Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 07 сарын 20 өдөр

Дугаар Дугаар 102/ШШ2017/02050

 

 

2017 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 102/ШШ2017/02050

Улаанбаатар хот

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

          Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа би,

         Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж 19 өөрийн байранд байрлах Худалдаа хөгжлийн банк ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

          Хариуцагч: Баянгол дүүргийн 1-р хороо, 2-р хороолол  Энхтайваны өргөн чөлөө гудамж 2А байрны 15 тоотод оршин суух, регистр ХА79121717, Боржигон овогт Баасанжавын Мөнхбатад холбогдох 85 280 386 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

      Нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банк ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Б.Мөнхбат нь 2015 оны 5-р сарын 04-ний өдөр тус банктай №ЗГ-RCC2015050405-1 тоот зээлийн гэрээ,  № ЗГ-RCC2015050405-1-1 тоот үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ-г тус тус байгуулан 75 000 000 төгрөгийг сарын 1.8 хувийн хүүтэй 30 сарын хугацаатай зээлж авсан. Зээлдэгч нь №ЗГ-RCC2015050405-1 тоот зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож иргэн Ч.Одончимэгийн өмчлөлийн Ү-2205023725 дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүргийн 1-р хороо 2-р хороолол  Энхтайваны өргөн чөлөө гудамж 2А байрны 15 тоот 90.58 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу барьцаалсан болно. Өнөөдрийн байдлаар зээлдэгч нь үндсэн зээл болох 75 000 000 төгрөгөөс 9 000 000 төгрөгийг, төлбөл зохих нийт хүүгийн төлбөр 31 896 157 төгрөгөөс 12 627 771.76 төгрөгийг тус тус төлсөн байна. №ЗГ-RCC2015050405-1 тоот зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчиж буй талаар сануулж, зээлийн үлдэгдэл төлбөрийг төлөх бодит боломжийг олгон, хугацаа өгсөн боловч зээлдэгч нь гэрээний үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй тул зээлийн гэрээний 10.2‑т заасан үндэслэлээр банкны зүгээс нэг талын санаачлагаар цуцалж байгаа болно. Иймд Б.Мөнхбатаас зээлийн гэрээний үндсэн төлбөрт 66 000 000 төгрөг, зээлийн хүүнд 17 964 219 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 1 304 166 төгрөг нийт 85 280 386 төгрөгийг хариуцагч Б.Мөнхбатаас гаргуулж өгнө үү. Мөн хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд №ЗГ-RCC2015050405-1 тоот зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож барьцаалсан иргэн Ч.Одончимэгийн өмчлөлийн Ү-2205023725 дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүргийн 1-р хороо 2-р хороолол  Энхтайваны өргөн чөлөө гудамж 2А байрны 15 тоот 90.58 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.Мөнхбат нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Худалдаа хөгжлийн банкны нэхэмжилсэн 85 280 386 төгрөгийг  2017 оны 8-р сарын 20-ны дотор төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна. Дээрх хугацаанд төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр төлбөрийг барагдуулахыг зөвшөөрч байна  гэжээ.

 

  ҮНДЭСЛЭХ нь:

        Нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банк ХХК нь Б.Мөнхбатад холбогдох 85 280 386 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

               Хэрэг  хянан  шийдвэрлэх  ажиллагааны  шатанд  хариуцагч  Б.Мөнхбат нь нэхэмжлэлийн шаардлага болох 85 280 386 төгрөгийг 2017 оны 8-р сарын 20-ны дотор бүрэн төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

            1. Нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банк ХХК-ний нэхэмжилсэн 85 280 386 төгрөгийг 2017 оны 8-р сарын 20-ны дотор бүрэн төлөхөөр зөвшөөрсөн хариуцагч Б.Мөнхбатын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

           2. Хариуцагч Б.Мөнхбат нь төлбөрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Баянгол дүүргийн 1-р хороо 2-р хороолол  Энхтайваны өргөн чөлөө гудамж 2А байрны 15 тоот, Ү-2205023725 дугаарт бүртгэгдсэн 90.58 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг дуудлага худалдаагаар худалдсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.

 

          3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 168 704 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 584 352 төгрөг, хариуцагч Б.Мөнхбатаас 584 352 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банк ХХК-д олгосугай.

 

            4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

ШҮҮГЧ                               Р.АЛТАНТУЯА