| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Адъяахүүгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 104/2017/00220/И |
| Дугаар | 102/ШШ2017/01779 |
| Огноо | 2017-06-15 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 06 сарын 15 өдөр
Дугаар 102/ШШ2017/01779
| 2017 оны 06 сарын 15 өдөр | Дугаар 102/ШШ2017/01779 | Улаанбаатар хот |
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Агиймааг суулган, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 хороолол, …дүгээр байр ..тоотод оршин суух, …регистртэй, Монгол овогт Ч.А-н ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Ч.А оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Ч.А шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: Ч.А миний бие тэтгэвэрт гарах болж тэтгэвэр тогтоолгохоор Налайх хотын Нийгмийн даатгалын хэлтэст хандтал баримт дутуу 1985 оны 9 дүгээр сарын 14-ний өдрөөс 1987 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл Худалдаа бэлтгэх удирдах газрын харъяа хүнсний дэлгүүрт худалдагчаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох шаардлагатай болсон бөгөөд энэ дагуу архиваас шүүлгэсэн боловч ажилд орсон тушаал олдоод бусад бичиг баримт олдохгүй байна. Иймд нэхэмжлэлд хавсаргасан нотлох баримтын дагуу 1985 оны 9 дүгээр сарын 14-ний өдрөөс 1987 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл Налайхын Худалдаа бэлтгэх удирдах газрын харъяа хүнсний дэлгүүрт худалдагчаар ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Ч.А нь Налайх дүүргийн Худалдаа бэлтгэх удирдах газрын харъяа хүнсний дэлгүүрт 1985 оны 9 дүгээр сарын 14-ний өдрөөс 1987 оны 1 дүгээр сарын 02-ныийн худалдагчаар өдрийг хүртэлх хугацаанд худалдагчаар ажиллаж байсан болохоо тогтоолгохыг хүсч шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудад үндэслэн Ч.Аын хүсэлтийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Ч.А нь Налайх дүүргийн Худалдаа бэлтгэх удирдах газрын харъяа хүнсний дэлгүүрт 1985 оны 9 дүгээр сарын 14-ний өдрөөс 1987 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд худалдагчаар ажиллаж байсан болох нь түүний 1983 оны 3 дугаар сарын 10-ны өдөр олгогдсон Хөдөлмөрийн дэвтэр /ХХ-4/, 1985 оны хамт олонтойгоо авахуулсан фото зураг /ХХ-5/, 1988 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн “Талархлын бичиг” /ХХ-8/, 1987 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн “Баярын бичиг” /ХХ-10/, 1988 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн “Баярын бичиг” /ХХ-11/, 1986 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн “Гэрчилгээ” /ХХ-12/, түүнтэй хамтран ажиллаж байсан Ч.Хулганаа, Ч.Дуламсүрэн нарын тодорхойлолтууд /ХХ 6-7/, гэрчээр асуусан тэмдэглэлүүд /ХХ 32-35/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул түүнийг дээрх албан тушаалд ажиллаж байсан болохыг тогтоох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан, …регистртэй, Монгол овогт Ч.А-ыг 1985 оны 9 дүгээр сарын 14-ний өдрөөс 1987 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр хүртэлх хугацаанд Налайх хотын Худалдаа бэлтгэх удирдах газрын харъяа хүнсний дэлгүүрт худалдагчаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагч Ч.Аээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САРАНТУЯА