Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 102/ШШ2017/01984

 

2017 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 102/ШШ2017/01984

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Сарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Агиймааг суулцуулан, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

Хүсэлт гаргагч: Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, өөрийн байранд байрлах, “Өлзий техник сервис” ХХК-ийн

Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох “Пүрэвдаш” ХХК болон захирал Д.Пийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч “Өлзий техник сервис” ХХК-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Өлзий техник сервис” ХХК 2015 оны 6 дугаар сарын 03-ны өдөр “Зээлээр худалдах, худалдан авах гэрээ”-г “Пүрэвдаш” ХХК-тай байгуулж, урьдчилгаа 95.940.000 төгрөг төлсөн. Гэрээний 3.8-д зааснаар үлдэгдэл төлбөр 79.060.000 төгрөгийг 2015.08.03-ны өдрийн дотор төлөх байтал гэрээний заалтыг зөрчин “Пүрэвдаш" ХХК-нь гэрээний 3.3, 3.8-д зааснаар гэрээний зүйл болох 2 ширхэг авто ачигчийн үлдэгдэл төлбөрийг төлөхгүй болсон тул тус шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэтэл хариуцагч компаний бүртгэлийн хаяг болох Баянгол дүүргийн 4 хороо Гаалийн дугаар байрны 3 тоот хаягт бүртгэлгүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн шүүгчийн 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 102\Ш32017\08127 дугаар захирамж гарсан. Иймд хариуцагч болох “Пүрэвдаш”ХХК-ныг эрэн сурвалжлах арга хэмжээ авч өгнө үү гэжээ.

    Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч “Өлзий техник сервис” ХХК нь харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох “Пүрэвдаш” ХХК болон захирал Д.Пийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Хүсэлт гаргачийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтаас үзэхэд “Пүрэвдаш” ХХК болон захирал Д.П нь иргэний хэргийн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь тогтоогдож байх тул “Өлзий техник сервис” ХХК-ийн хүсэлтийг хангаж, “Пүрэвдаш” ХХК болон захирал Д.Пийг эрэн сурвалжлах нь зүйтэй байна.

Мөн хүсэлт гаргагч “Өлзий техник сервис” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Онь түүнийг байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж өгөх тухай хүсэлт гаргасныг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9, 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасныг баримтлан, иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох “Пүрэвдаш” ХХК болон захирал Д.Пийг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох ажлыг Баянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст даалгасугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.”Пүрэвдаш” ХХК болон захирал Д.П нь Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Туулын хөвөө хотхоны ..дугаар байр ..тоот хаягт оршин суух бүртгэлтэй,... дугаарыг эзэмшдэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О  дугаартай болохыг тус тус дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ                        А.САРАНТУЯА