Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 07 сарын 28 өдөр

Дугаар Дугаар 102/ШШ2017/02140

 

2017 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 102/ШШ2017/02140

Улаанбаатар хот

 

 

 Зохигчийн эвлэрлийг баталж

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

          Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа би,

          Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 2-р хороо, Үндсэн хуулийн гудамж Рокмон бюлдинг ХХК-ийн 1 давхарт А зааланд байрлах өөрийн байранд байрлах Сар шинэ интернэшнл ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

           Хариуцагч: Баянгол дүүрэг, 7-р хороо, 3-р хороолол, 50-р байр 7 тоотод  оршин суух, регистр ЦЗ70100119, Боржигон овогт Балдангийн Батбаатар,

 

         Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 1-р хороо, 19-р хороолол, 32-р байр 17 тоотод  оршин суух, регистр ХЖ85080208, Өндөгөө овогт Бямбаагийн Дэлгэрцэцэг нарт холбогдох 3 684 578  төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

        Нэхэмжлэгч Сар шинэ интернэшнл ББСБ ХХК нь   шүүхэд  гаргасан нэхэмжлэлдээ: Б.Батбаатар нь 2016 оны 3-р сарын 07-ны өдөр манай байгуулагатай ЗГ1201160394 дугаартай зээл ба барьцааны гэрээ байгуулж 3 500 000 төгрөгийн цалингийн зээлийн 12 сарын хугацаатай 3.7 хувийн хүүтэй зээлсэн.  Хариуцагч нь зээлийн гэрээнд заасан нөхцлийн дагуу удаа дараа шаардлага тавихад үл биелүүлж одоог хүртэл хугацаанд өр төлбөрөө барагдуулахгүй байгаа тул гэрээг цуцлаж өөрт учирсан хохиролоо шүүхээр шийдүүлж, барагдуулах хүсэлтэй байна. Хариуцагчийн төлөгдөөгүй мөнгөн дүн үндсэн зээлийн үлдэгдэл 3 024 691 төгрөг, үндсэн хүүний үлдэгдэл 659 886 төгрөг, нийт 3 684 578 төгрөгийг Б.Батбаатар, Б.Дэлгэрцэцэг нараас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Даваасүрэн нь шүүхэд гаргасан  хүсэлтдээ: Тус иргэний хэрэгт талууд дараах байдлаар эвлэрч байна. Нэхэмжлэгч тал 3 684 578 төгрөгийн нэхэмжлэлээс 684 578 төгрөгөөс татгалзаж, үлдэх 3 000 000 төгрөгийг хариуцагч Б.Батбаатар, Б.Дэлгэрцэцэг нар нь 2017 оны 8-р сарын 05-нд 1 000 000 төгрөг, 2017 оны 9-р сарын 05-нд 1 000 000 төгрөг, 2017 оны 10-р сарын 05-нд 1 000 000 төгрөгөөр тус тус төлж барагдуулаар  харилцан тохиролцож байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Сар шинэ интернэшнл ББСБ ХХК нь Б.Батбаатар, Б.Дэлгэрцэцэг нарт холбогдох 3 684 578 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

          Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд нэхэмжлэгч Сар шинэ интернэшнл ББСБ ХХК нь 684 578 төгрөгөөсөө татгалзаж, үлдэх 3 000 000 төгрөгийг хариуцагч Б.Батбаатар, Б.Дэлгэрцэцэг нар нь 2017 оны 8-р сарын 05-нд 1 000 000 төгрөг, 2017 оны 9-р сарын 05-нд 1 000 000 төгрөг, 2017 оны 10-р сарын 05-нд 1 000 000 төгрөгөөр тус тус бүрэн төлж барагдуулахаар эвлэрсэн байна.

 

Зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. 

 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

           1. Нэхэмжлэгч Сар шинэ интернэшнл ББСБ ХХК хариуцагч С.Халиунаад нар нь 3 684 578 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас 3 000 000 төгрөгийн хэмжээнд эвлэрч, хариуцагч Б.Батбаатар, Б.Дэлгэрцэцэг нар нь 2017 оны 8-р сарын 05-нд 1 000 000 төгрөг, 2017 оны 9-р сарын 05-нд 1 000 000 төгрөг, 2017 оны 10-р сарын 05-нд 1 000 000 төгрөгөөр төлөхөөр тохирсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

             2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 73 905 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, зулсын орлогоос 36 952 төгрөг, хариуцагч Б.Батбаатар, Б.Дэлгэрцэцэг нараас 36 952 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Сар шинэ интернэшнл ББСБ ХХК-д олгосугай.

 

             3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                            Р.АЛТАНТУЯА