Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 2022/ШЦТ/193

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхбаяр даргалж,

 

Нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр,

Улсын яллагч Б.Сод-Эрдэнэ,

Шүүгдэгч О.Б /өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

 Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн холбогдох эрүүгийн 2111 00000 0187 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журамаар хянан хэлэлцэв.

 

  Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1981 оны 02 сарын 05-ны өдөр Төв аймагт төрсөн 41 настай халх, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, “”Ивээлт хүлэг авто засварын газар засварчин ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 42-909 тоотод оршин суух хаягтай, урьд нь ял шийтгэлгүй,

 

Шүүгдэгч О.Б нь /яллах дүгнэлтэнд дурьдсанаар/ архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 42 дугаар гудамжны 909 тоотод өөрийн эхнэр Ч.Янжиндуламтай цонх хагаллаа гэх шалтгаанаар маргалдаж улмаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хөлрүү нь өшиглөж, нүүрлүү нь цохих зэргээр зодож, “хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дээд уруулд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, нэг шүдний паалангийн эмтрэл, баруун хацарт цус хуралт” бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч О.Б нь 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдөр архи ууж согтуурсан үедээ Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 42 дугаар гудамжны 909 тоотод өөрийн эхнэр хохирогч Ч.Янжиндуламтай цонх хагаллаа гэх шалтгаанаар маргалдаж улмаар хөлрүү нь өшиглөж, нүүрлүү нь цохих зэргээр зодож, биед нь “хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дээд уруулд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, нэг шүдний паалангийн эмтрэл, баруун хацарт цус хуралт” бүхий гэмтэл үүсгэсэн болох нь тогтоогдож байна.

 

Дээрхи үйл баримт нь шүүгдэгч О.Бгээс шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “..Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг.

Шүүгдэгч О.Бгээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн:  “..Тэгээд би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж, нилээн согтож, тасараад болсон зйүлүүдийг санахгүй байж байгаад   нэг мэдэхэд гэртээ унтаж байсан ба шөнө болсон байсан. Тэгээд би байшингийнхаа том өрөөний буйдан дээр унтаж байхад  байшингийн ом өрөөний цонх хагархаар нь гайхаад сэртэл эхнэр Янжиндулам хагалаад ороод ирсэн байсан, тэгээд бид хоёр хоорондоо хэрэлдэж маргалдаад би нүүр лүү нь цохиж, зодож байгаад үүдний өрөөндөө унтчихсан байсан, тэгээд нэг мэдэхэд хоёр цагдаа ирээд намайг эрүүлжүүлэх байранд хийсэн..” гэсэн мэдүүлэг /хх-36-37/,

Хохирогч Ч.Янмөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..2021 оны 12 дугаар сарын 28-ны өөрийн нөхөр болох О.Бгийн хамтаар 4 найзтай нь хамт нийт зургуулаа караоке орж уусан … удалгүй О.Бгийн араас нь Чингэлтэй дүүрэг 13 дугаар хороо, Сургуулийн 44 дүгээр гудамж 909 тоот гэртээ иртэл хаалга цоожтой байсан ба би хаалга нүдэхэд манай нөхөр гэр дотроо   байгаа мөртлөө надад хаалгаа онгойлгож өгөхгүй байсан, гадаа хүйтэн байсан болохоор даараад байхаар нь гэрийнхээ цонхыг хагалаад гэртээ орсон юм … энэ үед манай нөхөр надтай зөрөөд гарахаар нь би цонхоо наагаад хэсэг хугацаа өнгөрсөний дараагаар явчихлаа гэж бодоод унтах гэж байхад … О.Б гаднаас орж ирээд яасан овоо муу гичий вэ гэж хэлээд хөнжилнөөс хуу татаад, үсдэж газар унагаагаад, миний хөл болон өгзөг хэсэгрүү 2,3 удаа өшиглөж, буйдан дээр дээш нь харуулж байгаад нүүрлүү 2-3 удаа цохиж … Дээрх гэмтлүүдийг бүгдийг нь О.Б миний биед 2021 оны 12 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө учруулсан … О.Б бид хоёр л гэртээ ирсэн … би зодуулдаг, дарамтлуулдаг байсанд их гомдолтой … нэхэмжлээд байх зүйл байхгүй байна …” гэсэн мэдүүлэг /хх-5-7/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 1069 дугаартай дүгнэлтэд: /хх-“ Ч.Янж биед хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дээд уруулд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, нэг шүдний паалангийн эмтрэл, баруун хацарт цус хуралт гэмтэл тогтоогдлоо … мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой ... Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна …” гэх дүгнэлт /хх-ийн 15-16х/, Гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 2-3х/, шүүгдэгч О.Бгийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-21/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-19/, зэрэг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Хохирогч Ч.Янжд учирсан гэмтэл нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгчийн дээрхи үйлдлийн улмаас хохирогчид учруулсан гэмтлийг хөнгөн хохирол учирсан байна гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч О.Б нь хохирогч болох өөрийн эхнэр Я.Янжиндуламын хөл рүү нь өшиглөж, нүүр лүү нь цохиж үүний улмаас хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дээд уруулд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, нэг шүдний паалангийн эмтрэл, баруун хацарт цус хуралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэж улсын яллагчаас яллаж буй Эрүүгийн хуулийн зүйл заалт, гэм буруугийн талаар маргаагүй болно.

                                      

Иймд шүүгдэгч О.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад О.Бээс хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан бөгөөд прокурор хүсэлтийг хүлээн авч тогтоол гаргасан байна.

Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мөн явуулсан бөгөөд шүүгдэгч О.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээсэн, бусдад учруулсан хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хохиролыг төлсөн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  600 нэгжтэй тэмцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, тогтоол  хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд төлөхийг даалгаж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч О.Бд торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулав.

 

Бусад асуудлын талаар:

Хохирогч Ч.Ян нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч О.Б нь цагдан хоригдоогүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Бийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Бд оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000  төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд төлөхийг даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар О.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулсугай.

 

5. Шүүгдэгч О.Б нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, бусад эрхийг хязгаарлаагүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч О.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

 

7. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Б.МӨНХБАЯР