| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбажавын Гантөгс |
| Хэргийн индекс | 178/2022/0041/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/42 |
| Огноо | 2022-02-22 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Ууганзаяа |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 02 сарын 22 өдөр
Дугаар 2022/ШЦТ/42
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга
Улсын яллагч Э.Ууганзаяа
Шүүгдэгч нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Өсөхболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******* овогт *******ын ******* холбогдох эрүүгийн дугаартай, 178/2022/0041/Э/ индекстэй хэргийг 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч нь 2022 оны 01 дүгээр сарын 08-09-нд шилжих шөнө Ховд аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэрт байх өөрийнхөө гэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн О.*******тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдах явцдаа иргэн О.*******ын биед халдан хутгаар зүсэж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдоос гаргасан мэдүүлэг, талуудын судалсан эд мөрийн баримтууд болон бичгийн нотлох баримтуудад үндэслэн
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгээр дараахи нотлох баримтыг шинжлэн судлав.
Хохирогч ******* овогт *******ын *******ын / 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй/ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2022 оны 01 дүгээр сарын 08-ны орой би найз нартайгаа уулзаж ын гэрт очиж 2.5 литрийн Боргио пиво дөрвийг уусан.Тэгээд сууж байхдаа “танай баг муу тоглосон, манай баг сайн тоглосон” гэж маргалдсан. Би Т.*******ай хойморын орон дээр хамт сууж байгаад маргалдах явцдаа 2 удаа алгадсан.Тэгтэл ширээн дээрээс хутга аваад над руу далайхад нь би зүүн гараараа хаасан чинь миний булчин хэсгийг зүссэн.Тухайн үед миний толгойноос цус гараад байхаар нь толгойгоо усаар угаах гээд хувцсаа тайлахад миний зүүн гарын булчин,дал,нуруу хэсэгт хутга орсон байсан ... гэх мэдүүлэг / хэргийн 12-р хуудас/
Гэрч Б.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр би найзуудтайгаа ******* суманд тэмцээнд оролцсон.ын гэрт бид нар пиво ууж сууж байхдаа “ танай баг муу тоглосон, чи муу тоглосон" гэх зэргээр маргалдсан.Н. бид хоёр гараад тамхи татчихаад ороод ирэхэд гэрийн хойморт зогсож, О.******* хойморын орон дээр толгойгоо дараад сууж байсан.Би ын барьж аваад 2-3 удаа алгадаад орон дээр сулгасан.Тэгээд О.*******ын толгойг нь угаах гээд хувцсыг нь тайлуулахад гар болон нуруу хэсэгт нь зүсэгдсэн шарх байсан... гэх мэдүүлэг / хэргийн 14-15-р хуудас/
Гэрч Н.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...бид нар ын гэрт пиво ууж байгаад маргалдсан.Би гарч 00 ороод тамхи татчихаад буцаад орж ирэхэд Н. О.*******ыг хутгалчихсан, О.*******ын толгой хэсгээс нь цус гарчихсан гэрийн хоймор хэсэгт цэнхэр иштэй хутга байсан.Тухайн хутгыг гэрээс гаргаж гэрийн үүдэнд байсан машины дугуйны доор тавиад гэрийн зүүн талд байсан хоолны шкафнаас заазуур, бор иштэй хутгыг мөн гаргаж машины дугуйн дор нууж тавьсан...гэх мэдүүлэг / хэргийн 18-19-р хуудас/
Хэргийн газарт үзлэг хийсэн...хэрэг учрал болсон гэх газар нь Ховд аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэрт болсон байв....гэрийн цоожийг гэрч Б.аар онгойлгуулж гэрт ороход ...ширээн дээр Боргио нэртэй пивоны хоосон сав, хажууд нь нэг аяга байв.Гэрийн хойморт байх модон орыг бор шаргал өнгийн бүтээлгээр бүтээсэн байх бөгөөд уг бүтээлгийн баруун талд нь цус мэт хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон байв.Хашаан дотор байх улсын дугааргүй Приус-20 маркийн тээврийн хэрэгслийн баруун хойт дугуйны хажууд никель цагаан өнгийн хуванцар цэнхэр өнгийн бариултай хутга байх бөгөөд уг хутганы ажиллагаа хэсэгт хүрэн өнгийн цус мэт зүйл наалдсан байв... гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /27-31-р хуудас/
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 34-36-р хуудас/
Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 99 дугаартай шинжээчийн...О.*******ын биед зүүн гарын бугалганы гадна дунд хэсгийн шарх, зүүн далны доод хэсгийн шарх, зүүн далны зүүн доод хэсгийн шарх гэмтэл тогтоогдлоо.О.*******ын биед учирсан дээрх гэмтлүүд нь үзүүр ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр тухайн хэрэг учралын үед үүссэн байх боломжтой.О.*******ын биед учирсан дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэх дүгнэлт / хэргийн 39-40-р хуудас/
Шүүгдэгч ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...бид нар тэр орой тэмцээний тухай ярилцаж байгаад хоорондоо маргалдсан. Тухайн үед би нэлээн согтсон байсан ба О.*******тай зэрэгцээд хойморын орон дээр сууж байтал тэмцээний маргаанаас болоод О.******* намайг гараараа 1-2 удаа нүүр лүү цохьсон.Тэгэхээр нь би уур хүрээд зүүн талд байсан ширээн дээрээс хутга аваад О.*******ыг хутгалсан.Нэг мэдэхэд Б. намайг баруун талын орон дээр дарчихсан “ чи хүн аллаа ш дээ” гэж байсан.Би нэг ухаан ороод эргэн тойрноо ажиглахад О.*******ын зүүн гарнаас цус гарчихсан Н. цусыг нь тогтоох гээд алчуураар дараад зогсож байсан. Тэгээд бид нар сандраад миний утсаар сумын эмчийг дуудсан... гэх мэдүүлэг / хэргийн 63-64-р хуудас/ гэх мэдүүлэг зэрэг баримт болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, яллагдагч болон гэрч хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллгааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх хэрэгт авагдсан дээрхи нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлэн ирүүлсэн хэргийн хүрээнд үнэлж дүгнэсэн болно.
Шүүгдэгч нь 2022 оны 01 дүгээр сарын 08-09-нд шилжих шөнө Ховд аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэрт байх өөрийнхөө гэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн О.*******тай тэмцээний талаар маргалдах явцдаа түүний биед халдан хутгаар зүсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан хэргийн үйл баримт тогтоогдож байх ба шүүгдэгч нь хутга хэрэглэн хохирогч О.*******ын зүүн гар хэсэгт зүссэн нь түүний биед гэмтэл учирна гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн гэмт хэргийг санаатай үйлдсэн гэж үзнэ.
Шүүгдэгч архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж өөрийгөө хянах чадваргүй болсон үедээ бусадтай маргалдаж хутга хэрэглэсэн байдал нь гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болсон гэж дүгнэв.
Шүүгдэгч нь хохирогч О.*******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч маргахгүй байгаа ба тухайн эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-д заасан шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх хохиролгүй, гэмт хэргийн улмаас бий болсон хууль зүйн үр дагаврыг ойлгон хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан зэрэг нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болсон.
Шүүгдэгч нь 2022 оны 01 дүгээр сарын 08-09-нд шилжих шөнө Ховд аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэрт байх өөрийнхөө гэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн О.*******тай тэмцээний талаар маргалдах явцдаа түүний биед халдан хутгаар зүсэж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч О.*******ын мэдүүлэг,гэрч Б.,Н. нарын мэдүүлэг, Ховд аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 99 дугаартай шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч ын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч ын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч нь хохирогч О.*******ын биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 99 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон.
Хохирогч О.*******ын өгсөн... надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, бид хоёр найзууд, тухайн үед үл ойлголцоод маргалдсан ч гэсэн одоо учир зүйгээ олсон, одоо гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй... гэх мэдүүлгээр / хэргийн 57-р хуудас/ шүүгдэгч ыг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзнэ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд зааснаар гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчмаар шүүгдэгч Т.******* эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүгдэгч Т.******* эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд түүний хувийн байдлыг авч үзвэл:
Шүүгдэгч анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас” / хэргийн 68-р хуудас/-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч ын хувийн байдлын талаар гэрч ын өгсөн... нь манай хамгийн бага дүү, дээрээ 5 эгчтэй,айлын ганц хүү болохоор жаахан эрх дураараа өссөн.Манай аав ыг 2 настай байхад нас барсан. нь даруу төлөв зантай, хүний үгнээс гардаггүй,ажил төрөлд сайн,бага наснаасаа хөдөө ээжийнхээ хамт мал маллаж өссөн.2018-2019 онд Баян-Өлгий аймагт цэргийн алба хаасан.Манай ээж ходоодны өвчний учир Улаанбаатар хот руу эмчилгээнд явсан манай дүү гэртээ ганцаараа байгаа болохоор найз нөхөдтэйгөө гадуур яваад байдаг сурагтай... гэх мэдүүлэг /хэргийн 59-60-р хуудас/, шүүгдэгч ын оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхний лавлагаа, Ховд аймгийн ******* сумын ******* багийн Засаг даргын тодорхойлолт зэрэг баримтууд хэрэгт авагдсан байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас: Шүүгдэгч ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар зургаан зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний 650000 төгрөгөөр торгох ял шийтгэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар торгох ялын 650000 төгрөгийг 06 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, шүүгдэгч нь энэ хэргийн учир цагдан хоригдоогүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдах гэх санал, дүгнэлт
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч өөрийгөө өмгөөлж оролцохоо илэрхийлээд: Миний бие нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч маргахгүй байна. Хохирогчид төлөх хохирол төлбөргүй. Улсын яллагчийн санал болгосон 650000 төгрөгний торгуулийг 06 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлж өгнө үү гэх тайлбар,дүгнэлт
Шүүгдэгч Т.******* эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1,1.2-т заасан анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх хохирол төлбөргүй зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс: Шүүгдэгч ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, улсын яллагчийн ялын санал, шүүгдэгчийн санал, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Т.******* зургаан зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний 650000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар торгох ялын зургаан зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний 650000 төгрөгийг 06 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх,Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Т.******* тайлбарлаж шийдвэрлэв.
Эрүүгийн дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй,битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхийг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 34.2,36.2,36.6- 36.8,36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овогт *******ын ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******ын ыг зургаан зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Т.******* оногдуулсан зургаан зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний 650000 /зургаан зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 06 / зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Т.******* мэдэгдсүгэй.
5.Эрүүгийн дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6.Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Т.******* оногдуулсан торгох ялын биелэлтэнд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй,хаалттай хорих ангийн Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан ахлах шийдвэр гүйцэтгэгчид даалгасугай.
7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч Т.******* авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор,оролцогч ахан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГАНТӨГС