Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 99

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Болор,

улсын яллагч Э.Оюунтунгалаг,

хохирогч Х.Жаргалсайхан,

иргэний нэхэмжлэгч Т.Мэндсүрэн,

шүүгдэгч П.Мөнхзул, Д.Батцоож нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:        

Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Пүрэвсүрэнгийн Мөнхзул, Гурван шарынхан овогт Данаагийн Батцоож нарт холбогдох эрүүгийн 2016 2501 1457 дугаартай хэргийг 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдөр яллагдагч нарыг шүүхэд шилжүүлж, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, 1982 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Дундговь аймгын Мандалговь суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, нарийн мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Жаргалантын 6 гудамж, 13 тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2001 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 595 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 39 дүгээр зүйл, 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сар хорих ялаар шийтгэж, уг ялыг тэнсэж, 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзсан,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2001 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 20 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 38 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Баянзүрх дүүргийн шүүхийн 2001 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 595 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 39 дүгээр зүйл, 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сар хорих ялын зарим болох 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн нийт 3 жил 6 сарын хорих ял,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2005 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 448 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 1 хоног хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар Баянзүрх дүүргийн шүүхийн 2001 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 20 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ялын зарим болох 6 сарыг нэмж нэгтгэн, нийт 10 жил 6 сар 1 хоногийн хугацаагаар хорих ялыг Төв аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2008 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 198 дугаар шүүгчийн захирамжаар 3 жил 6 сар хорих ял болгон өөрчилсөн,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2009 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 472 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил хорих ялаар шийтгэгдэж, 2011 оны 06 дугаар сарын 06-ны өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан,

урьд Сүхбаатар дүүргийн шүүхийн 2013 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 310 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сар хорих ялаар шийтгэгдэж 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Пүрэвсүрэнгийн Мөнхзул, РД:ЗЮ82010413,

2. Монгол Улсын иргэн, 1978 оны 04 дугээр сарын 11-ний өдөр Баянхонгор аймгийн Жинст суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, өрмийн мастер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, 10 гудамж, 453 тоот оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй,

урьд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 31-ний өдөр 987 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай, Гурван шарынхан овогт Данаагийн Батцоож, РД:ВН78041111,

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Д.Батцоож нь П.Мөнхзултай бүлэглэн 2016 оны 03 дугаар сард Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Консулын 13 дугаар гудамж 343 тоотод байрлах хохирогч Х.Жаргалсайханы эзэмшлийн агуулахын 2 банзыг хуулан хууль бусаар нэвтрэн орж агуулах дотроос Оросын Холбооны Улсад үйлдвэрлэгдсэн 120 см урттай, 77 см өргөнтэй, зузаан нь 6 мм, нийт 8 ширхэг, нэг бүр нь 28.000 төгрөгийн үнэ бүхий гутлын улны резин хулгайлан авч хохирогч Х.Жаргалсайханд 224.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

яллагдагч П.Мөнхзул нь Д.Батцоожтой бүлэглэн 2016 оны 03 дугаар сард Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Консулын 13 дугаар гудамж 343 тоотод байрлах хохирогч Х.Жаргалсайханы эзэмшлийн агуулахын 2 банзыг хуулан хууль бусаар нэвтрэн орж агуулах дотроос Оросын Холбооны Улсад үйлдвэрлэгдсэн 120 см урттай, 77 см өргөнтэй, зузаан нь 6 мм, нийт 8 ширхэг, нэг бүр нь 28.000 төгрөгийн үнэ бүхий гутлын улны резин хулгайлан авч хохирогч Х.Жаргалсайханд 224.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

мөн яллагдагч П.Мөнхзул нь давтан үйлдлээр буюу 2016 оны 04 дүгээр сарын 18-19-нд шилжих шөнө, мөн 2016 оны 04 дүгээр сарын 20-ны шөнө Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Консулын 13 дугаар гудамж 343 тоотод байрлах хохирогч Х.Жаргалсайханы эзэмшлийн агуулахын дээврийн банзыг хуулан хууль бусаар нэвтрэн орж агуулах дотроос Оросын Холбооны Улсад үйлдвэрлэгдсэн 120 см урттай, 77 см өргөнтэй, зузаан нь 5 мм, нийт 59 ширхэг, нэг бүр нь 26.000 төгрөгийн үнэ бүхий гутлын улны резин хулгайлан авч хохирогч Х.Жаргалсайханд 1.534.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Д.Батцоож нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Манайд хэсэг бүлэг хүмүүс байдаг байсан. 2016 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Мөнхзул бид хоёр гэртээ байсан. Миний амьдарч байсан газар “газарт орно” гэсэн мэдэгдэл надад ирсэн байсан. Тэгээд Мөнхзул надад “та эндээс нүүх юм чинь гээд байр түрээслэх талаар ярьсан”. Би Мөнхзулд резин гаргасан банзыг зааж өгсөн. Тэгээд 8 ширхэг резин авсан. Мөнхзул нь айлд хонохоор явсан байсан. Мөнхзулыг маргааш ирэхэд нь авсан резинээсээ 4 ширхэгийг нь зарсан. Резин зарсан мөнгөөрөө эмчилгээндээ зориулж эм, хоол хүнсний зүйл, үлдэгдэл мөнгөөр нь архи авсан. Үлдэгдэл 4 ширхэг резинээ би Мөнхзулд өгөөд явуулсан. Би резинээ явуулын хүнд зарсан гэв.

Шүүгдэгч П.Мөнхзул нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би өөрийн хийсэн гэмт хэрэгтээ харамсаж байна. Би Дундговь аймагт ээж болон хүүхэдтэйгээ хамт амьдардаг. Хэрэг гардаг шөнө би эхнэрийгээ өөр хүнтэй болсон гэдгийг мэдсэн. Би авсан резин болон хохирогчид учруулсан хохирлоо төлж барагдуулах болно. 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Батцоож ахын гэрт нь 5-6 хүн байсан. Би Батцоож ахтай хамтарч Жаргалсайхан ахын агуулахын ханын банзыг нь хуулж 8 ширхэг гутлын резин авсан. 2016 оны 04 дүгээр сарын 18-ны орой хашаанд байсан агуулахын дээврийн банзыг нь онгойлгон нэг удаа авахдаа 12 ширхэг, дараа нь авахдаа 26 ширхэг резин авсан. Авсан резинүүдээ зах руу авч явж зарсан гэв.

Хохирогч Х.Жаргалсайхан нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Д.Батцоожийг манайхаас хулгай хийдэг гэдгийг нь би мэддэг байсан. Үүнийг нь би нотолж чадахгүй байсан юм. 2015 оны 10 дугаар сард 2 ширхэг банз сул байсан. Тэр банзыг нь би албаар хадахгүй, сул орхисон байсан. Энэ тухай би цагдаад мэдэгдэхэд цагдаа надаас “та хулгай хийсэн гэдгийг нь яаж мэдэж байгаа юм бэ” гэж асууж байсан. Би резинээ тоолоод бичдэг байсан. Тэрнээс нэг ширхэг резин уяатай нь үлдээгээд 59 ширхэг резин Мөнзул авсан байсан. Хархорин зах дээр зогсдог хүмүүст би “ямар хүмүүс хулгайн резин зараад байна вэ, авчирч өгсөн хүмүүсийнх нь хаяг, утасных нь дугаарыг аваарай” гэж захиж хэлж байсан. Хархорин захын хүмүүс Мөнхзулын утасны дугаарыг нь авчихсан байсан. Тэгээд Мөнхзул руу залгаад дахиад резин авмаар байна гэж дуудаж барьсан. Д.Батцоож нь согтуу үедээ над дээр ирдэг байсан. Тэгээд над дээр ирээд “танай дүү нарыг би чирнэ, дүү нар чинь надтай хамт хулгай хийдэг байсан” гэж хэлдэг байсан. Над дээр Д.Батцоож нь 4 удаа согтуу ирсэн. Надад 59 резинээс 25 резин нэг талтай хурааж өгсөн. Одоо 33 резин нэг талтай төлөөгүй байна. Нийт 1.758.000 төгрөгийн хохирол учруулсан. Энэ хохирлоо нэхэмжилж байна. Би 2012 оноос Д.Батцоожтой хөрш болж амьдарч байна. Энэ хугацаанд Д.Батцоож нь хүүхэдтэйгээ хамт амьдардаггүй байсан. Хөрш болж амьдарсанаас хойш би хүүхэд хараагүй, сүүлд хэрэгт холбогдсоноос хойш Д.Батцоож нь хүүхэд дагуулж явдаг болсон гэв.

Иргэний нэхэмжлэгч Т.Мэндсүрэн нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Хохирогчоос алга болсон резинийг энэ хүмүүс надад зарсан юм байна. Орос резинийг нэг их олон хүн оруулж ирж зардаггүй. Би өөрөө хохирогчоос резин авч зардаг байсан. Манай дэлгүүрт нэг залуу орж ирээд надаас Орос резин байна уу гэхээр нь би байна гэж хэлсэн. Хэдэн төгрөг юм бэ гэхээр нь 26.000, 28.000 төгрөгөөр зарж байна гэж би хариулсан. Тэр хүн резинийг барьж үзээд эгчээ та надаас яг ийм резин авах уу гэж асуусан. Би Орос резин мөн юм уу гэж асуухад мөн гэж хэлсэн. Мөн бол би резинийг чинь үзье гэж хэлсэн. Нөгөө залуу 27-90 улсын дугаартай машин руу гүйсэн. Би утас руугаа гүйж утсаа авахад миний утасны цэнэг дууссан байсан. Би утсаараа резин зарах санал ирэх үед тухайн хүний дүрсийг буулгах эсхүл бичлэг хийж баримтжуулж авдаг байсан. Нөгөө залуу нэг ширхэг резин барьж орж ирэхэд нь тухайн резинийг үнэрлэж үзэхэд Орос резин мөн байсан. Тэгээд би чамд хэдэн ширхэг байгаа юм бэ гэхэд надад 9 ширхэгийг өгсөн. Миний хадам ээжид бас Орос резин байна, зарна гэж ирсэн байсан. Ээж маань над руу залгаад 28 ширхэг Орос резин 22.000 төгрөгөөр өгнө гэж байна гээд надаас авах эсэх талаар асуусан. Би ямар хүн байна гэж асуухад нэг залуу байна гэж хариулсан. Тэгээд 10 ширхэг резин 220.000 төгрөгөөр ээж маань авсан. Маргааш нь надад энэ үйл явдал давтагдахаар нь би тэр залуугаас асуухад нөгөө залуу манай найз Орост сурдаг, 2 талынхаа зардлаа хийх гэж авчирсан юм гэж хэлсэн. Би тэр залуугаас нийт 19 ширхэг резин авсан. Намайг ажилтай байхад Жаргалсайхан ах энгийн хувцастай хүмүүстэй ирээд 19 ширхэг резин аваад яваад өгсөн. Би 10 ширхэг резин 22.000  төгрөгөөр, 9 ширхэг резин 20.000 төгрөгөөр авсан. 398.000 төгрөгийн хохирлоо нэхэмжилж байна гэв.

Шүүгдэгч Д.Батцоожийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Консулын 13-343 тоот хаягтай айлын хажуу хашаанд сахиулаар 2013 оноос 2016 оны 03 дугаар сар хүртэл амьдарсан. Энэ үед манай гэрт арын айлд байдаг байсан Мөнхзул гэх залуу эхнэр Отгонзул гэдэг эмэгтээтэй нэг хэсэг хамт байсан. Миний сахиул хийж байсан хашаатай залгаа Нарантуул зах дээр гутлын материал зардаг наймаачны агуулах залгаа байдаг. Тэр хүний дүү нь гээд Цээгий гэх залуу нэг өдөр манайд ахынхаа агуулахын дээврийн хажуу хэсгээс банзыг нь аваад хэдэн ширхэг гутлын резин аваад манайд хонуулаад маргааш нь аваад явж байсан. Би тэр үед нь ахынхаа агуулахаас хулгай хийж байгааг харж байсан болохоор дараа нь буюу 2016 оны 03 дугаар сард манайд байсан Мөнхзултай хамт нөгөө агуулахын хажуугийн банзыг нь онгойлгоод дотроос нь хэдэн ширхэг гутлын резин аваад түүнийгээ манай гэрт оруулж хонуулсан. Маргааш нь Нарантуул зах авч гараад зарж архи авч уусан. Үлдсэн резинийг нь Мөнхзул аваад явсан, хаана аваачиж зарсныг нь би сайн мэдэхгүй. Би өөрөө 5 ширхэгийг нэг бүрийг нь 10.000 төгөрөгөөр явуулын хүнд зарсан. Зарсан мөнгөөрөө архи авч уусан. Мөнхзул хэдэн ширхэгийг манай гэрээс авч явсныг сайн санахгүй байна. Тэр үед би согтуу байсан болохоор санахгүй байна. Түүнээс хойш манай байсан газар газарт ороод, удалгүй тэндээсээ нүүсэн. Тэрнээс хойш Мөнхзул болон эхнэртэй нь тааралдаагүй. Би тэр үед нэг удаа Мөнхзулыг дагуулж хулгай хийж байсан, өөр хулгай хийгээгүй...” гэх мэдүүлэг. /хх 58-62 дугаар хуудас/,

Шүүгдэгч П.Мөнхзулын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Цоож ах нэг юм авах гэсэн юм, чи аваад өгчих гээд намайг гуйгаад хажуу талын хашааныхаа модон байшинг заагаад энэ хашааны банзыг нь хуулж аваад цаад талд нь байсан модон агуулахын ханан талын банзыг хуулж онгойлгоод дотор талаас нь гутлын резин бололтой боодолтой зүйлийг ав гэж хэлсэн. Түүнийг нь аваад гэрт нь оруулаад орных нь матрасан доор хийсэн. Маргааш нь Цоож ахын эхнэртэй тааралдаад Цоож ах хаана байгаа вэ гэж асуусан чинь эхнэр нь Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсийн баруун талд орцны жижүүр хийж байгаа” гэж хэлсэн. Тэгэхээр нь “дээр аваад байсан гутлын резин чинь яасан бэ гэж асуусан чинь тэрийг чинь зараад дуусгасан” гэсэн. Дараа нь 2016 оны 04 дүгээр сарын 18-ны шөнө 02 цагт 12 ширхэг, 20-ны шөнө 23 цагийн үед 26 ширхэг гутлын резинийг тэр хашаанд байсан агуулахын дээврийн банзыг онгойлгон авсан. Авсан гутлын резинээ Хархорин зах дээр гутал засдаг нэг павилонд аваачиж өгсөн. Нэг ширхэгийг нь 15.000 төгрөгөөр бодож зараад найзуудтайгаа нийлж архи, дарс уугаад дууссан. Нийт 300 гаран мянган төгрөг болж байсан...” гэх мэдүүлэг. /хх 63-67 дугаар хуудас/,

Хохирогч Х.Жаргалсайханы мөрдөн байцаалтанд өгсөн: “...2016 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр агуулахдаа байгаа бараагаа тоолж үзэхэд зүгээр байсан. Тэрнээс хойш 2-3 удаа орж үзэхдээ анзаарч хараагүй. 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр агуулахдаа ороод үзсэн чинь агуулахын баруун урд талын үзүүрээс гэрэл тусаад байхаар нь дээвэр дээр нь гараад үзсэн чинь дээврийн банзыг цөмлөөд дээрээс нь хулгай орж хураалттай байсан гутлын резинээс 59 ширхэг байхгүй байсан. Тэр хашаанд хяналтын камер байхгүй. Оросын холбооны улсад үйлдвэрлэсэн зөөлөн резин урт нь 1.20 см, өргөн нь 7.70 см, зузаан нь 5.5 мм хэмжээтэй нийт 59 ширхэг резин. Нэг бүр нь 26.000 төгрөг, би урьд өгсөн мэдүүлэг дээрээ 49 ширхэг гэж андуурч хэлсэн байна. Хулгай хийсэн хүнийг олж зохих хохирлоо барагдуулж авмаар байна. Би 25 ширхэг 1 хагас гутлын резин хүлээж авсан, одоо 33 ширхэг 1 хагас резин дутуу байгаа, 8 ширхэг резиннийг агуулахын хойд талын булангаас ханан талын 2 банзыг сугалаад 120 см урттай, 77 см өргөнтэй 6 мм зузаантай 1 ширхэг нь 28.000 төгрөгний резин алдагдсан. Тэр 8 ширхэг резин алдагдсаныг 2016 оны 04 сарын 18-ны өдөр тоолж мэдсэн, шүүх хуралд оролцоно...” гэх мэдүүлэг. /хх 27-30 дугаар хуудас/,

Иргэний нэхэмжлэгч Т.Мэндсүрэнгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...2016 оны 05 сарын эхээр хороололд байрлах Түшиг туслах материалын дэлгүүрт орой 19 цагийн үед нэг залуу орж ирээд “эгчээ резин ямар үнэтэй юм” гэхээр нь байгаа резинийхээ үнийг хэлсэн. Тэгсэн “надаас резин авахгүй юмуу” гээд орос резин үзүүлсэн. “Хэдэд өгөх гэж байгаа юм” гэсэн чинь “22.000 мянган төгрөг” гэсэн. “Манай найз Оросод сурдаг юм, тэгээд оруулж ирсэн” гэхээр нь “20.000 мянган төгрөгөнд өгвөл авий, наадах чинь их удаан зарагддаг юм” гэхэд тэр залуу “за за” гэсэн. Ээж бид 2 нийт 19 ширхэгийг авсан, тэгээд зараагүй байхад цагдаа нар хурааж авсан бидэнд 398.000 төгрөгний хохирол учирсан, нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг. /хх 31-32 дугаар хуудас/,

Иргэний нэхэмжлэгч С.Охинцагааны мөрдөн байцаалтанд өгсөн: “...би 2016 оны 04 дүгээр сарын эхээр 09 цаг өнгөрч байхад ажил дээр 37 орчим насны намхан нуруутай, бор царайтай залуу орж “ирээд резин авах уу” гэж асуухаар нь “ямар үнэтэй юм” гэсэн чинь “өвөл Оросоос оруулж ирээд дарчихсан байсан юм 1 ширхэгийг нь 15.000 мянган төгрөгөөр зарна” гэсэн. Би 4 ширхэгийг худалдаж авсан. Хураалгасан 4 ширхэг резинийхээ 60.000 мянган төгрөг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг. /хх 33-34 дүгээр хуудас/,

Иргэний нэхэмжлэгч С.Очирданзангийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...2016 оны 04 дүгээр сарын эхээр Мөнхзул гэх залуу гутлын резин зарна гэхээр нь 4 ширхэгийг худалдаж авсан. Тэгээд хулгайн резин болохыг нь мэдээд цагдаа нарт 2 ширхэг резинээ хураалгасан. 60.000 төгрөгөө нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг. /хх 35-36 дугаар хуудас/,

Гэрч Н.Нармандахын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Цэрэнсодном бол миний төрсөн дүү байгаа юм. Бид эхээс дөрвүүлээ. Миний төрсөн дүү Цэрэнсодном 2015 оны 06 дугаар сарын 06-ны өдөр зүрхний өвчнөөр нас барсан. Манай агуулах Цэрэнсодномын хашаанд байдаг. Манайх Оросоос резин оруулж ирдэг, наймаа хийгээд 20 гаран жил болж байна. 20 гаран жилийн хугацаанд манай дүүг байхад агуулахаас эд зүйл алдагдаж байгаагүй...” гэх мэдүүлэг. /хх 37 дугаар хуудас/,

Гэрч Ж.Мөнхцэцэгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Батцоож бол миний хамтран амьдрагч байгаа юм. Бид хамтран амьдраад 3 жил болж байна. 2013 оны 08 дугаар сард танилцаад хамтран амьдрах хугацаандаа хэд хэд салж байсан. Одоо хоёулаа орон гэр байхгүй 2 талд айлаар амьдардаг. Бидний дунд ямар нэгэн хүүхэд байхгүй. Намайг анх танилцахад Батцоожийнх Нарантуул захын ард талд амьдардаг байсан. Манай гэрт Мөнхзул гэдэг залуу 1 сар гаран ирэн, очин хамт байсан. 2016 оны 03 дугаар сарын 10-ны үер гадуур явж байгаад гэртээ ирсэн чинь орон доогуур хэдэн ширхэг боодолтой гутлын резин тавьчихсан байсан. Тэгээд асуусан чинь “хүний юм байгаа юм, маргааш хүнд нь өгчихнө” гэж байсан. Тэр гэрээсээ нүүгээд бид тусдаа амьдарч байхад резиний хэрэгт холбогдсон гэж Батцоожоос сонссон. Би хулгайн резин гэдгийг мэдээгүй. 8 ширхэг хар өнгийн гутлын резин байсан. Батцоож өмнө нь гэртээ гутлын резин оруулж ирж байгаагүй...” гэх мэдүүлэг. /хх 38 дугаар хуудас/,

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 6-9 дүгээр хуудас/,

Эд зүйлийн үнэлгээ /хх 10-11 дүгээр хуудас/,

Эд зүйл хураан авсан тогтоол /хх 78-83 дугаар хуудас/,

Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 84-85 дугаар хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /хх 68, 69 дүгээр хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 70, 71 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Д.Батцоож нь П.Мөнхзултай бүлэглэн 2016 оны 03 дугаар сард Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Консулын 13 дугаар гудамж 343 тоотод байрлах хохирогч Х.Жаргалсайханы эзэмшлийн агуулахын 2 банзыг хуулан хууль бусаар нэвтрэн орж агуулах дотроос Оросын Холбооны Улсад үйлдвэрлэгдсэн 120 см урттай, 77 см өргөнтэй, зузаан нь 6 мм, нийт 8 ширхэг, нэг бүр нь 28.000 төгрөгийн үнэ бүхий гутлын улны резин хулгайлан авч хохирогч Х.Жаргалсайханд 224.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

яллагдагч П.Мөнхзул нь Д.Батцоожтой бүлэглэн 2016 оны 03 дугаар сард Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Консулын 13 дугаар гудамж 343 тоотод байрлах хохирогч Х.Жаргалсайханы эзэмшлийн агуулахын 2 банзыг хуулан хууль бусаар нэвтрэн орж агуулах дотроос Оросын Холбооны Улсад үйлдвэрлэгдсэн 120 см урттай, 77 см өргөнтэй, зузаан нь 6 мм, нийт 8 ширхэг, нэг бүр нь 28.000 төгрөгийн үнэ бүхий гутлын улны резин хулгайлан авч хохирогч Х.Жаргалсайханд 224.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

мөн яллагдагч П.Мөнхзул нь давтан үйлдлээр буюу 2016 оны 04 дүгээр сарын 18-19-нд шилжих шөнө, мөн 2016 оны 04 дүгээр сарын 20-ны шөнө Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Консулын 13 дугаар гудамж 343 тоотод байрлах хохирогч Х.Жаргалсайханы эзэмшлийн агуулахын дээврийн банзыг хуулан хууль бусаар нэвтрэн орж агуулах дотроос Оросын Холбооны Улсад үйлдвэрлэгдсэн 120 см урттай, 77 см өргөнтэй, зузаан нь 5 мм, нийт 59 ширхэг, нэг бүр нь 26.000 төгрөгийн үнэ бүхий гутлын улны резин хулгайлан авч хохирогч Х.Жаргалсайханд 1.534.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Д.Батцоож, П.Мөнхзул нарт прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүх шүүгдэгч Д.Батцоожид ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцож,

шүүгдэгч П.Мөнхзулд ял оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцов.

Шүүгдэгч Д.Батцоож нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 31-ний өдөр 987 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сар хорих ял шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзах ялаар шийтгүүлсэн байх бөгөөд уг хэрэг нь 2015 оны 03 дугаар сарын 24-ний өдөр үйлдэгдсэн, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн Монгол улсын хуульд хамрагдсан байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхээр байна.

Шүүгдэгч П.Мөнхзулын хувийн байдал тухайлбал хулгайлах гэмт хэрэгт удаа дараалан шийтгүүлж байгаа, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг төлөөгүй зэргээс дүгнэж түүнд оногдуулах хорих ялыг биечлэн эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Батцоож нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч П.Мөнхзулын цагдан хоригдсон 110 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Д.Батцоожоос 140.000 төгрөг гаргуулж хохирогч Х.Жаргалсайханд, шүүгдэгч П.Мөнхзулаас 958.500 төгрөг гаргуулж хохирогч Х.Жаргалсайханд, 398.000 төгрөгийг иргэний нэхэмжлэгч Т.Мэндсүрэнд, 60.000 төгрөгийг иргэний нэхэмжлэгч Ч.Охинцагаанд тус тус олгохоор шийдвэрлэлээ.

  • үүхээс хохирлыг тооцохдоо шүүгдэгч Д.Батцоож нь Мөнхзултай бүлэглэн хулгайлсан гутлын ул резиний 5 ширхэгийн үнийг авч хэрэглэсэн байх тул 5 ширхэгийг 28.000 төгрөгөөр тооцож 140.000 төгрөг, шүүгдэгч П.Мөнхзул нь Д.Батцоожтой бүлэглэн хулгайлсан 8 ширхэг резиний 3 ширхэгийн үнийг хэрэглэсэн байх тул 3 ширхэгийг 28.000 төгрөгөөр, ганцаараа хулгайлсан 59 ширхэг резиний 25 ширхэг, нэг тал резинийг Цагдаагийн байгууллага хурааж хохирогчид буцаан олгосон байх тул үлдэх 33 ширхэг, нэг тал гутлын ул резиний үнийг 26.000 төгрөгөөр тус тус тооцож нийт 958.500 төгрөг гэж тооцлоо.

Шүүгдэгч П.Мөнхзул нь шүүхийн хэлэлцүүлэгт “Д.Батцоожтой бүлэглэн хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ гэрч Ж.Мөнхцэцэгийн хамт хулгайн гэмт хэрэг үйлдсэн тул хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгнө үү гэж мэдүүлсэн боловч энэ нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцүүлсэн бичгийн баримтууд болон шүүгдэгч Д.Батцоожийн мэдүүлэг, бусад нотлох баримтуудаар нотлогдоогүй, шүүгдэгч нь энэ талаар мөрдөн байцаалтын болон прокурорын шатанд мэдүүлж байгаагүй зэргээр нотлогдон тогтоогдохгүй байх тул хэргийг мөрдөн байцаалтанд буцаах үндэслэлгүй байна.

  • н мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч нарын хувьд ногдох эд хөрөнгийг тогтоогоогүй байх тул тэдгээрт эд хөрөнгө хураах нэмэгдэл ял оногдуулах боломжгүй байна.

Иргэний нэхэмжлэгч С.Очирданзан нь шүүгдэгч П.Мөнхзулаас 25 ширхэг резинийг 15.000 төгрөгөөр худалдан аваад 9 ширхэгийг нь иргэний нэхэмжлэгч Т.Мэндсүрэнд 20.000 төгрөгөөр, түүний ээжид 10 ширхэгийг нь 22.000 төгрөгөөр худалдсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул иргэний нэхэмжлэгч С.Очирданзанд хохирол олгох үндэслэлгүй байна гэж дүгнэлээ. Мөн иргэний нэхэмжлэгч Т.Мэндсүрэн нь шүүхийн хэлэлцүүлэгт “би гутлын резинийг худалдаж авсан хүнээрээ хохирлоо төлүүлмээр байна” гэх боловч шүүхээс иргэний нэхэмжлэгч С.Очирданзангаас Т.Мэндсүрэнд учирсан хохирлыг гаргуулах үндэслэлгүй байна гэж дүгнэлээ.