| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Адъяахүүгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 101/2015/10317/И |
| Дугаар | 102/ШШ2017/01920 |
| Огноо | 2017-06-28 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 06 сарын 28 өдөр
Дугаар 102/ШШ2017/01920
| 2017 оны 06 сарын 28 өдөр | Дугаар 102/ШШ2017/01920 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 106 дугаар зүйлийн 106.5, 118, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3, 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан Д.Б, Э.Ө нарын гэрлэлтийг цуцлаж, тэдний дундаас 2005 оны 5 дугаар сарын 25-ны өдөр төрсөн охин Б.Мг эх Э.Өийн асрамжинд, 2007 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр төрсөн хүү Б.Рыг эцэг Д.Бгийн асрамжинд тус тус үлдээсүгэй.
2.Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4, 129 дүгээр зүйлийн 129.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Бгээс гэр бүлийн гишүүдийн дундын хөрөнгө болох Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, дүгээр байрны тоот дахь 3 өрөө орон сууцнаас өөрт болон охин Б.Мд ногдох хэсгийг гаргуулах тухай хариуцагч Э.Өгийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Бгээс нэмэлт зардалд 85,000 төгрөг гаргуулах тухай хариуцагч Э.Өгийн сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар нэмэлт зардалд 85,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн талаар давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.
5.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 179,500 төгрөгийг тус тус улсын төсөвт үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид, мөн хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 100,166 төгрөгийг гаргуулан улсын төсөв /Баянгол дүүргийн татварын хэлтэс/-т оруулсугай.
6.Зохигчид хэн аль нь хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар шаардаагүй болохыг дурдах нь зүйтэй.
7.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.6 дахь хэсэгт зааснаар хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан Д.Б, Э.Ө нарын нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг даалгасугай.
8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ А.САРАНТУЯА