Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 324

 

 

 

 

 

 

   2022         03         03                                   2022/ШЦТ/324

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны шүүх хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

шүүгдэгч *******,

нарийн бичгийн дарга Б.Хулан,

улсын яллагч Д.Хорлоо,

шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Байгалмаа нарыг оролцуулан эрүүгийн 2106 03912 0531 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн *******, 1987 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Төв аймагт төрсөн, 34 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 1, Баянгол дүүргийн 10 дугаар хороо, 3-10-8 тоотод оршин суух хаягтай, урьд 2005 оны Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 318 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн, /РД: /,

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч ******* нь 2021 оны 10 дугаар сарын 22-наас 23-нд шилжих шөнө шөнийн 00 цагийн орчим Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр, Сансарын тунел орчим иргэн Р.Дарьсүрэнгийн гар цүнхийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, 129.540 төгрөгийн хохирол учруулж дээрэмдсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн дүгнэлт:

Хавтас хэрэгт авагдан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд, оролцогч нарын өгсөн мэдүүлэг, тайлбараар шүүгдэгч ******* нь 2021 оны 10 дугаар сарын 22-наас 23-нд шилжих шөнө шөнийн 00 цагийн орчим Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр, Сансарын тунел орчим иргэн Р.Дарьсүрэнгийн гар цүнхийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, 129.540 төгрөгийн хохирол учруулж дээрэмдсэн үйл баримт тогтоогдож байна.

Дээрх шүүгдэгч ******* нь бусдын эд хөрөнгийг илээр хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авсан үйл баримт нь:

- шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

- шүүгдэгч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...нэг мэдэхэд нэг эмэгтэй хүний цүнх булаасан гээд цагдаагийн хэлтэст ирчихсэн байж байсан. Надад өөр санаж байгаа зүйл байхгүй байна. Би гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч хохирогч Дарьсүрэнд 100.000 төгрөг төлж, учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 47 дугаар тал/,

Хохирогч Р.Дарьсүрэн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 20 цагийн орчим найз Гэрэлт-Одын хамт Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт Сансарын тунел дээр байрлах караокед орж, үйлчлүүлж байхад Гэрэлт-Одын найз нь дуудаад надаас түрүүлээд яваад өгсөн. Тэгээд би нийтийн караокед ганцаараа үлдээд ганцаараа суугаад 1 шил пиво уучихаад гараад явсан. Намайг гарч явахад 23 цаг өнгөрч 00 цаг болж байсан санагдаж байна. Тэгээд би гэртээ харих гээд тунел дээр ганцаараа алхаад явж байхад гэнэт үл таних согтуу залуу гарч ирэнгүүтээ миний гар цүнхнээс татаад цүнхийг авах гэж оролдож байгаад аваад зугтаачихсан....миний цүнхэнд тэмдэглэлийн дэвтэр, миний өөрийн иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, банкны картууд, бэлэн 25.000 төгрөг, эмэгтэй хүний гоо сайхны хэрэгслүүд, түрийвч, үзэг, бал зэрэг зүйлс байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 12-14 дүгээр тал/,

2022 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 7-8 дугаар тал/, 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн эд зүйл, бичиг баримт хүлээн авсан тухай тэмдэглэл болох *******аас хохирлын 100.000 төгрөгийг бэлнээр гаргаж өгсөн /хавтаст хэргийн 9 дүгээр тал/, Дамно ХХК-ний 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 22-135 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 18-20 дугаар тал/  зэргээр тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн  хэргийг эцэслэн хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.  

 

Иймд шүүгдэгч ******* нь 2021 оны 10 дугаар сарын 22-наас 23-нд шилжих шөнө шөнийн 00 цагийн орчим Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр, Сансарын тунел орчим иргэн Р.Дарьсүрэнгийн гар цүнхийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, 129.540 төгрөгийн хохирол учруулж дээрэмдсэн гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт:

Шүүгдэгч *******ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй бөгөөд үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохирлын шинж чанар, хувийн байдал, хохирогч гомдол саналгүйгээ илэрхийлж эвлэрсэн зэргийг харгалзан прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан, Мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан үүрэг хүлээлгэж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь хуульд нийцсэн гэж шүүх шийдвэрлэв.

Бусад асуудлын талаар:

Энэ хэргийн улмаас хохирогч Р.Дарьсүрэн нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй гэж шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон   

ТОГТООХ нь:

1. *******ыг бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-т зааснаар *******ад хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаанд тэнсэж, түүнд хяналт тавихыг шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, мөн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах” үүрэг хүлээлгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулсугай.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл *******ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                     

 

 

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Т.ШИНЭБАЯР