Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 2022/ШЦТ/47

 

 

 

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн  шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж

            Шүүх хуралдааны  нарийн бичгийн дарга

 Улсын яллагч Э.Ууганзаяа

Шүүгдэгч Ц.*******-******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан  шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Өсөхболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  шүүгдэгч овогт *******ийн *******-*******д холбогдох эрүүгийн дугаартай, 178/2022/0043/Э/ индекстэй хэргийг Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 10 дугаартай шүүхийн тогтоолоор анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр ирүүлснийг хүлээн авч

                                 

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч  Ц.*******-******* нь 2020 оны 11 дүгээр сарын 27-ын өдөр Ховд аймгийн суманд байхдаа иргэн Л.*******ыг “...нүүрс худалдан авах талон өгье...”гэж хуурч 750000 төгрөгийг залилан авч, хохирогч Л.*******д 750000 төгрөгний хохирол учруулсан залилах гэмт хэрэгт холбогджээ.   

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдоос гаргасан мэдүүлэг, талуудын судалсан эд мөрийн баримтууд болон бичгийн нотлох баримтуудад үндэслэн

                                          ТОДОРХОЙЛОХ нь:

              Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр  шүүхийн хэлэлцүүлэгээр дараахи нотлох баримтыг шинжлэн судлав.

 

Хохирогч ******* овогт *******ы *******ын / 42 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа ажилладаг/ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр гэртээ байж байтал Ц.*******-******* над руу яриад “ надад нүүрсний 30 талон байна. Миний данс руу 750000 төгрөг хийчих” гэхээр нь би данс руу нь мөнгө шилжүүлсэн.Тухайн үед Ц.*******-******* надад “ би ******* суманд ажилтай явж байна” гэж хэлсэн.Тэгтэл би нүүрс зараад зогсож байтал Ц.*******-******* гэрээсээ 2 залуутай хамт явж байгаад таарсан.Би тэрнийг “чи  ******* суманд байна гэсэн биз дээ” гэхэд “ та намайг Ховдод байна гэвэл мөнгө өгөхгүй байж магадгүй гэж бодоод худлаа хэлсэн юм.Таны талоныг ******* сумаас хүнээр авхуулж байгаа гэж хэлсэн. Тэрнээс хойш Ц.*******-*******той ярьж “мөнгө, талон яасан бэ” гэхэд “ талон хүнд захичихсан, удахгүй ирнэ” гэж хэлж байгаад удалгүй утсаа ч авхаа больсон.Тэгээд би цагдаагийн байгууллагад хандсан... гэх мэдүүлэг / хэргийн 15-16-р хуудас/

 

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2020 оны 12 сарын эхээр Ц.*******-******* над руу яриад “ 30 тонн нүүрсний талон маш яаралтай хэрэгтэй байна” гэхээр нь би ******* сумын оос авчихсан байсан.Тэгээд Ц.*******-******* над руу мөнгө шилжүүлэхгүй болохооор талоноо буцаагаад авсан. Тэгтэл Ц.*******-******* залгаад “ чам руу талоны хүн ярихаар энд байгаа гэж хэлээрэй, би маргааш өглөө мөнгө орохоор мөнгийг нь зохицуулаад өгье” гэж хэлсэн. Над руу нэг хүн залгаад талон асуухаар нь би тулгамдаад “ талон байгаа” гэж худлаа хэлсэн.Харин Ц.*******-******* талоны мөнгө шилжүүлээгүй, өөрөө авчихсан юм шиг байсан...гэх мэдүүлэг / хэргийн 17-18-р хуудас/

 

Гэрч гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...би гэртээ байж байтал манай нөхөр Л.******* яриад “ би нэг хүнээс нүүрсний талон авах гэсэн юм, чи 5822079209 гэсэн данс руу 750000 төгрөг шилжүүлчих” гэхээр нь би манай нөхрийн дүү  д бэлэн мөнгийг нь өгөөд гийн данснаас мөнгө шилжүүлсэн.Сүүлд манай нөхөр  “мөнгө шилжүүлсэн хүн нүүрсний талон өгөхгүй байна, цагдаад хандана” гэж хэлж байсан... гэх мэдүүлэг / хэргийн 19-р хуудас/

ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга / хэргийн 7-р хуудас/

Шүүгдэгч Ц.*******-*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...Би Л.******* гэх хүний машинаар 2020 оны 08 дугаар сарын 20-25-ны хооронд Ховд аймгийн ******* сумаас Ховд аймгийн төвд гэрээ нүүлгэж ирэхдээ танилцсан.   Ховд аймгийн төвд байж байхдаа  Л.******* руу залгаад “ надад 30 тонн нүүрсний талон байна, та авах уу” гэхэд “ авъя” гэхээр нь би өөрийнхөө *** дугаартай данс руу 750000 төгрөг шилжүүлж авсан. Тухайн үед би Л.*******д “ ******* суманд байна” гэж худал хэлсэн.Би Л.*******аас авсан 750000 төгрөгөө цахим зээл авах гээд тухайн зээлийн данс руу шилжүүлсэн.Гэтэл надад зээл олгоогүй, би Л.*******ын мөнгийг өгч чадаагүй.Уг зээл бүтчих юм бол би 30 тонн нүүрсний талоныг ******* суманд байх Ганаагаас худалдаж аваад Л.*******д өгөх бодолтой байсан... гэх мэдүүлэг / хэргийн 13-14-р хуудас/ зэрэг баримт болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, яллагдагч болон гэрч хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллгааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх хэрэгт авагдсан дээрхи  нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлэн ирүүлсэн хэргийн хүрээнд үнэлж дүгнэсэн болно.

 

Шүүгдэгч Ц.*******-******* нь 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Ховд аймгийн суманд байсан атлаа хохирогч Л.*******д “ нүүрсний талон өгье, би ******* суманд байна ” хэмээн худал хэлж  750000 төгрөгийг өөрийн данс руу шилжүүлж аваад,нүүрсний талон болон мөнгийг нь өгөөгүй  гэх хэргийн үйл баримт тогтоогдаж байна.

Шүүгдэгч Ц.*******-******* хохирогч Л.*******д нүүрсний талон өгье хэмээн 750000 төгрөгийг авсан нь хохирогч Л.*******ын мэдүүлэг, гэрч гийн ...нөхрийнхөө дүү гийн данснаас Ц.*******-*******ын ХААН банкин дахь 5822079209 тоот данс руу мөнгө шилжүүлсэн... гэх мэдүүлэг нь хэргийн 7 дугаар хуудсан дахь  гийн ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар нотлогдож байна.

 

Шүүгдэгч Ц.*******-******* нь амар хялбар аргаар мөнгөтэй болох гэсэн сэдэл зорилго нь  гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болсон гэж дүгнэв.

Иймд шүүгдэгч Ц.*******-*******ыг хохирогч Л.*******ыг хуурч 750000 төгрөгийг шилжүүлэн авсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

                        Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Ц.*******-******* нь залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон бөгөөд гэмт хэргийн улмаас  хохирогч Л.*******д  750000 төгрөгний хохирол учруулсан нь хохирогч Л.*******ын мэдүүлэг, гэрч гийн мэдүүлэг, гийн ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга баримтуудаар тогтоогдсон.

Хохирогч Л.*******ын өгсөн... Ц.*******-******* миний хохирол болох 750000 төгрөгийг дансанд хийж хохирлыг барагдуулсан тул гомдолгүй, хэргийг шийдвэрлэж өгнө үү ... гэх хүсэлтийг /48-р хуудас/ гаргасан байх тул   шүүгдэгч Ц.*******-*******ыг  бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзнэ.

 

                          Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Ц.*******-******* залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд зааснаар гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчмаар түүнд  эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Ц.*******-*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд түүний хувийн байдлыг авч үзвэл:

Шүүгдэгч Ц.*******-******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас” / хэргийн 33-р хуудас/ -аар тогтоогдож байна.

            Шүүгдэгч Ц.*******-*******ын хувийн байдлын талаар гэрч Ц.*******сэлэнгийн өгсөн... Ц.*******-******* нь зан ааш сайтай, хүнд итгэмтгий, даруухан, хүнтэй зөв боловсон харьцдаг залуу байгаа юм. Амьжиргааны түвшин нь дунд зэрэг, хувьдаа мал хөрөнгө байхгүй... гэх мэдүүлэг /хэргийн 21-р хуудас/,

Гэрч Ц.Гэрэлсүрэнгийн өгсөн...Ц.*******-******* 2000-2001 онд Улаанбаатар хотод цэргийн алба хаасан.******* сумын багт эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг...гэх мэдүүлэг / 30-р хуудас/, шүүгдэгч Ц.*******-*******ын оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхний лавлагаа, Ховд аймгийн ******* сумын багийн Засаг даргын тодорхойлолт зэрэг баримтууд хэрэгт авагдсан байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас: Шүүгдэгч Ц.*******-*******ыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар 6 сарын хорих ял оногдуулж, хорих ялыг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар солих, ялыг шүүгдэгчийн оршин суух хаяг бүхий Ховд аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглох хэлбэрээр эдлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-д зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид тайлбарлах,  шүүгдэгч нь энэ хэргийн учир цагдан хоригдоогүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, битүүмжилсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдах гэх санал,дүгнэлт

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.*******-******* өөрийгөө өмгөөлж оролцохоо илэрхийлээд: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч маргахгүй байгаа. Хохирогчид төлөх хохирол төлбөргүй. Би одоо Ховд аймгийн суманд амьдарч байна, мөн сум руу явдаг ажилтай байгаа тул зорчих эрхийг хязгаарлах ялыг Ховд аймгийн , сумаар хязгаарлаж өгнө үү   гэх санал, тайлбар,

 

 Шүүгдэгч Ц.*******-*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд  Эрүүгийн хуулийн ерөнхий 6.5 дугаар зүйлийн 1.1,1.2-т заасан  анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх хохирол төлбөргүй зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс: Шүүгдэгч Ц.*******-*******ыг бусдыг хуурч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, улсын яллагчийн ялын санал, шүүгдэгчийн хувийн байдал, шүүх хуралдаанд гаргасан саналыг  харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ц.*******-*******д 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар шүүгдэгч Ц.*******-*******д оногдуулсан 6 сарын хорих ялыг 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ц.*******-*******ыг Ховд аймгийн сум, сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглох, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-д зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ц.*******-*******д тайлбарлаж шийдвэрлэв.

 

            Эрүүгийн 2236000000005 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогчид төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхийг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.2,36.2,36.6- 36.8,36.13  дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч овогт *******ийн *******-*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан бусдыг хуурч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.3 дугаар зүйлийн 1-д  зааснаар шүүгдэгч овогт *******ийн *******-*******д 06 сарын хугацаагаар хорих ял оногдуулсугай.

 

 3.Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар шүүгдэгч Ц.*******-*******д оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ц.*******-*******ыг  Ховд аймгийн сум, сумын нутаг дэвсгэрээс эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр явахыг хориглосугай.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дүгээр зүйлийн 3-д зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ц.*******-*******д тайлбарласугай.

 

6.Эрүүгийн 2236000000005 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогчид төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Ц.*******-*******д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй,хаалттай хорих ангийн Хорихоос өөр төрлийн ял эдлэх ажиллагаа хариуцсан ахлах  шийдвэр гүйцэтгэгчид даалгасугай.

 

8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч Ц.*******-*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

 

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар  шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор,оролцогч ахан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ  шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Б.ГАНТӨГС