Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 128/шш2020/0275

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Оюунгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “СЗ” ХХК

Хариуцагч: Байгаль орчин, аялал жуулчлалын яам

Гуравдагч этгээд”ЭЭ” ХХК

Нэхэмжлэлийн шаардлага: “Цэвэрлэх байгууламжийн зураг төсөл боловсруулахтай холбогдуулан зөвлөх үйлчилгээний тендер зарлагдсан. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээний тендер зарлагдсан. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн зөвлөх үйлчилгээг гүйцэтгэх журмын 35 дугаар зүйлийн 35.1 , 35.2, 35.3 дахь заалтаар хуулийн этгээд, хувь хүнийг сонгоно. Гэхдээ зөвлөх сонгох нийтлэг журмын 36 дугаар зүйлийн 36.1, 36.9.3 дахь заалт бүрийг үндэслэн журмуудаар зохицуулж буй техникийн саналыг үнэлэх 6.2 дахь заалтын дагуу маягт 3.2-3.8 дахь заалтыг баримтлан зөвлөхийн нэг шалгуурын 3 дэд шалгуур үзүүлэлт бүрээр зөвлөхийн шалгуур үзүүлэлт нь тодорхой бус буруу байгаа тул оноо авах боломжгүй байхад зөвлөхөд оноо тавьсан, тавиагүй маргаан үүсчээ. Иймд техникийн саналыг үнэлэх 6.2 дахь хэсгийн нэг шалгуурт 3 дэд шалгуур үзүүлэлт бүрийн оноо тавьсныг шалгаж шийдвэрлүүлэх” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Э, нэхэмжлэгч төлөөлөгч Ц.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, гуравдагч этгээдийн төлөөлөгч М.У, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч  Б.Т, гэрч С.Ц нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

          Нэхэмжлэгч “СЗ” ХХК-ийнзахирал Ц.дшүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “1, 2, 3 гэсэн нэг шалгуур тус бүрийн нэрүүд оновчтой байхаар тодорхойлсон. 3 дэд шалгуур үзүүлэлт “3-аас илүүгүй, “3-аас дутуугүй байх “9”-н шалгуур үзүүлэлттэй байхаар тодорхойлсон шаардлага байна.

          Гэтэл захиалагчийн нэг шалгуурын 3 дэд шалгуур үзүүлэлт нь зөрчилтэй байгаа. Жишээ нь 2 үзүүлэлттэй тодорхойлсон шаардлага байна.

           Техникийн санал үнэлэх “6.2”-д зааснаар нэг шалгуур нь 3 дэд шалгуур үзүүлэлтүүд маягт “3,2”, “3,8”-аар зөвлөхийг үнэлэх 100 оноо болон шалгуур үзүүлэлтийн боломжийг дараах байдлаар дурдъя.

Зөвлөхийн ажлын удирдамж даалгаварт өгөх оноо -30

Ажлын удирдамж, даалгавараар -10

ЦБ-ын зурагтөсөл хэрэгжүүлэх аргачлалд-10

 ЦБ-ын БУА-д хяналт -10

Зөвлөхийн ажлын туршлагад өгөх оноо-40

Ажлын туршлага-15

Ижил төстзй ажлын туршлага-15

 ЦБ-ын ажлын зураг төсөл боловсруулах туршлага-10

Зөвлөх ур чадварт өгөх оноо-30

Зөвлөхөөр ажилласан хугацаа-10

Мэргэшсэн инженерийн ур чадвар-10

 Мэргэжлийн инженөрээр 10-аас доошгүй жилийн ур чадвар-10

           Захиалагчийн техникийн санал үнэлэх шалгуур үзүүлэлтүүд зөвлөхийн ажлын туршлага, ур чадвар, ажлын даалгавар тус бүрт нэрүүд тодорхой бус, ойлгомжгүй байдлаар зохиогдсоны улмаас зөвлөхийн хууль ёсны эрх ашиг сонирхол зөрчигдсөн тул захиргааны акт хүчингүй болох нөхцөл шаардлага үүссэн.

          Иймд нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан зөвлөх шалгуур үзүүлэлт тодорхой бус байгаад тулгуурлан захиргааны актыг хүчингүй болгуулах нь нэхэмжлэгч Ц.дминий бие эрх ашиг сонирхолоо хууль ёсоор сзргээлэхийг Захиргааны хэргийн шүүхэд даатган нэхэмжлэлийн шаардлагаа хангуулахыг Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс хүсэж байна” гэв.

          Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Тус шүүхэд иргэн “СЗ” ХХК-ийнзахирал Ц.днь тендерийн үйл ажиллагаатай холбоотой нэхэмжлэл гаргасан байна. Уг нэхэмжлэлд доорх тайлбар олон танаас 2020 оны 03 дугаар сарын 31-ний 1/2779 тоот албан бичгээр шаардсан (холбогдох материалыг хавсралтаар хүргүүлж байна. Үүнд:

          1. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн “Тендерийн үнэлгээний хороо байгуулах тухай” А/373 дугаар тушаалаар “Сургалт мэдээллийн төв болон хамгаалалтын захиргааны нийт 6 барилгын ариун цэврийн байгууламжийн зураг төсөв боловсруулах, барилгын ажилд хяналт тавих богино хугацааны зөвлөх байгууллага”-ыг сонгон шалгаруулах Үнэлгээний хороо байгуулагдсан.

          2. Үнэлгээний хорооноос зохион байгуулсан тендерийн зарлалын дагуу “С” ХХК, “гт” ХХК, “ЭЭ” ХХК гэсэн гурван байгууллага тендерт оролцох хүсэлтэй ирүүлсэн.

          3. Ингээд дээрх гурван байгууллагад тендерийн урилгыг 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдөр 066/5949 тоот албан бичгэзр үнэлгээний хорооны дарга хүргүүлсэн.

          4. Харин тендерт материалаа “СЗ” ХХК, “ЭЭ” ХХК-иуд ирүүлсний дагуу үнэлгээний хороо 10 дугаар сарын 08-ны өдөр баримт бичигт үнэлгээ «хэд 100 хүртэл онооноос “СЗ” ХХКнь 26.16 оноо, “ЭЭ” ХХК нь 85,66 оноо авсан.

          5. 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Үнэлгээний хорооны даргын 066/9627 тоот албан бичгээр “ЭЭ” ХХК-д зохих оноо авсан тул санхүүгийн саналын нээлтэд оролцохыг, 066/6928 тоот албан бичгээр “СЗ” ХХК-д зохих оноо авч чадаагүй болохыг тус тус мэдэгдсэн.

          6. Тендерт хамгийн сайн үнэлэгдсэн “ЭЭ” ХХК-тай Байгаль орчин, тал жуулчлалык яамны Төрийн нарийн бичгийн дарга 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр “Гэрээ байгуулах эрх олгох тухай” А/500 дугаартай тушаал гаргаж, гэрээ байгуулан ажиллаж байна” гэжээ.

          Гуравдагч этгээд “ЭЭ” ХХК-ийн захирал М.У шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Хот төлөвлөлт, барилгын зураг төслийн “ЭЭ” ХХК нь 2007 оноос шинэ бүтэц зохион байгуулалттайгаар үйл ажиллагаагаа явуулж байгаа болно.

          Бид Байгаль орчин, аялал жуулчлалын яамны хэрэгжүүлж буй “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төсөл”-ийн хүрээнд “Дэд төсөл хэрэгжиж байгаа тусгай хамгаалалттай газар нутагт сургалт мэдээллийн төв, хамгаалалтын захиргааны нийт 6 барилгын ариун цэврийн байгууламжийн зураг төсөв боловсруулах, гүйцэтгэлд хяналт тавих” зөвлөх үйлчилгээний 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн сонгон шалгаруулалтын зарлалын дагуу “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төсөл” төсөл хэрэгжүүлэх нэгжийн www.baccp.mn имэйл хаягт хүсэлт илгээн тендерийн баримт бичиг болон ажлын даалгаврыг хүлээн авч өөрийн компанийн холбогдох бичиг баримтыг бүрдүүлэн хүргүүлж хураангуй жагсаалтад шалгарснаар Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас 2019 оны 08 дугаар сарын 29-ны өдрийн Зөвлөх үйлчилгээний тендерийн урилгын дагуу 2019 оны 10 дугаар сарын 01-ны өдөр тендерийн баримт бичигт заасан шаардлагын дагуу холбогдох материалыг хүргүүлсэн.

          Ийнхүү Байгаль орчин, аялал жуулчлалын яам, “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төсөл” төсөл хэрэгжүүлэх нэгжтэй 2019 оны 10 сарын 29-ны өдрийн ҮТ-08/2019 дугаартай зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулан ажлаа эхэлж Сэлэнгэ, Хэнтий, Хөвсгөл, Завхан, Архангай аймаг дахь “Дэд төсөл хэрэгжиж байгаа тусгай хамгаалалттай газар нутгийн сургалт мэдээллийн төв, хамгаалалтын захиргааны нийт 6 барилга, орчин, дэд бүтцийн одоогийн байдлын судалгааг гүйцэтгэсэн. Зургийн даалгаврын дагуу “Дэд төсөл хэрэгжиж байгаа тусгай хамгаалалттай газар нутагт сургалт мэдээллийн төв, хамгаалалтын захиргааны нийт 6 барилгын ариун цэврийн байгууламжийн зураг төсвийг боловсруулж дуусган холбогдох төрийн эрхий бүхий байгууллагуудтай зөвшилцөн 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ-т магадлал хийгдэн 2020/584, 2020/583, 2020/580, 2020/582, 2020/581, 2020/585 дугаартай Магадлалын ерөнхий дүгнэлтээр баталгаажуулан Захиалагч буюу Байгаль орчин, аялал жуулчлалын яам, “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төсөл” төсөл хэрэгжүүлэх нэгжид 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хүлээлгэн өгөөд байна.

          Ариун цэврийн байгууламжийн зураг төслийг боловсруулахад одоогийн байдлаар Цалин хөлсний зардалд 48,657,679 /Дөчин найман сая зургаан зуун тавин долоон мянга зургаан зуун далан ес/ төгрөг, томилолтын зардалд 8,280,000 /найман сая хоёр зуун наян мянга/ төгрөг, Магадлалын төлбөрт 1,815,940 /нэг сая найман зуун арван таван мянга есөн зуун дөч/төгрөг, Машин түрээс, дотоодын тээврийн зардалд 11,700,000 /арван нэгэн сая долоон зуун мянга/ төгрөг, Дотоодын татвар хураамжид 9,893,656 /есөн сая найман зуун ерэн гурван мянга зургаан зуун тавин зургаа/ төгрөгийг төлж нийт 80,347,275 /наян сая гурван зуун дөчин долоон мянга хоёр зуун далан тав/ төгрөгийг компанийн санхүүгийн нөөц боломжоор санхүүжүүлэн “Дэд төсөл хэрэгжиж байгаа тусгай хамгаалалттай газар нутагт сургалт мэдээллийн төв, хамгаалалтын захиргааны нийт 6 барилгын ариун цэврийн байгууламжийн зураг төсвийг боловсруулсан.

          Бид Нийслэл дэх Захиргааны хэргийн Анхан шатны шүүхээс 2020 оны 04 дүгээр сарын 14-ны өдөр Шүүхэд дуудан ирүүлэх тухай мэдэгдлийг хүлээн авч “СЗ” ХХК-ийннэхэмжлэлтэй Байгаль орчин, аялал жуулчлалын яамд холбогдох тус захиргааны хэргийн материал буюу тус зөвлөх үйлчилгээг үзүүлэхээр саналаа хүргүүлсэн “СЗ” ХХК, “Г” ХХК-ийн тендерийн материал, үнэлгээний комиссын шийдвэр, Сангийн яамны шийдвэр, Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргаж өгсөн хариу тайлбар болон бусад холбогдох бичиг баримттай танилцан судалсны үндсэн дээр Сангийн яам болон Байгаль орчин, аялал жуулчлалын яамны тус гомдлыг авч хэлэлцэн шийдвэрлэсэн шийдвэр нь үндэслэлтэй гэж үзэж байна.

          Энэхүү хэргийг Захиргааны хэргийн анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэх явцад тус зөвлөх үйлчилгээтэй холбоотойгоор тодорхой саад учирсан тохиолдолд энэ хэргийн гуравдагч этгээд болох “ЭЭ” ХХК-ийн эрх ашиг хөндөгдөж тус зөвлөх үйлчилгээний хүрээнд нийт 80,347,275 /наян сая гурван зуун дөчин долоон мянга хоёр зуун далан тав/ төгрөгийн төсөвт өртгийг санхүүжүүлэн хийж гүйцэтгээд буй ажилд хүндрэл учирч болзошгүй байна.

          Иймд бид 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр болох тус захиргааны хэргийн шүүх хуралд гуравдагч этгээдээр оролцоход татгалзах зүйлгүй бөгөөд энэхүү хэргийг хуулийн дагуу хянан шийдвэрлэж үнэн зөв шийдвэрийг гаргахад өөрсдийн зүгээс шаардлагатай мэдээллийг гаргаж өгөх бүрэн боломжтой болно” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж, дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч  “СЗ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа “Цэвэрлэх байгууламжийн зураг төсөл боловсруулахтай холбогдуулан зөвлөх үйлчилгээний тендер зарлагдсан. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээний тендер зарлагдсан. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн зөвлөх үйлчилгээг гүйцэтгэх журмын 35 дугаар зүйлийн 35.1 , 35.2, 35.3 дахь заалтаар хуулийн этгээд, хувь хүнийг сонгоно. Гэхдээ зөвлөх сонгох нийтлэг журмын 36 дугаар зүйлийн 36.1, 36.9.3 дахь заалт бүрийг үндэслэн журмуудаар зохицуулж буй техникийн саналыг үнэлэх 6.2 дахь заалтын дагуу маягт 3.2-3.8 дахь заалтыг баримтлан зөвлөхийн нэг шалгуурын 3 дэд шалгуур үзүүлэлт бүрээр зөвлөхийн шалгуур үзүүлэлт нь тодорхой бус буруу байгаа тул оноо авах боломжгүй байхад зөвлөхөд оноо тавьсан, тавиагүй маргаан үүсчээ. Иймд техникийн саналыг үнэлэх 6.2 дахь хэсгийн нэг шалгуурт 3 дэд шалгуур үзүүлэлт бүрийн оноо тавьсныг шалгаж шийдвэрлүүлэх” гэж тодорхойлжээ.

          Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас үзвэл Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн “Тендерийн үнэлгээний хороо байгуулах тухай” 99/373 дугаар тушаалаар “Сургалт мэдээллийн төв болон хамгаалалтын захиргааны нийт 6 барилгын ариун цэврийн байгууламжийн зураг төсөв боловсруулах, барилгын ажилд хяналт тавих богино хугацааны зөвлөх байгууллага”-ыг сонгон шалгаруулах Үнэлгээний хороо байгуулж, сонгон шалгаруулалт явуулахыг даалган шийдвэрлэжээ[1].

          Үнэлгээний хорооноос зохион байгуулсан тендерийн зарлалын дагуу “СЗ” ХХК, “ГТ” ХХК, “ЭЭ” ХХК гэсэн гурван байгууллага тендерт оролцох хүсэлтээ ирүүлсний дагуу дээрх гурван байгууллагад тендерийн урилгыг 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдөр 066/5949 тоот албан бичгээр үнэлгээний хорооны дарга хүргүүлсэн байх ба тендерт “СЗ” ХХК, “ЭЭ” ХХК-иуд материалаа ирүүлсний дагуу Үнэлгээний хороо 10 дугаар сарын 08-ны өдөр баримт бичгүүдийг үнэлэн 100 хүртэл онооноос “СЗ” ХХКнь 26.16 оноо, “ЭЭ” ХХК нь 85,66 оноог тус тус авчээ.

          2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Үнэлгээний хорооны даргын 066/9627 тоот албан бичгээр[2] “ЭЭ” ХХК-д зохих оноо авсан тул санхүүгийн саналын нээлтэд оролцохыг, 066/6928 тоот албан бичгээр “СЗ” ХХК-д зохих оноо авч чадаагүй болохыг тус тус мэдэгдэж, тендерт хамгийн сайн үнэлэгдсэн “ЭЭ” ХХК-тай Байгаль орчин, тал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр “Гэрээ байгуулах эрх олгох тухай” А/500 дугаартай тушаал[3] гаргаж, гэрээ байгуулсан зэрэг үйл баримтууд хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Энэ нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д “Зөвлөх үйлчилгээг хуулийн этгээд, хувь хүн гүйцэтгэж болно”, мөн зүйлийн 35.2-т “Тухайн зөвлөх үйлчилгээ нь олон салбарын мэдлэг, нарийн мэргэжлийн боловсон хүчин шаардахаар бол хуулийн этгээдийг сонгоно”, 36 дугаар зүйлийн 36.8-д “Захиалагч саналын урилга болон ажлын даалгаврыг хураангуй жагсаалтад нэр нь орсон зөвлөхөд хүргүүлнэ”, -т “Техникийн саналыг энэ хуулийн 14-16-д заасан шаардлага, шалгуур үзүүлэлтэд үндэслэн оноо өгч үнэлнэ”, 39.3-т “Техникийн саналд авбал зохих доод буюу түүнээс дээш оноо авсан зөвлөхүүдэд санхүүгийн саналыг нээх хугацааг мэдэгдэж, доод оноо аваагүй бусад зөвлөхийн санхүүгийн саналыг нээлгүй буцаана” гэж тус тус заасантай нийцсэн байна.

Түүнчлэн “СЗ” ХХК-иас тус компанийн ирүүлсэн техникийн саналыг үнэлгээний шалгуур үзүүлэлт бүрээр оноо өгч үнэлэлгүй техникийн саналд авбал зохих доод оноог аваагүй хэмээн татгалзсан захиалагчийн шийдвэрийг хянан үзэх гомдлыг Сангийн яаманд гаргасан байх бөгөөд Сангийн яамны 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 6-1/7152 албан бичгээр “...”СЗ” ХХК-ийнирүүлсэн техникийн саналыг захиалагчийн баталсан тендерийн баримт бичгийн дагуу хянаж үзэхэд захиалагч тус компанийн ирүүлсэн техникийн саналыг авбал зохих доод оноог аваагүй гэж татгалзсан нь үндэслэлтэй байна” гэж хариу өгчээ.

Мөн тухайн үед Тендерийн Үнэлгээний хорооны Нарийн бичгийн даргаар ажиллаж байсан гэрч С. н шүүх хуралдааны үед гаргасан мэдүүлэгтээ “...10-аас доошгүй жил ажилласан туршлагатай 2-оос дээшгүй барилгын инженер мэргэшсэн болон зөвлөх инженер байх ёстой. Мөн сүүлийн үеийн техник технологи эзэмшсэн байх үүнийгээ нотлох баримтыг шаардсан. Гэтэл нэхэмжлэгчээс н.С-гийн иргэний үнэмлэхийг ирүүлсэн байсан өөр ямар ажлын туршлага боловсролтой талаар нотлох баримт ирүүлээгүй...” гэжээ.

Нэхэмжлэгч  “СЗ” ХХКшүүхэд “Цэвэрлэх байгууламжийн зураг төсөл боловсруулахтай холбогдуулан зөвлөх үйлчилгээний тендер зарлагдсан. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээний тендер зарлагдсан. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн зөвлөх үйлчилгээг гүйцэтгэх журмын 35 дугаар зүйлийн 35.1 , 35.2, 35.3 дахь заалтаар хуулийн этгээд, хувь хүнийг сонгоно.

Гэхдээ зөвлөх сонгох нийтлэг журмын 36 дугаар зүйлийн 36.1, 36.9.3 дахь заалт бүрийг үндэслэн журмуудаар зохицуулж буй техникийн саналыг үнэлэх 6.2 дахь заалтын дагуу маягт 3.2-3.8 дахь заалтыг баримтлан зөвлөхийн нэг шалгуурын 3 дэд шалгуур үзүүлэлт бүрээр зөвлөхийн шалгуур үзүүлэлт нь тодорхой бус буруу байгаа тул оноо авах боломжгүй байхад зөвлөхөд оноо тавьсан, тавиагүй маргаан үүсчээ. Иймд техникийн саналыг үнэлэх 6.2 дахь хэсгийн нэг шалгуурт 3 дэд шалгуур үзүүлэлт бүрийн оноо тавьсныг шалгаж шийдвэрлүүлэх” шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... Нийт 6 суманд цэвэрлэх байгууламжийн зураг зурах болон хяналт тавих гэсэн захиалагчийн ажлын даалгавар байсан. Би захиалагчийн зарласан тендерт оролцож холбогдох материалуудыг бүрдүүлж өгсөн. Техникийн саналыг үнэлэх 3.2-3.8 хүртэл маягт байдаг. Үүний дагуу төрийн захиргааны байгууллага зөвлөх үйлчилгээний оноогоор тендерт оролцогчийг шалгаруулах ёстой байсан гэж бодож байна. Барилгын зураг зурдаг хүмүүсийг шалгаруулсан юм уу, цэвэрлэх байгууламжийн зураг зурдаг хүмүүст яагаад татгалзсан хариу өгснийг мэдэхгүй байна. Баримт бичгийг хуурамчаар үйлдсэн байж болзошгүй учраас захиргааны хэргийн шүүхэд хандсан. Нэхэмжлэлийн шаардлагыг хангуулсан шийдвэр гаргуулснаар дахин тендерт оролцох болон тендерийн баталгаанд гаргасан 20.000.000 төгрөгөө авна...” гэж тайлбарлаж байгаа нь хуульд нийцэхгүй байна.

Учир нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан дээрх тайлбарт дүгнэлт, хийж шийдвэр гаргах үндэслэлгүй юм.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр        нэхэмжлэгч “СЗ” ХХК-ийнгаргасан “Цэвэрлэх байгууламжийн зураг төсөл боловсруулахтай холбогдуулан зөвлөх үйлчилгээний тендер зарлагдсан. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээний тендер зарлагдсан. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн зөвлөх үйлчилгээг гүйцэтгэх журмын 35 дугаар зүйлийн 35.1 , 35.2, 35.3 дахь заалтаар хуулийн этгээд, хувь хүнийг сонгоно. Гэхдээ зөвлөх сонгох нийтлэг журмын 36 дугаар зүйлийн 36.1, 36.9.3 дахь заалт бүрийг үндэслэн журмуудаар зохицуулж буй техникийн саналыг үнэлэх 6.2 дахь заалтын дагуу маягт 3.2-3.8 дахь заалтыг баримтлан зөвлөхийн нэг шалгуурын 3 дэд шалгуур үзүүлэлт бүрээр зөвлөхийн шалгуур үзүүлэлт нь тодорхой бус буруу байгаа тул оноо авах боломжгүй байхад зөвлөхөд оноо тавьсан, тавиагүй маргаан үүсчээ. Иймд техникийн саналыг үнэлэх 6.2 дахь хэсгийн нэг шалгуурт 3 дэд шалгуур үзүүлэлт бүрийн оноо тавьсныг шалгаж шийдвэрлүүлэх” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1, 35.2, 36 дугаар зүйлийн 36.8, 39 дүгээр зүйлийн 39.2, 39.3-т тус тус заасныг баримтлан “СЗ” ХХК-иас Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд холбогдуулан гаргасан “Цэвэрлэх байгууламжийн зураг төсөл боловсруулахтай холбогдуулан зөвлөх үйлчилгээний тендер зарлагдсан. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээний тендер зарлагдсан. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн зөвлөх үйлчилгээг гүйцэтгэх журмын 35 дугаар зүйлийн 35.1 , 35.2, 35.3 дахь заалтаар хуулийн этгээд, хувь хүнийг сонгоно. Гэхдээ зөвлөх сонгох нийтлэг журмын 36 дугаар зүйлийн 36.1, 36.9.3 дахь заалт бүрийг үндэслэн журмуудаар зохицуулж буй техникийн саналыг үнэлэх 6.2 дахь заалтын дагуу маягт 3.2-3.8 дахь заалтыг баримтлан зөвлөхийн нэг шалгуурын 3 дэд шалгуур үзүүлэлт бүрээр зөвлөхийн шалгуур үзүүлэлт нь тодорхой бус буруу байгаа тул оноо авах боломжгүй байхад зөвлөхөд оноо тавьсан, тавиагүй маргаан үүсчээ. Иймд техникийн саналыг үнэлэх 6.2 дахь хэсгийн нэг шалгуурт 3 дэд шалгуур үзүүлэлт бүрийн оноо тавьсныг шалгаж шийдвэрлүүлэх” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /Далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар 113.2-т зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 О.ОЮУНГЭРЭЛ

 

[1] Хавтаст хэрэг 2- 1 дүгээр талд

[2] Хавтаст хэрэг 2-68, 69 дүгээр талд.

[3] Хавтаст хэрэг 2-83 дугаар талд