Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 102/ШШ2017/01955

 

2017 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 102/ШШ2017/01955

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Агиймааг суулган, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Баянгол дүүрэг, 11 дүгээр хороо, Зүүн ард аюуш 1 дүгээр гудамж, ..тоотод оршин суух, .. регистртэй, Боржигон овогт А.Н-гийн,

Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч А.Н оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч А.Н шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: А.Н миний бие 1985 онд Улаанбаатар хотын Худалдааны Техникумын нягтлан бодогчийн анги төгсөөд Булган аймгийн Рашаан суманд Худалдаа Бэлтгэлийн Ангийн ахлах нягтлан бодогчоор 1985 оны 7 дугаар сарын 05-ны өдөр томилогдож ажилласан. 1993 онд аж ахуйн нэгжийн хуулийн дагуу “Худалдаа бэлтгэлийн анги” гэдэг нэр өөрчлөгдөн “Дэвшил” хоршоо гэдэг болсон. Энэ үед буюу 1993 оны 3 дугаар сарын 02-ны өдөр бага охиноо төрүүлсэн учир 1993 оны 1 дүгээр сард жирэмсний амралтаа авч байсан. 1994 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр “Дэвшил” хоршоонд эргэн орж, өөрийн хүсэлтийн дагуу ажлаас чөлөөлөгдсөн. Иймд намайг 1985 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс 1994 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл 9 жил 6 сар 26 хоног ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч А.Н нь Булган аймгийн Рашаан сумын Худалдаа бэлгэлийн ангийн ахлах нягтлан бодогчоор 1985 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс 1994 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд ажиллаж байсан болохоо тогтоолгохыг хүсч шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудад үндэслэн А.Нийн хүсэлтийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

А.Н нь Булган аймгийн Рашаан сумын Худалдаа бэлгэлийн ангийн ахлах нягтлан бодогчоор 1985 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс 1994 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд ажиллаж байсан болох нь 1985 оны 3 дугаар сарын 22-ны өдөр нээсэн “Хөдөлмөрийн дэвтэр” /хх 5-7/, 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн “Үндэсний архивын тодорхойлолт” /хх-8/, 1975 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн Булган аймгийн Худалдаа бэлтгэлийг удирдах газрын даргын “Ажилд томилох” тухай тушаал /ХХ 9-10/,  1986 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн “Шагнах тухай” тушаал /ХХ 11/, 1976 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн “Шагналт цалин олгох тухай” тушаал /ХХ-12/, гэрч Т.Д, Д.Ж нарын тодорхойлолтууд, гэрчээр асуугдсан тэмдэглэлүүд зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул түүнийг дээрх албан тушаалд ажиллаж байсан болохыг тогтоож шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан, …регистртэй, Боржигон овогт А.Н-г 1985 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс 1994 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд Худалдаа бэлтгэлийн ангийн Ахлах нягтлан бодогчоор ажиллаж байсан болохыг тогтоосугай. 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагч А.Нээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

       

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          А.САРАНТУЯА