| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 102/2017/02548/И |
| Дугаар | Дугаар 102/ШШ2017/02066 |
| Огноо | 2017-07-21 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 07 сарын 21 өдөр
Дугаар Дугаар 102/ШШ2017/02066
| 2017 оны 07 сарын 21 өдөр | Дугаар 102/ШШ2017/02066
| Улаанбаатар хот
|
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа би,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 1-рхороо, Бага тойруу, 3-9 тоотод байрлах, “Жи Мобайл” ХХК-ийннэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүргийн 20-р хороо, үйлдвэр 75-1 гудамж 5 тоотод оршин суух, регистр ЦГ77010808, Монгол овогт Баасанжавын Халиунгэрэлд холбогдох 270 000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Жи мобайл ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Халиунгэрэл нь манай компанитай 2014 оны 8-р сарын 25-ны өдөр 1135930 тоот “Төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах” гэрээ байгуулан 240 000 төгрөгийн үнэ бүхий NP10 төхөөрөмжийг урьдчилгаа 20 000 төгрөг төлж, үлдэгдэл 220 000 төгрөгийг 12 сарын хугацаанд сар бүр 20 000 төгрөгөөр төлөх нөхцөлтэйгээр авсан. Б.Халиунгэрэл нь одоогийн байдлаар манай компанид NP10 төхөөрөмжийг 180 000 өгрөгийн үлдэгдэл төлбөртэй байгаа болно. Иймд Б.Халиунгэрэлээс “Төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах тухай гэрээ”-ний дагуу төхөөрөмжийн үлдэгдэл төлбөр болох 180 000 төгрөг, гэрээний 5 дугаар зүйлийн 5.3-т заасны дагуу 828 хоногийн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,3 хувийн алданги 90 000 төгрөг, нийт 270 000 төгрөгийг гаргуулан өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Амаржаргал шүүхэд гаргасан хүсэлтдээ: Нэхэмжлэгч Жи мобайл ХХК нь нэхэмжлэлийн шаардлага 270 000 төгрөгөөс алданги 90 000 төгрөгөөсөө татгалзаж байна. Хариуцагч Б.Халиунгэрэл нь үлдэх 180 000 төгрөгийг 2017 оны 9-р сарын 01-ний дотор төлж барагдуулахаар талууд эвлэрч байна. Иймд эвлэрлийг баталж хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Жи мобайл ХХК нь Б.Халиунгэрэлд холбогдох 270 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагнааны шатанд талууд “Эвлэрлийн гэрээ” байгуулж, нэхэмжлэгч Жи мобайл ХХК нь 90 000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 180 000 төгрөгийг хариуцагч Б.Халиунгэрэл нь 2017 оны 9-р сарын 01-ний дотор төлөхөөр харилцан тохирсон байна.
Зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Жи мобайл ХХК, хариуцагч Б.Халиунгэрэл нар нь 270 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас 180 000 төгрөгийн хэмжээнд эвлэрч, хариуцагч төлбөрийг 2017 оны 9-р сарын 01-ний дотор төлөхөөр тохирсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106-р зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8750 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, улсын орлого 4375 хариуцагч Б.Халиунгэрэлээс 4350 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА