Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 102/ШШ2017/01870

 

2017 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 102/ШШ2017/01870

Улаанбаатар хот

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа би,

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Д.Бгийн 5 давхарт байрлах, хуулийн этгээдийн 5055873 регистртэй, Д.Бгийн,

Хариуцагч: Баянгол дүүрэг, 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, Хасбаатарын гудамж ..дүгээр байр, ..тоотод оршин суух, …регистртэй, Мөрөө овогт Т.П-д холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 1,939,410 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй  иргэний хэргийг хянаад        

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Т.Пнь манай компанитай 2015 оны 2 дугаар сарын 12-ны өдөр 1192201 тоот “Төхөөрөмж зээлээр худалдах, худалдах авах” гэрээ байгуулан 240,000 төгрөгийн үнэ бүхий төхөөрөмжийг урьдчилгаа 20,000 төгрөг төлж, үлдэх 220,000 төгрөгийг 12 сарын хугацаанд сар бүр 20,000 төгрөг төлөх нөхцөлтэйгөөр авсан. Гэтэл Т.Пнь одоогийн байдлаар манай компанид төлбөрийн үлдэгдэлтэй болно. Иймд Т.Пүрэвжаваас зээлийн гэрээний үүрэгт 1,939,410 төгрөг гаргаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Г.Т шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Д.Б хариуцагч Г.Т надад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,763,100 төгрөг, өмгөөлөгчийн зардал 176,300 төгрөг нэхэмжилжээ. Гэвч миний бие нь уг үнийн дүнг зөвшөөрөхгүй байгаа бөгөөд зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байна. Миний бие зээлийн гэрээний графикийн дагуу хугацаанд нь төлөх боломжгүй байсан боловч 2017 оны 5 дугаар сарын 28-ны өдөр 540,000 төгрөг, 5 дугаар сарын 30-ны өдөр 242,000 төгрөг тус тус шилжүүлсэн учир зээлийн гэрээг үргэлжлүүлэн хугацаа алдалгүй төлөх саналтай байна гэжээ.

Зохигчидын байгуулсан эвлэрлийн гэрээнд: Д.Б нь Г.Тт холбогдуулан зээлийн үлдэгдэл 1,641,000 төгрөг, хүү 122,100, хууль зүйн туслалцаа авсны зардал 176,310 төгрөг, нийт 1,939,410 төгрөг нэхэмжлсэн. Шүүхэд хандсанаас хойш Г.Т нь 931,260 төгрөгийг төлөлт хийж одоогийн байдлаар 831,840 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Иймд нэхэмжлэгчийн зүгээс 176,310 төгрөгөөр багасгаж, хариуцагчийн гаргасан зээлийн гэрээгээ үргэлжлүүлэн сар бүр төлөлтөө хийж явах саналыг хүлээн зөвшөөрч хариуцагчтэй харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав.

ҮНДЭСЛЭХ нь:

         Нэхэмжлэгч Д.Б нь Г.Тт холбогдуулан 1,939,410 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

         Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 176,310 төгрөгөөр багасгаж, хариуцагч Г.Ттэй зээлийн гэрээгээ үргэлжлүүлэхээр харилцан тохиролцож эвлэрсэн байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Д.Б гийн нэхэмжлэлтэй, Г.Тт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1,939,410 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 176,310 төгрөгөөр багасгаж, хариуцагч Г.Ттэй зээлийн гэрээг үргэлжлүүлэхээр харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

         2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 48,000 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 21,580 төгрөг, хариуцагч Г.Тээс 21,580 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Д.Б олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                          

ШҮҮГЧ                    А.САРАНТУЯА