| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Адъяахүүгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 102/2017/02259/И |
| Дугаар | 102/ШШ2017/01936 |
| Огноо | 2017-06-29 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 06 сарын 29 өдөр
Дугаар 102/ШШ2017/01936
| 2017 оны 06 сарын 29 өдөр | Дугаар 102/ШШ2017/01936 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Сарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Агиймааг суулцуулан, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, Рокмон бюлдинг А тоот байрлах, “Сар шинэ интернэшнл” ББСБ-ын,
Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Г.Т-ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч “Сар шинэ интернэшнл” ББСБ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ганболд шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хариуцагч Г.Т нь 2015 оны 8 дугаар сарын 27 өдөр манай байгууллагатай …тоот дугаартай зээл ба барьцааны гэрээ байгуулж 1,200,000 төгрөгийн цалингийн зээлийг 12 сарын хугацаатай, 3.55 хувийн хүүтэй зээлсэн. Нэхэмжлэл гаргах үеийн байдлаар зээлийн гэрээний’үүргийн гүйцэтгэлд нийт 1,789,986 төгрөг төлөөгүй байна. Хариуцагч зээлийн гэрээний хавсралтад заасан үндсэн зээл, хүүгээ хугацаанд нь төлөхгүй одоог хүртэл утасаа авдаггүй, зээл авах үеийн гэрийн хаягаар нь очиж үзэхэд тийм хүн танихгүй мэдэхгүй байхгүй гэдэг бөгөөд, хороонд нь очиж лавлахад бүртгэлтэй боловч оршин суудаггүй болох нь тогтоогдсон тул хариуцагчийг эрэн сурвалжлуулах хүсэлтэй байна гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч “Сар шинэ интернэшнл” ББСБ нь харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Г.Тыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Хүсэлт гаргачийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтаас үзэхэд Г.Т нь иргэний хэргийн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь тогтоогдож байх тул “Сар шинэ интернэшнл” ББСБ-ын хүсэлтийг хангаж, Г.Т-ыг эрэн сурвалжлах нь зүйтэй байна.
Мөн хүсэлт гаргагч “Сар шинэ интернэшнл” ББСБ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ганболд нь түүнийг байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж өгөх тухай хүсэлт гаргасныг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9, 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасныг баримтлан, иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Г.Тыг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох ажлыг Баянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст даалгасугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Г.Т нь Чингэлтэй дүүрэг, 13 дугаар хороо, Сургуулийн ..дүгээр гудамж, …тоот хаягт оршин суух бүртгэлтэй, …регистрэй, … дугаарыг эзэмшдэг /.. дүү, .. ах/, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Г … дугаартай болохыг тус тус дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ А.САРАНТУЯА