танилцахад 54-26 ДАР улсын дугаартай Хонда HRV маркийн тээврийн хэрэгслийн жолооч Б.Ж нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй байна гэж үзэв. 4.5.Зам тээврийн осол гарах нөхцөл байдал нь Р.Э нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт 11 дүгээр бүлгийн 11.3 "Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно." гэсэн заалт зөрчсөн үйлдлээс болсон гэж үзэв. 6.Хэрэгт ач холбогдол бүхий шинэ нөхцөл байдал илрээгүй байна.” гэх /1 хх 227-228/,

            Төв аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн 2019.07.08-ний өдрийн №74 дугаартай дүгнэлт: ”1.Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд 8954 УБЯ улсын дугаартай Хонда Инсайт маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явсан жолооч Р.Э нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн байна гэж үзэв. Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд 89-54 УБЯ улсын дугаартай Хонда Инсайт маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явсан жолооч Р.Э нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3 "Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно." гэсэн заалт зөрчсөн байна. 2.Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд 54-26 ДАР улсын дугаартай Хонда эч Ар Ви маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явсан жолооч Б.Ж нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчөөгүй байна гэж үзэв. 3.Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд 41 дугаартай дүгнэлтийг ахлах дэслэгч Х.Мөнх-Эрдэнэ гаргасан байна. Төв аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээч Х.Мөнх-Эрдэнэ-ийн гаргасан 41 дугаартай дүгнэлт нь үндэслэлтэй байна гэж үзэв. 4.Асуултанд дурдаагүй боловч хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал илрээгүй.” гэх /2-хх 89/,

            Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хэмжилтийн бүдүүвч зураг /2 хх 40-51/, Б.Жгийн эзэмшлийн 5426 ДАР улсын дугаартай Honda HRV маркийн тээврийн хэрэгслийн эвдрэлд гарсан үнэлгээг 2 203 950 төгрөгөөр тогтоосон Мастер үнэлгээ ХХК-ны үнэлгээний тайлан /2 хх 78/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар;

 

            Шүүгдэгч Б.Бын өгсөн: “Би 2019 оны 02 дугаар сарын 05-аас 06-нд өдөр шилжих шөнө Улаанбаатар хотоос Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сум орох гэж явсан. Тэгээд Төв аймгийн Баянчандмань сумын нутаг дэвсгэрт орж ирээд өөдөө газар өгсөөд тэгээд доошоо уруудаад дахин дээшээ өгсдөг зам дээр зогсож байсан Хонда Инсайт 8954 УБЯ улсын дугаартай автомашины араас мөргөсөн. Урдаас автомашин ихтэй байсан машины гэрэлд тухайн автомашин нь сайн харагдаагүй. Өөдөөс өнгөрсөн тээврийн хэрэгслийг өнгөрөөгөөд зүүн тийш үрүүлээ дарах үедээ тухайн автомашины зүүн талын хэсэгт мөргөж эсрэг урсгалын хөвөө рүү миний машин гарч зогссон. Би Хонда Инсайт машиныг явж байна гэж эхлээд бодсон байсан. Миний машин дотор манай эх Б, ээжийн эгч Г, ээжийн дүүгийн нөхөр Б, манай дүү Батнайрамдал, Чинзориг, Отгонтамир нарын хамт явж байсан. Манай машинд сууж явсан хүмүүсээс ил харагдах гэмтэл шархтай хүн байгаагүй. Миний жолоодож явсан “Тоёота Приус 20” маркийн 3010 УБР улсын дугаарын тээврийн хэрэгсэл одоогоор “Тайгын булаг” ББСБ-ын нэр дээр байгаа боловч миний эзэмшлийн машин. Би тухайн автомашинд учруулсан хохирлыг төлж барагдуулна. Тухайн хохирлыг би даатгалын компаниар барагдуулуулна. Замын хөдөлгөөн их байсан, зөрж байсан автомашинууд гэрлээ шилжүүлэхгүйгээр явж байсан болохоор би машиныхаа гэрлийг ойр дээрээ тавьсан байсан. ...Зам дээр зогсож байсан тээврийн хэрэгслийг нилээн дөхөж очоод харсан. Өөдөөс хөдөлгөөн их машинуудын гэрэлд харагдах орчин бүдэг байсан. Би тухайн үед хурдаа хасаад өөдөөс ирж байгаа машиныг өнгөрөөгөөд хажуугаар нь дарах үедээ зүүн талын хэсэг рүү нь мөргөсөн. Ослын гурвалжин тавиагүй байсан, аваарын гэрлээ асаасан үгүйг хараагүй, үзэгдэх орчин муу урдаас тээврийн хэрэгслүүд ихээр зорчиж байсан. Би тоормос гишгэсэн боловч амжаагүй. Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй.” гэх мэдүүлэг /хх 23/,

            "Тэгсэн тухайн үед нэг ах гарч ирээд надыг заамдаад юм яриад байсан миний чих шуугиад байсан би юу яриад байгааг нь ойлгоогүй. Тэгээд 30 орчим минутын дараа замын цагдаа нар ирсэн. Миний бодлоор тухайн үед ослын гурвалжин, аваарын гэрлээ асаасан бол зам тээврийн осол гарахгүй байсан гэж бодож байна. Замын хөдөлгөөн их байсан учир би тээврийн хэрэгслийнхээ гэрлийг ойр дээрээ тавиад явж байсан. Тэгсэн уруудаад өгссөн тэр үед л машин зогсож байсан. Би тухайн үед 60-70 км/цагийн хурдтай явж байсан. Тухайн үед үзэгдэх орчин харанхуй байсан зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөн их байсан. Хэрэг маань шүүхээр шийдвэрлэгдсэний дараа намайг буруутай гэсэн шийдвэр гарвал би хохирлыг төлж барагдуулна.” гэх мэдүүлэг /хх 81-83/,

            Шүүгдэгч Р.Эын өгсөн: “Би 2019 оны 02 дугаар сарын 05-06-нд шилжих шөнийн 00 цагаас Улаанбаатар хотоос Төв аймгийн Борнуур сум руу эхнэр, хүүхэд, эгч нарын хамт гарсан. Тэгээд замдаа явсаар байгаад Төв аймгийн Баянчандмань сумын нутаг дэвсгэрт орж ирсэн. Тухайн үед би цаг хараагүй. Би эхнэр Бтай хамт юм яриад явж байсан чинь өөдөөс хурц гэрэлтэй машин хурдтай гараад ирсэн. Тэгээд би өөдөөс нь гэрлээ шилжүүлэхийн хооронд машины урд талын карлоны тэр хавиар мөргөлдсөн. Тэгээд би машинаа замын хөвөөн дээр гаргалгүй тэр чигээрээ тоормос гишгэж яваад зогсоосон. Тухайн үед миний машин хөдлөх боломжгүй болсон байсан. Тэгээд би машинаасаа буугаад нөгөө машин дээр очсон нөгөө машин замын хажуугийн хөвөөн дээр хазайгаад зогсож байсан. Тэгээд би буцаж машин дээрээ ирэхэд манай эхнэр хүүхэд хоёр Борнуур сум руу явчихсан байсан. Тэгээд байж байтал цагдаа тун удалгүй хүрч ирээд хэмжилт хийсэн. Тэгээд цагдаа явсны дараа манай эгч Э, ах Тэмүүлэн бид 3 машин дотроо сууж байсан. Тэгтэл машин хөдлөөд түг гэх чимээ гараад чих шунгинаад манай машин хөдлөөд зогссон. Тэгээд цагдаа очоод дахин хэмжилт хийсэн. Манай машинд тухайн үед манай эгч Э, эгчийн нөхөр Тэмүүлэн бид 3 байсан. Манай эгч Э гэмтсэн, өөр хүн гэмтээгүй. Миний машин хөдлөх боломжгүй байсан учир би зам чөлөөлж зогсоогүй байсан. Би ослын гурвалжингаа тухайн үед тавьж амжаагүй байсан. Харин аваарын гэрлээ асаасан байсан. Миний биед гэмтэж бэртсэн зүйл байхгүй. Би шүүх эмнэлэгт үзүүлж гэмтлийн зэрэг гаргуулахгүй. Нэмж хэлэхэд миний машин эхний осол дээр бүх юм ажиллаж байсан араанд хийхэд л явахгүй байсан өөр эвдэрсэн зүйл байгаагүй. Миний машины араас мөргөхөд миний машин урагш хүчтэй эргэж урд гүпэр хагарсан байгаа уг мөргөлтөөс болж миний машины хропноос тос гоожиж эхэлсэн, мөн гүпэр дээр байсан нэмэлт гэрэл хагарсан, рулийн аппарат бас эвдэрсэн. Өмнөх ослоос миний машины зүүн урд тал болон зүүн хэсэг нь эвдэрсэн байсан.” гэх мэдүүлэг /2 хх 3-4, 20-21, 99-100/,

            Хохирогч Р.Эийн өгсөн: “Би 2019 оны 02 дугаар сарын 05-аас 06-нд шилжих шөнө Улаанбаатар хотоос Төв аймгийн Борнуур сум орж золголт хийх гэж өөрийн төрсөн дүү Э, бэр Б, түүний хүүхэд, манай нөхөр Тэлмүүн бид нар шөнийн 02 цагийн үед Улаанбаатар хотоос гарсан. Тэгээд замдаа би арын суудал дээр унтаад явж байсан. Тэгтэл манай дүү Э гэрлийн гялбаанд ороод машинтай шүргэлцчих шиг боллоо гэхээр нь сэрсэн. Тэгээд сэрээд юу болсон бэ гэтэл манай дүү машинаасаа буугаад тэгээд нөгөө машины жолоочтой уулзаад цагдаагийн байгууллагад мэдэгдээд хэсэг хугацааны дараа цагдаа ирж хэмжилт хийгээд явсан. Тэр үед надад гэмтэж бэртсэн зүйл байгаагүй. Цагдаа ажлаа дуусгаад явахдаа машинаа замаас холдуулаарай гэж хэлээд явсан. Тэгээд дүү, нөхөр бид 3-лаа машинд гар өргөсөн боловч манай машиныг чирээд замаас холдуулаад өгчих машин олдохгүй байсан. Энэ хугацаанд 15-20 минут өнгөрсөн байх. Тэгээд бид 3-лаа гадаа зогсоод даараад байхаар нь машиндаа орж ирээд суугаад байж байтал хойд талаас түс тас гэсэн чимээ гараад миний бие өвдөөд тэгээд эмнэлэг явсан. Асфальтан зам дээр ослыг гурвалжин байрлуулсан талаар би мэдэхгүй хараагүй. Харин машины гэрэл дохиогоо асаасан байсан. Би шүүх эмнэлгийн дүгнэлттэйгээ уншиж танилцлаа. Надад санал хүсэлт байхгүй байна. Миний биеийн байдал одоогоор толгой нуруу байнгын өвдөж байна. Би толгойндоо зүсэлт хийлгэсэн. Би эмчилгээнд зориулсан зардлын мөнгөө нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг /хх 12-13, 139-140, 2 хх 59, 61-62/,

            Гэрч Б.Ггийн өгсөн: “Би 2019 оны 02 дугаар сарын 05-аас 06-ны шилжих шөнө Улаанбаатар хотоос Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сум орж золголт хийх гэж дүү Бын авто машинд сууж явсан. Би арын суудал дээр М.Б, 3-н хүүгийн хамт суугаад унтаж явсан. Тэгээд манай дүү Б урдаа байсан авто машиныг мөргөсөн хойно нь сэрсэн. Түүнээс яаж явсан осол юунаас болсон талаар би хараагүй. Тухайн осол нь Төв аймгийн Баянчандмань сумын нутаг дэвсгэрт болсон байсан. Миний биед ил харагдах гэмтэл шарх байхгүй. Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй.” гэх мэдүүлэг /хх 27/,

            Гэрч М.Бийн өгсөн: “...дүү Бын автомашинд сууж явсан. Би жолоочийн арын суудал дээр суугаад унтаж явсан. Тэгээд манай дүү Б урдаа байсан автомашиныг мөргөсөн хойно нь сэрсэн. Түүнээс яаж явсан осол юунаас болсон талаар би хараагүй. Тухайн осол нь Төв аймгийн Баянчандмань сумын нутаг дэвсгэрт болсон. Миний биед ил харагдах гэмтэл шарх байхгүй. Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй.” гэх мэдүүлэг /хх 28/,

            Гэрч Б.Бгийн өгсөн: “Би 2019 оны 02 дугаар сарын 05-аас 06-ны шилжих шөнө Улаанбаатар хотоос Сэлэнгэ аймаг Алтанбулаг сум орж золголт хийх гэж хүү Бын машинд гэр бүлээрээ сууж явсан. Би жолоочийн хажуу талын суудал дээр сууж явсан. Бид хоёр замдаа золголтын талаар яриад явж байсан тэр үед өөдөөс ирж байсан машинууд маш их хурц гэрэлтэй гэрлээ шилжүүлэхгүй яваад байсан. Тэгсэн гэнэт урд машин харагдсан манай хүү хажуу тийшээ үрүүлээ дарсан би их айсан байсан болохоор юу болсныг санахгүй байгаа. Миний биед ил харагдах гэмтэл шарх байхгүй. Аваараас болж доргилт авч шоконд орсон одоо биеийн байдал гайгүй  байгаа. Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Ойролцоогоор 60-70 км цагийн хурдтай явж байсан байх.” гэх мэдүүлэг /хх 29/,

            Гэрч А.Тгийн өгсөн: “Тухайн үед манай дүү Э машин барьж явсан. Тэгээд Төв аймгийн Баянчандмань сумын нутагт орж ирээд явж байсан. Би тухайн үед унтаад явж байсан. Гэтэл түг таг гэсэн чимээ гарахаар нь сэрээд харсан чинь машинтай шүргэлцсэн байсан. Тэгээд тун удалгүй цагдаа ирж хэмжилт хийгээд явсан. Цагдаа явсны дараа манай эхнэр Э, дүү Э бид 3-лаа машинаа замаас зайлуулах гээд замын машин тэрэгнээс зөндөө гуйсан туслах хүн олдоогүй. Тэгэхээр нь машиндаа ороод сууж байсан чинь араас машин эрээд мөргөсөн. Жолооч Э зам дээр ослын гурвалжингаа байрлуулаагүй байсан. Аваарын дохиогоо асаасан байсан. Миний биед учирсан гэмтэл шарх байхгүй. Би шүүх эмнэлэгт үзүүлж гэмтлийн зэрэг гаргуулах шаардлагагүй байна.” гэх мэдүүлэг /хх 30, 2-р хх 35/,

            Гэрч Ж.Оын өгсөн: “2019 оны 02 дугаар сарын 05-аас 06-ны өдөр шилжих шөнө Төв аймгийн Баянчандмань сумын нутаг дэвсгэрт Хөх хошуу нэртэй газар болсон зам тээврийн осол дээр цагдаагийн ахлах ахлагч Э.Болдбаатарын хамт очсон. Тухайн осол болсон газар нь 20 орчим минутын өмнө 8954 УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгсэл зам тээврийн осол хийж авто машин нь хөдлөх боломжгүй болсон байсан. Ослын тэмдэг аваарын дохиогоо асаах шаардлага тавиад сумын эмнэлэг рүү Хонда HRV машинд гэмтсэн хүнд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх хооронд дахин осол болсон байсан. 8954 УБЯ дугаартай Хонда Инсайт авто машин ослын тэмдэг байрлуулж тавиагүй байсан. Хэргийн газар хэмжилт хийж материалжуулан шалгасан. Өөдөөс хөдөлгөөн их машинуудын гэрэлд харагдах орчин бүдэг байсан. Би тухайн үед хурдаа хасаад өөдөөс ирж байгаа машиныг өнгөрөөгөөд хажуугаар нь дарах үедээ зүүн талын хэсэг рүү нь мөргөсөн гэж мэдүүлсэн. Би Баас гэрчийн мэдүүлэг авч уншуулж гарын үсэг зуруулсан. Би хэмжилт хийж дуусгаад 8954 УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолооч Р.Эод хүлээлгэн өгөөд авто зам чөлөөлж байрлуулаарай гэж хэлээд явсан байгаа.” гэх мэдүүлэг /хх 31, 2 хх 9-10/,

            Шинжээч С.Бын өгсөн: "8954 УБЯ улсын дугаартай Хонда инсайт маркийн тээврийн хэрэгслийн жолооч Р.Э нь МУ-ын ЗХ дүрмийн 9-р бүлгийн 9.5 дахь хэсэгт заасныг зөрчиж осол болсны дараа зогсолтын тэмдэг хэрэглээгүй. 3010 УБР улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.Б нь МУ-ын ЗХ дүрмийн 18.3 дахь заалтыг зөрчиж жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдсан үед хурдаа хасаж тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээг аваагүй тул дүгнэлтийг гаргасан. Иргэн Б.Б нь зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байх үед гэрчээр өгсөн мэдүүлэгтээ "зам дээр зогсож байсан тээврийн хэрэгслийг нилээн дөхөж очоод харсан. Өөдөөс хөдөлгөөн их, машинуудын гэрэлд харагдах орчин бүдэг байсан. Би тухайн үед хурдаа хасаад өөдөөс ирж байгаа машиныг өнгөрөөгөөд хажуугаар нь дарах үедээ зүүн талын хэсэг рүү мөргөсөн." гэх мэдүүлгийг үндэслэн дүгнэлт гаргасан." гэх мэдүүлэг /2 хх 11-13/,

            Шинжээч Ж.Оын өгсөн: “Би 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Төв аймаг дахь Цагдаагийн газар, Баянчандмань сум дахь цагдаагийн хэсгийн дарга, цагдаагийн ахлах дэслэгч Д.Мөнгөнхүүгийн тогтоолоор 8954 УБЯ улсын дугаартай Хонда Инсайт, 3010 УБР улсын дугаартай тээврийн хэрэгсэл хоорондоо мөргөлдөж зам тээврийн осол гаргасан гэх хэргийн дүгнэлтийг гаргасан. 3010 УБР улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг жолооч Б.Б нь 2019 оны 02 дугаар сарын 09-ний өдөр надад өгсөн мэдүүлэгтээ урдаас буюу эсрэг урсгалд тээврийн хэрэгсэл ихтэй байсан машины гэрэлд тухайн тээврийн хэрэгсэл харагдаагүй, өөдөөс ирсэн тээврийн хэрэгслийг өнгөрөөгөөд зүүн тийш жолоогоо дарах үед урд байгаа тээврийн хэрэгслийн зүүн хойд хэсэгт мөргөж замын хөвөө рүү гарч зогссон гэж мэдүүлсэн тул тухайн мэдүүлгийг үндэслэн дүгнэлтийг гаргасан.” гэх мэдүүлэг /1 хх 144/,

Төв аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019.02.14-ний өдрийн №112 дугаартай дүгнэлт: “1.Р.Эийн биед тархинд цус хуралт, баруун нүдний зовхи, нуруу, баруун зүүн бугалаганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн 1-ээс дээш удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам зааврын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээнээс хамаарна” гэх /1 хх 33/,

Төв аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2019.02.27-ний өдрийн №40 дугаартай дүгнэлт: “1.Хавтаст хэргийн материалтай танилцахад 8954 УБЯ улсын дугаартай Хонда Инсайт маркийн тээврийн хэрэгслийн жолооч Р.Э нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн байна гэж үзэв. 2.8954 УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Р.Э нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9-р бүлгийн 9.5-д заасан "Ослын зогсолтын тэмдгийг аюул учруулж болзошгүй талаас ойртон ирэх жолооч нарт тухайн саадыг урьдчилан анхааруулах зорилгоор тэдний ирэх зүгт хандуулан, тээврийн хэрэгслээс суурин газарт 15 м-ээс, суурин газрын гаднах замд 30 м-ээс, тууш замд 50 м-ээс багагүй зайд байрлуулна." гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэв. 3.30-10 УБР улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгслийн жолооч Б.Б нь Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн. 4.Жолооч Б.Б нь Замын хөдөлгөөний дүрмийн 18.3 "Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно." 5.Уг зам тээврийн осол хэрэг нь Тоёота Приус-20 маркийн 30-10 УБР улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.Б замын хөдөлгөөний дүрэм зөрчсөнөөс үүдэж шалтгаалж гарсан гэж үзэв. 6.Зам тээврийн осол болоход замын нөхцөл байдал нөлөөлөөгүй гэж үзэв. 7.Асуултанд тусгагдаагүй боловч шинээр илэрсэн нөхцөл байдал илрээгүй.” гэжээ /1 хх 38-39/,

            Төв аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн 2019.11.02-ний өдрийн №153 дугаартай дүгнэлт: ”1.Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Тоёота Приус-20 маркийн 30-10 УБР улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.Б нь МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 18.3-д заасан “Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно.” гэснийг зөрчсөн байна. 2.Хонда инсайт маркийн 89-54 УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Р.Э нь МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 9.5-д заасан “Ослын зогсолтын тэмдгийг аюул учруулж болзошгүй талаас ойртон ирж жолооч нарт тухайн саадыг урьдчилан анхааруулах зорилгоор тэдний ирэх зүгт хандуулан,тээврийн хэрэгслээс суурин газарт 15 м-ээс, суурин газрын гаднах замд 30 м-ээс, тууш замд 50 м-ээс багагүй зайд байрлуулна.” гэснийг зөрчсөн байна. Жолооч Р.Э нь Замын хөдөлгөөний дүрмэнд зааснаар ослын зогсолтын тэмдгийг байрлуулаагүй нь зам тээврийн осол гарахад нөлөөлсөн гэж үзэв. 3.Жолооч Р.Эын замын хөдөлгөөний дүрмийн дээрх заалтыг зөрчсөн нь зам тээврийн осол гарах шалтгаан нөхцөл болсон гэж үзэв. 4.Шинээр илэрсэн нөхцөл байдал илрээгүй гэж үзэв.” гэх /1 хх 244/,

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч зураг /1 хх 3-4, 8-9, 10/, Б.Бын эзэмшлийн 3010 УБР улсын дугаартай Toyota Prius 20 тээврийн хэрэгсэлд гарсан эвдрэлийн үнэлгээг 3 115 000 төгрөгөөр тогтоосон Мастер үнэлгээ ХХК-ны үнэлгээний тайлан /1 хх 55/, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх 60/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэлт зургийн үзүүлэлт, хэмжилтийн бүдүүвч зураг /1 хх 213-219/, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх 220-225/, Р.Эын эзэмшлийн 8954 УБЯ улсын дугаартай Honda Insight тээврийн хэрэгсэлд гарсан эвдрэлийн үнэлгээг 2 140 000 төгрөгөөр тогтоосон Кости-Эстимэйт ХХК-ны үнэлгээний тайлан /2 хх 82/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон гэж үзэв.

 

            Шүүгдэгч Р.Э Б.Быг араас мөргөсөн үйлдэлд гэм буруугүй гэж маргаж миний бие үүргээ биелүүлж аваарын гэрлээ асаасан байсан гэх мэдүүлэг, шинжээч С.Бын 1-р хавтаст хэргийн 73-хуудсанд өгсөн “Хонда Инсайт маркийн 8954 УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Р.Э нь ослын дохионы гэрэл асаасан байна. Энэ нь бусад жолооч нарт аюул саад бий болохыг анхааруулж дахин осол гарахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авсан гэж үзэж болно.” гэж мэдүүлсэн мэдүүлгийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдоогүй хэдий ч шүүгдэгч Р.Э тухайн цаг үед ослын зогсолтын тэмдэг тавиагүй нь МУ-ын ЗХ дүрмийн 9-р бүлгийн 9.5-т заасан "Ослын зогсолтын тэмдгийг аюул учруулж болзошгүй талаас ойртон ирэх жолооч нарт тухайн саадыг урьдчилан анхааруулах зорилгоор тэдний ирэх зүгт хандуулан, тээврийн хэрэгслээс суурин газарт 15 м-ээс, суурин газрын гаднах замд 30 м-ээс, тууш замд 50 м-ээс багагүй зайд байрлуулна." заалтыг зөрчсөн гэж үзсэн Төв аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2019.02.27-ний өдрийн №40 дугаартай дүгнэлт, Төв аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн 2019.11.02-ний өдрийн №153 дугаартай дүгнэлт авагдсан. Хэрвээ Р.Э дүрмийн дагуу ослын зогсолтын тэмдгийг 50 м-ээс багагүй зайд тавьсан бол Б.Бын тээврийн хэрэгсэл шүүгдэгч Р.Эын тээврийн хэрэгсэл рүү ойртох боломжийг багасгах байсан гэж үзэв. Дээрх шинжээчийн дүгнэлтүүдээр Р.Эыг ослын зогсолтын тэмдгийг тавиагүй нь зам тээврийн осол гарах шалтгаан нөхцөл болсон гэж үзсэн шинжээч нарын дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

            Нөгөөтээгүүр Б.Б хурдаа тохируулж Замын хөдөлгөөний дүрмийн 18.3 заасан "Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно." заалтыг баримталж явсан бол урд тулгарах саадын аюулыг багасгах боломжтой байсан бөгөөд замын цагдаагийн шинжээч нарын тээврийн хэрэгслийн жолооч Б.Б замын хөдөлгөөний дүрэм зөрчсөнөөс үүдэж шалтгаалж осол гарсан гэх дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

 

            Иймд хяналтын прокуророос шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцуулахаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч,

            шүүгдэгч Б.Быг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Р.Эыг үргэлжилсэн үйлдлээр хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хоёр хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.  

 

 Шүүгдэгч Р.Эын хохирогч Б.Жгийн тээврийн хэрэгслийг мөргөсний улмаас хохирогч Б.Жгийн тээврийн хэрэгсэлд 2 203 950 төгрөгийн хохирол, хохирогч Л.Нгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байх бөгөөд, хохирогч Л.Н нэхэмжлэл гаргаагүй, хохирогч Б.Ж тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг гаргуулах хүсэлт гаргасныг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.  

 

Шүүгдэгч Р.Э, Б.Б нарын үйлдсэн гэмт хэрэгт хэн аль нь шүүгдэгч, иргэний нэхэмжлэгчээр тогтоогдож, энэ гэмт хэргийн улмаас хохирогч Р.Эийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байна.

 

            1-р хавтаст хэргийн 123-1234-р  хуудсанд “Би тухайн өдөр ажил дээрээ байхад Р.Э үнэлгээ хийлгэмээр байна гэж хэлсний дагуу машиныг нь очиж үзэхэд нийт үнэлгээг гаргахад 7 715 000 /долоон сая долоон зуун арван таван мянга/ төгрөгийн үнэлгээг гаргасан. Уг машиныг зам тээврийн ослын улмаас гэмтсэн гэж хэлсэн 2 машинтай мөргөлдсөн гэж хэлээгүй. 2019.4.02-нд Р.Э ирээд дахин үнэлгээ гаргуулсан тэгэхдээ уг машины зүүн урд талын үнэлгээг дахин гаргуулмаар байна үнэлгээг гаргаад өг гэсний дагуу манайх дахин үнэлгээ гаргасан. Нийт 2 140 000 /хоёр сая нэг зуун дөчин мянга/ төгрөг болсон байгаа.” гэх шинжээчийн мэдүүлэг авагдсан бөгөөд,

             шүүгдэгч Р.Эын үйлдэгдсэн 2 зам тээврийн гэмт хэргийн улмаас түүний тээврийн хэрэгсэлд 2 байдлаар хохирлын үнэлгээ гарчээ. Эхний үнэлгээ 1-р хавтаст хэргийн 65-р хуудсанд 7 715 000 төгрөгийн үнэлгээ гарсан бөгөөд эхний авто аваарын буюу Б.Жгийн тээврийн хэрэгслийг мөргөсний улмаас Б.Жд 2 203 950 төгрөгийн эд материалын хохирол /хх 78/, Р.Эын тээврийн хэрэгсэлд 2 140 000 төгрөгийн /хх 82/ хохирол учирсан. Р.Э, Б.Б нарын зам тээврийн гэмт хэргийн улмаас Р.Эын тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг 7 715 000 төгрөгөөс 2 140 000 төгрөгийг хасаж 5 575 000 төгрөгөөр тогтоох нь зүйтэй байна.

 

Хохирогч Р.Э гэмт хэргийн улмаас хавтаст хэргийн 111-118-р хуудсанд 285 462 төгрөгийн хохирлын баримт ирүүлсэн байх бөгөөд энэ хохирлыг шүүгдэгч Р.Э, Б.Б нараас хувь тэнцүүлэн гаргуулах нь зүйтэй гэж үзэв.

 

            Иймд шүүгдэгч Б.Баас хохирогч Р.Эт 142 731 төгрөг, иргэний нэхэмжлэгч Р.Эод 5 575 000 төгрөг олгох,

            Шүүгдэгч Р.Эоос хохирогч Р.Эт 142 731 төгрөг, иргэний нэхэмжлэгч Б.Бт 3 115 000 төгрөг, хохирогч Б.Жд 2 203 950 төгрөг  олгохоор шийдвэрлэв.

 

            Иргэний нэхэмжлэгч Р.Эын нэхэмжлэлийн шаардлагаас машин ачилтын хөлс 515 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Учир нь: Р.Эын эхний буюу хохирогч Б.Жгийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн зам тээврийн ослын улмаас Р.Эын 1-р хавтаст хэргийн 24-р хуудсанд авагдсан "Миний машин хөдлөх боломжгүй байсан учир би зам чөлөөлж зогсоогүй байсан." 1-р хавтаст хэргийн 126-127-р хуудсанд авагдсан "Манай тээврийн хэрэгслийн дугуй хагарч, цап гулзайж манай машин урагшаа явахгүй байсан тул тээврийн хэрэгслээ хөдөлгөөнд оролцуулах боломжгүй болоод зайлшгүй замын зорчих хэсэгт ослын зогсолт хийгээд аваарын гэрлээ асаагаад ослын тэмдэг тавиагүй зогсож байсан. Зам тээврийн ослын дараа Баянчандмань сумын Замын цагдаагийн хэсгийн замын цагдаа, цагдаагийн дэслэгч О гэх хүн машинаа өөрсдөө замаас холдуулж зам чөлөөл гэж байсан. Баянчандмань сум чирэгч машин нь байхгүй байгаа гэж байсан. Замын цагдаа замаас машин холдуулах арга хэмжээ авч өгөөгүй явсан. Би замын машин зогсоогоод чирүүлэх гээд гуйхад жолооч нар ямар нэгэн боломжгүй гэсэн хариултууд өгөөд байсан." гэх мэдүүлгүүдээ  эхний ослын улмаас түүний тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцох боломжгүй болсон байна. Өөрөөр хэлбэл Б.Бын тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн эсэхээс үл хамаарч Р.Э машинаа ачуулах байсан байна. Тиймээс Р.Эын машин ачилтын хөлсийг Б.Б хариуцах үндэслэлгүй гэж үзэв.

 

            Хохирогч Р.Э нь тухайн үед би жирэмсэн байсан гэж мэдүүлсэн боловч энэ нь хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлт, 1-р хавтаст хэргийн 128, 143-р хуудсанд авагдсан “Би 2019 оны 02 дугаар сарын 09-ны өдөр мөрдөгчийн шинжилгээ хийлгэх, шинжээч томилох тогтоолын дагуу 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хот Гэмтэл согог судлалын төвийн 3 давхарт гавал тархины гэмтлийн тасагт хэвтэн эмчлүүлж байсан. Р.Эийн биед үзлэг хийсэн. Үзлэгээр Р.Эийн биеийн ерөнхий байдал дунд, ухаан санаа саруул, ил харагдах гэмтэл нь толгойдоо уян боолттой, баруун нүдний доод зовхинд хавантай, цус хуралттай, нуруу, баруун гарын болон зүүн гарын бугалганд цус хуралт гэмтэлтэй байсан. Эмчлүүлэгчийн өвчний түүхтэй танилцахад тархины хөнгөн хэлбэрийн гэмтэл, баруун духны цус хуралт гэмтэл, тархинд цус хуралт гэсэн оноштойгоор хэвтэн эмчлүүлж байсан. Дээрх ил харагдах гэмтэл болон өвчний түүхийг үндэслэн Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэсэн дүгнэлт гаргасан. Р.Эийн биед үүссэн баруун нүдний доод зовхинд хавантай, цус хуралттай, нуруу, баруун гарын болон зүүн гарын бугалганд цус хуралт гэмтлүүд нь нэг удаагийн хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжгүй хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл байгаа тул нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл байна гэж дүгнэлтэнд тусгасан.” /хх 128/,

            “Р.Э нь надад үзүүлэхдээ жирэмсэн талаараа хэлж байгаагүй. Би ямар зовиуртай юу нь өвдөж байгаа талаар дэлгэрэнгүй асуухад толгой таллаж өвдөнө, хүзүү хөдөлж болохгүй, зүүн чих шуугина гэсэн зовиуртай байсан. Р.Эийн өвчний түүхэн дээр тусгагдсан байсан ба уг цусархаг зүйл нь гэмтлийн улмаас гарч болно мөн сарын тэмдэг ирсэн тохиолдолд гарч болно. Р.Эийн биед үзлэг хийхэд жирэмсэн эсэх нь тогтоогдоогүй, өвчний түүх дээр хэвлийн эход жирэмсэн эсэх нь тогтоогдоогүй байсан. Бага сартай байхад зайлшгүй цэвэрлэгээ хийлгэх шаардлагатай байдаг энэ талаар дэлгэрэнгүй эмэгтэйчүүдийн эмчээс мэдээлэл авч болно.” гэх тайлбар мэдүүлгээр бүрэн дүүрэн нотлогдон тогтоогдоогүй болохыг дурдав.  

 

Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Улсын яллагчаас шүүгдэгч Б.Б, Р.Э нарыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутай тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд заасныг журамлан мөн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 2-т зааснаар хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгох санал,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Х.Даваахүү, Л.Азжаргал нар үйлчлүүлэгч нарын гэм буруу дээр маргасан тул санал гаргаагүй байна.

 

Шүүгдэгч Б.Б, Р.Э нарын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг 2019 оны 02 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө үйлдэгдэж гэмт хэргийн ангиллаар хөнгөн гэмт хэрэг, уг зүйл хэсэгт зорчих эрхийг хязгаарлах ялыг 1 сараас 1 жил хүртэл хугацаагаар тогтоосон  байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан "энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зөрчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогоосон гэмт хэрэг үйлдсэнээс 1 жил өнгөрсөн." гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаанд хамаарч байх тул,  

Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Э нарт тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1934001170123 дугаартай хэргийг хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

 

Эрүүгийн 1934001170123 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т  тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Быг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг,

Шүүгдэгч Эыг үргэлжилсэн үйлдлээр хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хоёр хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

  2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг баримтлан Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Э нарт тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1934001170123 дугаартай хэргийг хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.

                                                                                

3.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Баас нийт 5 717 731 /таван сая долоон зуун арван долоон мянга долоон зуун гучин нэг/ төгрөг гаргуулж Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг 1-х хороо 17-12 тоотод оршин суух хохирогч 142 731 /нэг зуун дөчин хоёр мянга долоон зуун гучин нэг/ төгрөг, Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо 7 дугаар гудамж 12 тоотод оршин суух иргэний нэхэмжлэгч Э 5 575 000 /таван сая таван зуун далан таван мянга/ төгрөг,

Шүүгдэгч Р.Эоос 5 461 681 /таван сая дөрвөн зуун жаран нэгэн мянга зургаан зуун наян нэг/ төгрөг гаргуулж хохирогч 142 731 /нэг зуун дөчин хоёр мянга долоон зуун гучин нэг/ төгрөг, Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо 4 дүгээр хэсгийн 233 тоотод оршин суух иргэний нэхэмжлэгч 3 115 000 /гурван сая нэг зуун арван таван мянга/ төгрөг, Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг 6-р хороо Содон хорооллын 110-100 тоотод оршин суух хохирогч 2 203 950 /хоёр сая хоёр зуун гурван мянга есөн зуун тавь/ төгрөг тус тус олгож, Р.Эын машин ачилтын хөлс гэх 515 000 /таван зуун арван таван мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

            4.Эрүүгийн 1934001170123 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б, Р.Э нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгч нарын иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

6.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б, Р.Э нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Т.БАТЖАРГАЛ