Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 07 сарын 28 өдөр

Дугаар Дугаар 102/ШШ2017/02137

 

2017 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 102/ШШ2017/02137

Улаанбаатар хот

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 16-р хороо, Орхон 1-р гудамж 46  тоотод оршин суух, Баянгол дүүргийн Эрүүл мэндийн  7-р төвд физик эмчилгээний сувилагч ажилтай, регистр ЧД62071404,  Тэмээчин овогт Рэгзэнгийн Энхцэцэгийн хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Р.Энхцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энэрэл оролцов.

            ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Р.Энхцэцэг шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1980-1982 оноос Улаанбаатар хотын Анагаах ухааны дунд сургуульд суралцаж ерөнхий сувилагч мэргэжилээр төгссөн. Сургуулиа төгсөөд 1982 оны 9-р сарын 16-наас хуучинаар Октъябрын районы хүүхдийн нэгдсэн эмнэлэгт хувиарлагдан 3-р тасгийн ээлжийн сувилагчаар 1991 он хүртэл, Эрүүл мэндийн төвд хүүхдийн хэсгийн сувилагчаар 1991 оны 4-р сарын 16-наас 1994 оны 12 сар хүртэл ажилласан. 1995 оны 4-р сарын 05-наас эхлэн Баянгол дүүргийн Эрүүл мэндийн  7-р төвд физик эмчилгээний сувилагчаар өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Одоо тэтгэвэрт гарах нас болоод материалаа бүрдүүлэх гэтэл 1991 оны 4-р сарын 08-ны өдрийн ажилд томилох тухай тушаалын хавсралт Нийслэлийн архивын газраас шүүлгэхэд олдохгүй байгаа. Иймд Эрүүл мэндийн төвд хүүхдийн хэсгийн сувилагчаар 1991 оны 4-р сарын 16-наас 1994 оны 12 сар хүртэл ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Р.Энхцэцэг нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг шүүхэд гаргажээ.

 

Р.Энхцэцэгийн ажиллаж байсан талаарх ажилд томилсон тушаал нь байгаа боловч хавсралт нь Архивын ерөнхий газарт хадгалагдаагүй нь нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдсон байх ба ажиллаж байсан талаарх баримтыг өөрөөр олж авах боломжгүй байна.  

 

Р.Энхцэцэг нь 1991 оны 4-р сарын 16-наас 1994 оны 12-р сарын 16-ны өдөр хүртэл Эрүүл мэндийн төвд хүүхдийн хэсгийн сувилагчаар ажиллаж байсан нь нэхэмжлэгчийн тайлбар, Эрүүлийг хамгаалах газрын харъяа Окъябрын районы хүүхдийн нэгдсэн эмнэлэгийн даргын тушаал, 011992 дугаартай Хөдөлмөрийн дэвтэр, гэрч М.Бурмаа, Б.Амарбаяр  нарын мэдүүлэг, түүний хамт ажиллаж байсныг нотлох хөдөлмөрийн дэвтэр зэрэг баримтуудаар тус тус тогтоогдсон байна.

 

Иймд тэтгэвэр тогтоолгох зорилгоор ажиллаж байсныг тогтоолгохыг хүссэн Р.Энхцэцэгийн хүсэлтийг хангах үндэстэй. 

 

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1, 116, 118, 133-р зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

      1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135-р зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Рэгзэнгийн Энхцэцэгийг 1991 оны 4-р сарын 16-наас 1994 оны 12-р сарын 16-ны өдөр хүртэл Иймд Эрүүл мэндийн төвд хүүхдийн хэсгийн сувилагчаар ажиллаж байсныг тогтоосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-рзүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

      3. Шийдвэрийг нэхэмжлэгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Р.АЛТАНТУЯА