Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 102/ШШ2017/01935

 

2017 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 102/ШШ2017/01935

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

     Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Сарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Агиймааг суулцуулан, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

Хүсэлт гаргагч: Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, Тээвэрчдийн гудамж, өөрийн байранд байрлах, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн,

Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ж.Б-ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

    Хүсэлт гаргагч Баянгол дүүргийн татварын хэлтэс шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Айбексмонекс” ХХК нь 2009.07.29-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлж, 5317711 тоот регистрийн дугаар авч, Сүлжмэл, нэхмэл эдлэл үйлдвэрлэл, Төлбөр эсвэл гэрээний үндсэн дээр хийгдэх бөөний худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж ирсэн. “Айбексмонекс” ХХК нь 2014 оны хувь хүний орлогын албан татварын тайлангийн 141,000.00 төгрөг, Татварын хяналт шалгалтын актаарх өр төлбөр 46,707,845.40 төгрөг нийт 46,848,845.40 төгрөгийн татварын өртэй бөгөөд 2015 оноос хойш татварын албанд ирээгүй, утас нь холбогддоггүй, хаягын бүртгэлээ шинэчлээгүй, Татварын Ерөнхий хуулийн 18 дугаар зүйлд заасан үүргээ биелүүлээгүй байна. Тус компани нь нэг гишүүнтэй компани бөгөөд Монгол улсын иргэн Жалцав овогтой Болдбаатар нь компанийн үүсгэн байгуулагч, удирдлагаар бүртгэлтэй боловч хаягандаа байхгүй, оршин суух хаяг тодорхойгүй, 2015 оноос хойш үйл ажиллагаа явуулаагүй , олдохгүй байгаа тул Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.6- д заасныг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт заасны дагуу “Айбексмонекс” ХХК-ийн захирал Монгол улсын иргэн Ж овогтой Б-г эрэн сурвалжлуулахаар хүсэлт гаргаж байна. Жалцав овогтой Болдбаатар нь Баянгол дүүргийн 8 -р хороо, …-р хороолол .. тоотод оршин суух бүртгэлтэй боловч уг хаягаар оршин суудаггүй, гэрийн хаягаар 4 удаа очсон боловч эзэнгүй хаяг байршил тодорхойгүй, … дугаартай холбогдоход энэ дугаарыг худалдан авсан тийм хүн байхгүй гэх тайлбар өгдөг. Иймд …регистрийн дугаартай Жалцав овогтой Болдбаатарыг эрэн сурвалжлуулж өгнө үү гэжээ.

         Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Баянгол дүүргийн Татварын хэлтэс нь харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ж.Б-ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Хүсэлт гаргачийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтаас үзэхэд Ж.Б нь иргэний хэргийн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь тогтоогдож байх тул Баянгол дүүргийн Татварын хэлтэсийн хүсэлтийг хангаж, Ж.Б-ыг эрэн сурвалжлах нь зүйтэй байна.

Мөн хүсэлт гаргагч Баянгол дүүргийн Татварын хэлтэсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Т  нь түүнийг байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж өгөх тухай хүсэлт гаргасныг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9, 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасныг баримтлан, иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ж.Быг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох ажлыг Баянгол дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгасугай.

2.Хүсэлт гаргагч Баянгол дүүргийн Татварын хэлтэс улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.Ж.Б нь Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, … тоот хаягт оршин суух бүртгэлтэй, ..регистрэй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Т  …дугаартэй болохыг тус тус дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ                        А.САРАНТУЯА