| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 102/2017/02069/И |
| Дугаар | Дугаар 102/ШШ2017/02107 |
| Огноо | 2017-07-26 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 07 сарын 26 өдөр
Дугаар Дугаар 102/ШШ2017/02107
| 2017 оны 07 сарын 26 өдөр | Дугаар 102/ШШ2017/02107 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн 1-р хороо, Бага тойруу 3/9, “Жи мобайл” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүргийн 1-р хороо, 2-р хороолол, 20А байрны 16 тоотод оршн суух, эрхэлсэн ажилгүй, Боржигон овогтой Баатарын Баяржаргалд холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 330 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Амаржаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Амаржаргал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Жи мобайл ХХК нь Б.Баяржаргалтай 2014 оны 11-р сарын 04-ний өдөр 1163649 тоот төхөөрөмж зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулсан. Уг гэрээнд 240 000 төгрөгийн үнэ бүхий NП10 төхөөрөмжийг урьдчилгаа 20 000 төгрөг төлж, үлдэгдэл 220 000 төгрөгийг 12 сарын хугацаанд сар бүр 20 000 төгрөг төлөх нөхцөлтэй гэрээ байгуулсан. Б.Баяржаргал нь одоогоор төхөөрөмжийн үлдэгдэл 220 000 төгрөгний үлдэгдлийг гэрээ байгуулснаас хойш огт төлөөгүй. Гэрээний 5.3 дахь хэсэгт заасны дагуу 900 хоногийн гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0,3 хувиар бодохоор үндсэн үнийн дүнгээс давсан. Тийм учраас үндсэн үнийн дүнгийн 220 000 төгрөгийн 50 хувийн алданги болох 110 000 нэмж 330 000 төгрөгийг хариуцагч Б.Баяржаргалаас гаргуулж өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК нь Б.Баяржагалд холбогдох худалдах,
худалдан авах гэрээний үүрэгт 330 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
“Жи мобайл” ХХК нь Б.Баяржаргалтай 2014 оны 11-р сарын 04-ний өдөр “Төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээ” байгуулж 240 000 төгрөгийн үнэ бүхий NP10 интернет төхөөрөмж худалдах, худалдан авагч нь урьдчилгаа 20 000 төгрөг төлж, үлдэх 220 000 төгрөгийг 2015 оны 10-р сарын 17-ны өдрийг хүртэл сар бүр 20 000 төгрөг төлөхөөр /хх 6-7/ тохирчээ.
Гэрээний 5-р зүйлийн 5.3 дахь хэсэгт зааснаар хэрэглэгч нь тогтоосон хугацаанд төлбөрөө төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.3 хувийн алданги төлөхөөр тохирсон байна.
Хариуцагч Б.Баяржаргал нь нэхэмжлэлийн хувийг 2017 оны 6-р сарын 19-ний өдөр хүлээж авсан боловч 14 хоногийн дотор нэхэмжлэлд тайлбар, татгалзсан үндэслэл, нотлох баримтаа ирүүлэх үүргээ биелүүлээгүй, түүнчлэн шүүх хуралдааны мэдэгдлийг 2017 оны 7-р сарын 25-ны өдөр хүлээн авсан атлаа хүндэтгэх шалтгаангүйгээр ирээгүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72-р зүйлийн 72.3, 100-р зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар Б.Баяржаргал нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, түүний эзгүйд хэргийг шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 232-р зүйлийн 232.6 дахь хэсэг, 243-р зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан Баатарын Баяржаргалаас 330 000 /гурван гучин мянга/ төгрөг гаргуулж “Жи мобайл” ХХК-д олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 10 550 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагч Б.Баяржаргалаас 10 550 төгрөг гаргуулж “Жи мобайл” ХХК-д олгосугай.
3. Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА