Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 2022/ШЦТ/321

 

 

 

 

 

  2022         03          03                                   2022/ШЦТ/321

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хулан,

Улсын яллагч М.Отгонжаргал /томилолтоор/,

Шүүгдэгч Д.Н, А.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Д.Ныг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт А.Эыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн 2106 00000 2357 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалтын товч мэдээлэл:

1. Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1987 оны 10 дугаар сарын 31-ний өдөр төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 21 дүгээр байрны 138 тоотод оршин суух ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, улсаас авсан шагналгүй, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 140 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт тус тус зааснаар нийт 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Дориг овогт Дын Н /РД: /

2. Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1984 оны 06 дугаар сарын 16-ны өдөр төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 66 дугаар байрны 17 тоотод оршин суух, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, улсаас авсан шагналгүй, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 1247 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэгдэж байсан, Боржигон овогт Агийн Э /РД: /,

Шүүгдэгч нарын холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

Д.Н, А.Э нар нь бүлэглэн 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Цагаан хуран хотхоны 90-Д байрны 5 тоотод “Техас покер, хөзрийн 13” зэрэг бооцоот мөрийтэй тоглоомын нэг хасааг 300.000 төгрөгөөр тооцон оролцогч нарт өгч, түүнчлэн тоглох байр орчин нөхцөлөөр хангаж, мөрийтэй тоглоом зохион байгуулсан,

Мөн яллагдагч А.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс 10-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Цагаан хуаран хотхоны 90-Д байрны 5 тоотод найз Л.Бадрахын нүүрэн тус хэсэг рүү нь ундааны сав шидэж, зүүн хөмсгөнд нь шарх, дух, зүүн хацарт зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус  холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Нын өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Эрдэнэбаярын өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,

Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.01/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх.03-11/,

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх.12-14/,

Мөрдөн шалгах ажиллагаанд А.Эын гэрчээр болон яллагдагчаар өгсөн: “... мөнгө олох зорилгоор дүү Нын хамт мөрийтэй тоглоом зохион байгуулсан... хийсэн гэмт хэрэг ээ хүлээн зөвшөөрч байна. Хэргийг хялбаршуулж шийдэж өгнө үү...”,

“... Тухайн үед мөнгөний хэрэг гараад Д.Н гэх залууд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Цагаан хуаран хотхоны 90-05 тоот байраа 200.000 төгрөгөөр түрээслүүлсэн. би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Гэм буруугийн хэлбэртэй маргахгүй...” гэх мэдүүлэг /хх.17, 96/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Д.Нын гэрчээр болон яллагдагчаар өгсөн: “... 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 18 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Цагаан хуаран хотхоны 90-Д байрны 5 тоотод байрлах Боргио ахын орон сууцанд очсон... удалгүй 23 цагийн орчимд 20 гаруй хүн цугласан. Ингэхдээ 300.000 төгрөгт хасаа авч тоглох ба миний 5024985029 дугаарын данс руу шилжүүлээд тоглоом дуусахад хожсон хүний данс руу шилжүүлэх гэсэн зарчмаар мөрийтэй тоглоом зохион байгуулсан. Бид хоёр нэг хүний 300.000 төгрөгөөс тоглоом тоглуулсны ашиг гэж 20.000 төгрөг авч байсан. Тэгтэл 00 цагийн орчимд цагдаа нар орж ирээд болсон зүйлийг баримтжуулж материалжуулаад Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс дээр авч ирсэн. Нэг тоглогчийн нэг удаагийн хасаа авах цэнэглэлт нь 300.000 төгрөг байх ба энэ мөнгийг миний ХААН банкны 5024985029 дугаарын данс руу шилжүүлж байрлуулж байсан. Мөнгө шилжүүлэхдээ гүйлгээний утга хэсэгт тоглогч өөрийнхөө нэрийг бичээд шилжүүлсэн. Мөнгө олох зорилгоор Э ахтай хамт мөрийтэй тоглоом зохион байгуулсан. Хийсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна...”,

“... Тухайн үед Боргио ах бид 2 мөнгө олох зорилгоор мөрийтэй тоглоом зохион байгуулсан. Мөнгийг миний дансанд байршуулж байсан... хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэх мэдүүлэг /хх.20-21, 105-106/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Л.Бадрахын өгсөн: “Намайг Нарантуул зах дээр наймаа хийдэг байсан Боргио гэх хүн 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр миний утас руу залгаад “хэдэн хүн тоглох гэж байна, завтай бол ирж тоглооч” гэсэн. Тэгээд би гадуур явж байгаад очих газрынхаа хаягийг асуугаад Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Цагаан хуаран хотхоны 90-Д байранд очсон, нэг четоныг 300.000 төгрөгөөр авсан...” гэх мэдүүлэг /хх.25/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч С.Цэдэндамбын өгсөн: “2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Цагаан хуаран хотхоны 90д байранд хүрч ирэхэд тухайн байранд хэдэн хүмүүс тоглож байсан. Би мөрийтэй тоглоом тоглосон ба намайг тоглоход 10 хүн суугаад би нэг четоныг 300.000 төгрөгөөр авсан. Зохион байгуулж байсан хүн дансаа цаасан дээр бичиж өгөөд тэр дансанд нь мөнгөө шилжүүлсэн байгаа.” гэх мэдүүлэг /хх.27-28/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Сүхбатын өгсөн: “2021 оны 10 дугаар сарын 26-ны орой 22 цагийн орчим Цагаан хуаран хотхоны 90-Д байрны 1 дүгээр орцны 5 тоотод очсон, тэгсэн тэнд 20 гаруй хүн байсан, би тэгээд өөрийн Хаан банкны 5003500378 дугаарын данснаас мөрийтэй тоглоом зохион байгуулж байсан Н гэх залуугийн дансанд 300.000 төгрөг шилжүүлж хасаа аваад ширээнд суусан...гэх мэдүүлэг /хх.30-31/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Т.Түвшинбаярын өгсөн: “Ингээд нэг ширээнд 11 хүн суугаад тоглоом эхэлсэн. Нэг хүний 300.000 төгрөгийн хасаа аваад тоглосон. Би тухайн үед хөзөр хольж тараах ажил хийж байсан. Миний ажил хийгээд анзаарч байснаар нийт 13-14 хүн мөрийтэй тоглосон. Тэгээд мөнгөө цагаан цамцтай залуугийн данс руу шилжүүлээд байсан. Тухайн үед Баяраа гээд дуудаад байсан ба сүүлд Д.Н гэдэг залуу болохыг мэдсэн. Миний харж байхад тоглож байгаа мөрийгөө хийхдээ Д.Нын данс руу шилжүүлээд байх шиг байсан...” гэх мэдүүлэг /хх.36/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Ганболдын өгсөн: “Би нэрийг нь мэдэхгүй  цагаан цамцтай дунд зэргийн махтай 170-175 см өндөртэй залуу зохион байгуулж байсан. Дансаар мөнгө хийхдээ цагаан цамцтай залуугийн данс руу шилжүүлээд байх шиг байсан...” гэх мэдүүлэг /хх.43/,

Гэрч нарын бичгээр гаргасан тайлбар /хх.44-53/,

Д.Нын хувийн байдлыг тодорхойлох баримтууд /хх.54-60/,

Д.Нын эзэмшлийн ХААН банкны депозит дансны хуулга /хх.61-63/,

А.Эын хувийн байдлыг тодорхойлох баримтууд /хх.64-74/,

А.Эын эзэмшлийн ХААН банкны депозит дансны хуулга /хх.75-88/,

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх.90-91, 99-100, 146-147/

Яллагдагчид эрх үүрэг тайлбарласан баталгаа /хх.93, 103/,

Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.116/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Л.Бадрахын өгсөн: “2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр танилууд болох Нямлхагва, Бабу хоёртой Эынд хөзөр тоглож, хажуугаар нь тэд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байсан. Би архи огт хэрэглээгүй байсан. Тэгээд Бабу бид хоёр тоглоом дээрээс ам мурийж хэрэлдэж байтал Э хаанаас ч юм нэг зүйл аваад над руу шидсэн. Тухайн үед зүгээр юм шиг байсан чинь Лхагвадорж намайг чи явж, наад нүүрээ угаа гэж хэлэхэд нь толинд хартал цус урсаж байсан...гэх мэдүүлэг /хх.122-123/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Нямлхагвын өгсөн: “..Э пивоны лааз Бадрах руу шидтэл Бадрахын хөмсгийг оноод язалсан. гэх мэдүүлэг /хх.129/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч Б.Цолмонгийн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 316 дугаартай:

“1. Л.Бадрахын биед зүүн хөмсгөнд шарх, дух, зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байна

3. Хэрэг гарсан гэх хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна.

4. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг удаан сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх.135-136/,

Мөрдөн шалгах ажиллагаанд А.Эын яллагдагчаар өгсөн: “... эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоолтой танилцлаа. Би сонсгож буй зүйл анги болон тогтоолыг хүлээн зөвшөөрч байна.Л.Бадрахад учирсан гэмтлийг би учруулсан. Би учруулсан хохирол төлбөрөө төлж барагдуулсан. Миний хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү...” гэх мэдүүлэг /хх.151/,

Хохирогч Л.Бадрахын эвлэрсэн, гомдолгүй тухай бичгээр гаргасан тайлбар, хэргийн материалтай танилцсан тухай тэмдэглэл /хх.159, 162/,

Депозит дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /хх.160-161/,

Хохирогч Л.Бадрахын гомдолгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх.168/,

А.Эын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх.169/,

Д.Нын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх.170/,

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай прокурорын тогтоол /хх.173/ зэрэг болно.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулав.

Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

Д.Н, А.Э нар нь бүлэглэн 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Цагаан хуран хотхоны 90-Д байрны 5 тоотод “Техас покер, хөзрийн 13” зэрэг бооцоот мөрийтэй тоглоомын нэг хасааг 300.000 төгрөгөөр тооцон оролцогч нарт өгч, түүнчлэн тоглох байр орчин нөхцөлөөр хангаж, мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.01/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх.03-11/,

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх.12-14/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Л.Бадрахын өгсөн: “... Боргио гэх хүн 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр миний утас руу залгаад “хэдэн хүн тоглох гэж байна, завтай бол ирж тоглооч” гэсэн... Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Цагаан хуаран хотхоны 90-Д байранд очсон, нэг четоныг 300.000 төгрөгөөр авсан...” гэх мэдүүлэг /хх.25/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч С.Цэдэндамбын өгсөн: “2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Цагаан хуаран хотхоны 90-Д байранд хүрч ирэхэд тухайн байранд хэдэн хүмүүс тоглож байсан. Би мөрийтэй тоглоом тоглосон ба намайг тоглоход 10 хүн суугаад би нэг четоныг 300.000 төгрөгөөр авсан...” гэх мэдүүлэг /хх.27-28/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Сүхбатын өгсөн: “2021 оны 10 дугаар сарын 26-ны орой 22 цагийн орчим Цагаан хуаран хотхоны 90-Д байрны 1 дүгээр орцны 5 тоотод очсон, тэгсэн тэнд 20 гаруй хүн байсан, би тэгээд өөрийн ХААН банкны 5003500378 дугаарын данснаас мөрийтэй тоглоом зохион байгуулж байсан Н гэх залуугийн дансанд 300.000 төгрөг шилжүүлж хасаа аваад ширээнд суусан...гэх мэдүүлэг /хх.30-31/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Т.Түвшинбаярын өгсөн: “... Ингээд нэг ширээнд 11 хүн суугаад тоглоом эхэлсэн. Нэг хүний 300.000 төгрөгийн хасаа аваад тоглосон... мөрийгөө хийхдээ Д.Нын данс руу шилжүүлээд байх шиг байсан.” гэх мэдүүлэг /хх.36/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Ганболдын өгсөн: “Би нэрийг нь мэдэхгүй  цагаан цамцтай дунд зэргийн махтай 170-175 см өндөртэй залуу зохион байгуулж байсан. Дансаар мөнгө хийхдээ цагаан цамцтай залуугийн данс руу шилжүүлээд байх шиг байсан...” гэх мэдүүлэг /хх.43/,

Гэрч нарын бичгээр гаргасан тайлбар /хх.44-53/,

Мөрдөн шалгах ажиллагаанд А.Эын яллагдагчаар өгсөн: “...Тухайн үед мөнгөний хэрэг гараад Д.Н гэх залууд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Цагаан хуаран хотхоны 90-05 тоот байраа 200.000 төгрөгөөр түрээслүүлсэн. би хийсэн хэрэгтээ гэмшиж байна... гэх мэдүүлэг /хх.96/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Д.Нын яллагдагчаар өгсөн: “... Тухайн үед Боргио ах бид 2 мөнгө олох зорилгоор мөрийтэй тоглоом зохион байгуулсан. Мөнгийг миний дансанд байршуулж байсан...” гэх мэдүүлэг /хх.105-106/,

А.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс 10-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Цагаан хуаран хотхон 90-Д байрны 5 тоотод найз Л.Бадрахын нүүрэн тус хэсэг рүү ундааны сав шидэж, зүүн хөмсгөнд шарх, дух, зүүн хацарт зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.116/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Л.Бадрахын өгсөн: “2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр ... Бабу бид хоёр тоглоом дээрээс ам мурийж хэрэлдэж байтал Э хаанаас ч юм нэг зүйл аваад над руу шидсэн. Тухайн үед зүгээр юм шиг байсан чинь Лхагвадорж намайг “чи явж, наад нүүрээ угаа” гэж хэлэхэд нь толинд хартал цус урсаж байсан...гэх мэдүүлэг /хх.122-123/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Нямлхагвын өгсөн: “... Э пивоны лааз Бадрах руу шидтэл Бадрахын хөмсгийг оноод язалсан...гэх мэдүүлэг /хх.129/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч Б.Цолмонгийн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 316 дугаартай:

“1. Л.Бадрахын биед зүүн хөмсгөнд шарх, дух, зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байна

3. Хэрэг гарсан гэх хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна.

4. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг удаан сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх.135-136/,

Мөрдөн шалгах ажиллагаанд А.Эын яллагдагчаар өгсөн: “... Л.Бадрахад учирсан гэмтлийг би учруулсан...” гэх мэдүүлэг /хх.151/,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Н, А.Э нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлсэн болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.

Д.Н, А.Э нарын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна. 

          Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт А.Эыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, түүнд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулах, шүүгдэгч Д.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд ирүүлжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Д.Н, А.Э нарын гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт прокурорт гаргасан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг тус тус сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон байх тул шүүгдэгчид прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой, хэргийн зүйлчлэл зөв байна.

          Иймд мөн шүүгдэгч Д.Н, А.Э нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Ашиг олох зорилгоор урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч А.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.

Хохирогч Л.Бадрах нь нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэсэн, шүүгдэгч Д.Н, А.Э нар нь энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй байна.

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,  “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.

Шүүгдэгч Д.Н, А.Э нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

Д.Н, А.Э нарын үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, тэдэнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн санал, дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Д.Н, А.Э нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял, А.Эад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж, А.Эад оногдуулсан хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэн, нийт эдлэх торгох ялын хэмжээг тогтоохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч Д.Н, А.Э нарт эрүүгийн хариуцлага оногдуулахад ял хөнгөрүүлэх болон ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Д.Нт оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг, А.Эад оногдуулсан нийт 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд, сар тутам хувь тэнцүүлж тус тус хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч нарт сануулах нь зүйтэй.

Энэ хэрэгт шүүгдэгч Д.Н, А.Э нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн эд зүйлсийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг холбогдох байгууллагад даалган, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэж олсон орлогыг тэднээс албадан гаргуулж, улсын төсөвт оруулбал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:

          1. Шүүгдэгч Дориг овогт Дын Н, Боржигон овогт Агийн Э нарыг “Ашиг олох зорилгоор урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

          Шүүгдэгч Боржигон овогт Агийн Эыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай агийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Д.Н, А.Э нарт тус бүр 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Эад 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар, шүүгдэгч А.Эад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг Эрүүгийн хуулийн тусгай агийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялд нэмж нэгтгэн, нийт эдлэх торгох ялын хэмжээг 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Д.Н, А.Э нарт тус бүр оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлсүгэй.        

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Д.Н, А.Э нарт тус тус сануулсугай.

          6. Энэ хэрэгт шүүгдэгч Д.Н, А.Э нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Л.Бадрах нь нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэсэн, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг баримтлан, хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн покер тоглоомын 468 ширхэг хясаа, хөзөр 104 ширхэг зэргийг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт шилжүүлсүгэй.

          8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан, шүүгдэгч Д.Наас 720.000 төгрөг, шүүгдэгч А.Эаас 500.000 төгрөг тус тус албадан гаргуулж, улсын төсөвт оруулсугай.

          9. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

10. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Д.Н, А.Э нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  ДАРГАЛАГЧ,

                      ШҮҮГЧ                       С.ӨСӨХБАЯР