| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Адъяахүүгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 102/2017/00597/И |
| Дугаар | 102/ШШ2017/01910 |
| Огноо | 2017-06-27 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Тэтгэлэг тогтоолгосон хүүхдийн тоо, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 06 сарын 27 өдөр
Дугаар 102/ШШ2017/01910
| 2017 оны 06 сарын 28 өдөр | Дугаар 102/ШШ2017/01910 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлийн 118.5, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан Гө ургийн овгийн Б овогт /РД:/, Б ургийн овгийн Ж овогт Н /РД:/ нарын гэрлэлтийг цуцлаж, 2006 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр төрсөн хүү А.Э, 2009 оны 2 дугаар сарын 18-ны өдөр төрсөн А.Б нарыг эх Ж.Нгийн асрамжинд үлдээсүгэй.
2.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар 2007 оны 4 дугаар сарын 07-ны өдөр төрсөн хүү А.Э, 2009 оны 2 дугаар сарын 18-ны өдөр төрсөн хүү А.Б нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 16 /суралцаж байгаа бол 18/ нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тус тус эцэг Б.Ааар тэжээн тэтгүүлсүгэй.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
4.Зохигчид дундын эд хөрөнгийн талаар эвлэрч Баянгол дүүргийн 2 дугаар хороо, Төмөр замын дугаар байрны тоот орон сууцыг, Голомт банктай байгуулсан орон сууцны зээлийн гэрээний хамт хариуцагч Ж.Н нэр дээр шилжүүлж, дугаартай Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Ар гүнтийн тоот амины газрыг нэхэмжлэгч Ж.А-ын нэр дээр шилжүүлэхээр харилцан тохиролцсоныг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САРАНТУЯА