Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 2022/ШЦТ/45

 

 

 

 

 

                                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

             ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа

Улсын яллагч Э.Ууганзаяа

Шүүгдэгч Х.*******,түүний өмгөөлөгч Н.Очирбат  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан  шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ууганзаяагаас   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар  зүйлийн 2-д  зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч  ******* овогт *******ийн *******д холбогдох эрүүгийн 2136000000027 дугаартай, 178/2022/0042/Э/ индекстэй хэргийг 2022 оны 02 сарын 21-ний өдөр   хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1977 оны 09 дүгээр сарын 28-ны  өдөр******* аймгийн******* суманд төрсөн, эрэгтэй, 45 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл-6, эхнэр хүүхдүүдийн хамт амьдрах,******* аймгийн ******* сумын ******* багт оршин суух, урьд ял шийтгүүлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ийн *******

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Х.******* нь  2021 оны 12 дугаар сарын 13-ны орой 19 цагийн үед******* аймгийн ******* сумын ******* багийн “Замын худаг” гэх газарт өөрийн гэртээ эхнэр Ц.*******той хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж түүний гар, хөл хэсэг рүү суран хазаараар цохиж, биед хөнгөн гэмтэл учруулсан буюу гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэрийнхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар  зүйлийн 2-д заасан  гэмт хэрэгт  холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдоос гаргасан мэдүүлэг, талуудын судалсан эд мөрийн баримтууд болон бичгийн нотлох баримтуудад үндэслэн

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар

ТОДОРХОЙЛОХ нь:

 

                     Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

Шүүгдэгч Х.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх хохирол төлбөргүй, гэмт хэргийн улмаас бий болсон хууль зүйн үр дагаврыг ойлгон хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар  хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлд хамаарч  байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.  

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан дараахи нотлох баримтуудыг хянан хэлэлцэв.

 

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / хэргийн 1-р хуудас/

Хохирогч ******* овогт -ийн *******гийн /43 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, малчин/ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2021 оны 12 дугаар сарын 13-ны орой 19 цагийн үед би хүү тай утсаар яриад манай хүүхэд “ хичээл амрахаар Хятад хэлний хичээлд сууна гэнээ” гэхэд Х.******* уурлаж “ тэр бид хоёрын сурна гэж юу байсан юм, ирж мал хариул гэж хэл” гээд уурлаж намайг зодсон. Х.******* суран хазаар давхарлаж байгаад миний цээж, гуя нуруу руу ороолгосон, мөн миний нүүрэн тус газар өшиглөсөн... гэх мэдүүлэг  / хэргийн 14-15-р хуудас/

Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 42 дугаартай шинжээчийн...Ц.*******гийн биед тархи доргилт, зүүн хацар хэсгийн цус хуралтууд, хүзүүний зүүн урд хэсгийн зулгаралтын сорви, зүүн гарын 3 дугаар хурууны 2 дугаар үе хэсгийн зөөлөн эдийн няцрал болон зулгаралт, баруун гарын шууны урд доод хэсгийн зулгаралт, баруун гарын шууны гадна доод хэсгийн зулгаралтын сорви, зүүн гуяны урд дээд хэсгийн цус хуралт, баруун гуяны дотор доод хэсгийн цус хуралт, бүсэлхий нуруу хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмлүүд тогтоогдлоо. Ц.*******гийн биед учирсан дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасан гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэх дүгнэлт / хэргийн 22-р хуудас/

 

Шүүгдэгч Х.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2021 оны 12 дугаар сарын 13-ны орой эхнэр бид хоёр хүүхдийн сургалтын төлбөрийн мөнгө дутаасан асуудлаас болж маргалдсан. Би гэртээ хазаарын сагалдрага янзлаад сууж байтал эхнэр ирээд намайг “гуйлгачин” гэх зэргээр хэл амаар доромжлоод байхаар нь би хазаараар бүдүүн гуя руу нь 2 удаа ороолгож, баруун мөр рүү нь гараараа хүчтэй түлхтэл баруун талын орны төмөр толгой мөргөж унасан.Гэрийн гадна хүүхэд уйлахаар нь би гарч аргадчихаад буцаад ороод ирэхэд эхнэр ухаан алдчихсан байхаар нь сэгсэртэл ухаан орсон.Тэгээд манай урд байдаг гэх айл руу явсан... гэх мэдүүлэг / хэргийн 54-р хуудас/

Гэрч Л.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...18 цагийн үед гэртээ очиход Ц.*******г нөхөр нь зодоод зугтаж манайд ирээд манай хүүгийнд байгаа сураг байсан. Оройхон манай гэрт Ц.******* орж ирээд “ манай нөхөр намайг ингэж зодлоо” гээд үзүүлэхэд  хүзүү нь улайсан, зүүн талын нүд орчим нь хөхөрсөн байсан... гэх мэдүүлэг / хэргийн 54-р хуудас/

 

Хазааранд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хэргийн 91-92-р хуудас/ зэрэг баримт болно.

Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл болсон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд өөр хоорондоо агуулгын зөрүүгүй, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг  зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж үзэхэд:

Шүүгдэгч Х.******* нь ******* аймгийн ******* сумын Чацаргант багийн Замын худаг гэх газарт өөрийн гэртээ 2021 оны 12 дугаар сарын 13-ны орой 19 цагийн үед   эхнэр Ц.*******той хүүхдийнхээ талаар мөнгө төгрөгнөөс болж маргалдан  эхнэр нь уурлаж хэл амаар доромжилсноос түүнийг суран хазаараар ороолгож зодон  биед нь хөнгөн гэмтэл учруулсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Х.******* нь эхнэр Ц.*******г суран хазаараар ороолгож зодсоноос   эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь  хохирогч Ц.*******гийн  мэдүүлэг,******* аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 42 дугаартай дүгнэлт, шүүгдэгч Х.*******ын  мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт  хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байх ба шүүгдэгч Х.*******, хохирогч Ц.******* нар нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай  хүмүүс болох нь ******* овогт *******ийн *******, ******* овогт -ийн ******* нарын 2000 оны 11дүгээр сарын 16-ны өдөр гэр бүл болсон гэрлэлтийн ПА№066 дугаартай  гэрчилгээний хуулбар, шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгээр тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Х.******* нь  эхнэр Ц.*******г суран хазаараар ороолгож, өшиглөхдөө түүний биед гэмтэл  учрах боломжтой гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн байдал нь хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол зориуд учруулсан Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэргийг үйлдсэн гэж үзнэ. 

 

Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр, нөхөр болох Х.*******, Ц.******* нарын хоорондын таарамжгүй зүй бус харилцаа, биеэ барих чадваргүй, хүлээцгүй байдлаас уур бухимдлаа хүч хэрэглэж гаргасан байдал  нь  гэмт хэрэг үйлдэх шалтгаан нөхцөл болсон.

 

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлд “гэр бүлийн хүчирхийлэл “ гэдгийг ...  гэр бүлийн хамаарал бүхий этгээдийн сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодид халдсан  үйлдэл, эс үйлдэхүйг хэлнэ ... гэж заасан ба шүүгдэгч Х.*******ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хохирогч Ц.*******гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай  учруулсан гэж үзэж,******* аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан “...хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан... гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж ...” гэх хүндрүүлэх бүрэлдэхүүнээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.

             Шүүгдэгч Х.*******ыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж,  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

            Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Х.******* нь хохирогч / эхнэр/ Ц.*******г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан нь Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 42  дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон.

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ц.******* нь...надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.Бид хоёр учраа олсон, дахиж архи уухгүй гэж надад амласан.. гэх мэдүүлэг /14-15х/  өгсөн байх тул шүүгдэгч Х.*******ыг хохирогчид төлөх хохирол төлбөргүй гэж үзнэ.

 

                          Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Х.******* нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж,  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд зааснаар гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчмаар шүүгдэгч Х.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүгдэгч Х.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд түүний хувийн байдлыг авч үзвэл:

 

Шүүгдэгч Х.******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь хэргийн 86 дугаар хуудсан дахь  “ Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Х.*******ын  хувийн байдлын талаар  гэрч Н.*******ийн өгсөн...  Х.******* Ц.******* хоёр нь амьтан хүний хов жив, нэгнийхээ үгийг өнгөрөөж чаддаггүй хүмүүс учраас хоорондоо хэрэлдэж, зодолдсон байх.Х.******* эхнэр аваагүй байхдаа хөөрхөн ааш зантай байсан, эхнэр авснаас хойш зан ааш нь эвдрээд байгаа,тэднийх бог бод нийлсэн 400-аад малтай... гэх мэдүүлэг / хэргийн 60-р хуудас/,

Гэрч Г.Батсүхийн өгсөн...Х.******* нь зан аашийн хувьд даруу төлөв, хүнлэг сэтгэлтэй хүн, хааяа нэг архи уухаараа жаахан асуудал гаргадаг байх... гэх мэдүүлэг, Х.*******ын  иргэний үнэмлэхний лавлагаа, байнга оршин суух хаягийн бүртгэлийн лавлагаа,Ховд аймгийн ******* сумын ******* багийн Засаг даргын тодорхойлолт зэрэг баримт хавтаст хэрэгт авагдсан байна.

 

Шүүгдэгч Х.*******д  эрүүгийн хариуцлага оногдуулахдаа  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1,1.2-д заасан анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх хохирол төлбөргүйг хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан  хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзлээ.

 

  Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас: Шүүгдэгч Х.*******  нь  гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан  гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар  шүүгдэгч Х.*******д  таван зуун хорин нэгжтэй тэнцэх хэмжээний 520000 төгрөгөөр торгох  ял оногдуулах,  шүүгдэгч Х.*******д  оногдуулсан торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх,  хэрэгт  эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг суран хазаарыг шүүгдэгч Х.*******д буцаан олгох, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх хохирол төлбөргүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг  тус тус дурдаж байна гэх санал, дүгнэлт 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Очирбатаас: Шүүгдэгч Х.******* нь хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч маргахгүй байгаа, улсын яллагчийн таван зуун хорин нэгжтэй тэнцэх хэмжээний 520000 төгрөгөөр торгох  ялын саналыг зөвшөөрч байгаа.Торгох ялын 520000 төгрөгийг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлж өгнө үү гэх тайлбар,

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай  учруулах гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгч Х.*******  нь  хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь хохирол нэхэмжлээгүй зэрэг нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдал, улсын яллагчийн ялын санал, шүүгдэгчийн өмгөөлөгчийн саналыг тус тус харгалзан, шүүхээс шүүгдэгч Х.*******ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай  учруулах Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч таван зуун хорин нэгжтэй тэнцэх хэмжээний 520000 төгрөгөөр торгох  ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар торгох ялын таван зуун хорин нэгжтэй тэнцэх хэмжээний 520000 төгрөгийг 05 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх , Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Х.*******д тайлбарлаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар түүнд оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй,хаалттай хорих ангийн Хорихоос өөр төрлийн ял эдлэх ажиллагаа хариуцсан ахлах  шийдвэр гүйцэтгэгчид даалгах нь зүйтэй.

 

  Эрүүгийн 2136000000027 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан  1 ширхэг суран хазаарыг шүүгдэгчид буцаан олгох,  энэ  хэрэгт  шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс  гаргуулах  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй,  шүүгдэгчид  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр  болтол хэвээр хэрэглэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4,36.1,36.2-1,2,4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт *******ийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж,  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******ийн *******ыг таван зуун хорин нэгжтэй тэнцэх хэмжээний 520000 төгрөгөөр торгох ялаар  шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Х.*******д оногдуулсан таван зуун хорин нэгжтэй тэнцэх хэмжээний 520000 төгрөгөөр торгох ялыг 05/тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг  шүүгдэгч Х.*******д тайлбарласугай.

 

5.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Х.*******д оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй,хаалттай хорих ангийн Хорихоос өөр төрлийн ял эдлэх ажиллагаа хариуцсан ахлах  шийдвэр гүйцэтгэгчид даалгасугай.

 

6.Энэ  хэрэгт  шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс  гаргуулах  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх хохирол төлбөргүй,  битүүмжилсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдаж, Эрүүгийн 2136000000027 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг суран хазаарыг шүүгдэгч Х.*******д буцаан олгосугай.

 

7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба шүүгдэгч Х.*******д    хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор  шүүгдэгч,  хохирогч  гомдол,  улсын яллагч дээд шатны прокурор  эсэргүүцлээ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гаргах эрхтэй  ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

 

 

 

             ДАРГАЛАГЧ   ШҮҮГЧ                                     Б.ГАНТӨГС