Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 100

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Золзаяа,

улсын яллагч Э.Гэрэлмаа,

хохирогч Ч.Мягмарнаран,

шүүгдэгч Г.Мөнх-Учрал нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:        

Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 151 дүгээр зүйлийн 151.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Данхар овогт Ганбатын Мөнх-Учралд холбогдох эрүүгийн 2016 2501 1618 дугаартай хэргийг 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдөр яллагдагчийг шүүхэд шилжүүлж, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1991 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн 25 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт, Сэлэнгэ аймгийн Ерөө сум, 1-р баг, Тавин, тавин гудамж, 1-188 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Баянзүрх дүүргийн 06 хороо, 52 дугаар байрны 51 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй, Данхар овогт Ганбатын Мөнх-Учрал, РД:УУ91061434,

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолд/

Шүүгдэгч Г.Мөнх-Учрал нь 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн хооронд Баянзүрх дүүргийн 04 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа “Дотно” караокег ажиллуулж байхдаа Капитал банкны ПОС-ын машинаар андуурагдан хийгдсэн 1.276.000 төгрөгийг хувьдаа завшсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Г.Мөнх-Учрал нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Намайг караоке түрээслэхэд өмнөх караокег ажиллуулж байсан хүн нь Капитал банкны пос машиныг ашигладаг байсан юм билээ. Тэгээд пос машинд орж ирсэн орлого дээр андуурагдаж орж ирсэн мөнгөн дүн нь мэдэгдэхүйц хэмжээний байгаагүй. Тэгээд 02 дугаар сарын 25-ны өдөр 300 хэдэн мянган төгрөг орж ирсэнээс хойш мэдсэн. Дараа нь хохирогч Мягмарнаран над руу утсаар яриад ийм зүйл болсон байна гэж хэлсэн. Би тухайн үед төлбөр төлөх чадваргүй байсан учир өгч чадаагүй. Мягмарнарангийн ээлжинд ажиллаж байсан Сэнжид гэдэг хүний алдаанаас болж надад орсон байсан. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа гэв.

Хохирогч Ч.Мягмарнаран нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Манай банкнаас хийгдсэн дансны гүйлгээ маань шүүгдэгчийн данс руу орсон байсан. 47 удаагийн 1.276.000 төгрөгийн гүйлгээ хийгдсэн байсан. 02 дугаар сарын 26-ны өдөр мэдээд Мөнх-Учралтай холбогдоод ийм зүйл болсон талаар хэлээд мөнгөө аль болох хурдан барагдуулна уу гээд бид зөвшилцөлд хүрээд мөнгөө авахаар болсон боловч хойшлогдож явсаар байгаад өнөөдрийг хүрсэн. Манай зүгээс шүүгдэгчийг харж үзээд гэрээ, хэлцэл хийгээд гаргасан хүсэлтээ хүчингүй болгохоор тохирсон гэв.

Шүүгдэгч Г.Мөнх-Учралын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би Дотно караокег 2015 оны 11 дүгээр сараас 2016 оны 03 дугаар сар хүртэл ажиллуулсан. Энэ хугацаандаа Капитал банкны 000029979 дугаартай терминал машиныг ашиглаж байсан. Миний мэдэхээр 380.000 төгрөгийг ашигласан байна лээ. Үлдэгдэл мөнгийг нь би мэдэхгүй байна. Гэхдээ Капитал банкинд миний өөрийн хоёр данс байдаг, дугаарыг нь мэдэхгүй байна, нэг нь хадгалсан данснаас гүйлгээ хийх эрхтэй, нөгөө данс нь миний гүйлгээний данс байгаа юм. Би орлого орж ирсэн тохиолдолд 2 хоногоос хэтрүүлэхгүй зарлагадаад дансаа тэглээд явдаг байсан. Өнөөдрийн хийсэн гүйлгээ маргаашдаа миний данс руу ордог. Хэрэв шалгагдаад яг 1.276.000 төгрөг орсон байх юм бол төлнө...” гэх мэдүүлэг. /хх 68-76 дугаар хуудас/,

            Хохирогч Ч.Мягмарнарангийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Манай байгууллагатай хамтран ажиллах гэрээт Ховд аймгийн Ховд зочид буудлын эзэмшиж буй 55100907 терминал дугаартай “ХОВД ХОТЕЛ” нэртэй байгууллагын карт уншигч төхөөрөмж 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс 2016 оны 02 дугаар сарын 25-ны хооронд хийгдсэн 47 гүйлгээний 1.276.000 төгрөг андуурагдан Баянзүрх дүүргийн 04 дүгээр хорооны нутаг дэвсэрт байрлах “Дотно” караокед байрлах 55100962 терминал дугаарын 2000029979 тоот дансанд тус гүйлгээнүүд орсон байсан. Манай байгууллага нь 2016 оны 02 дугаар сарын 28-ны өдөр гүйлгээ буруу хийгдсэнийг мэдээд 55100962 дугаартай терминалыг анх эзэмшиж байсан Мөнхнасантай холбогдон тодруулахад “Мөнх-Учрал гэгч иргэн одоогоор ашиглаж байгаа, өөрөө ашиглахаа болиод нэг жил орчим болж байна” гэж хэлсэн. Тухайн үед Г.Мөнх-Учралтай холбогдож чадахгүй байсан бөгөөд 2016 оны 03 дугаар 07-ны өдөр утсаар холбогдон тухайн андуурагдан орсон гүйлгээг буцаан өгөхийг хүсэхэд тэр иргэн “одоохондоо уг мөнгийг өгөх боломжгүй” гэж хэлсэн. Түүнээс хойш Мөнх-Учрал нь гар утсаа авахаа больчихоор нь 2016 оны 03 дугаар сарын 12-ны өдөр тухайн картаар үйлчлэгч байгууллагын “Дотно” караокед очсон. Тэгтэл тэнд Мөнх-Учрал нь байхгүй байсан бөгөөд уг терминал машинаа хураан авсан. Түүнээс хойш мөнгөө авахаар Мөнх-Учралтай уулзах гэхээр бултан зайлсаар 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хүрч цагдаагийн байгууллагад хандсан...” гэх мэдүүлэг. /хх 41-44, 66 дугаар хуудас/,

             Гэрч С.Нарантуяагийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Мөнх-Учрал нь манай караокег 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн түрээслэн ажиллуулж байсан бөгөөд тохижилтыг Мөнх-Учрал нь Бадрах гэдэг хүнээс худалдан авч байсан. Мөнх-Учрал нь 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн 2 жилийн хугацаатай манай “Дотно” караокег түрээслэхээр гэрээ хийчихээд 2016 оны 03 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн больсон. Үүнээс хойш Эрка /Эрдэнэчулуун/ гэх залуу караокены тохижилтыг худалдан авсан Мөнх-Учрал нь надад түрээсийн 3.800.000 төгрөгийг төлөх ёстой боловч утсаа салгаад алга болсон...” гэх мэдүүлэг. /хх 45-46 дугаар хуудас/,

Гэрч Б.Эрдэнэчулууны мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдөр зар дээрээс Баянзүрх дүүргийн 04 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлалтай “Их хотын караоке”-г 19 сая төгрөгөөр зарна гэж тавьсан байсныг харсан. Би 91446373 гэсэн дугаар руу залгахад Мөнх-Учрал гэх залуу утсаа аваад доторхи тоног төхөөрөмж, тохижилтыг нь үнэлж байгаа юм гэсэн. Тэгээд байршил нь хотын төвд болохоор гайгүй байх гэж бодоод түүнтэй очиж уулзан ярилцаж 88-50 УНЗ улсын дугаартай Ланд 100 маркийн машинаар солихоор тохирсон. Маргааш нь гэрээ хийнэ гээд миний машиныг унаад явсан. Түүнээс хойш холбоо бариагүй...” гэх мэдүүлэг. /хх 47-48 дугаар хуудас/,

Ганбатын Мөнх-Учралын деспозит дансны хуулга /хх 10-20 дугаар хуудас/,

Капитал банкны гүйлгээний баримтын хуулбар /хх 21-31 дүгээр хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /хх 52 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 77 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Г.Мөнх-Учрал нь 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн хооронд Баянзүрх дүүргийн 04 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дотно” караокег ажиллуулж байхдаа Капитал банкны карт уншигч төхөөрөмжөөр андуурагдан хийгдсэн 1.276.000 төгрөгийг хувьдаа завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Г.Мөнх-Учралд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 151 дүгээр зүйлийн 151.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүх шүүгдэгч Г.Мөнх-Учрал нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, түүний хувийн байдал, хийсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан хорихоос өөр төрлийн ял оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүх шүүгдэгчид ял оногдуулахдаа ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, түүнийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн хэт хайхрамжгүйгээс уг гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Г.Мөнх-Учрал нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдах нь зүйтэй байна.

            Шүүгдэгч Г.Мөнх-Учрал нь нийт 1.276.000 төгрөгийн хохирол учруулснаас 300.000 төгрөгийг нь төлж, 976.000 төгрөгийн хохирол төлөгдөөгүй болох нь шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгээр нотлогдож байх тул шүүгдэгч Г.Мөнх-Учралаас 976.000 мянган төгрөг гаргуулж, Капитал банкинд олгохоор шийдвэрлээ.

            Улсын яллагчийн “Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох” саналыг хүлээн авах боломжгүй байна.

Учир нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт “хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан нөхцөлд хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасан байдаг.

Шүүгдэгч нь хохирол бүрэн төлөөгүй, график гаргаж төлнө гэж тохиролцсоныг хохирол төлөгдсөн гэж үзэж хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй байна гэж шүүх үзлээ.