Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 2022/ШЦТ/327

 

 

 

 

 

 

2022         03          04                                      2022/ШЦТ/327

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Дэмбэрэлжүний,

Улсын яллагч Л.Галав,

Шүүгдэгч Б.Г, Б.Г, тэдгээрийн өмгөөлөгч М.Батмөнх /ҮД:1828/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ё” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.Г, Б.Г нарт холбогдох 2206 00000 0282 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалтын товч мэдээлэл:

1. Монгол Улсын иргэн, Дорноговь аймгийн Сүмбэр суманд 1977 оны 12 дугаар 14-ний өдөр төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “Энкон” ХХК-д замчин ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Булгачины 9 дүгээр гудамжны 128 тоотод оршин суух бүртгэлтэй, улсаас авсан шагналгүй,

Чойр хотын шүүхээс 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар 1 жил 8 сарын хугацаагаар хорих ял,

Говьсүмбэр аймаг дахь Сум дундыг шүүхийн 1994 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 08 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 112 дугаар зүйлийн 112.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял,

Төв аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 1998 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 251 дугаартай шийтгэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 278 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял,

Говь сүмбэр аймаг дахь Сум дундын Эрүүгийн шүүхийн 2001 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 01 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял,

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 531 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар 700.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэгдэж байсан, Жолоо овогт Бы Г /РД: /,

2. Монгол Улсын иргэн, Дорноговь аймгийн Замын-Үүд суманд 1967 оны 05 дугаар сарын 31-ний өдөр төрсөн, 54 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар баг, Нефтийн гудамжны 3 тоотод оршин суух бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Булгачины 10 дугаар гудамжны 190 тоотод түр оршин суух, улсаас авсан шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Жолоо овогт Бы Г /РД: /,

Шүүгдэгч нарын холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

Б.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Булгачины 10 дугаар гудамжны 190 тоотод Д.Ариунболдтой төрсөн дүү Б.Болортуяаг өмөөрч, нүүр хэсэгт нь гараараа цохих, төмсөг орчим нь хөлөөрөө нэг удаа өшиглөх үйлдлээр ухархайн дотор ханын хугарал, төмсөг, шодой орчмын цус хуралт бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

Б.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Д.Ариунболдыг “миний дүүг зодлоо” гэх шалтгаанаар хутгаар хэвлийн зүүн хэсэгт болон зүүн өвдөгний дээд хэсэгт хатгаж, биед нь хэвлийн зүүн хэсэгт болон зүүн өвдөгний дээд хэсэгт зүсэгдсэн шарх бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Гын өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Гийн өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.02/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх.04-10/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Ариунболдын өгсөн: “... Би Болортуяа гэх эмэгтэйтэй 2019 онд танилцаад хамтран амьдрах болсон. Манай хамтран амьдрагч Болортуяа байнгын архи уудаг. Би 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр өглөө 09 цагийн үед эхнэртэйгээ архи уугаад байж байтал эхнэрийн ах болох Г гаднаас орж ирээд “чи манай дүүг зовоодог” гээд миний нүд рүү нэг удаа цохиод, хөлөөрөө миний төмсөг рүү нэг удаа өшиглөсөн. Тэгээд бид хоёр маргалдахаа больсон. Тэгтэл миний төмсөг хавдаад цус гарсан. Дараа нь 2 хоногийн дараа буюу 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдөр өглөө гэртээ байж байтал 08 цагийн үед эхнэрийн ах болох Г ирээд бид гурав архи ууцгаасан. Тэгээд байж байтал манай эхнэр согтоод намайг зайл гээд хөөгөөд байхаар нь би уур хүрээд 1 удаа алгадсан. Тэгтэл Г дүүгээ өмөөрөөд над руу дайраад байхаар нь би айлгах гээд хутга аваад ална шүү гэж хэлээд буцаагаад ширээн дээр хутгаа тавьтал Г хутга аваад миний зүүн талын бөөр хэсэг рүү нэг удаа хутгалаад, зүүн талын өвдөг орчим 1 удаа хутгалаад салцгаасан. Удалгүй миний бие өвдөөд цус гараад байхаар нь би цагдаад дуудлага өгсөн. Миний баруун нүд хөхөрч, төмсөг хавдсан, язарсан. Энэ гэмтлийг Г учруулсан. Зүүн бөөр, зүүн өвдөгт хутганы шархтай. Г ах учруулсан ...” гэх гэх мэдүүлэг /хх.13-14/,

“... Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч С.Эрдэнэцэцэгийн гаргасан 1266 дугаартай дүгнэлттэй танилцлаа, дүгнэлтэд дурдсан баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, төмсөг, шодой орчмын цус хуралт гэмтлийг хэн нэгэн надад учруулаагүй гэж үзэж байна. Учир нь би 2017 оны 01 дүгээр сард Дорноговь аймгийн Замын-Үүд суманд байх үедээ хүнтэй маргалдаж улмаар баруун нүд рүүгээ өшиглүүлж тухайн үедээ эмнэлгийн байгууллагад үзүүлэхэд ухархайн яс цуурсан байна гэж хэлж байсан, мөн миний төмсөг төрөлхийн эвэрхий өвчтэй тул ядарсан тохиолдолд хавдаж, хөндүүр болж алхах боломжгүй тохиолдол байдаг. надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх.16/,  

Шүүгдэгч Б.Гын хувийн байдлыг тодорхойлох баримтууд /хх.32-38, 83-84/,

Шүүгдэгч Б.Гийн хувийн байдлыг тодорхойлох баримтууд /хх.48-54, 85, 90-96, 100-102/,

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх.39/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Гын гэрчээр болон яллагдагчаар өгсөн: “... Тэгээд сууж байтал Ариунболд архинаасаа дахиад хийгээд өгөөч гэж архи нэхээд байсан тул би Ариунболдод хандаж “.... миний дүү архийг битгий ингэж их ууж байгаарай,  чи миний дүү Болортуяаг зодсон гэж сонссон яагаад манай дүүг зодож байгаа юм бэ ....” гэж хэлэхэд уурлаад “би чамайг ална шүү” гэж босоод гэрийн зүүн урт  талын гал тогооны хэсгээс хутга гартаа бариад над руу дайрсан тул хутгыг нь булааж  аваад Ариунболдыг айлгах зорилгоор түүний нуруу орчимд 1 удаа хутгасан тэгэхэд Ариунболд миний гартаа барьсан байсан хутгыг булааж авахаар дахиж дайрах үед нь би түүний зүүн талын гуя орчимд 1 удаа хатгасан тэгээд Ариунболд цагдаагийн байгууллагад дуудлага өгнө гэж хэлээд гэрээс гарч явсан удалгүй Цагдаагийн алба хаагчид ирсэн...” гэх мэдүүлэг /хх.42/,

“... гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх.42, 69/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Гийн гэрчээр болон яллагдагчаар өгсөн: “... Ариунболдын нүүр орчимд гараараа нэг удаа цохиод урдаас дайраад байхаар нь түүний төмсөг орчимд нь нэг удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хх.47/,

“... гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх.47, 80/,

Мөрдөн шалгах ажиллагаанд шинжээч С.Эрдэнэцэцэгийн өгсөн: “... Д.Ариунболдын биед учирсан ухархайн дотор ханын хугарал, төмсөг, шодой орчмын цус хуралт гэмтэл нь өвчний түүхийн дагуу үзэхэд хэрэг учрал болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл, гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хэвлийн зүүн хэсэгт болон зүүн өвдөгний дээд хэсэгт хатгагдаж, зүсэгдсэн шарх нь хэрэг учрал болсон цаг хугацаанд үүссэн, гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх мэдүүлэг /хх.56/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч С.Эрдэнэцэцэгийн 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 1266 дугаартай:

“1. Д.Ариунболдын биед баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, зовхинд цус хуралт, хэвлийн зүүн хэсэгт болон зүүн өвдөгний дээд хэсэгт хатгагдаж зүсэгдсэн шарх, орчны эдийн зөөлөн эдийн няцрал, төмсөг, шодой орчимд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх хатгагдаж зүсэгдсэн шарх нь ир үзүүртэй, бусад гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ.

3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

4 Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх.58-59/,

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх.65-67, 74-76/,

Хохирогч Д.Ариунболдын гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх.97/,

Шүүгдэгч Б.Гын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх.98/,

Шүүгдэгч Б.Гийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх.99/,

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай прокурорын тогтоол /хх.110-111/ зэрэг болно.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулав.

Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

Б.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Булгачины 10-дугаар гудамжны 190 тоотод Д.Ариунболдтой төрсөн дүү Б.Болортуяаг өмөөрч, нүүр хэсэгт нь гараараа цохих, төмсөг орчим нь хөлөөрөө нэг удаа өшиглөх үйлдлээр ухархайн дотор ханын хугарал, төмсөг, шодой орчмын цус хуралт бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

Б.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Д.Ариунболдыг “миний дүүг зодлоо” гэх шалтгаанаар хутгаар хэвлийн зүүн хэсэгт болон зүүн өвдөгний дээд хэсэгт хатгаж, биед нь хэвлийн зүүн хэсэгт болон зүүн өвдөгний дээд хэсэгт зүсэгдсэн шарх бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн  болох нь:

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.02/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх.04-10/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Ариунболдын өгсөн: “... 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр өглөө 09 цагийн үед эхнэртэйгээ архи уугаад байж байтал эхнэрийн ах болох Г гаднаас орж ирээд “чи манай дүүг зовоодог” гээд миний нүд рүү нэг удаа цохиод, хөлөөрөө миний төмсөг рүү нэг удаа өшиглөсөн... Тэгтэл миний төмсөг хавдаад цус гарсан... 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдөр ... Г хутга аваад миний зүүн талын бөөр хэсэг рүү нэг удаа хутгалаад, зүүн талын өвдөг орчим 1 удаа хутгалаад салцгаасан. Удалгүй миний бие өвдөөд цус гараад ... Миний баруун нүд хөхөрч, төмсөг хавдсан, язарсан. Энэ гэмтлийг Г учруулсан. Зүүн бөөр, зүүн өвдөгт хутганы шархтай. Г ах учруулсан ...” гэх гэх мэдүүлэг /хх.13-14/,

Шүүгдэгч Б.Гын хувийн байдлыг тодорхойлох баримтууд /хх.32-38, 83-84/,

Шүүгдэгч Б.Гийн хувийн байдлыг тодорхойлох баримтууд /хх.48-54, 85, 90-96, 100-102/,

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх.39/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Гын яллагдагчаар өгсөн: “... гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хх.69/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Гийн яллагдагчаар өгсөн: “... гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх.80/,

Мөрдөн шалгах ажиллагаанд шинжээч С.Эрдэнэцэцэгийн өгсөн: “... Д.Ариунболдын биед учирсан ухархайн дотор ханын хугарал, төмсөг, шодой орчмын цус хуралт гэмтэл нь өвчний түүхийн дагуу үзэхэд хэрэг учрал болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл, гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хэвлийн зүүн хэсэгт болон зүүн өвдөгний дээд хэсэгт хатгагдаж, зүсэгдсэн шарх нь хэрэг учрал болсон цаг хугацаанд үүссэн, гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх мэдүүлэг /хх.56/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч С.Эрдэнэцэцэгийн 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 1266 дугаартай:

“1. Д.Ариунболдын биед баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, зовхинд цус хуралт, хэвлийн зүүн хэсэгт болон зүүн өвдөгний дээд хэсэгт хатгагдаж зүсэгдсэн шарх, орчны эдийн зөөлөн эдийн няцрал, төмсөг, шодой орчимд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх хатгагдаж зүсэгдсэн шарх нь ир үзүүртэй, бусад гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ.

3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

4 Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх.58-59/,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Г, Б.Г нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлсэн болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.

Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Г, Б.Г нарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, шүүгдэгч нарт 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулах саналтай, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд ирүүлжээ.

Б.Г, Б.Г нарын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

          Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Г, Б.Г нарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгчийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Хохирогч Д.Ариунболд нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэсэн учир шүүгдэгч нарыг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,  “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.

Б.Г, Б.Г нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүгдэгч Б.Г, Б.Г нарын үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Г, Б.Г нарт эрүүгийн хариуцлага оногдуулахад ял хөнгөрүүлэх болон ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Б.Г, Б.Г нарт тус бүр оногдуулсан 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ялыг хувийн байдлыг харгалзан үзэж шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж тус тус хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.

Энэ хэрэгт Б.Г, Б.Г нар нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Д.Ариунболд гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар холбогдох байгууллагад даалгавал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:

          1. Шүүгдэгч Жолоо овогт Бы Г, Жолоо овогт Бы Г нарыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г, Б.Г нарт 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Б.Г, Б.Г нарт тус бүр оногдуулсан 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Г, Б.Г нарт сануулсугай.

5. Энэ хэрэгт шүүгдэгч Б.Г, Б.Г нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Д.Ариунболд гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг баримтлан, хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн бор өнгийн иштэй хутга 1 ширхийг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт шилжүүлсүгэй.

          7. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Г, Б.Г нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

  ДАРГАЛАГЧ,

                      ШҮҮГЧ                       С.ӨСӨХБАЯР