Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 07 сарын 20 өдөр

Дугаар Дугаар 102/ШШ2017/02065

 

2017 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 102/ШШ2017/02065

Улаанбаатар хот

 

 

     Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

    баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

          Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа би,

          Нэхэмжлэгч:  Чингэлтэй  дүүрэг, 1-р хороо, Бага тойруу, 3-9 тоотод  байрлах, “Жи Мобайл” ХХК-ийннэхэмжлэлтэй,

 

           Хариуцагч: Баянгол  дүүргийн  9-р хороо,  Горькийн 7-р гудамж  195  тоотод оршин суух, регистр ЖЯ68052261, Сод гал овогт Авидсүрэнгийн Ариунтуяад холбогдох 225 000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянаад

 

                                                                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч Жи мобайл ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: А.Ариунтуяа нь манай компанитай 2014 оны 8-р сарын 25-ны өдөр 1136108 тоот “Төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах” гэрээ байгуулан 240 000 төгрөгийн үнэ бүхий NP10 төхөөрөмжийг урьдчилгаа 20 000 төгрөг төлж, үлдэгдэл 220 000 төгрөгийг 12 сарын хугацаанд сар бүр 20 000 төгрөгөөр төлөх нөхцөлтэйгээр авсан. А.Ариунтуяа нь одоогийн байдлаар манай компанид NP10 төхөөрөмжийг 150 000 өгрөгийн үлдэгдэл төлбөртэй байгаа болно. Иймд А.Ариунтуяагаас “Төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах тухай гэрээ”-ний дагуу төхөөрөмжийн үлдэгдэл төлбөр болох 150 000 төгрөг, гэрээний 5 дугаар зүйлийн 5.3-т заасны дагуу 828 хоногийн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,3 хувийн алданги 75 000 төгрөг, нийт 225 000 төгрөгийг гаргуулан өгнө үү гэжээ.

 

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Амаржаргал шүүхэд гаргасан хүсэлтдээ: Нэхэмжлэгч Жи мобайл ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 225 000 төгрөгийг хариуцагч А.Ариунтуяа нь бүрэн төлсөн тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.  

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч  Жи мобайл ХХК нь А.Ариунтуяад холбогдох 225 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд хариуцагч А.Ариунтуяа нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн үндэслэлээр нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан байна. Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

            1. А.Ариунтуяад холбогдох 225 000 төгрөг гаргуулахыг хүссэн “Жи Мобайл” ХХК-ийн нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч “Жи Мобайл” ХХК нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7400 төгрөгийг улсын төсөвт үлдээж, улсын орлогоос 3700 төгрөгийг, хариуцагч А.Ариунтуяагаас 3700 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                   Р.АЛТАНТУЯА