| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батбайн Мангилик |
| Хэргийн индекс | 130/2017/0393/И |
| Дугаар | 130/ШШ2017/00422 |
| Огноо | 2017-06-19 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 06 сарын 19 өдөр
Дугаар 130/ШШ2017/00422
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
биелүүлсэнийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик би,
Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Алтай сумын 5 дугаар багт байрлах, Алтай сумын Сум хөгжүүлэх сан (Алтай сумын Засаг дарга А.А, утас 94396707)-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Алтай сумын 4 дүгээр багт оршин суух, утас ********, РД:********* И овогт Б.Дд холбогдох нэхэмжлэлийг 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: Сум хөгжүүлэх сангаас авсан үндсэн зээл 1700000 төгрөг, хугацаа хэтрүүлсний хүү 104795 төгрөг, нийт 1804795 /нэг сая найман зуун дөрвөн мянга долоон зуун ерин таван/ төгрөгийг гаргуулахыг хүсжээ.
Нэхэмжлэгч Алтай сумын Сум хөгжүүлэх сан-г төлөөлж тус сумын Засаг дарга А.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Алтай сумын оршин суугч Б.Д нь 2013 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Алтай сумын Сум хөгжүүлэх сангаас бүгд 5000000 төгрөгийн зээлийг 3 хувийн хүүтэй, 2 жилийн хугацаатай зээлж авсан юм. Б.Дд зээл олгох тухай сумын Засаг даргын захирамж гарч улмаар түүнтэй зээлийн гэрээ байгуулсан юм. Гэтэл Б.Д нь зээлээ төлөх гэрээний хугацаа дууссан боловч үндсэн зээл 1700000 төгрөг, хугацаа хэтрүүлсний хүү 104795 төгрөг, нийт 1804795 /нэг сая найман зуун дөрвөн мянга долоон зуун ерэн таван/ төгрөгийг одоо хүртэл төлөөгүй байна. Өнгөрсөн хугацаанд сумын захиргаанаас, сум хөгжүүлэх сангаас авсан үндсэн зээлийн үлдэгдэл, зээлийн хугацаа хэтрүүлсний хүүг ч төлөхийг удаа дараа шаардсан боловч төлөхгүй байна. Сум хөгжүүлэх сангаас олгосон зээл маань тухайн иргэнд олгосон буцалтгүй тусламж биш тодорхой хугацаанд эргэн төлөгдөж байх ёстой сангийн хөрөнгө юм. Иймд сум хөгжүүлэх сангаас авсан 1700000 төгрөг, хугацаа хэтрүүлсний хүү 104795 төгрөг, нийт 1804795 /нэг сая найман зуун дөрвөн мянга долоон зуун ерэн таван/ төгрөгийг Б.Даас гаргуулан Алтай сумын Сум хөгжүүлэх санд олгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Алтай сумын Сум хөгжүүлэх сан-г төлөөлж тус сумын Засаг дарга А.А шүүхэд гаргасан хүсэлтэд: Тус сумын Сум хөгжүүлэх сан-аас Б.Дд холбогдуулан сум хөгжүүлэх сангаас авсан үндсэн зээлийн үлдэгдэл 1700000 төгрөг, хугацаа хэтрүүлсний хүү 104795 төгрөг, нийт 1804795 /нэг сая найман зуун дөрвөн мянга долоон зуун ерэн таван/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан билээ. Хариуцагч Б.Д нь дээрх зээл 1700000 төгрөг, хугацаа хэтрүүлсний хүү 104795 төгрөг, нийт 1804795 /нэг сая найман зуун дөрвөн мянга долоон зуун ерэн таван/ төгрөгийг 2017 оны 6 дугаар сарын 7-ны өдөр тус сумын Сум хөгжүүлэх сан-д бүрэн төлж барагдуулсан. Иймд Б.Дд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Алтай сумын Сум хөгжүүлэх сан-ийн нэхэмжилсэн тус сангаас авсан үндсэн зээл 1000000 төгрөг, хүү 60000 төгрөг, хугацаа хэтрүүлсний хүү 61644 төгрөг, нийт 1121644 /нэг сая нэг зуун хорин нэгэн мянга зургаан зуун дөчин дөрвөн/ төгрөгийг хариуцагч Б.Д нь бүрэн төлж барагдуулсан тухай тайлбараа нэхэмжлэгч тус шүүхэд бичгээр ирүүлсэн байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй, Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Алтай сумын Сум хөгжүүлэх сан нь төсвийн байгууллага тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Б.Даас 21914 төгрөгийг гаргуулан улсын орлого болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-ийг баримтлан нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Алтай сумын Сум хөгжүүлэх сан-ийн нэхэмжлэлийн шаардлага үндсэн зээл 1000000 төгрөг, хүү 60000 төгрөг, хугацаа хэтрүүлсний хүү 61644 төгрөг, нийт 1121644 /нэг сая нэг зуун хорин нэгэн мянга зургаан зуун дөчин дөрвөн/ төгрөгийг хариуцагч РД:********* И овогт Б.Д нь төлж өгч, нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Алтай сумын Сум хөгжүүлэх сан нь төсвийн байгууллага тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Б.Даас 21914 төгрөгийг гаргуулан улсын орлого болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МАНГИЛИК