| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хасбаатарын Ганболд |
| Хэргийн индекс | 108/2022/0035/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/44 |
| Огноо | 2022-02-17 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Д.Оюунгэрэл |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 02 сарын 17 өдөр
Дугаар 2022/ШЦТ/44
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Лувсанданзанжанцан,
Улсын яллагч Д.Оюунгэрэл,
Шүүгдэгч Д.М, түүний өмгөөлөгч Г.Наранбаатар нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт Д-ын М-т холбогдох эрүүгийн 1911 00158 1334 дугаартай хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч,
ХЯНАВАЛ:
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, *******-ний өдөр од төрсөн, 19 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, нагац эгч, хүргэн ах, 4 дүү нарын хамт од ******* тоотод оршин суух бүртгэлтэй, урьд
2017 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 165 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 cap хорих ялаар шийтгэж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан,
2021 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021/ШЦТ/789 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар 8 жил 6 cap хорих ял шийтгүүлж, Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 2021/ДШМ/863 дугаартай магадлалаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгэхээр өөрчлөн шийдвэрлэж 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хугацаа дуусч суллагдсан, хэрэг хариуцах чадвартай,
регистрийн дугаар *******, ******* овогт Д-ын М.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* овогт Д-ын М нь:
1 .Айфоне-7 загварын гар утас 1 ширхэг,
5.Самсунг галакси эс-8 плас загварын гар утас 1 ширхэг,
11.Самсунг галакси эс-7 маркийн гар утас 1 ширхэг,
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.М нь шүүхийн хэлэлцүүлэгт: “....******* худалдааны төвөөс 20 ширхэг гар утас аваагүй. 10-аас 15 ширхэг гар утас авсан. Утаснууд нь Iphone гар утас байгаагүй. төв дээр үйлдсэн үйлдэл дээр хэлээд байх зүйлгүй. Би өмнө нь 7 дугаар сарын 5-ны өдөр шүүх хурал дээр энэ хэргийн талаар хэлсэн. Прокурор, байцаагч нартаа ийм хэрэг байгаа талаар хэлэхэд ийм хэрэг байхгүй байна гэхээр нь намайг зам шалгалтаар авч яваач гэж хэлэхэд огт зам шалгалтаар яваагүй. Энэ хэргийн талаар мөрдөгчөөс нь хэргийн дугаарыг нь аваад байцаагчид нь хэлж байсан. Мөн анхан шатны шүүх хуралдаанд хэлж байсан. Энэ хэргийн талаар мөн Давж заалдах шатын шүүхэд гомдол гаргаж байсан...” гэв.
Хохирогч Б.Д нь шүүхийн хэлэлцүүлэгт: /онлайнаар/ “...Тухайн хэрэг болдог өдөр би 12 сарын 31-ний өдөр утас байхгүй байгааг мэдээд шууд мэдүүлэг өгсөн. Тухайн үед би нэмсэн эсвэл хассан утас байхгүй. Худал, үнэн ярих шаардлага байгаагүй. Яг л байхгүй байсан утсаа тоо ёсоор нь бүгдийг нь мэдүүлсэн. Үүнээс хойш 3, 4 жил болж байна. Би шүүгдэгчийн царайг нэг удаа ч харж байгаагүй. Шүүгдэгч надтай нэг удаа ч утсаар яриагүй. Хохирлын талаар юу ч ярьж байгаагүй. Одоо 4, 5 жил болж байхад тухайн үед ямар утас байсныг мартсан байна. Тухайн үед би үнэн, бодит мэдүүлэг өгсөн. Одоо би хохирлоо авмаар байна. Сүүлд үнэлгээгээр гурван сая таван зуун хэдэн мянга гэж хэлж байсан. Тухайн үед энэ мөнгө их мөнгө байсан....” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт Улсын яллагчийн зүгээс шүүгдэгчид холбогдох гэмт хэргийн талаар дараах байдлаар нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:
Самсунг галакси эс-4” загварын гар утас 2 ширхэг,
“Самсунг галакси эс-5” загварын гар утас 2 ширхэг,
“Жи-7” загварын гар утас 2017 оны 2 ширхэг,
“Самсунг Он-7” загварын гар утас 1 ширхэг,
“СамсунгЖи-3” загварын гар утас 1 ширхэг,
“ЛЖ-Х-Повер” загварын гар утас 1 ширхэг,
“ЛЖ-эф-240” загварын гар утас 1 ширхэг,
“Хуавэй П-смарт” загварын гар утас 2 ширхэг,
“Скай-850” загварын гар утас 1 ширхэг,
“Гранд-1" загварын гар утас 2 ширхэг,
“Тренд” загварын гар утас 1 ширхэг,
“Айфоне-5 эс” загварын гар утас 1 ширхэг,
“Айфоне-5” загварын гар утас 2 ширхэг,
“Айфон-6” загварын гар утас 1 ширхэг нийт 20 ширхэг гар утас алдсан байсан... хохирлоо төлж барагдуулж авах хүсэлтэй байна ... /1хх-26, 28/ гэх мэдүүлэг,
Хохирогч Ө.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би “” төвийн 2 давхарт 34 дүгээр лангуун дээр гар утасны лангуу ажиллуулдаг юм. 2019 оны 08 дугаар сарын 17-ны өдөр би лангуугаа 18 цагийн үед хаагаад гэртээ харьсан. Маргааш нь буюу 2019 оны 08 дугаар сарын 18-ны өдөр 11 цагийн үед лангуу дээрээ ирээд онгойлготол лангуу дотор байсан утаснууд бүгд байхгүй, лангууны хаалт буюу гүйдэг хаалгатай хөшигний цоож нь эвдэрсэн байдалтай байсан...
Айфоне-7 гар утас 550.000 төгрөгний үнэлгээтэй,
Айфоне 6 плас 380.000,
Айфоне-6 гар утас 4 ширхэг, 3 нь голд загварын, 1 энгийн хар өнгийн нийлээд 1.400.000 төгрөгний үнэтэй,
Нөте-8 гар утас хар өнгийн 750.000 төгрөгний үнэтэй,
Галакси эс-9 загварын хар өнгийн гар утас 750.000 төгрөгний үнэтэй,
Самсунг галакси 8 плас хар өнгийн гар утас 500.000 төгрөг,
Самсунг галакси эс-8 хар өнгийн 450.000 төгрөг,
Самсунг галакси А6 2018 оных шаргал өнгийн 450.000 төгрөг,
Элжи жи 6-3 ширхэг мөнгөлөг утас нийлээд 810.000 төгрөг,
Элжи икс-4 хөх өнгийн 240.000 төгрөг,
Элжи Q6 хөх өнгийн 230.000 төгрөгний,
Самсунг галакси эс-7 гар утас 260.000 төгрөг хар өнгийн,
Элжи икс грийн цагаан өнгийн 190.000 төгрөг,
Самсунг жи-5 гар утас шаргал өнгийн 240.000 төгрөг зэрэг утаснуудыг алдсан.
Уг утас шинэ утаснууд байсан.... Тухайн үед би нийт 19 ширхэг гар утас алдсан байсан... /1хх111-115/ гэх мэдүүлэг,
Гэрч Б.Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...эхнэр Д бид хоёр ******* дэвсгэрт байрлах худалдааны төвийн дээр гар утас болон дагалдах сэлбэг хэрэгсэл зарж борлуулах ажил хийдэг юм. 2018 оны 12 дугаар сарын 30-ны өдөр эхнэр Д лангуу дээрээ сууж байгаад орой 19 цаг 45 минутын орчим лангуугаа хаагаад цоожлоод явсан. 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 12 цагийн орчим эхнэр ирээд лангууны дээд талын цоожийг нээсэн чинь утаснууд байхгүй байна гэж над руу ярьсан. Тэгээд би 12 цаг 30 минутын орчим ирээд камерын бичлэг шүүж үзэхэд үл таних 14-15 орчим насны гадуураа хар бараан өнгийн куртик өмссөн залуу 20 цагийн орчим лангууны доод талаар шургаж ороод 10 орчим минут болж байгаад гараад явж байгаа бичлэг хийгдсэн байсан ... /1-хх-29/ гэх мэдүүлэг,
“*******” худалдааны төвийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-21-23/,
Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, үзлэгийн үеийн гэрэл зургууд /1хх-16-18, 106-108/,
Чингэлтэй дүүргийн ЗДТГ-ын дэргэдэх үнэлгээ тогтоох комисс 2019 оны 02 сарын 01-ний өдрийн эд зүйлийн үнэлгээ, ’’ДАМНО” ХХК-ийн 2020 оны 04 сарын 10-ны өдрийн №НА-20-064 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан, “Ашид билгүүн” ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн ТХҮ-621/2567 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх-45-48, 127- 129, 131-133/,
Шүүгдэгч Д.Мын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2018 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн орой 19 цагийн үед “” худалдааны төвийн 1 дүгээр давхарт явж байтал “Гap утас сэлбэг, худалдаа” гэсэн бичигтэй шар өнгийн гүйдэг хулсан хаалгаар хаасан павилон байхаар нь хулсан хаалганых нь доод талыг нь сөхөж ороод лангууных нь цоожийг мултлаад лангуун дотроос миний санаж байгаагаар Самсунг, Айфоне загварын санагдаж байна ... гар утсыг авч, цамц дотроо хийгээд авч гарсан... Налайх дүүргийн “” худалдааны төвийн 2 дугаар давхар, хаалгаар ороод баруун урд талд байрлах гар утасны лангуун дээрээс 2019 оны 8 дугаар сард ... гар утас хулгайлсан...”/1хх-57/,
“...Өөрийн гэм буруутай үйлдлээ ойлгож байна. Бусдад учруулсан хохирлоо барагдуулах болно, дахин ийм алдаа дутагдал гаргахгүй ...”/1хх-152/ гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтууд хэрэгт цугларсан байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт өмгөөлөгчийн зүгээс гэмт хэргийн талаар дараах байдлаар нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:
Цагдаагийн хэлтэст гомдол мэдээлэл хүлээн авсан тухай баримт /1хх-15/,
Хохирогч Б.Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг,
Шүүгдэгч Д.Мын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...хохирлуудыг төлж барагдуулна...” /1хх-57/,
“...Бусдад учруулсан хохирлоо барагдуулах болно, дахин ийм алдаа дутагдал гаргахгүй...” /1хх-152/ гэх мэдүүлэг,
Шүүдэгч Д.Мын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 07 дугаар сарын 05-ны өдөр болсон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг дээр 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдөр 21 цагийн орчим Алтжин худалдааны төвийн 1 давхараас 15 ширхэг гар утас авсан. Энэ үйлдлийг нэгтгээгүй. 2019 онд Буянналайх захаас 20 ширхэг гар утас авсан...” /1хх-208/ гэх мэдүүлэг,
2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 863 дугаартай магадлал /2хх-39-72/ зэрэг нотлох баримтууд зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүх хуралдаанд шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар улсын яллагчаас : шүүгдэгч нь үйлчилгээ явуулах зориулалттай байранд хууль бусаар нэвтэр бүгд 39 ширхэг гар утас хулгайлсан үйлдэл нь нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх шинжтэй үйлдсэн гэм буруутайд тооцуулах гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: Шүүгдэгчид холбогдох 2018 , 2019 онуудад үйлдсэн гэмт хэргийн гэм буруугийн тал дээр маргах зүйл байхгүй гэсэн дүгнэлтийг тус тус гаргажээ.
Шүүгдэгч Д.М нь насанд хүрээгүй байхдаа 2018 оны 12 дугаар сарын 30-ны өдөр ******* дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “*******” худалдааны төв дахь иргэн Б.Дын эзэмшлийн тоот “Гар утас худалдаа засвар”-ын хаалттай павилон руу нэвтэрч, лангуун дотроос бүгд 20 ширхэг гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, хүн байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч хулгайлан авч 3.250.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь Шүүгдэгч Д.М нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “....хийсэн хэрэгтээ гэмшиж байна. дахин гэмт хэрэг үйлдэхгүй. Уурхайд ажилд ороод хохирлоо нөхөн төлнө гэх мэдүүлэг,
Хохирогч Б.Д нь шүүхийн хэлэлцүүлэгт:“...Тухайн хэрэг болдог өдөр би 12 сарын 31-ний өдөр утас байхгүй байгааг мэдээд шууд мэдүүлэг өгсөн. Тухайн үед би нэмсэн эсвэл хассан утас байхгүй. Одоо би хохирлоо авмаар байна. Сүүлд үнэлгээгээр гурван сая таван зуун хэдэн мянга гэж хэлж байсан. Тухайн үед энэ мөнгө их мөнгө байсан. Надад андройд утас байсан...” гэх мэдүүлэг,
Хохирогч Б.Д-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2018 оны 12 дугаар сарын 30-ны өдөр би орой 19 цаг өнгөрч байхад лангуугаа хаагаад явсан бөгөөд 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 12 цагийн орчим лангуу дээрээ ирээд нээхэд лангуу маань эмх замбараагүй болсон, лангуун дотор байсан нилээн их гар утас алга болсон байсан... хяналтын камер шүүх үед хар бараан өнгийн хувцастай 14-16 орчим насны эрэгтэй хүүхэд манай лангууны хөшигний доогуур ороод гар утас хулгайлсан юм шиг байсан...нийт 20 ширхэг гар утас алдсан байсан...” гэх мэдүүлэг,
Гэрч Б.Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 12 цагийн орчим эхнэр ирээд лангууны дээд талын цоожийг нээсэн чинь утаснууд байхгүй байна гэж над руу ярьсан. Тэгээд би 12 цаг 30 минутын орчим ирээд камерын бичлэг шүүж үзэхэд үл таних 14-15 орчим насны гадуураа хар бараан өнгийн куртик өмссөн залуу 20 цагийн орчим лангууны доод талаар шургаж ороод 10 орчим минут болж байгаад гараад явж байгаа бичлэг хийгдсэн байсан ...” гэх мэдүүлэг,
“*******” худалдааны төвийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл,
Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, үзлэгийн үеийн гэрэл зургууд,
Чингэлтэй дүүргийн ЗДТГ-ын дэргэдэх үнэлгээ тогтоох комисс 2019 оны 02 сарын 01-ний өдрийн эд зүйлийн үнэлгээ, ’’ДАМНО” ХХК-ийн 2020 оны 04 сарын 10-ны өдрийн №НА-20-064 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан,
Шүүгдэгч Д.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2018 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн орой 19 цагийн үед “” худалдааны төвийн 1 дүгээр давхарт явж байтал “Гap утас сэлбэг, худалдаа” гэсэн бичигтэй шар өнгийн гүйдэг хулсан хаалгаар хаасан павилон байхаар нь хулсан хаалганых нь доод талыг нь сөхөж ороод лангууных нь цоожийг мултлаад лангуун дотроос миний санаж байгаагаар Самсунг, Айфоне загварын санагдаж байна ... гар утсыг авч, цамц дотроо хийгээд авч гарсан... гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар,
Шүүгдэгч Д.М нь насанд хүрээгүй үедээ 2019 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Налайх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “” худалдааны төвийн тоот иргэн Ө.Огийн түрээслэн ажиллуулдаг гар утасны лангуунаас нийт 19 ширхэг гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, хүн байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай, тусгайлан хамгаалсан байранд нэвтрэн хулгайлан авч 6.730.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүгдэгч Д.М нь шүүхийн хэлэлцүүлэгт: “.... төв дээр үйлдсэн үйлдэл дээр хэлээд байх зүйлгүй..” гэх мэдүүлэг,
Хохирогч Ө.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 08 дугаар сарын 18-ны өдөр 11 цагийн үед лангуу дээрээ ирээд онгойлготол лангуу дотор байсан утаснууд бүгд байхгүй, лангууны хаалт буюу гүйдэг хаалгатай хөшигний цоож нь эвдэрсэн байдалтай байсан...нийт 19 ширхэг гар утас алдсан байсан...” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Д.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Налайх дүүргийн “” худалдааны төвийн 2 дугаар давхар, хаалгаар ороод баруун урд талд байрлах гар утасны лангуун дээрээс 2019 оны 8 дугаар сард ... гар утас хулгайлсан...” гэх мэдүүлэг,
“Ашид билгүүн” ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн ТХҮ-621/2567 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.М-т холбогдох эрүүгийн хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж үнэлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагч болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон байна гэж үзлээ.
Иймд шүүхээс шүүгдэгч ******* овогт Д-ын М-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар үргэлжилсэн үйлдлээр хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүхээс шүүгдэгчийн Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.1 дүгээр зүйлий 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсонтой холбогдуулан эрүүгийн хариуцлагатай холбоотойгоор улсын яллагчийн: “шүүгдэгчийн үйлдлийг Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан 2 гэмт хэргийг санаатай үйлдсэн байдлыг хүндрүүлэх нөхцөлд тооцон Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгэх“ гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн: “2018, 2019 онуудад үйлдсэн гэмт хэргийн талаар шүүгдэгч нь урьд мэдүүлж байсан. Шүүгдэгчид оногдуулах ял шийтгэлийг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж өгнө үү “ гэсэн дүгнэлтүүдийг тус тус гаргажээ.
Шүүгдэгч Д.М нь 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 165 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 cap хорих ялаар шийтгэж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсныг Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 2021/ДШМ/863 дугаартай магадлалаар 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд зааснаар өршөөн хэлтрүүлсэн,
2021 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021/ШЦТ/789 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар 8 жил 6 cap хорих ял шийтгүүлж, Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 2021/ДШМ/863 дугаартай магадлалаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгэхээр өөрчлөн шийдвэрлэж 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хугацаа дуусч суллагдсан ба уг магадлалаар 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт заасан үйлчлэлд хамрагдаагүй байна.
Шүүхээс шүүгдэгч Д.М-т ял шийтгэл оногдуулахдаа 2018 оны 12 дугаар сарын 30, 2019 оны 08 дугаар сарын 17 ны өдрүүдэд гэмт хэрэг үйлдэхдээ насанд хүрээгүй буюу 17 нас 3 сартай байсан байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ гэмт хэрэг үйлдэх үедээ арван дөрвөн насанд хүрсэн ба арван найман насанд хүрээгүй байсан хүнд энэ бүлэгт заасан үндэслэл журмын дагуу эрүүгийн хариуцлага оногдуулна” гэж заасныг баримтлан мөн хуулийн 8.5 дугаар зүйлийн “ шүүх энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд энэ хуулийн 5.6 дугаар зүйлд заасан журмаар тусгай ангид заасан хорих ял оногдуулж эдлэх ялыг хоёр дахин багасгана “ гэж заасны дагуу түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 6 жилийн хорих ялыг багасган 3 жилийн хорих ялаар тогтоож оногдуулахаар шийдвэрлэлээ.
Мөн шүүгдэгч Д.М нь насанд хүрээгүй байхдаа гэмт хэрэг үйлдснийг 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт “ өсвөр насны хүн Эрүүгийн хуульд заасан хулгайлах /Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйл/ ... гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээсэн бол шүүхээс оногдуулсан... хорих ялаас хоёр жилийг хасна“, 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсэгт ” Короновируст халдвар /КОВИД-19/ ын цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор энэ хуулийн 6.2, 6.3-т заасан гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн өсвөр насны хүнд оногдуулсан ялаас 2 жилийг хасаж , эдлээгүй үлдсэн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино”, 12 дугаар зүйлийн 12.4 дэх хэсэгт “ шүүх эрүүгийн хуулийн хэд хэдэн зүйл хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж, нэг эсхүл хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял шийтгүүлсэн ялтанд энэ хуульд заасан өршөөлийг үзүүлэхдээ зүйл хэсэг тус бүрээр оногдуулсан ялд тохирох өршөөлийг үзүүлсний дараа үлдсэн ялыг Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар нэгтгэнэ” гэж заасныг тус тус журамлан шүүгдэгчид оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ялаас 2 жилийн хорих ялыг өршөөн хэлтрүүлж, үлдсэн 1 /нэг/ жилийн хорих ялыг 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар солих нь зүйтэй байна.
Шүүгдэгчид оногдуулсан 1 жилийн хугацаатай зорчих эрх хязгаарлах ял шийтгэлийг түүний ажил хөдөлмөр эрхлэх, зайлшгүй шаардлагатай эмчилгээ, үйлчилгээ авах нөхцлийг харгалзан ын Баянзүрх дүүргийн газар нутгаас гарч зорчихийг хязгаарлахаар шийдвэрлэлээ.
Энэ хэрэгт шүүгдэгч Д.М нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч Д.М-оос гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрт 9.980.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Д-т 3.250.000 төгрөгийг, Ө.О-д 6.730.000 төгрөгийг тус тус олгохоор шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдсан “*******” худалдааны төвийн хяналтын камерын бичлэгтэй сиди 1 ширхэг сидиг хэрэгт хадгалах нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.5 дугаар хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.ГАНБОЛД