Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 07 сарын 20 өдөр

Дугаар Дугаар 102/ШШ2017/02053

 

2017 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 102/ШШ2017/02053

 

Улаанбаатар хот

 

                         

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                              

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

            Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 9-р хороо, 3-р хороолол, СОТ 2-1-р байр 57 тоотод оршин суух,  регистр ЦД77081207, Мижид овогт Бадамыг Отгонцэцэгийн хүсэлттэй хариуцагчийг эрэн сурвалжлуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энэрэл оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Отгонцэцэг шүүхэд гаргасан хүсэлтдээ: Б.Ган-Эрдэнэтэй Бүгд найрамдах Чех улсын виз гаргана гэсэн зарын дагуу уулзаж 300 еврог гадаад паспортын хамт өгсөн. Б.Ган-Эрдэнэ нь 4 удаа утсаар яриад түүнээс хойш утсаар заналхийлээд сүүлдээ утсаа авахгүй болсон. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Сүхбаатар дүүргийн 18-р хороо, бэлхийн 48-р гудамж 173Б тоотод амьдардаг гэж нэхэмжлэл гаргасан боловч тус дүүргийн шүүх хаягтай байхгүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож захирамж гаргасан. Иймд Б.Ган-Эрдэнийг эрэн сурвалжлах шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

 

   ҮНДЭСЛЭХ нь:

  Нэхэмжлэгч Б.Отгонцэцэг нь Б.Ган-Эрдэнийг эрэн сурвалжлуулахыг хүссэн хүсэлтийг шүүхэд гаргажээ. 

 

   Б.Ган-Эрдэнэ нь Б.Отгонцэцэгт Бүгд найрамдах Чех улсын виз гаргаж өгнө гэж тохиролцон 2016 оны 10-р сарын 31-ний өдөр 300 евро авчээ.

 

    Б.Ган-Эрдэнэ нь уг төлбөр гаргуулах маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд бөгөөд  Сүхбаатар дүүргийн 18-р хороо, бэлхийн 48-р гудамж 173Б тоотод оршин суух хаягтай боловч тус хаягтаа амьдардаггүй болох нь нэхэмжлэгчийн тайлбар, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6-р сарын 13-ны өдрийн 8714 дугаар шүүгчийн захирамжаар тогтоогдож байна.

   Нэхэмжлэгч нь түүний оршин сууж байгаа газрын хаягийг тогтоох боломжгүй байх тул эрэн сурвалжлуулахыг хүссэн хүсэлтийг хангах нь зүйтэй.

  Б.Ган-Эрдэнэ нь регистр ЧЙ74091016, Сүхбаатар дүүргийн 18-р хороо, бэлхийн 48-ргудамж 173Б тоотод оршин суудаг байсныг дурьдах нь зүйтэй. 

 

Нэхэмжлэгч Б.Отгонцэцэгт нь өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100-р зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар түүнийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэлээ.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1, 116, 118, 133-р зүйлийн 133.1.9 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон

                                                                                    ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155-р зүйлийн 155.1 дэх хэсэгт зааснаар Боржигон овогт Батсуурын Ган-Эрдэнийг  эрэн сурвалжилсугай.

 

            2. Б.Ган-Эрдэнийг эрэн сурвалжлах ажиллагааг Баянгол дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэсээр гүйцэтгүүлсүгэй.

 

3.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

   4. Шийдвэрийг нэхэмжлэгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

                                                                                                         

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Р.АЛТАНТУЯА