| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батбайн Мангилик |
| Хэргийн индекс | 130/2017/00368/И |
| Дугаар | 130/ШШ2017/00423 |
| Огноо | 2017-06-19 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 06 сарын 19 өдөр
Дугаар 130/ШШ2017/00423
| 2017 оны 06 сарын 19 өдөр | Дугаар 130/ШШ2017/00423 | Баян-Өлгий аймаг |
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик би,
Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 2 дугаар багт оршин суух, утас ********, РД:******** Н самай овогт Ш.Мын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 9 дүгээр багт оршин суух, утас 9*******, РД:БЛ********* С овогт Б.Ат холбогдох нэхэмжлэлийг 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: Үндэслэлгүй илүү шилжүүлсэн 583500 /таван зуун наян гурван мянга таван зуун/ төгрөгийг гаргуулахыг хүсжээ.
Нэхэмжлэгч Ш.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие ХААН банкны 5180908564 дугаартай дансанд 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр 583500 төгрөгийг бэлэн бусаар шилжүүлсэн юм. Б.Ат манай компаниас 583500 төгрөг өгөх ёстой байсан юм. Уг мөнгийг 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр бэлэн бусаар түүний дансанд шилжүүлсэн юм. Гэтэл би уг мөнгийг шилжүүлсний дараа Б.Аийн ХААН банканд дахь 5180908564 дугаартай дансанд дахин өөрийн хувийн мөнгө болох 583500 төгрөгийг андуурч шилжүүлсэн юм. Иймд надаас Б.Ат илүү шилжүүлсэн 583500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Ш.М шүүхэд гаргасан хүсэлтэд: Миний бие 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдөр танайд гаргасан нэхэмжлэл ёсоор Б.А миний нэхэмжилсэн 583500 төгрөгийг төлж өгсөн тул бидний тооцоо дууссан болно. Иймд Б.Ат холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ш.Мын нэхэмжилсэн үндэслэлгүй илүү шилжүүлсэн 583500 төгрөгийг хариуцагч Б.А нь бүрэн төлж барагдуулсан тухай тайлбараа нэхэмжлэгч тус шүүхэд бичгээр ирүүлсэн байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй, Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Ш.Мын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 18200 төгрөгийн тал нь болох 9100 төгрөгийг улсын орлогод хэвээр нь үлдээж, тус аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 020000941 дугаартай данснаас 9100 төгрөг, мөн хариуцагч Б.Аээс 9100 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Ш.Мт олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-ийг баримтлан хариуцагч РД:БЛ90081018 С овогт Б.А нь үндэслэлгүй илүү шилжүүлсэн 583500 төгрөгийг нэхэмжлэгч РД:******** Н самай овогт Ш.Мт төлж өгч, нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Ш.Мын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 18200 төгрөгийн тал нь болох 9100 төгрөгийг улсын орлогод хэвээр нь үлдээж, тус аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 020000941 дугаартай данснаас 9100 төгрөг, мөн хариуцагч Б.Аээс 9100 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Ш.Мт олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МАНГИЛИК