Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 309

 

 

 

 

 

 

     2022       03         02                                   2022/ШЦТ/309

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны шүүх хуралдааны “Е” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

шүүгдэгч *******,

нарийн бичгийн дарга Б.Хулан,

улсын яллагч Б.Дэлгэрмаа /цахимаар/ нарыг оролцуулан эрүүгийн 2203 00000 0115 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн *******, 1965 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 57 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, одоо Сүхбаатар дүүргийн “Эрүүл мэндийн төв”-д сантехникч ажилтай ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 19 дугаар хороо, Доод салхитын 2 дугаар гудамж 20 тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, /РД: /,

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч ******* нь 2022 оны 01 дүгээр сарын 21-ний 18 цаг 24 минутын үед Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо Горькийн гудамж “КТМС”-ийн ур талын замд “Toyota Prius” маркийн 73-64 УНО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад, Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчиж явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирэхдээ хурдаа хасаж, уг гарцаар гарч байсан явган зорчигч Б.Бадамханд, Д.Цэмпилмаа нарт зогсож зам тавьж өгөлгүй мөргөж, Б.Бадамхандын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн дүгнэлт:

Хавтас хэрэгт авагдан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд, оролцогч нарын өгсөн мэдүүлэг, тайлбараар шүүгдэгч ******* нь 2022 оны 01 дүгээр сарын 21-ний 18 цаг 24 минутын үед Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо Горькийн гудамж “КТМС”-ийн ур талын замд “Toyota Prius” маркийн 73-64 УНО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирэхдээ хурдаа хасаж, уг гарцаар гарч байсан явган зорчигч Б.Бадамханд, Д.Цэмпилмаа нарт зогсож зам тавьж өгөлгүй мөргөж, Б.Бадамхандын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Дээрх шүүгдэгч ******* нь тээврийн хэрэгсэл жолоодож яваад хохирогч Б.Бадамхандыг мөргөж биед нь хүндэвтэр гэмтэл учруулсан үйл баримт нь:

- шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

- шүүгдэгч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...КТМС-ийн урд замд зорчих хэсгийн 1 дүгээр эгнээгээр автобус явж байсан би мөн 1 дүгээр эгнээгээр явж байсан тул 2 дугаар эгнээ рүү шилжих хөдөлгөөн хийгээд 2 дугаар эгнээ рүү орох үед явган хүний гарц дээр 2 зорчигч гарч ирж би ертөнцийн зүгээр зүүн талд явж байсан хүнийг мөргөөд зогссон. Тухайн үед явган зорчигч нар сугадалцаад явж байсан болохоор хоёулаа газарт унасан. Тэгээд би машинаас буугаад ирэхэд 1 хүн нь унахдаа нөгөө хүнээ дараад уначихсан байсан. Тэгэхээр нь тухайн 2 хүнийг босгоод өөрийнхөө 95292665 дугаарын утсаар түргэн тусламж, цагдаа дуудсан...Бусдад учруулсан хохирлыг барагдуулсан. Нийт 1.000.000 орчим төгрөг өгсөн. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 59 дүгээр тал/,

Хохирогч Д.Бадамханд мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Сансарын тойргийн зүүн “КТМС”-ийн урд талын замын явган хүний гарцаар урдаасаа хойш чиглэлтэй бид сугадалцаад алхаж явсан...нэг автобус бид хоёрын хойд талаар буюу зүүнээс баруун чиглэлтэй замын нэгдүгээр эгнээгээр явж өнгөрсөн. Тэгээд би дүүгээ сугадаад алхах үед замын хоёрдугаар эгнээгээр нэг суудлын тэрэг ирж байсан. Тэгэхээр нь ямар хурдтай ирж байнаа гэж бодох зуур л миний биеийн баруун талаас машины баруун урд гэрэл хэсгээрээ мөргөх шиг болсон тэр үед би бүтэн эргээд унахдаа зүүн хөлөө доороо хийгээд газар унасан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14 дүгээр тал/,

Иргэний нэхэмжлэгч Д.Цэнпилмаа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...КТМС-ийн урд талын замд баруунаас зүүн чиглэлд явган хүний гарцаар гарч байхад нэгдүгээр эгнээнд автобус явж байсан. Автобус хурдан явж байсан болохоор автобусанд хашигдаад зогсооно энэ автобусны араар гарна даа гэж бодоод байж байтал цагаан билүү саарал приүс маркийн автомашин ертөнцийн зүгээр зүүн талаас ирж байхаар нь зогсчих байх гэж бодоод байж байтал эгч наад машин чинь мөргөлөө гэж хэлэх үед тухайн приүс маркийн автомашин эгч Бадамхандыг мөргөсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18 дугаар тал/,

Гэрч А.Болормаа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “... КТМС-ийн урд талын замд явж байхад замын 1 дүгээр эгнээгээр автобус явган хүний гарцаар өнгөрсөн тэр үед тухайн автобусыг өнгөрөөх гээд зогссон 2 явган зорчигчийг хараад хүүе 2 эгч явж байна шүү гэж хэлэх үед нөхөр тухайн 2 хүнийг тулаад зогссон. Харин тэр хоёр хүн газар унасан...” гэх мэдүүлэг /хавтас хэргийн 21 дүгээр тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн №2188 дугаар шинжээчийн дүгнэлт:

1. Д.Бадамхандын биед зүүн шаант ясны дээд лууны далд хугарал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр буюу зам тээврийн ослын үед үүсэх боломжтой.

3. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

4. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй. гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 33-34 дүгээр тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн №2183 дугаар шинжээчийн дүгнэлт:

1. Д.Цэмпилмаагийн биед баруун тохойд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Уг гэмтэл нь 2-3 хоногийн өмнө үүссэн байх боломжтой.

4. Эрүүл мэндийг сарниулахгүй тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 29-30 дугаар тал/,

2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 3-11 дүгээр тал/, *******г согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хавтаст хэргийн 7 дугаар тал/ зэргээр тогтоогдсон байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн  хэргийг эцэслэн хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.  

 

Иймд шүүгдэгч ******* нь 2022 оны 01 дүгээр сарын 21-ний 18 цаг 24 минутын үед Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо Горькийн гудамж “КТМС”-ийн ур талын замд “Toyota Prius” маркийн 73-64 УНО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирэхдээ хурдаа хасаж, уг гарцаар гарч байсан явган зорчигч Б.Бадамханд, Д.Цэмпилмаа нарт зогсож зам тавьж өгөлгүй мөргөж, Б.Бадамхандын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт:

Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй бөгөөд үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохирлын шинж чанар, хувийн байдал, хохирогч гомдол саналгүйгээ илэрхийлж эвлэрсэн зэргийг харгалзан прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгож хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь хуульд нийцсэн гэж шүүх шийдвэрлэв.

Бусад асуудлын талаар:

Энэ хэргийн улмаас хохирогч Д.Бадамханд нь өөрт учирсан гэм хорын хохирлын талаарх нотлох баримтаа хуульд заасны дагуу бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдав.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. *******г замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т зааснаар *******д 700 (долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 (долоон зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх  хэсэгт ******* 700 (долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 (долоон зуун мянга) төгрөгөөр торгох  ялыг шийтгэх тогтоол  хуулийн  хүчин төгөлдөр болмогц 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

6. Хохирогч Д.Бадамханд нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                    

 

 

 

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Т.ШИНЭБАЯР