Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 07 сарын 27 өдөр

Дугаар Дугаар 102/ШШ2017/02122

 

2017 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 102/ШШ2017/02122

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Завхан аймгийн Улиастай сум, Товцог баг,  Найрамдалын 3/9 тоотод оршин суух, эрхэлсэн ажилгүй, Сартуул овогтой Дашдоржийн  Отгонцэцэгийн нэхэмжлэлтэй,

 

            Хариауцагч: Баянгол дүүргийн  18-р хороо, 47 а байр 56 тоотод оршин суух, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар мэргэжилтэн ажилтай, Тангууд овогтой Ягааны Баасансүрэнд холбогдох эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Отгонццэг, хариуцагч Я.Баасансүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энэрэл нар оролцов.

 

                                                                                                              ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Отгонцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Я.Баасансүрэн бид хоёр 2015 онд хамтран амьдарч, 2016 оны 10-р сарын 03-ны өдөр хүү О.Ирээдүй төрсөн. Бид зан харьцаа таарч тохирохгүй салсан. Иймд Я.Баасансүрэнг хүү Ирээдүйгийн эцэг болохыг тогтоож, тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна гэв.

 

Хариуцагч Я.Баасансүрэн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Хүүхдийн эцэг мөн тул тэтгэлэг төлөхийг зөвшөөрч байгаа гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

 

                                                                                                                  ҮНДЭСЛЭХ нь:

 

             Нэхэмжлэгч Д.Отгонцэцэг нь Я.Баасансүрэнд холбогдох эцэг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

           Д.Отгонцэцэг, Я.Баасансүрэн нар нь 2015 оноос хамт амьдарч байгаад 2016 оны 10-р сарын 03-нд хүү О.Ирээдүйг төрүүлжээ.

 

           Талууд гэр бүл болох зорилгоор хамт амьдарч байсан боловч зан харьцааны хувьд таарамжгүй байдлаас 2015 оноос тусдаа амьдарсан байна. Харин хэн аль нь цаашид хамт амьдрах боломжгүй нь зохигчийн тайлбараар тогтоогдсон байна. 

 

Хэдийгээр зохигч гэрлэлтээ бүртгүүлээгүй, тусдаа амьдарч байгаа боловч тэдний дундаас хүү О.Ирээдүй төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүссэн, улмаар эцэг Я.Баасансүрэн нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй байна.

 

Иймд Я.Баасансүрэнг О.Ирээдүйгийн эцэг болохыг тогтоож, тэжээн тэтгүүлэх нь зүйтэй. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон                                                 

                                                                                                               ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1,  40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан 2016 оны 10-р сарын 03-ны өдөр төрсөн Отгонцэцэгийн Ирээдүйгийн эцэг Ягааны Баасансүрэн болохыг тогтоож, хүү О.Ирээдүйг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа тохиолдолд 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулж эцэг Я.Баасансүрэнгээр тэжээн тэтгүүлсүгэй.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагч Я.Баасансүрэнгээс 70 200  төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Отгонцэцэгт  олгосугай.

 

3. Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.                                     

    

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Р.АЛТАНТУЯА