| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Адъяахүүгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 102/2017/02305/И |
| Дугаар | 102/ШШ2017/01934 |
| Огноо | 2017-06-28 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 06 сарын 28 өдөр
Дугаар 102/ШШ2017/01934
| 2017 оны 06 сарын 29 өдөр | Дугаар 102/ШШ2017/01934 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Сарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Агиймааг суулцуулан, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, Тээвэрчдийн гудамж, өөрийн байранд байрлах, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн,
Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох С.С-ийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Баянгол дүүргийн татварын хэлтэс шүүхэд гаргасан хүсэлтдээ: “АСЭН” ХХК нь 2005.06.21-ний өдөр улсын бүртгэлд бүртгүүлж, …тоот регистрийн дугаар авч Гадаад харилцааны үйл ажиллагааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж ирсэн. "АСЭН” ХХК нь 2012 онд хяналт шалгалтын актаар 1,800,000.00 төгрөгийн -атварын өртэй бөгөөд 2012 оноос хойш татварын албанд ирээгүй, утас нь холбогддоггүй, хаягын бүртгэлээ шинэчлээгүй, Татварын Ерөнхий хуулийн 18 дугаар зүйлд заасан үүргээ биелүүлээгүй байна. Тус компани нь нэг гишүүнтэй компани бөгөөд Монгол улсын иргэн Сосор овогтой Санждорж нь компанийн үүсгэн байгуулагч, удирдлагаар бүртгэлтэй боловч хаягандаа байхгүй, оршин суух хаяг тодорхойгүй, 2012 оноос хойш үйл ажиллагаа явуулаагүй, олдохгүй байгаа тул Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.6-д заасныг үндэслэн Иргэний хэрэгшүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт заасны дагуу “АСЭН” ХХК-ийн захирал Монгол улсын иргэн Сосор овогтой Санждоржийг эрэн сурвалжпуулахаар хүсэлт гаргаж байна. Сосор овогтой Санждорж нь Баянгол дүүргийн 15-р хороо, 22 байр 03 тоотод оршин суух бүртгэлтэй боловч уг хаягаар оршин суудаггүй, 305149 дугаар холбогдох боломжгүй байна. Иймд ЧЗ57042712 регистрийн дугаартай Сосор овогтой Санждоржийг эрэн сурвалжлуулж өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Баянгол дүүргийн Татварын хэлтэс нь харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох С.Сийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Хүсэлт гаргачийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтаас үзэхэд С.С нь иргэний хэргийн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь тогтоогдож байх тул Баянгол дүүргийн Татварын хэлтэсийн хүсэлтийг хангаж, С.С-ийг эрэн сурвалжлах нь зүйтэй байна.
Мөн хүсэлт гаргагч Баянгол дүүргийн Татварын хэлтэсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Тамираа нь түүнийг байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж өгөх тухай хүсэлт гаргасныг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9, 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасныг баримтлан, иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох С.Сийг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох ажлыг Баянгол дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгасугай.
2.Хүсэлт гаргагч Баянгол дүүргийн Татварын хэлтэс улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3.С.С нь Баянгол дүүргийн 15 дугаар хороо, 22 дугаар байр …тоот хаягт оршин суух бүртгэлтэй, …регистрэй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Тамираа …дугаартэй болохыг тус тус дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ А.САРАНТУЯА