| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 102/2017/01857/И |
| Дугаар | Дугаар 102/ШШ2017/02087 |
| Огноо | 2017-07-21 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 07 сарын 21 өдөр
Дугаар Дугаар 102/ШШ2017/02087
| 2017 оны 07 сарын 25 өдөр | Дугаар 102/ШШ2017/02087 | Улаанбаатар хот |
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 3-р хороо, 2 дугаар 40 мянгат хөнгөн хүнсний үйлдвэр 2/30-р байр 30 тоотод оршин суух, регистр ШЖ76060313, Халхын Заягэгээн овогт Баатарын Баттулгын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүргийн 1-р хороо, 2-р хороолол, Алтан хотхон Энгельсийн гудамж 12-р байр 90 тоотод оршин суух, регистр ЦЖ71060118, Баяр овогт Бадарчийн Баярбаатарт холбогдох 13 020 000 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Баттулга, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганболд, хариуцагч Б.Баярбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Баттулга шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие иргэн Б.Баярбаатартай 2015 оны 12-р сарын 11-ны өдөр 7 000 000 төгрөгийг 3 сарын хугацаатай иргэд хоорондын зээлийн гэрээ байгуулж 2016 оны 3-р сарын 11-ны өдөр гэхэд уг төлбөрөө бүрэн төлж дуусгахаар тохиролцон зээлдүүлсэн билээ. Гэвч Б.Баярбаатар нь тохиролцсон хугацаандаа зээлээ төлөлгүй өнөөдрийг хүрсэн бөгөөд цаашид ч сайн дураараа төлөхөөргүй байна. Бид зээлийн гэрээний 2.3-т 1 сарын 8 хувийн хүү төлөхөөр тохиролцсон ба мөн гэрээний 2.7-д зээлийг эргүүлж төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлүүлэх эрхтэй гэж тохиролсны дагуу Б.Баярбаатараас гүйцэтгээгүй үүргийн дүн 7 000 000 төгрөг, 3 сарын хүү 1 680 000 төгрөг, хугацаандаа төлөөгүй алданги 4 340 000 төгрөг нийт 13 020 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганболд шүүхэд гаргасан хүсэлтдээ: Бид дараах байдлаар эвлэрч байна. Нэхэмжлэлийн шаардлагаа 11 000 000 төгрөг болгон багасгаж байна. Хариуцагч Б.Баярбаатар нь 11 000 000 төгрөгийг 2 хувааж буюу 2017 оны 8-р сарын 25-нд 5 500 000 төгрөг, 2017 оны 10-р сарын 05-ны өдөр 5 500 000 төгрөгийг бүрэн төлж барагдуулна. Хэрэв хугацаандаа төлөөгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхэд татгалзахгүй гэж эвлэрч байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Баттулга нь Б.Баярбаатарт холбогдох 13 050 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Шүүх хуралдааны шатанд талууд “Эвлэрлийн гэрээ” байгуулж, нэхэмжлэгч Б.Баттулга нь 2 050 000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 11 000 000 төгрөгийг хариуцагч Б.Баярбаатар нь 2017 оны 8-р сарын 25-нд 5 500 000 төгрөг, 2017 оны 10-р сарын 05-ны өдөр 5 500 000 төгрөгийг төлөхөөр харилцан тохирсон байна.
Зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106-р зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Б.Баттулга 13 020 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас 2 050 000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 11 000 000 төгрөгийг хариуцагч Б.Баярбаатар нь 2017 оны 8-р сарын 25-нд 5 500 000 төгрөг, 2017 оны 10-р сарын 05-ны өдөр 5 500 000 төгрөгөөр төлөхөөр эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106-р зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 223 050 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагч Б.Баярбаатараас 111 525 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА