Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 2022/ШЦТ/60

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

        Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж
        Улсын яллагч: С.Бичинхүү
        Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Алтанчимэг 
        Шүүгдэгч: Д.Б 
        Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Оюунгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А овогт Дгийн Бод холбогдох 201203000167 тоот хэргийг хэлэлцэв. 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1980 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Архангай аймгийн Өндөр-Улаан суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Хэнтий аймгийн ......... оршин суух хаягтай, урьд Архангай аймаг дахь Сум дундын шүүхийн 2008 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 45/А дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж 2009 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хугацаа дуусаж суллагдсан,
Архангай аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 96 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар мөн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялд багтааж, нийт 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,
Архангай аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 43 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял дээр Архангай аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 96 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялын заримыг буюу 1 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Өвөрхангай аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн ерөнхий шүүгч Х.Оюунжаргалын 2013 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 11 дугаартай шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3.1 дэх хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 1 жил 02 сар 25 хоногийн ялыг тэнсэн суллагдаж, мөн хугацаагаар хянан харгалзагдсан, А овогт Дгийн Б/РД:АГ.........../ 

                       Холбогдсон хэргийн талаар:  
Шүүгдэгч Д.Б нь С.Атэй бүлэглэн 2014 оны 11 дүгээр сарын 28-аас 29-нд шилжих шөнө Архангай аймгийн Ихтамир сумын Бугат багийн нутгаас хохирогч Р.Мын 1 тооны адууг хулгайлж, 700.000 төгрөгийн хохирол,
2015 оны 03 дугаар сарын 29-30-нд шилжих шөнө тус аймгийн Ихтамир сумын Бугат баг Шивэрт гэх газраас хохирогч Э.Тгийн гэрийн гадна байсан Мустанг-5 маркийн мотоциклийг хулгайлж, 500.000 төгрөгийн хохирол, 
С.А, Г.Д нартай бүлэглэн 2014 оны 12 дугаар сарын эхээр тус аймгийн Ихтамир сумын Тайхар багийн нутагт байрлах Ногоон алт хөтөлбөрийн хашаанд байх хохирогч С.Бын амбаараас 2 шуудай үхрийн махыг хулгайлж, 840.000 төгрөгийн хохирол,
А.Л, С.А, Г.Д нартай бүлэглэн 2014 оны 12 дугаар сарын эхээр Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Хануй багийн Жаргалант гэх газар байх өөрийн төрсөн ах Д.Бын гэрийн тооноор нэвтрэн орж 3 ширхэг мөнгөн аяга, 1 ширхэг усан манан хөөрөг, даалин, хурганы арьсан дотортой дээл 1 ширхэг, хромон гутал 1 ширхэг, 18 литр монгол архи, 15 килограмм зөөхий зэрэг эд зүйлийг хулгайлж, 4.177.000 төгрөгийн хохирол,
Ч.Дтой бүлэглэн 2016 оны 06 дугаар сарын 20-оос 22-ны өдрийн хооронд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 7 дугаар багийн Ус цаг уурын орчны шинжилгээний төвийн 02-14 тоотод оршин суух хохирогч Н.Мын гэрээс эд зүйл хулгайлж, 4.237.000 төгрөгийн хохирол,
Мөн тэрээр ганцаараа 2016 оны 03 дугаар сарын 20-ний үед Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Хануй багийн Борт гэх газраас хохирогч Э.Эын 3 тооны нас нийлсэн сарлагийн үнээ, 1 тооны шүдлэн эр үхрийг машин механизм хэрэглэн хулгайлж, 1.800.000 төгрөгийн хохирол, 
2016 оны 06 дугаар сарын 24-өөс 25-нд шилжих шөнө Архангай аймгийн Ихтамир сумын Эрдэнэтолгой баг, Баян-Улааны 2-9 тоотод оршин суух Ж.Өгийн хашаанаас Ж.Оын эзэмшлийн улсын дугааргүй мустанг-5 маркийн мотоциклийг хулгайлж, 1.100.000 төгрөгийн хохирол тус тус учруулж бусдад нийт 13.354.000 төгрөгийн хохирол учруулсан, 
2017 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар баг, Наранбулаг хорооллын 40-03 тоотод иргэн Б.Эийг хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан бэлэг эрхтэн орчимд өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

        Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шүүх хуралдаанд прокурорын яллах дүгнэлтийн хавсралтад бичигдсэн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. 

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтойд тооцож, хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Д.Бод холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой, мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, Эрүүгийн хэргийн нотлох баримтыг цуглуулж, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан зөрчил тус тус тогтоогдохгүй байна гэж дүгнэв.
        Гэм буруугийн талаар 
        Шүүгдэгч Д.Б нь бусадтай бүлэглэж, давтан үйлдлээр, урьдчилан үгсэн тохиролцож,  орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан, мөн бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
 
*Хохирогч Р.Мын өгсөн:
“...Би Архангай аймгийн Ихтамир сумын Бугат багийн нутагт мал маллаж амьдардаг өндөр настай малчин хүн. Би 2014 оны 11 сарын 28-наас 29-нд шилжих шөнө гэрийнхээ хажуу талд өөрийн саарал зүсмийн их номхон морио аргамжаад өглөө очиж авах гэтэл морь байхгүй байсан. Би өөрийнхөө морийг ойр хавиараа хайгаад олохгүй байсан болохоор Ихтамир сум, Архангай аймгийн төв рүү хүмүүст хэлж сураг тавьсан. Тэгтэл Ихтамир сумын төвд хүнсний дэлгүүр ажиллуулдаг Х.Д гэдэг хүн саарал морь худалдаж авсан гэсэн сураг гарахаар нь хэсгийн төлөөлөгчид мэдэгдэж хамт очиж үзтэл миний саарал морийг алчихсан байсан. Би Х.Доос хэн чамд энэ морийг зарсан юм гэж асуухад танай хүргэн Д.Б надад 350.000 төгрөгөөр зарсан гээд морины мах, арьс, толгой, ногт зэрэг зүйлийг нь үзүүлсэн. Би мориныхоо толгойг хараад буруу талын чих цуулбар имтэй байсан имийг таньж миний морь мөн байна гэж баттай мэдсэн. Тэгээд Х.Д миний охин М.Од адууны мах арьс гэдэс, ногт гээд бүхий л зүйлийг нь буцааж өгсөн байсан. охин М.О аймгийн зах дээр адууны мах, арьсыг зараад 270.000 төгрөг болгосон. Би буруу талын чих цуулбар имтэй, тамгагүй, саарал зүсмийн 8-н настай морио алдсан. Миний саарал морь их номхон аашгүй адуу байсан. Би саарал морио дандаа унаж малдаа явдаг байсан болохоор 1 сая төгрөгөөр үнэлсэн байсан. Ихтамир сумын үнэлгээний комисс 800.000 төгрөгөөр үнэлсэн байгаад санал хүсэлт байхгүй хүлээн зөвшөөрч байна. Би 270.000 төгрөг бэлнээр авсан болохоор одоо 530.000 /таван зуун гучин мянга/ төгрөг нэхэмжилнэ. Би маш их гомдолтой байна. миний охин М.Отай Д.Б 2002 онд гэр бүл болоод 2008 онд салсан хүн бөгөөд салсан цагаасаа эхэлж хулгай хийж шоронд явж байгаа хүн. Д.Б намайг хүн бүл муутай өндөр настай хүн малаа хариулдаг гэдгийг сайн мэддэг болохоор манай адууг бэлчээрт байхад нь хүрэн халзан зүсмийн хязаалан үрээг 2013 оны 09 сард Болдоо гэдэг хүнд зарсан байсан. Тэр хүрэн халзан үрээ бол миний эзэмшлийн адуу байсан бөгөөд Д.Б дур мэдэн миний адууг хүнд зарсан байсанд би маш их гомдолтой байна. Би хүрэн халзан зүстэй үрээгээ 2 сая төгрөгөөр үнэлнэ. Миний үрээ их номхон байсан. Д.Б намайг дээрэлхээд миний адууг хүнд зарсан болохоор гомдож 2 сая төгрөгөөр үнэлж байна. Тэрнээс миний үрээ жирийн л адуу байсан.  Би хөгшин настай хүн хөдөөнөөс байнга орж ирээд байж чадахгүй, нэхэмжилж байгаа мөнгөө авмаар байна, гомдолтой шүүх хуралд өөрийн биеэр оролцох боломжгүй...” гэх мэдүүлэг/6-р хх-ийн 9-10 дугаар тал/, 

*Гэрч М.Огийн өгсөн: 
“...Миний аав Р.М Архангай аймгийн Ихтамир сумын Бугат багийн Шивэрт гэх газарт мал маллаж амьдардаг хөгшин настай хүн байдаг. Миний аав Р.М 2014 оны 11 сарын 28-наас 29-нд шилжих шөнө өөрийнхөө унааны ганц саарал зүсмийн нас морио аргамжаан дээрээс нь хулгайд алдсан гэж надад хэлсэн. Би аавыг морио алдсан гэдгийг сонсоод аавын адууны талаар сураг сонсоод явж байтал Ихтамир сумын төвд Х.Д гэдэг хүн саарал зүсмийн морь худалдаж авсан байна гэсэн сураг гарахаар нь Х.Д гуайгаас очиж хэний ямар морийг хэзээ авсан талаар асуухад Д.Б надад саарал зүсмийн адуу зарсан гээд адууны арьс, мах, толгой зэрэг зүйлийг үзүүлтэл манай саарал морь яг мөн байсан. Тэгээд би Ихтамир сумын цагдаад мэдэгдсэн. Миний аав Р.Мт буруу талын чих цуулбар имтэй, тамгагүй саарал зүсмийн нас нийлсэн морь байсан. Аав Р.Мт унаж хэрэглэх өөр адуу байдаггүй ганц байсан номхон морийг нь хулгайлж авсанд маш их гомдолтой байна. Би Болдоогоос салаад тусдаа амьдарч байсан зарим үед Д.Б миний байсан газарт ирээд надтай хамт байгаад байдаг байсан. 2013 оны 06 сард хүрэн халзан үрээг зарахдаа манай гэрт Д.Б ирж очоод байдаг л байсан. Яг хамт амьдарч байгаагүй. Д.Бын зарсан хүрэн халзан үрээ бол миний аав Р.Мын эзэмшлийн адуу байсан. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй...’’гэх мэдүүлэг /6-р хх-ийн 11-12 дугаар тал/,

*Иргэний нэхэмжлэгч Х.Дийн өгсөн: 
“...Би Ихтамир сумын төвд байдаг гэртээ 2014 оны 11 сарын 28-ны орой 19 цагийн үед сууж байтал Д.Б орж ирээд эхнэр хүүхэд хот явчихсан байгаа хүүхэд хатгаа авчихсан чинь хүндрээд мөнгөний хэрэг болоод байна та надаас морь авах уу их номхон морь байгаа миний өөрийн адуу гэж хэлсэн. Би гэрээс гарч морийг нь хартал саарал зүсмийн, буруу талын чих цуулбар имтэй туранхай морь байсан. Би Д.Бод энэ морь чинь туранхай морь байна би авахгүй гэтэл Д.Б би маргааш өглөө хот явах ажилтай надад өвчин зовлон тохиолдоод байна одоо хэнд аваачиж зарах билээ та авчих гэж гуйгаад байсан. Би 2 цаг гаруй морийг чинь авахгүй гэж байгаад 350.000 төгрөгөөр авахаар тохирч Д.Бод 300.000 төгрөг бэлнээр өгсөн. Үлдсэн 50.000 төгрөгийн өмнө Д.Б надаас зээл авч өртэй байсан болохоор суутгаж авсан. Тэгээд би морио хашаандаа оруулж уяад 3 хонуулаад Т.Ц гэдэг хүний хамт саарал морийг хашаандаа алж янзлаад махыг нь амбаартаа оруулсан. Саарал морийг алж янзалсны маргааш өглөө Ихтамир сумын хэсгийн төлөөлөгч гэрт ирээд та Ихтамир сумын Бугат багийн нутгаас адуу авсан уу гэж асуухаар нь авсан арьс толгой мах нь байгаа гэж хэлтэл Р.М гуайг дагуулж ирээд адууны мах, арьс толгойг үзүүлсэн. Р.М гуай манай адуу толгой арьс махыг үзээд миний морь мөн байна зүс, им нь таарч байна гэж хэлсэн. Би адууны мах, арьс, толгой зэрэг зүйлийг Р.М гуайн охин М.Од хүлээлгэж өгсөн. Д.Б миний өөрийн адуу гээд байсан бас мөнгөний хэрэг болоод байна өвчин зовлонтой байхад туслаач гээд байхаар нь худалдаж авсан. Д.Б хулгайн адуу гэж хэлээгүй миний өөрийн адуул гээд байсан болохоор нь би авсан. Д.Б 2014 оны 10 сарын эхээр манай дэлгүүрт ирээд надаас 30.000 төгрөг болон тамхи, пиво аваад явсан бөгөөд нийт 50.000 төгрөг болж байсан юм. Өмнө авсан мөнгөө өгөөгүй байж байгаад надад адуунд зарж 300.000 төгрөг авсан тиймээс би Д.Боос өмнө өгсөн зээл болон адууны хөлсийг нийлүүлж нийт 350.000 төгрөгийг нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг/6-р хх-ийн 15-16 дугаар тал/ 

*Гэрч Т.Цын өгсөн: 
“...Би 2014 оны 12 сарын эхээр санагдаж байна би хоног өдрийн тодорхой санахгүй байна. Манай гэрийн хажууд байдаг Х.Д намайг дуудаад адуу алаад өгөөч гэж гуйсан. Х.Дийн хашаанд саарал зүсмийн адуу 3 хоног уяатай байсан бөгөөд Х.Д энэ морийг малладаг юм уу гэж бодсон чинь хавар үхчихэж магадгүй юм шиг байна алаад зарна гэж хэлсэн. Тэгээд би Х.Дийн хамт морийг нь алаад мах, арьс, толгойг нь гэрт нь оруулсан. Би тэр адууг хэн Х.Дид зарсныг мэдэхгүй. Би им тамгын анзаарч хараагүй туранхай саарал зүсмийн морь л байсан. Х.Дийн гэр манай гэртэй ойрхон байдаг. Олон жил нэг нутаг усанд амьдарч байгаа танил хүмүүс төрөл садангийн холбоогүй. Х.Д хувиараа хүнсний дэлгүүр ажиллуулдаг бас Улаанбаатар хот Ихтамир сумын хооронд нийтийн тээвэрт явдаг зан аашны хувьд даруухан хүн. Ихтамир сумын Бугат багийн Шивэрт гэх газраас Ихтамир сумын төв хүртэл мориор явахад нэг цаг гаран л явах байх яг хэдэн км зайтай гэдгийн тодорхой хэлж мэдэхгүй байна ойролцоогоор 20 гаран км зайтай байдаг...” гэх мэдүүлэг/6-р хх-ийн 17-18 дугаар тал/ 

*Мэргэшсэн үнэлгээчин А.Бямбажавын 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 62 дугаартай дүгнэлт/8-р хх-ийн 139-141 дүгээр тал/ 

*Хохирогч Э.Тгийн өгсөн: 
“...Би Архангай аймгийн Ихтамир сумын Бугат багийн Шивэрт гэх газарт мал маллаж амьдардаг. 2015 оны 03 сарын 29-ноос 30-нд шилжих шөнө гэрийнхээ гаднаас өөрийнхөө эзэмшлийн мустанг-5 маркийн улаан өнгийн улсын дугааргүй мототциклио алдсан. Мотоциклоо хулгайд алддаг шөнө гэртээ унтаж байтал гадаа мотоцикль дугарах шиг болсон юм би нээх юм бодолгүй байж байгаад маргааш өглөө нь гэрээсээ гараад хартал миний мотоцикль байхгүй байсан. Би орой унтахдаа мотоциклоо гэрийнхээ хажууд тавиад түлхүүрийг нь толгойноос нь аваагүй байсан. Би Д.Б, А хоёрыг хулгай хийсэн байх гэж бодож байсан боловч яг тодорхой баталж чадаагүй байсан. Тэгтэл Ихтамир сумын хэсгийн төлөөлөгч над руу утсаар яриад таны мотоцикль Мөнгөн ембүү гэдэг хүнсний дэлгүүрт байна гэж хэлэхээр нь очоод үзтэл миний мотоцикль яг мөн байсан. Би одоо мотоциклоо авсан болохоор надад ямар нэгэн гомдол санал байхгүй. Би мотоциклоо 2013 онд шинээр нь 1.150.000 төгрөгөөр худалдаж авч байсан бөгөөд миний мотоцикль улаан өнгөтэй мустанг-5 гэсэн нэртэй байсан. Би мотоциклынхоо арлын дугаар моторын дугаарыг одоо сайн санахгүй байна. Миний мотоцикль банкан дээрээ нэг цөмөрхийтэй, ар талын ачааны зөв талдаа хугарч гагнасан оромтой, зөв талын хойд дохио хагарсан байсан бонго гэсэн бичигтэй шаврын хаалт урд дугуйндаа хийсэн байгаа өөр содон шинж тэмдгийг санахгүй байна. Би мотоциклио 600.000 төгрөгөөр үнэлнэ. Манай нутагт Д.Б, А хоёр л хулгай хийж явдаг болохоор би шууд тэр хоёрыг таамагласан. Д.Б, А 2-оос өөр хулгай хийх тэр тусмаа айлын гаднаас мотоцикль хулгайлах хүн манай нутагт байхгүй. Би Д.Б, А хоёрыг сайн таньдаг. Д.Б миний эхнэрийн төрсөн ах бөгөөд Д.Б манайд заримдаа ирж хонодог байсан. А нь манайхтай айл аймаг байсан. Миний мотоцикль хулгайд алдагдсаны дараа 2015 оны 04 сарын 05, 06-ны үеэр Д.Б манай гэрт ирж хоносон. Би Д.Боос чи миний мотоциклийг авчихсан юм биш үү гэж асуухад би аваагүй Сүхээ л бензин авч яваад байсан гээд миний мотоциклийг хаана байгааг мэдэж байгаа мэт юм яриад байсан тэгээд нэг хоночихоод маргааш нь яваад өгсөн. Тэр үед Д.Б нэг цэнхэр өнгийн мотоцикль унаж явсан...” гэх мэдүүлэг/7-р хх-ийн 159-160 дугаар тал/ 

*Гэрч Х.Бн өгсөн: 
“...2015 оны 03 сарын 29-ний шөнө ах Э.Т гэрийнхээ гаднаас өөрийнхөө улаан өнгөтэй мустанг-5 маркийн мотоциклоо хулгайд алдсан. Би хулгайд алдсан мотоциклийг 2013 онд Э.Т ахтай хамт аймгийн зах дээрээс 1.150.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Хулгайд алдсан мотоцикль улаан өнгөтэй шинэвтэр мотоцикль байсан. Э.Т ах хэлэхдээ Д.Б, А нарыг л авчихсан байх гэж л яриад байсан. Ихтамир сумын хэсгийн төлөөлөгч шалгаад аймгийн төвд айлын хашаанд Э.Т ахын мотоцикль байсан гэсэн бөгөөд тэр мотоциклийг Д.Б, А нар өгсөн гэсэн. Надад өөр мэдэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг/7-р хх-ийн 161-162 дугаар тал/ 

*Иргэний нэхэмжлэгч С.Бийн өгсөн: 
“...Би Мөнгөн ембүү нэртэй хүнсний дэлгүүрийн эзэмшигч бөгөөд би өөрийн дэлгүүртээ зогсож худалдагчийн ажил хийдэг. 2015 оны 04 сарын эхээр дэлгүүртээ сууж байтал манай дэлгүүрээр орж гараад байдаг Д.Б гэдэг залуу орж ирээд унаж яваа улаан өнгийн мотоциклоо түр үлдээгээд үлдээгээд явлаа та 200.000 төгрөг бэлнээр өгчих гээд гуйгаад байхаар нь би 200.000 төгрөг өгсөн. Тэгээд Д.Б надтай ирж уулзахаа болиод утас нь холбогдохгүй болчихсон. Би таньж мэддэг хүнээс Д.Бын талаар асуухад Д.Б аймгийн цагдаа дээр хулгайн хэрэгтэй шалгагдаж байгаа оргож зугтаасан гэж мэдсэн. Тэгээд удалгүй цагдаагаас хүмүүс ирээд манай хашаанд Д.Бын унаж ирээд үлдээсэн мотоциклийг аваад явсан. Би одоо 200.000 төгрөгөөр хохирогчихоод байна. Д.Боос мөнгөө нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг/7-р хх-ийн 169-170 дугаар тал/ 

*Мэргэшсэн үнэлгээчин А.Бямбажавын 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 62 дугаартай дүгнэлт/8-р хх-ийн 139-141 дүгээр тал/ 

*Хохирогч С.Бын өгсөн: 
“...2014 оны 12 сарын эхээр манайх хотод байдаг оюутан хүүхдийнхээ идшинд монголын сувай үнээ янзалж төхөөрөөд тэр өдрөө би хөдөө гэрээсээ Ихтамир сумын төв рүү махыг нь ачаад орж ирсэн. Надтай хамт А гэх залуу өөрийнхөө идшийг хийгээд хамт орж ирсэн. Тэгээд бид хоёр үхрийнхээ махыг сумын төвд байдаг манай Ногоон-Алт хөтөлбөрийн хашаанд байх амбаарт хийсэн. Би тэр орой нь үхрийнхээ махыг жижиглээд 2 ширхэг 50 кг мяндсан шуудайнд нойтон чигээрээ чихэж хийгээд орхисон. Тэгээд би өөрөө хөдөө гэр рүүгээ буцсан. Манай эхнэр сумын төв дээрх гэртээ байдаг юм. Үүнээс хойш 3 хоногийн дараа манай эхнэр хөдөө гэртээ ирсэн. Ирээд надад амбаараас 2 шуудайтай махаа алдчихлаа гэж хэлсэн. Амбаарыг цоожийг татаж онгойлгоод буцаагаад зүүсэн байна гэж ярьсан. Надтай хамт махаа хийсэн А нэг хонуулаад манай амбаараас махаа авсан гэж байсан. Хэдэн кг гэдгийг нь мэдэхгүй. Нэг бүтэн үхрийн мах байсан. Монголын нас нийлсэн сувай үнээ янзалж төхөөрөөд бүх махыг нь жижиглээд шуудайлсан байсан. Бүтэн махнаас 1 хөшиглөөр, хярамцаг хоёр нь л үлдсэн байна лээ. Энэ хоёрыг нь багтахгүй болохоор өөр шуудайнд хийсэн байсан юм. Сувай үнээ 850000 төгрөгний ханштай байсан. Хярамцаг, хөшиглүүр хоёр нь үлдсэн учир 2 шуудай үхрийн махаа 800.000 төгрөгөөр үнэлнэ. Гомдолтой байна. Хохирлоо барагдуулж авмаар байна. Надтай хамт идэш хийлцсэн А гэх залуу мэдэж байгаа. Хөдөө малтай учир ирж чадахгүй...” гэх мэдүүлэг/6-р хх-ийн 231-232 дугаар тал/ 

*Гэрч Ө.Мсүрэнгийн өгсөн:
“...2014 оны 12 сарын эхээр одоо өдрийг нь санахгүй байна манай нөхөр С.Б нь хөдөө гэрээсээ охиндоо хот руу явуулахаар монголын сувай янзлаад махыг нь ачиж авчирсан. Манай нөхөртөө хамт манай сумын А гэдэг залуу мөн өөрийнхөө идшийг хийгээд ирсэн. Ирсэн оройноо нөхөр маань янзалж ирсэн үхрийнхээ махыг 2 ширхэг 50 кг-ын мяндсан шуудайнд нойтонгоор чихэж хийсэн. Илүү гарсан хөшиглөөр, хярамцаг хоёрыг нь өөр шуудайнд хийсэн. Тэгээд хот руу явуулна гээд амбаартаа хийсэн. Нөхөр маань тэр оройноо хөдөө гэр лүүгээ буцсан. Би хот руу махаа явуулах гэхэд унаа олдохгүй 2 хоносон. 3 хоносны маргааш өглөө нь хот руу явах унаа олчихоод жолоочдоо хэлчихээд гэртээ ирсэн. Шуудайн дээр нь хүүхдийнхээ нэрийг бичих гээд амбаар луугаа орох гэтэл цоож нь эвдэрсэн байсан. Цоожийг нь цүүнээс нь зүүгээд орхичихсон, харахад цоожтой юм шиг харагдаж байсан. Амбаар луугаа ортол охиндоо явуулах гэж байсан 2 шуудайтай мах алга болсон байсан. Шуудайтай махаа хулгана идчихнэ гээд амбаарын голоос уяагаар уяад дүүжилчихсэн байсан юм. Уяаг тас огтлоод аваад явсан байна лээ. Би гэртээ хэдэн хүүхдүүдтэйгээ байсан. Биеийн байдал жаахан тааруу гэртээ хэвтрийн дэглэмтэй байсан юм. Тийм учраас хөдөө явж идэш хийлцэж чадаагүй. Нөхөр маань аав, ээжтэйгээ хийчхээд авчирсан юм. Хятад жижиг, зүүж цоожилдог, цагаан өнгийн цоожтой байсан. Кг нь мэдэхгүй байна. 2 том 50 кг-ын шуудай дүүрэн мах байсан. Нойтонгоор махаа чихэж хийсэн. Нэг бүтэн монголын сувай үнээний махыг хийсэн. Бүтэн үхрийн махнаас нэг бөөрөнхий хөшиглүүр, хярамцаг нь л үлдсэн байна лээ.  Махаа авчирч хийснийхээ маргааш өдөр нь өөрөө нэг найз залуугийнхаа хамт ирж авсан. Найзыг нь Бөлтүүш гэж байх шиг байсан...” гэх мэдүүлэг/6-р хх-ийн 246-247 дугаар тал/ 

*Сэжигтэн Г.Дгийн өгсөн:
“...2014 оны 12 сарын 10-дын үеэр Д.Б ах, А хоёр надад хойшоо Ихтамир сумын Хануй руу гэртээ харьчихаад ирье гэж хэлсэн. Намайг цуг явчихаад ирье гэж хэлсэн. Тэгээд А, Д.Б ах, А.Л бид дөрөв Чагнаа гэдэг таксинд яваад байдаг залуутай хамт машинаар нь явсан. Хануй гэх газар хэсэг айлаас зайтай очиж зогсоод А.Л, А, Д.Б ах гурав машинаас буугаад тэр айлууд руу явсан. Тэгээд удаагүй шар өнгийн канистртай монгол архи, хувинтай зөөхий барьчихсан машин дээр эргэж ирсэн. Д.Б ах нь гэрийнхэнтэйгээ хэрэлдчихлээ, мөнгө өгсөнгүй гэж хэлсэн. Тэгээд шууд бид нар Ихтамир сумын төв дээр А.Лийн гэрт ирсэн. Ирэнгүүтээ таксины залууг явуулсан. А, Д.Б ах хоёр надад нэг хүний нэр хэлчихээд гэрт нь оччихоод ирье гэж хэлсэн. Тэгээд бид гурав гараад захиргаанаас баруун тийш яваад хашааных нь хаалга зүүн тийшээ харсан хаалгатай хашаа руу орсон. А, Д.Б ах хоёр тэр хашаан доторх айлын амбаарынх нь цоожийг их амархан татаад онгойлгосон. Тэгээд амбаар руу ороод 2 ширхэг шуудайтай мах гаргаж ирсэн. Нэг шуудайтайг нь тэр хоёр дамжлаад А.Лийн гэрт ирсэн. Бид дөрөв тэгээд А.Лийн гэрт хоносон. Тэгээд өглөө нь А бид хоёр аймгийн таксигаар аймагт ирсэн. Маргааш өдөр нь Л, Д.Б ах хоёртой уулзсан. А.Л хот явах юм яриад Замчингийн урдаас салсан. Би тэд нараас салаад гэртээ харьсан. Надад тэр хоёр шуудайтай махнаас авсан зүйл байхгүй. 2 шуудайтай махаа Д.Б ах, А.Л хоёр Ихтамир сумын төв дээр аваад үлдсэн. Надад хулгай хийх шалтгаан байхгүй. Тэр гурав л хулгай хийсэн. Намайг хамт явъя гэхээр нь би дагаад явсан. Б ах Хануй руу гэртээ хариадахъя гэж хэлсэн. Шар өнгийн канистртай монгол архи, хувинтай зөөхий авч гарч ирсэн. Зөөхийг нь таксины өртгөнд өгнө гэж А.Л, Д.Б ах хоёр ярьж байсан. А гутлаа солиод хром өмсчихсөн. Дээлэнийхээ дотуур давхарлаад эмэгтэй хүний үстэй дээл өмссөн байсан. Өөр ямар зүйл авсныг нь би хараагүй. Надад хэлээгүй. 2 ширхэг том 50 кг-ын цагаан өнгийн шуудайтай мах байсан. Хэдэн кг байсныг нь мэдэхгүй. Би ганцаараа үүрч явсан болохоор их хүнд байсан. Энэ махыг хэн А.Л, Д.Б ах хоёр учрыг нь олсон байх. Би мэдэхгүй. А л яриад авч явсан. Юу гэж хэлснийг нь мэдэхгүй. 80-08 АРА улсын дугаартай суудлын жижиг тэрэг байгаа. Машиных нь маркийг би мэдэхгүй...’’гэх мэдүүлэг/7-р хх-ийн 63-64 дүгээр тал/ 

*Мэргэшсэн үнэлгээчин А.Бямбажавын 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 62 дугаартай дүгнэлт/8-р хх-ийн 139-141 дүгээр тал/

*Хохирогч Д.Бын өгсөн: 
“...Манайх Өндөр-Улаан сумын Хануй багийн Жаргалант гэх газар 3 гэрээрээ өвөлжиж байгаа. Манайхтай хамт манай аавынх, дүүгийнх байдаг юм. Би 2014 оны 11 сарын 10-дын үеэр эхнэрийнхээ хамт эмчилгээ хийлгэхээр Улаанбаатар хот явсан. Хотод байж байхад 12 сарын эхээр хөдөөнөөс аав гар утсаар яриад амбаарын чинь хаалга онгорхой байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би ааваас мах шөл байна уу гэж асуухад гүйцэд байна гэж хэлсэн. Тэгээд санаанд ороогүй. Эмчилгээгээ дуусгачихаад ингэж ярьснаас нь хойш 5 хоногийн дараа гэртээ ирсэн. Ирсэн оройноо гэртээ хоночихоод маргааш өглөө нь авдраа онгойлготол эмээлийн мөнгөн хэрэглэл боочихсон даавуу нь сул хамгийн дээр нь байсан. Тэгээд хулгай орсон юм байна гэж бодоод юмаа бүртгэж үзтэл хөөрөг, 3 ширхэг мөнгөн аяга, эмээлийн мөнгөн хэрэглэл 5 ширхэг, сул цагаан мөнгө, гаансны мөнгөн гинж, цохилуур сэтгүүрийн хамт, эмэгтэй хурган дотортой дээл, хромон гутал-1 ширхэг, 18 литр монгол архи, шар өнгийн 20 литрийн канистртай, 20 литрийн хөх өнгийн хувинтай зөөхий алга болсон байна лээ. Усан манан хөөрөг, улаан өнгийн хув толгойтой, ясан халбагатай, гууль ногоон өнгийн хавчаар нуухтай, дунд гарын сүүлийн үеийн хөөрөг үнэ-800.000 төгрөг, ногоон өнгийн торгон даалинтай, даалингаа улаан өнгийн хоргойгоор эмжсэн. Даалингийн үнэ-20.000 төгрөг. Их гарын мөнгөн аяга, хуучны үндсэн шаргал өнгийн тагштай, цулгуй мөнгөн, хажуу хэсэг дээрээ нэг хуруу зайтай тэр хэсгээрээ тагш нь харагддаг, 15 лан мөнгө орсон, үнэ-1.200.000 төгрөг, дунд гарын мөнгөн аяга-2 ширхэг , сүүлийн үеийнх, энэ хоёр аяга нь ёроол хэсгээрээ хээтэй, бор өнгийн тагштай, нэг бүрийн үнэ-140.000 төгрөг,  эмээлийн мөнгөн хэрэглэл 5 ширхэг эмээлийн олонцог дээр байдаг 4 ширхэг даруулга нь дугуй цэцгэн хээтэй, хавтсан дээрх нь 1 ширхэг гурвалжин цэцгэн хээтэй, үнэ-500.000 төгрөг, 3 лан цагаан мөнгө, мөнгөний өөдөс болон эмэгтэй хүний үсний даруулгын мөнгө, эрэгтэй хүний мөнгөн бөгжний мөнгөнүүд байсан үнэ-180.000 төгрөг,  Гаансны гинж , цохилуур, сэтгүүрийн хамт мөнгөн, гинж нь бөөрөнхий , 20 см орчим урттай үнэ-300.000 төгрөг. Хөх өнгийн торгон дээл, хурган дотортой, саатай, улаан өнгийн хоргой эмжээртэй , баруун талын сугандаа түлэгдсэнээс болж шарласан байгаа, шинэвтэр үнэ-1.000.000 төгрөг, 2014 оны хавар худалдаж авсан 39 размерын хар өнгийн , дотоод үйлдвэрийн хромон гутал, шинэ үнэ-250.000 төгрөг. 18 литр монгол архи , 1 литр архины үнэ-4000 төгрөг , шар өнгийн хуванцар 20 литрийн канистр үнэ-8000 төгрөг, зөөхий-15 кг нэг кг-ын үнэ-3500 төгрөг, 20 литрийн цэнхэр өнгийн хуванцар хувин үнэ-10000 төгрөгөөр тус тус үнэлнэ. Амбаар, гэр амбаар хоёр адилхан дөрвөлжин хэлбэртэй хятад цагаан өнгийн цоожтой байсан. Амбаарыг цоожийг эвдсэн байна лээ. Гэрийн цоож зүгээр байна лээ. Тооноор орсон байх. Авдарнууд цоожгүй байсан. Манай аавынх, дүүгийнх хүнтэй байсан. Гомдолтой байна. Алдсан эд зүйлийнхээ хохирлыг барагдуулж авмаар байна...” гэх мэдүүлэг/6-р хх-ийн 233-234 дүгээр тал/ 

*Гэрч Д.Д өгсөн: 
“...2014 оны 11 сарын 10-дын үеэр би нөхөр, 1 хүүхдийнхээ хамт эмчилгээ хийлгэхээр Улаанбаатар хот явсан. Явахдаа хөдөө байх гэр, амбаараа цоожлоод явсан. Хотод эмчилгээ хийлгэж байтал 12 сарын эхээр хадам аав над руу залгаад танай амбаар чинь цоож онгорхой байна, эвдэрчихсэн байна, хэн цоожилсон юм бэ гэж асуусан. Би өөрөө цоожилсон гэж хэлээд доторх мах шөл байна уу гэж бүртгүүлэхэд бүрэн байна гэж хэлсэн. Мах шөл бүрэн байна гэхээр нь санаа зоволгүй эмчилгээгээ дуусгаад 5 хоногийн дараа хөдөө гэртээ ирсэн. Ирсэн оройноо хулгай орсон гэдгээ мэдээгүй. Хоночихоод маргааш өдөр нь авдраа уудалтал эмээлийн мөнгөн хэрэглэл боосон даавуу нь сул байж байсан. Тэгээд хулгай орчихоогүй биздээ гээд нөхөр маань мөнгөн аягаа шкапан дотор үзтэл байхгүй байсан. Тэгээд хулгай орж гэдгээ мэдсэн. Баруун талын шкапан дотор байсан 3-н ширхэг мөнгөн аяга , хөөрөг даалингийн хамт, баруун талын хоймрын авдар дотроос эмээлийн мөнгөн хэрэглэл, сул цагаан мөнгө, зүүн талын авдар дотроос миний хурган дотортой дээл , баруун талын үүдний авдар дотроос манай бандийн хромон гутал , гэрийн унинд хавчуулаастай байсан гаанс цохилуур, сэтгүүр , зүүн талын авдрын урд байсан шар өнгийн канистртай 18 литр монгол архи гэрээс алдагдсан байсан. Амбаар дотроос 20 лиртийн хөх өнгийн хувинтай 15 кг зөөхий алга болсон байсан. Өөр зүйл алга болоогүй байна лээ. Дээр үеийн их гарын мөнгөн аяга-1 ширхэг энэ аяга нь шаргал өнгийн үндсэн тагштай цулгуй. 15 лан мөнгө орсон яригддаг манай нөхөрт ааваас нь өвлөгдөж ирсэн аяга байгаа юм. Нөгөө хоёр аяга нь сүүлийн үеийн дунд гарын мөнгөн аяга, ёроол хэсгээрээ хээтэй, бор өнгийн тагштай. Сүүлийн үеийн дунд гарын усан манан хөөрөг, энэ хөөрөг нь улаан өнгийн хув толгойтой, ясан халбагатай. Улаан өнгийн хоргойгоор эмжсэн ногоон өнгийн торгон даалинтай. Цэцгэн хэлбэртэй эмээлийн мөнгөн хэрэглэл- 5 ширхэг 4 ширхэг нь жижиг даруулга нь, нэг том баавар нь 3 лан орчим сул цагаан мөнгөнүүд. Цагаан мөнгөн гаансны гинж, цохилуур, сэтгүүрийн хамт. Гинж бөөрөнхий сүлжсэн. Саатай хөх өнгийн торгон дээл, хурган дотортой улаан өнгийн хоргой эмжээртэй .шинэвтэр эмэгтэй дээл. Дотоод үйлдвэрийн 39 размерын хар өнгийн хромон гутал 1 хос 2014 онд хураасан монгол архи 18 литр, мөн энэ онд хураасан 15 кг шинэ зөөхий, 20 литрийн шар өнгийн канистр, 20 литрийн хөх өнгийн хуванцар хувин. Хулгай орсон байна гэдгийг мэдсэн өдрөө сумынхаа цагдаад хэлээдхээрэй гээд сумын төвд ажилладаг дүүдээ би хэлсэн. Дүү дамжуулж хэлсэн гэж байсан. Цагдаа ирэх байх гэж хүлээж байсан. Мөн багийн дарга Бт мэдэгдсэн. Яг гэрт бол хүн байгаагүй, гэр цоожтой байсан. Яг хаяанд байдаг хадам аав, ээж хоёр харж сахиж байсан. Манай гэр хотныхоо хамгийн баруун талд байдаг юм. Манай гэрийн цоожийг эвдээгүй байна лээ. Гэрийн тооноор орсон байна лээ. Баганы хажууд тавьсан савтай айрган дээрх хучлагануудыг унагаасан байсан мөн гэрийн баруун талын хаяанд байсан зурагтын антений боолт хугарсан байна лээ...” гэх мэдүүлэг/6-р хх-ийн 244-245 дугаар тал/ 

*Сэжигтэн А.Лийн өгсөн: 
“...2014 оны 12 дугаар сарын 10-дын үеэр А, Д, Д.Б гурав таксигаар хүрээд ирсэн. Замдаа явж байтал Д.Б машинтай манай гадаа очиж болохгүй наад үзүүрт зогсчих, би гэрийнхэндээ мотоцикльтой ирлээ гэж хэлээд оръё, ээж л ганцхан байгаа гэж хэлсэн. Д.Б А хоёр буугаад явахаар нь би мөд гарч ирэхгүй байх гэж бодоод буугаад тэр хоёртой хамт явсан. Яваад очтол цоожтой айл байсан. А, Д.Б хоёр тооноор шууд яваад орсон...” гэх мэдүүлэг/7-р хх-ийн 47-50 дугаар тал/ 

*Сэжигтэн Г.Дгийн өгсөн:
“...2014 оны 12 сарын 10-дын үеэр Д.Б ах, А хоёр надад хойшоо Ихтамир сумын Хануй руу гэртээ харьчихаад ирье гэж хэлсэн. Намайг цуг явчихаад ирье гэж хэлсэн. Тэгээд А, Д.Б ах, А.Л бид дөрөв Чагнаа гэдэг таксинд яваад байдаг залуутай хамт машинаар нь явсан. Хануй гэх газар хэсэг айлаас зайтай очиж зогсоод А.Л, А, Д.Б ах гурав машинаас буугаад тэр айлууд руу явсан. Тэгээд удаагүй шар өнгийн канистртай монгол архи, хувинтай зөөхий барьчихсан машин дээр эргэж ирсэн. Д.Б ах нь гэрийнхэнтэйгээ хэрэлдчихлээ, мөнгө өгсөнгүй гэж хэлсэн. Тэгээд шууд бид нар Ихтамир сумын төв дээр А.Лийн гэрт ирсэн. Ирэнгүүтээ таксины залууг явуулсан. А, Д.Б ах хоёр надад нэг хүний нэр хэлчихээд гэрт нь оччихоод ирье гэж хэлсэн. Тэгээд бид гурав гараад захиргаанаас баруун тийш яваад хашааных нь хаалга зүүн тийшээ харсан хаалгатай хашаа руу орсон. А, Д.Б ах хоёр тэр хашаан доторх айлын амбаарынх нь цоожийг их амархан татаад онгойлгосон. Тэгээд амбаар руу ороод 2 ширхэг шуудайтай мах гаргаж ирсэн. Нэг шуудайтайг нь тэр хоёр дамжлаад А.Лийн гэрт ирсэн. Бид дөрөв тэгээд А.Лийн гэрт хоносон. Тэгээд өглөө нь А бид хоёр аймгийн таксигаар аймагт ирсэн. Маргааш өдөр нь Л, Д.Б ах хоёртой уулзсан. А.Л хот явах юм яриад Замчингийн урдаас салсан. Би тэд нараас салаад гэртээ харьсан. Надад тэр хоёр шуудайтай махнаас авсан зүйл байхгүй. 2 шуудайтай махаа Д.Б ах, А.Л хоёр Ихтамир сумын төв дээр аваад үлдсэн. Надад хулгай хийх шалтгаан байхгүй. Тэр гурав л хулгай хийсэн. Намайг хамт явъя гэхээр нь би дагаад явсан. Б ах Хануй руу гэртээ хариадахъя гэж хэлсэн. Шар өнгийн канистртай монгол архи, хувинтай зөөхий авч гарч ирсэн. Зөөхийг нь таксины өртгөнд өгнө гэж А.Л, Д.Б ах хоёр ярьж байсан. А гутлаа солиод хром өмсчихсөн. Дээлэнийхээ дотуур давхарлаад эмэгтэй хүний үстэй дээл өмссөн байсан. Өөр ямар зүйл авсныг нь би хараагүй. Надад хэлээгүй. 2 ширхэг том 50 кг-ын цагаан өнгийн шуудайтай мах байсан. Хэдэн кг байсныг нь мэдэхгүй. Би ганцаараа үүрч явсан болохоор их хүнд байсан. Энэ махыг хэн А.Л, Д.Б ах хоёр учрыг нь олсон байх. Би мэдэхгүй. А л яриад авч явсан. Юу гэж хэлснийг нь мэдэхгүй. 80-08 АРА улсын дугаартай суудлын жижиг тэрэг байгаа. Машиных нь маркийг би мэдэхгүй...’’гэх мэдүүлэг/7-р хх-ийн 63-64 дүгээр тал/

*Мэргэшсэн үнэлгээчин А.Бямбажавын 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 62 дугаартай дүгнэлт/8-р хх-ийн 139-141 дүгээр тал/

*Хохирогч Н.Мын өгсөн: 
“...Манайх зундаа мал маллан хөдөө байдаг юм. Манай нэг гэр Архангай аймгийн төвд байдаг. Манайх 2016 оны 06 сарын 14, 15-ны үед хөдөө гараад аймгийн төвд байх гэрээ цоожлоод хажуу айлын Гэрлээ гэдэг ахад эргэж тойрч байгаарай гэж захиад явсан байсан. 2016 оны 06 сарын 21-ний өдөр овооны наадам дээр явж байтал манай хүргэн ах Бадарч таараад танай гэрийн цонхийг хагалсан байна. Утсаар хэлэх гэсэн боловч утас чинь болохгүй байна гэж хэлсэн. Тэгээд 2016 оны 06 сарын 22-ны өдөр гэртээ ирэхэд манай гэрийн тампарын цонх нь хагархай, манай гэрийн хаалга цоожгүй онгорхой байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Манай байшингаас миний 2 ширхэг хурган дотортой дээл, 6 ширхэг элдсэн сур, 39 инчийн Тошиба маркийн Эл Си Ди зурагт, суурин компьютерын дэлгэц, гар, мауз, тасарсан байсан полиусан хазаар, кабелийн хүлээн авагч, 1 ширхэг бугуйн цаг зэрэг эд зүйлс алдагдсан. Би Д.Б гэгчийн сэжиглэж байгаа. Д.Б манайхыг хөдөө нүүхээс өмнө манайхаар орж гараад, миний алдсан адууг олж өгнө гээд худдаа яриад байдаг байсан. Манайхаас хулгай хийсэн манайхыг сайн мэддэг хүн бололтой байсан. Тэгээд л би Д.Быг сэжиглэж байна. Би дүгнэлтүүдтэй танилцлаа ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Д.Б манайхаар өмнө орж гардаггүй байсан. 2016 оны хавар л хааяа нэг орж гардаг болсон. Д.Б манайд хонодоггүй байсан. Би хонуулдаггүй байсан. Д.Быг өмнө нь хулгайн гэмт хэрэг үйлдэж байсанг мэдэх болохоор гэрийнхээ өрөөнүүд рүү оруулдаггүй байсан.Намайг байшиндаа ороход нэг давхарт манай зурагт, хүлээн авагч алга болсон байсан. Мөн гал тогооны өрөөний эд зүйлсийг оролдсон байсан. Давхарт авдарт байсан хурганы арьс нэг давхарт зочны өрөөнд байсан. Мөн зурагт байсан хананы тавилган дотроос миний бугуйны цагийг авсан байсан Бугуйн цагийн хажууд том зэс аяга байсан юм. Зэс аяга нь байсан. Байрнаасаа хөдөлсөн шинжтэй байсан. 2 Давхарт байдаг 2 авдрын цоожийг нь эвдээд онгойлгож дотроос нь зүйлс хулгайлсан байсан. Би Д.Быг гал тогооноос өөр өрөө рүү оруулж байгаагүй. Орж ирэхээр нь хажууд бараг сахиж сууж байгаад л гаргадаг байсан. Би гомдолтой байна. Алдагдсан эд зүйлсээ олж авмаар байна. Эд зүйлс нь олдохгүй бол мөнгийг нь олж авмаар байна...” гэх мэдүүлэг/10-р хх-ийн 48-50 дугаар тал/, 
       
          *Гэрч Э.Бгийн өгсөн: 
            “...2016 оны 06 сарын 21-ний өдөр манай нөхөр Н.М овооны наадамд явна гэж яваад гэртээ ирэхдээ манай байшинд хулгай орсон юм шиг байна. Манай байшингийн цонх нь хагарсан байна гэж хэлсэн. Тэгээд нөхөр бид 2 маргааш өглөө нь буюу 2016 оны 06 сарын 22-ны хашаандаа байшиндаа орох гэтэл манай гэрийн тампарын цонх хагарсан, байшингийн гадна болон дотор хаалга онгорхой байсан. Тэгээд гэртээ ортол манай гэрт хулгай орсон шинжтэй манай гэрийн зурагт байхгүй болсон байгаа нь савыг уудалсан байсан. Манай байшингийн нэг давхараас зурагт, зурагтын кабелийн хүлээн авагч, мөн зурагт байдаг хананы тавилган дотор байсан манай нөхрийн бугуйн цаг, гал тогооны өрөөнөөс тасарсан полиусан хазаар, 2 давхраас 6 ширхэг элдсэн сур, 2 ширхэг хурган дотортой дээл, компьютерын дэлгэц, гар, мауз зэрэг эд зүйлс алдагдсан. Би Д.Быг сэжиглэж байгаа. Д.Быг цагдаа дээр хулгайн гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байгаа гэж сонсож байсан. Тэгээд Д.Б хавраас манайд орж гараад байдаг болсон. Манай гэрийг эзэнгүй байгааг мэддэг болохоор сэжиглэж байна. Д.Б манайд орж гардаг байсан. Байнга бол биш хавар хэсэг орж гардаг байсан. Д.Б хааяа нэг орж ирэхдээ гал тогоонд орж ирээд л гардаг байсан. Манай хананы тавилга дотроос юм авдаггүй байсан. Тэр өрөөнд ордоггүй байсан. Д.Быг хулгай хийдэг гэж мэддэг болохоор гэртээ хамаагүй байлгадаггүй байсан...” гэх мэдүүлэг/10-р хх-ийн 51-52 дугаар тал/

            *Гэрч Б.Аын өгсөн: 
            “...Манай найз охин Нгийн аав Сын найз нь гэх Готов гэдэг ах Д.С гэдэг айлд 2016 оны 06 сарын 20-ны үед ирчихсэн байсан. Тэр үед Готов гэдэг хүн надад дагз хэсгээрээ тасарсан полиусан хазаар намайг авбал ав гээд өгч байсан. Би энэ хазаарыг тэр өдөр архи ууж яваад нэг газар хаясан юм шиг байна лээ. Эргээд олоогүй. Дагз хэсгээрээ тасарсан, жолоогүй, амгайгүй, хазаарын тархи л байсан. Нарийхан полиусан ороолттой байсан. Би энэ хазаарыг тэр өдөр Ч.Д ахтай хамт 1-р сургуулийн хажуу талын сааданд архи ууж байгаад тэндээ хаясан юм шиг байна лээ. Дараа нь эргэж хайгаад олоогүй. Ч.Д гэдэг хүн надтай хамт архи ууж байхдаа намайг авбал ав гээд өгсөн. Би ямар нэгэн мөнгө төлөөгүй...” гэх мэдүүлэг/10-р хх-ийн 98-99 дүгээр тал/

*Гэрч Л.Бийн өгсөн: 
“...2016 оны 06 сарын дундуур байх өдрийг нь сайн санахгүй байна. Би Архангай аймгийн төвд эмнэлэгт үзүүлэх гээд Д.Сын гэрт очоод байж байтал тэдний нэг танихгүй залуу байсан.Тэгээд тэр залуу надтай танилцъя намайг Ч.Д гэдэг би танд өөрийнхөө энэ дээлийг өгье гээд Д.Сын авдраас нэг боодолтой юм гаргаж ирээд задалтал дотроос нь улаан шаргал өнгийн хурган дотортой дээл надад гаргаж өгсөн. Тэгээд би тэр дээлийг аваад гэртээ авч ирж байлгаж байгаад цагдаад баригдсан. Надад хулгайн дээл гэж хэлээгүй. Харин би таньд өөрийнхөө дээлийг бэлэглэе гэж хэлсэн. Улаан шаргал гэмээр өнгөтэй, алхан хээтэй торгоор өнгөлсөн, 6 ширхэг мөнгөн товчтой, хурган дотортой дээл байсан. Би ямар нэгэн мөнгө төгрөг өгөөгүй...” гэх мэдүүлэг/10-р хх-ийн 101 дүгээр тал/ 

*Гэрч О.Тийн өгсөн: 
“...Манай дэлгүүрт 2016 оны 06 сарын 20-ны үед нэг овортойдуу царайтай, гэхдээ их хөгшин биш юм шиг хүн компьютерын дэлгэц, гар зэргийг 1 шил 0,75 литрийн ерөөл гэсэн архи, нэг хайрцаг улаан шонхор нэртэй тамхины барьцаанд тавиад эргэж авна гээд аваагүй. Мауз бол байгаагүй. компьютерын дэлгэц, гар л байсан. Эдгээр эд зүйлсийг барьцаанд тавьсан хүн эргэж ирэхгүй, утасны дугаар нь ч надад байхгүй. Тэгээд би өөрийн зарсан эд зүйлсийнхээ мөнгийг олж авахаар зарна гээд лангуун дээрээ ил тавьчихсан байсан. Энийг нэг охин сонирхоод байхаар нь 20,000 төгрөгөөр зарчихсан. Одоо тэр охинд байгаа байх. Би энэ охиныг танихгүй. Гэр нь манайхтай ойрхон байдаг байхаа байнга л орж гардаг юм. Би сайн мэдэхгүй байна. Содон шинж тэмдэг гэхээр зүйл байгаагүй. Хар өнгөтэй компьютерын дэлгэц, гар байсан. ямар маркийнх байсан эсэхийг мэдэхгүй байна. Яаралтай хэрэг гараад байна. Нэг шил архи, нэг хайрцаг тамхи аваад маргааш мөнгийг нь өгчихнө өө энэ компьютерын дэлгэц, гарыг түр барьцаанд орхичихье гээд эргэж аваагүй. Би хулгайнх гэж мэдээгүй. Би тэр болгон эд зүйлс барьцаанд аваад байдаггүй. Хулгайнх гэдгийг мэдэж байсан бол эд зүйл барьцаанд авахгүй байх байсан...” гэх мэдүүлэг/10-р хх-ийн 105-107 дугаар тал/ 

*Гэрч Д.Сын өгсөн: 
“...Би хэдэн сарын хэдэн гэдгийг нь мэдэхгүй байна. Манайхаар хонох айлгүй гээд, ганц нэг хоноод явж байсан. Байнга амьдраад байсан зүйл бол байхгүй. Нэг удаа манайхыг нүүж байх үеэр согтуу ирчихсэн байсан санагдаж байна. Тэгээд тэрнээс хойш хаана байгааг нь мэдэхгүй байна. Уулзаагүй удаж байгаа. Би энэ талаар мэдэхгүй. Манайд хамт архи уугаад орж гардаг л байсан. Би хэдэн сарын хэдэн гэдгийг нь мэдэхгүй байна. Манайх нүүдэл хийгээд хашаанаас Баянбулагийн гол руу зусаж бууж байх үед Л.Б ах манайд ирчихсэн байсан. Тэр үед Ч.Д Л.Б ах нар хоорондоо танилцаад хамт архи ууж байгаад Ч.Д нэг хурган дотортой дээл бэлэглэлээ гэж Л.Б ах хэлж байсан. Би яг сайн хараагүй. Би энийг мэдэхгүй байна. Би хүнийг орж гарч байхад юу авч явааг хараад байдаггүй. Манайд лав гаднаас янз бүрийн хулгайн зүйл авч орж байсан удаа байхгүй. Манайд Ч.Д хааяа л нэг ирдэг байсан. Надад өөр ярих зүйл байхгүй...” гэх мэдүүлэг/10-р хх-ийн 108-109 дүгээр тал/ 

*Гэрч А.Нгийн өгсөн: 
“...2016 оны 06 сарын 20-ны үед манай гэрийн ойролцоо байх Итгэл нэртэй хүнсний дэлгүүрт компьютерын дэлгэц, гар тавьчихсан хямдхан зарна гэж байсан. Би хэдэн сарын хэдэн гэдгийг нь мэдэхгүй байна. Би зүгээр ажилладаг юм байх гээд ашиглахаар авсан. Тэгтэл эвдэрхий ажилддаггүй юм байсан. Тэгэхээр нь би хог руу хаячихсан. Утас нь тасарсан болохоор ажилладаггүй юм байсан. 2016 оны 06 сарын 20-ны үед манайх Бор Толгой хорооллын 54-02 тоотод байсан. Үүнээс хойш манайх нүүсэн. Тэр хашаанд хогон дээр хаясан. Хогны машин ачаад явсан байхаа би зун нь хөдөө Булган суманд байж байгаад ирсэн...” гэх мэдүүлэг/10-р хх-ийн 110-111 дүгээр тал/ 

*Сэжигтэн Ч.Дын өгсөн: 
“...Би Төв аймгийн Баян суманд байх Мааньтын хорих ангид ял эдэлж байгаад 2015 оны 04 сарын 27-ны өдөр суллагдан гарсан. Тэгээд би Улаанбаатар хотод болон Архангай аймгийн Цэцэрлэг сум 2-р багт амьдарч байсан. Тэгээд би 2016 оны 06 сарын 20-ны үед Архангай аймгийн төвд бичиг баримт хөөцөлдөхөөр орж ирсэн байсан. Би цахим үнэмлэх авахаар хөөцөлдсөн боловч миний регистрийн дугаарыг устсан байна гээд цахим үнэмлэх авч чадаагүй. Тэгээд шоронд хамт байсан Д.Сынд байхад Төмсөг Болдоо гэдэг хочтой залуутай танилцсан. Тэгээд Болдоо, Д.С бид нар хамт Д.Сын гэрт архи ууж байтал Болдоо 2-уулаа хамт урагшаа нэг айлд очоод ирье гэсэн. Энэ өдөр яг 6 сарын хэдний өдөр байсанг мэдэхгүй байна. Орой 22 цагийн үед Болдоо бид 2 хамт Цаг Уур хороолол гэх газар очоод 2 давхар байшинтай нэг айлын гадаа очсон. Болдоо намайг байж байгаарай гээд ороод ирье гэсэн. Тэгээд хэсэг удсаны дараа Болдоо намайг ороод ир гээд дуудахаар нь хашаагаар нь ороход хаалгыг нь онгойлгочихсон намайг дуудсан. Би байшинд яваад ортол 2 ширхэг хурган дотортой дээл, нэг зурагт, элдсэн сур, компьютерын дэлгэц, гар, тасархай полиусан хазаар, кабелийн хүлээн авагч зэрэг эд зүйлс гаргаад гал тогооны өрөөнд нь оруулчихсан байсан. Болдоо 2-уулаа эд нарыг аваад явъя гээд хэлэхээр бид 2 хамт эдгээр эд зүйлсийг хувааж аваад 2 тийшээ салаад явсан. Би Улаан өнгийн гадартай үстэй дээл, тасархай полиусан хазаар, 1 ширхэг элдэж эвхсэн сур, компьютерын дэлгэц гар зэрэг эд зүйлсийг авсан. Энэ шөнөө би Д.Сынд очиж хоносон. Д.Сынд орохдоо эдгээр эд зүйлсээ гэрийнх нь гадаа орхичхоод орсон. Намайг Сынд ороход унтацгааж байсан Д.Сынд байхад Архангай аймгийн Хайрхан сумаас Д.Сын хуурай ах нь гээд нэг ахад үстэй дээлийг нь бэлгэлчихсэн. Тасархай полиусан хазаарыг Сын хүргэн Анхаа гэх залууд өгсөн. Компьютерын дэлгэц, гар зэргийг нь Бор Толгой өгсөх замд байдаг нэг дэлгүүрээс архи аваад барьцаанд нь үлдээчихсэн юм. Нэг ширхэг элдсэн сурыг нь Архангай аймгийн зах дээр зарна гээд барьж явж байгаад нэг хөдөөний танихгүй залууд 20,000 төгрөгөөр зарсан. Тэгээд Архангай аймгийн Цэцэрлэг сумын Туулант баг Ялаат гэх газар байхдаа хэсгийн төлөөлөгчдөө баригдаад ирсэн. Болдоо бид 2 Сынхаас гарахдаа хулгай хийхээр ярилцаагүй байсан Болдоо эхлээд нэг айлд очно гэж байсан. Тэгээд нэг айлын гадаа очоод намайг байж байгаарай гээд удалгүй намайг дуудаад орохдоо хулгай хийж байгааг нь мэдсэн. Намайг тэр айлын байшинд ороход Болдоо хулгай хийчихсэн хамт аваад явъя гэхээр нь хамт аваад явчихсан. Тухайн үед цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй нь миний буруу би тухайн үед яаж ч чадаагүй. Болдоо буюу Б бид 2 2 ширхэг үстэй дээл, 1 ширхэг зурагт, компьютерын дэлгэц гар, кабелийн хүлээн авагч, элдэж ороосон сур 3 ширхэг байсан санагдаж байна, амгаагүй, шил нь тасарсан полиусан хазаар зэрэг эд зүйлс хулгайлсан. 2 ширхэг хурган дотортой дээл байсан. Миний авдаг нь улаан өнгийн гадартай байсан. Нөгөө нь ямар байсанг мэдэхгүй байна. Хар өнгийн нимгэн дэлгэцтэй Эл-Сиди зурагт, мөн хар өнгийн компьютерын дэлгэц гар, элдэж эвхсэн сум 3 ширхэг байсан байхаа сайн санахгүй байна. Шил нь тасарсан, амгаагүй полиусан хазаар зэрэг байсан. Тухайн үед харанхуй байсан болохоор би сайн харж чадаагүй. Намайг хулгай хийсэнг мэдээгүй. Би эдгээр эд зүйлсийг гэрт нь орохдоо гэрийнх нь гадаа нуусан. Намайг гэрт нь ороход унтацгааж байсан. Би тэр хүнийг харвал таних байхаа. Нэрийг Улаан Туг гэж байсан санагдаж байна. Би тэр хүнд хулгайлж авсан гэж хэлээгүй. Хамт архи ууж байгаад бэлэглэж байна гээд өгчихсөн. Надад Бтой хулгай хийх зорилго байгаагүй. Би энэ дээлийг Д.Сынд хамт архи ууж байхдаа өгсөн. Д.Сын гэрийнхэн л байсан. Би тухайн үед Д.Сын хүргэн гэх залуутай хамт 1-р сургуулийн хажууд архи ууж байхдаа ав гээд л өгчихсөн юм. Хулгайнх гэж хэлээгүй. Анхаа энэ хазаарыг алга болгосон гэж байсан. Би энэ дэлгүүрийн нэрийг нь санахгүй байна. Худалдагчийг нь танихгүй. Архи аваад энийг түр орхиод үдээс хойш авчихна гэж хэлээд л өгчихсөн юм. Би сур зарсан танихгүй. Зах дээр л нэг хүн таараад авсан. Би энэ сурыг 20,000 төгрөгөөр зарсан. Надад одоо тодорхой байнгын оршин суух Архангай аймгийн төвд байхгүй. Надад өөрийн гэсэн гэр байхгүй. Найз нөхдийндөө амьдарч байгаа. Би одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй байгаа. Архангай аймгийн Цэцэрлэг суманд найзынхаа малд явдаг байсан...” гэх мэдүүлэг/10-р хх-ийн 127-130 дугаар тал/ 

*Яллагдагч Д.Бын өгсөн: 
“...Би Ч.Дтой Н.Мын байшингаас хулгай хийсэн. Эын 4 тооны Өд хэлэлгүй хамт хулгай хийсэн. Энэ хэрэгт Өы оролцоо байхгүй. Мөн Оын мотоцикль хулгайлсан нь үнэн. Н.Мын байшингаас 2 ширхэг үстэй дээл, 1 ширхэг зурагт, 3 ширхэг богинохон элдсэн сур, тасарсан байсан полиусан хазаар, зэрэг эд зүйл хулгайлсан. Өөр авсан зүйлгүй. Бусад эд зүйлсийг нь хулгайлаагүй. Надад өөр үйлдсэн хэрэг байхгүй. Хохирогч нарт хохирол төлбөр төлөөгүй байгаа...” гэх мэдүүлэг/ 


*Мэргэшсэн үнэлгээчин А.Бямбажавын 2016 оны 07 дугаар сарын 06-ны 253 дугаартай: 
“...Бор шаргал өнгийн үйтэн хуаран гадартай эрэгтэй хүний хурган дотортой дээл, 7 ширхэг мөнгөн товчтой, Улаан өнгийн хас хээ бүхий гадартай эрэгтэй хүний хурган дотортой дээл, Элдсэн сур, 39 инчийн Тошиба зурагт, Ддэш-ийн хүлээн авах, компьютерын дэлгэц, гар, мауз, полиосон хазаар, эрэгтэй хүний бугуйн цаг зэрэг 10 төрлийн хөрөнгийн үнэлгээг 2016 оны 06 дугаар сарын байдлаар 4.237.000/дөрвөн сая хоёр зуун гучин долоон мянга/ төгрөг болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт/10-р хх-ийн 56-57 дугаар тал/  

*Архангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 34 дугаартай: “...Хэргийн газраас илрүүлж бэхжүүлж авсан 3, 4 гэж дугаартай гарын мөрүүд шинжилгээнд тэнцэнэ. 4 дугаартай гарын мөр нь санд байгаа гарын дардастай тохирч байна. 4 дугаартай гарын мөр  нь Д овогтой Бын зүүн гарын эрхий хурууны гарын дардастай тохирч байна...” гэх дүгнэлт/1-р хх-ийн 35 дугаар тал/

*Хохирогч Э.Эын өгсөн: 
“...Манай 2016 оны 03 сарын 20-ны үед 4 тооны үхрээ хулгайд алдаж байсан юм. Би яг хэдэн сарын хэдэн гэдгийг нь мэдэхгүй байна. Тухайн үед эрэл хайгуул болоод, багийн засаг дарга Бт мэдэгдээд хайж байсан. Тэгээд Архангай аймгийн төвд явж байхдаа Д.Бтой таарахад чиний 4 үхрийн сургийг би гаргаж өгнө. Үхэрээ алдсан гэж хэлээгүй байхад танайх үхэр алдсан уу гэж асуусан. Тэгээд манайх 4 тооны үхрээ алдсан гэхэд Хар тарлан, сартай бор, сартай хар, хар зүсмийн үхэрнүүд байсан уу гээд шууд зүсээр нь хэлсэн. Тэгээд хаана байгаа юм бэ гэхэд Цэнхэрийн Могой гэх газар байгаа гэж байснаа надад 200,000 төгрөг хэрэг байна гэхээр нь төгрөг өгөхөд үхэр чинь Ихтамир суманд байгаа, хүн хулгай хийгээд айлд зарагдсан байгаа гэж хэлсэн. Тэгээд Ихтамир сумын хойд талд Жаргарайн Ганаа гэдэг настайвтар айлд очсон. Тэр айлд очоод би үхэрт нь байгаа хар тарлан зүсмийн нас нийлсэн үнээ, сартай бор зүсмийн эр шүдлэн зэргийг хараад таньсан. Би тэр хүнийг миний үхрийг хулгай хийсэн гэж ойлгоод та яагаад үхэр хулгай хийж байгаа юм бэ гэхэд юу яриад байгаа юм бэ? наад Д.Б нь чинь надад зарсан шүү дээ гэж хэлсэн. Би Д.Б ахад та хулгай хийсэн юм биш үү гэхэд Ө гэдэг хүн хулгай хийсэн гэж хэлсэн. Жангарайн Ганаа гэдэг айлд очиход манай 2 үхэр л байсан. Хар зүсмийн үхэр нь Жангарайн Ганаа гэдэг айлд байхдаа алга болсон гэсэн. Сартай хар зүсмийн үхэр нь буурал Энхээ гэдэг айлд алга болсон сураг байсан. Тэгээд би одоо хамт очъё гэхэд би очмооргүй байна. Чи маргааш ганцаараа оччих гэсэн. Тэгээд би маргааш Ө гэдэг хүнтэй уулзаад та үхэр хулгай хийсэн байна гэхэд надад хамаагүй. Д.Б манай ах намайг аваарай гэсэн гэж хэлээд тэр 4 үхрийг миний машинаар зөөж авчирсан гэж хэлсэн. Тэгээд би Өд та миний үхрийг өөрөө аваачиж өгөөрэй гэж хэлээд явсан. Эргээд Д.Бтой ярих гэхэд утас нь болохгүй байсан. Энэнээс хойш Д.Бтой таараагүй. Ө нь 2 хоногийн дараа манайд хар тарлан үнээ, бор халзан шүдлэн үхэр буюу манай энэ 2 үхрийг авчирч өгсөн. Нэг үхрийн оронд хөх зүсмийн гунжин үнээ өгөөд нэг үхэр болон Д.Бод өгсөн. 200,000 төгрөгийн оронд нийт 700,000 төгрөг Ө надад өгсөн. Уг нь хулгайг Д.Б өөрөө хийчихээд надаас худал хэлж 200.00 төгрөг аваад бас надад нэг ч төгрөгийн хохирол өгөөгүй. Ө л бүх хохирлыг барагдуулсан. Миний хулгайд адсан үхэр нь жижиг сартай, хар зүсмийн нас нийлсэн сарлагийн үнээ. Зүүн талын чихэндээ шар ээмэг байсан нүхтэй. Хар тарлан зүсмийн нас нийлсэн сарлагийн үнээ. Сартай бор зүсмийн сарлагийн эр шүдлэн. Хар зүсмийн нас нийлсэн сарлагийн үнээ зэрэг мал хулгайд алдсан. Бүх үхэр сүүлнийхээ уг дээр ногоон өнгийн будагтай байсан. Надад одоо ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Ө надад бүх хохирол төлсөн. Өд ямар нэгэн гомдол санал байхгүй. Д.Б надад ямар нэгэн хохирол төлбөр төлөөгүй. Би Буурал Энхээ гэдэг хүнтэй уулзаад өөрийн 4 үхрийн талаар асуухад Д.Б, Ө нар 4 тооны үхэр Өгийн Истана маркийн машинаар авчирсан. Буурал Энхээ Сартай хар зүсмийн үнээг алга болчихсон. Хайгаад болохгүй байгаа гэж байсан. Нөгөө 3 үхэр нь хаана байна аа гэхэд Д.Б аваад явсан. Би хаана байгааг нь мэдэхгүй гэж хэлсэн. Би тухайн үедээ багийн засаг дарга Бт мэдэгдээд хайж байсан. Би анхнаасаа цагдаагийн байгууллагад хандаагүй болохоор шаардлагагүй байх гэж бодсон...” гэх мэдүүлэг/10-р хх-ийн 200-202 дугаар тал/ 

*Иргэний нэхэмжлэгч Ж.Гийн өгсөн: 
“...Одоогоос 3 жилийн өмнө Д.Б нь надаас аавын бие муу 300.000 төгрөгийн хэрэг байна та өгөөч би танд оронд нь охин шүдлэн үхэр өгье гэхээр нь би аавтай нь найзууд байсан болохоор Д.Бод 300.000 төгрөгийг банкнаас бэлэн авч өгсөн. Д.Б долоо хоногийн дараа аавын бие гайгүй болохоор таныг дагуулаад үхрийг чинь өгнө гэж хэлээд тэрнээс хойш сураггүй алга болсон. 2016 оны 03 дугаар сарын сүүлчээр Д.Б нь манай гэрт дүү нь 2 жил шоронд яваад ирлээ таны үхрийг өгөхгүй удаачихлаа одоо өгье гэж ирсэн. Надад 3 үхэр давааны ард айлд байгаа нэгийн та өрөндөө ав хоёр үхэр нь танайд байж байг би хэд хоногоос ирж авъя гэхээр нь би үгүй ээ алга болчихвол төвөг гэхэд нэг үнээг нь та 500.000 төгрөгөөр ав гэхээр нь би 200.000 төгрөгийг нь бэлнээр өгч дээр нь хоёр хонь, нэг ямаа өгөөд Д Быг дагуулж Ихтамир сумын Эрдэнэтолгой багийн нутаг Туулайн булаг гэх газарт байх О.Энхбатынхаас 3 үхрийн ачаад би гэртээ авчирсан юм Тэгээд тэрнээс хойш 10 хоногийн дараа нөгөө зарсан үнээ нь алга болчихсон эрээд олоогүй. Тэгээд Д.Быг олж аваад тэр үхрийг хаанаас авчирсан юм алга болчихлоо гэхэд дүү нь олоод ирье гээд хоёр хоногийн дараа нэг танихгүй залуутай ирээд танд өгсөн 3 үхэр энэ хүнийх юм байна 6и Ж.Өгаас наад 3 үхрийг чинь авсан юм тэгсэн хулгайн юм байж гэж хэлээд нөгөө 3 үхрээ эзэнд нь өгчихье гэхээр нь би өгөхгүй надаас авсан мөнгө, хонь ямаагаа авч байж өгнө гэхэд Д.Быг тэр залуу дагуулж яваад маргааш өглөө нь Ж.Өыг дагуулаад ирсэн. Ж.Ө Д.Б хоёр хамт нийлээд Өндөр-Улаан сумаас надад өгсөн 3 үхрийг хулгайлсан гэдгээ хэлж битгий цагдаад өгөөч бид хоёр хохирлыг чинь барагдуулж өгнө саяхан шоронгоос гарч ирчихээд дахин явмааргүй байна гээд уйлж дуулаад байсан. Тэгээд тэр залуу Д.Быг таньдаг нэг нутаг усны хүмүүс одоо дахин яаж шоронд явуулахав дээ байгаа 2 үхрээ аваад явъя нэг үнээгээ Ж.Өгаар төлүүлсэн гэж байсан. Тэгэхээр нь  би миний хонь, ямааг хэн өгөх юм гэхэд Ж.Ө би танд авчирч өгнө гэж хэлээд аваад ирэхээр нь би тэр залууд 2 үхрийг нь өгөөд явуулсан. Бэлэн мөнгөө Ж.Өгаас нэхэхэд би таны хонь ямааг өгсөн мөнгөө Д.Боос ав гэж хэлээд яваад өгсөн. Надад би авгайгаасаа салчихсан Оюутолгойд очиж ажиллах гэж байгаа, миний өөрийн 3 үхэр байгаа юм одоо энэнгээр яахав зарчихаад явлаа гэж хэлж байсан. Би мэдээгүй байсан юм. Сүүлд нь өөрсдийн хэлэхээр нь мэдсэн.  Хээлтэй хар тарлан сарлагийн үнээ бор зүсмийн шаар цагаан сарлагийн бяруу хар сарлагийн үнээ байсан..” гэх мэдүүлэг/10-р хх-ийн 207-209 дүгээр тал/ 

*Гэрч О.Эын өгсөн: 
“...2016 оны 03-р сарын сүүлчээр хэдэн байсныг нь санахгүй байна. Ж.Ө нь ногоон өнгийн истана маркийн автомашинтай Ихтамир сумын Эрдэнэтолгой багийн нутаг Тарианы мухарт байх манай гэрт ирсэн. Машиныхаа ард 4 үхэр аччихсан байсан, тэр 4 үхрээ Д.Бын үхэр байгаа юм танайд түр байж байг маргааш Д.Б ирж авна гэж хэлээд үхрээ буулгаад явсан. Тэгээд маргааш нь Д.Б нь Ж.Г ахын хамт манайд портер машинтай ирж Ж.Өы авчирсан үхрүүдийг манай үхрээс аваад аччихсан явах гэж байхад нь би малд явж байгаад ирж таарсан. Тэгэхэд 1 үхэр нь байхгүй байна гэж надад хэлэхэд би мэдэхгүй гэхэд өөрсдөө дараа нь мотоциклтой ирж хайж олохоос гээд явцгаасан. Тэгээд ирж хайсан үгүйг нь мэдэхгүй байна. ямар ч байсан манайхаар дахиж ирээгүй. Нийт 4 үхэр амьдаар нь истана маркийн автомашинд аччихсан авчирсан юм. Сарлагийн хар зүсмийн 2 үнээ, сарлагийн тарлан үнээ. сарлагийн бор зүсмийн шүдлэн үхэрнүүд байсан. Ганцаараа ирсэн. Манай хүүхдүүд бүгд оюутан болохоор хотод байдаг юм. Тухайн үед манай  эхнэр аймгийн төв орчихсон би ганцаараа байхад Ж.Ө ирсэн. Ногоон өнгөтэй истана машин байсан. улсын дугаарын би тухайн үед хараагүй болохоор мэдэхгүй байна. Өөр содон шинж тэмдгийн талаар сайн мэдэхгүй байна. Ж.Бын үхэрнүүд хүнд өгөх гэж байгаа гэж хэлсэн. Хулгайлсан гэж надад хэлээгүй. Сарлагийн жижиг сартай хар үнээ нь алга болчихсон байна гэж байсан. Би ойр хавийнхаа айлаар сураглаж үхэрт нь үзээд олоогүй...” гэх мэдүүлэг/10-р хх-ийн 211-212 дугаар тал/ 
*Гэрч А.Бийн өгсөн: 
“...Э.Э надад үхрээ хулгайд алдлаа гээд мэдэгдсэн. Би
багийн иргэд малаа хулгайд алдах үед надад хэлж тэмдэглүүлээд би энийг хэсгийн
төлөөлөгчдөө мэдэгддэг юм. Тухайн үед Э.Э өөрийн биеэр над дээр ирээд 4
 тооны үхрээ бэлчээрээсээ хулгайд алдчихлаа гэж хэлж байсан. Э.Э надад 2016 оны 05 сарын үед байсан санагдаж байна. Би хэдэн гэдгийг санахгүй байна. Хулгайд алдсан 4 тооны үхрийнхээ сургийг гаргасан. Дгийн Б эзнийг нь олж өгнө гээд байна. Надад 4 тооны үхрийн 2-ыг нь Ихтамир сумын нэг залуутай хамт Истана маркийн машинтай авчирч өгсөн гэж хэлж байсан. Э.Э манай багийн мянгат малчин байгаа юм. Хэдэн тооны үхэртэй гэдгийг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг/10-р хх-ийн 213-214 дүгээр тал/ 

*Гэрч Б.Аы өгсөн: 
“...Ж.Өтай би гэр бүл болоод 15 жил болж байгаа. Бид 2 хүүхдийн хамт Архангай аймгийн Ихтамир суманд амьдардаг юм. Ж.Ө даруухан зантай, хүнтэй эвсэг найрсаг харьцаатай. Өмнө нь болгоомжгүй байдлаасаа болж хулгайн хэрэгт холбогдож байсан. Одоо бол төлөв томоотой, архи бага зэрэг уудаг байснаа архи уухаа болиод янз бүрийн ажил хийгээд амьдралын төлөө л гэж явж байгаа. Энэ удаад холбогдсон хэргийнхээ талаар надад хэлэхдээ хүнд түлээ хийж өгөхөөр явсан. Тэр үед Д.Б намайг ахынд очоод мал аваад ирье гээд явсан тэгтэл хүний юм авчихсан байна. Би ядарч яваан гээд тус больё гэтэл надад худлаа хэлж хулгайн мал ачуулсан байна гэж хэлж байсан. Би энэ талаар нь сайн мэдэхгүй...” гэх мэдүүлэг/10-р хх-ийн 219-220 дугаар тал/ 

*Яллагдагч Д.Бын өгсөн: 
“...Би шүүх хурал дээр Ж.Ө надад 4 сая өгнө гэхээр нь би Э.Эынхаас хулгайлсан 4 үхрийн хэргийг ганцаараа үйлдсэн гэж өөр дээрээ хэргийг даасан хэмээн худал мэдүүлэг өгсөн. Ж.Ө хулгай үхэр гэж мэдээгүй миний үхэр гэж бодоод машиндаа ачсан. Ж.Ө намайг үхэр хулгайлан авч байгаа гэдгийг мэдээгүй, би Ж.Өд хулгайн үхэр биш миний өөрийн үхэр гэж хэлсэн юм. Би шүүх хурал дээр худал ярьж хэргийг мөрдөн байцаалтад буцаах гээд тэгж мэдүүлэг өгчихсөн. Миний шалгагдаж байсан хэрэг ахлах мөрдөн байцаагч Батбаатар дээр байж байгаад хэзээ таны хяналтад ирснийг би мэдээгүй юм. Би Батбаатар байцаагчтай уулзаад байж бай гэхээр нь байж л байсан. Би 2017 оны 04 сарын эхээр хөдөө яваад аймгийн төв болон хөдөө 2-ын дунд ирэн очин яваад байсан юм. тэрнээс надад оргон зайлсан асуудал байхгүй, миний барьж байсан 99911064 дугаарын утас хөдөө явахаар холбогдохгүй болчихоод байсан. Би мөрдөн байцаалтаас оргон зайлаагүй. Би мөрдөн байцаалтад байх хугацаандаа дахин гэмт хэрэг үйлдээгүй...” гэх мэдүүлэг/11-р хх-ийн 171 дүгээр  тал/ 
*Мэргэшсэн үнэлгээчин А.Бямбажавын 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 296 дугаартай: “...Үнэлж байгаа 4 үхрийн үнэлгээг 2016 оны 03 дугаар сарын байдлаар 1.800.000/нэг сая найман зуун мянга/ төгрөг болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт/10-р хх-ийн 222 дугаар тал/

*Хохирогч Ж.Оын өгсөн: 
“...Би 2016 оны 6 сарын 24-ний өдөр өөрийнхөө төрсөн ах болох Ж.Өд мустанг-5 маркийн цэнхэр өнгийн мотоциклийг гуйхаар нь өгсөн байсан гэтэл тухайн өдөр Архангай аймгийн Ихтамир сумын Эрдэнэтолгой баг Баян-Улааны 2-7 тоотод оршин суух миний эх Ж.Өгийн гэрт Д.Б орж ирээд надаас мотоциклоороо Ихтамир сумын Бугат баг руу өөрийнхөө хүргэн болох Алтанбагана гэдэг айлд хүргүүлэх талаар гуйсан боловч би хувийн ажил болохгүй байна. Явж өгөх боломжгүй байна. Гэж хэлсэн би тэгээд ахын гэрээс гараад явсан мөн Д.Б ч явсан миний ах Ж.Ө өөрийнхөө эхнэр Б.Аыхаа хамт уяж байсан морьдоо очиж адуунд нь тавина гээд Ихтамир сумаас хойшоо Хужирт гэх газар мотоциклтой очиж уяж байсан морьдоо адуунд нь тавиад эргээд шөнө 24 цагийн үед гэртээ ирээд мотоциклоо гэрийнхээ зүүн хаяанд тавиад гэртээ унтаж амарсан боловч мотоцикль нь хулгайд алдагдсан тэгээд өмнө өдөр мотоцикль гуйж байсан. Д.Быг авсан болов уу? гэж сэжиглэж байсан мотоциклоо алга болсноос хойш 7 хоног хайгаад олоогүй түүнээс хойш Өндөр-Улааны Хануй багийн нутгаар Д.Быг миний цэнхэр өнгийн мотоциклийг унаж яваа талаар С эгчээс сонсоод Ж.Ө ах эхнэр Б.Аыхаа хамт яваад олоогүй ирсэн түүнээс хойш аймгийн зах дээр тааралдаад Д.Быг Цагдаагийн газрын гадаа дагуулан ирээд мотоциклоо хаана байгаа талаар асуусан чинь ах нь зарсан гэсэн юм ярьсан тэгээд яахав гэсэн чинь надад ах нь Цагдаагийн газар хэрэгтэй байгаа ахыгаа өгч болохгүй шүү гээд гуйгаад байсан тэгээд хоёулаа тохирноо гэсэн хоёулаа 7 хоногийн дараа уулзана ахад нь 5 ханатай гэр байна гэрээ зараад хохирлыг чинь төлж өгнө өө гээд байсан. Би таныг цагдаад өгнө гэсэн тэгсэн цагдаагийн газар руу орохгүй эсэргүүцээд байхаар нь гараараа нэг удаа нүүр хавьд нь цохиж авсан тэгээд цагдаагийн гадаа Д.Быг орхин явсан. Би мотоциклоо нэг сая таван зуун мянган төгрөгөөр үнэлж байна. Надад гомдол санал байхгүй, мотоциклийн үнэ болох нэг сая таван зуун мянган төгрөг нэхэмжилнэ. Надад нэмж ярих зүйл байхгүй байна...”гэх мэдүүлэг/11-р хх-ийн 25 дугаар тал/ 

*Гэрч Ч.Згийн өгсөн: 
“...Би 2016 оны 7 сарын 10-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3-р багийн нутаг Хасу худалдааны төвийн зүүн талд Тайхар Худалдааны төвийн урд миний нөхөр Ж.О хотоос том тэргээр ачиж ирсэн ачаагаа буулгаж байсан. Тэгээд би машинаасаа очиж нөхрийнхөө авчирсан приус машины амаржин аваад гэртээ очоод байж байсан чинь миний нөхөр Ж.О мотоцикль хулгайлсан хүнээ олоод авлаа гэсэн тэгээд цагдаа руу дагуулан явж байна. Хүрээд ир гэсэн тэгээд цагдаагийн гадаа намайг ирсэн чинь манай мотоциклийг хулгайлсан Д.Б гэгч нь согтуу хэл амаар доромжлоод байсан. Тэгээд Хаан банкны тийшээ зугтаад чам шиг гөлөг намайг цагдаад өгөх гэж юу байдаг юм бэ? гээд байсан тэгээд миний нөхөртэй хэрүүл маргаан хийгээд байсан миний нөхрийг хүзүү нүүр рүү цохин аваад хөлөөрөө өшиглөөд байсан. Тэгээд сүүлдээ Д.Б миний нөхөр Д.Отай манай мотоциклийг хулгайлсан гэдгээ хүлээн зөвшөөрч найман зуун мянган төгрөгөөр бусдад зарсан мөнгийг нь авч өгнө. Гэж тохирон явсан боловч одоо болохоор мөнгөө өгөхгүй харина манай нөхрийг зодсон гэж цагдаагийн газар өргөдөл гарган өгсөн байсан. Мотоциклийг алга болохын урд орой Д.Б өөрөө манай Ж.Өгийн гэрт очоод Бугат баг руу айлд хүрэж өг гэж гуйж очоод мотоциклоороо хүргэн өгөөгүй болохоор шөнө нь мотоциклийг нь гэрийн хаяанаас хашаан дотроос хулгайлан унаж явсан байсан. Тэгээд унаж яваад өөрөө ирсэн гэж яриад байдаг. Би Д.Б гэдэг хүнийг таньж мэдэхгүй миний нөхөр таньдаг юм билээ нөхөр Ж.О өөрөө Д.Быг мотоциклоо хулгай хийсэн гэж ярьдаг тухайн хулгайн хэрэг Ихтамир суманд болсон болохоор би сайн мэдэхгүй байгаа юм. Миний нөхрийн мотоциклийг төлөөд өгвөл надад гомдол санал байхгүй байгаа...” гэх мэдүүлэг/11-р хх-ийн 26 дугаар хуудас/ 

*Гэрч Б.Аы өгсөн: 
“...Би 2016 оны 24-ний өдөр миний нөхөр Ж.Ө Бугат багийн төв рүү өөрийнхөө эгчийн хүүхэд Бат-Эрдэнэ гэдэг залуутай мотоцикльтой наадамд явж ирсэн. Гэтэл намайг гэртээ хоол хийгээд байж байхад Д.Б гэдэг залуу манайд орж ирээд Ихтамир сумын Бугат багийн төвийн тийшээ байдаг хүргэн гэх Алтанбагана гэх айлд манай нөхрийг мотоциклоор хүргэн өгөөч гэж гуйж байсан. Тэгээд завгүй гэж хэлээд явж өгөөгүй тэгээд манай гэрээс Д.Б гараад явсан тэгээд би өөрийнхөө нөхрийн уяж байсан  морьдийг мотоцикльтой нь хамт сундалж яваад сумын төвөөс хойшоо Хужирт гэх газар хурдан морины уяан дээр нь очиж морьдыг адуунд нь тавьсан тэгээд тэр орой гэртээ 24 цаг өнгөрч байх үед нөхөр бид хоёр гэртээ ирээд мотоциклоо гэрийнхээ хаяанд тавьж унтаж амарсан. Тэгсэн өглөө нь дүү Бат-Эрдэнэ ирээд та хоёр мотоциклоо яасан гэж асуусан тэгээд бид хоёр наана чинь байгаа гэсэн тэгээд байхгүй байна гэхээр нь гараад харсан чинь байхгүй болсон байсан юм. Тэр үедээ мотоциклоо хайгаад олоогүй юм. Түүнээс хойш 5 хоногийн дараа манай Ихтамир сумын төвд С гээд манай хадам эгч надад Д.Б гэдэг нөгөө залуу Өндөр-Улааны Хануй багт цэнхэр мотоциклийг чинь унаж явна гэж ярьсан. Тэгээд би өөрийнхөө нөхөр Ж.Өгийн хамт машинаар араас нь явсан боловч Д.Быг айлуудаар цэнхэр мотоциклийг унаад явж байсан талаар ярьдаг боловч тааралдаагүй хоёр хоногийн өмнө явж байсан саяхан явж байсан гэж ярьдаг тэгээд олж уулзаж чадаагүй. Өндөр-Улаан сумын Хануй багийн айлуудаас асуусан чинь Д.Быг цэнхэр хятад мотоциклийг унаж явахыг мэдэж байсан тэр мотоцикль болохоор миний нөхрийн дүү Ж.Оын мотоцикль байгаа юм. Бид хоёр хөдөө унаж байсан юм. Д.Б хятад мустанг-5 маркийн шинэ цэнхэр өнгийн миний нөхрийн унаж байсан мотоциклийг хулгайлан авсан гэж сэжиглэж байгаа учир нь Хануй багийн айлуудын хүмүүс унаж явсан гэж ярьж байсан юм. Би нөхрийн дүү Ж.Оын мотоциклийн төлбөрийг нэхэмжилнэ төлөөд өгвөл гомдолгүй...” гэх мэдүүлэг/11-р хх-ийн 27 дугаар хуудас/ 

*Гэрч Ж.Өы өгсөн: 
“...Би 2016 оны 6 сарын 24-ний өдөр Архангай аймгийн Ихтамир сумын Бугат багийн нутаг Хүнүйн голын эхэнд болсон овооны баярт яваад гэртээ ирсэн байх үед манайд Д.Б орж ирээд Бугат багийн нутаг хүргэн дүү болох Алтанбагана гэдэг айлд мотоциклоор хүргээд өгөөч гэж гуйсан би өөрөө дүү Ж.Отай өөртэй нь уулзаад яв гэж хэлсэн. Тэгээд Д.Б манайхаас гараад явсан би өөрийнхөө уяж байсан морьдыг ачиж ирээд өөрийнхөө дүү Ж.Бат-Эрдэнэтэй утсаар ярьсан хүрээд ирээч гэж хэлсэн тэгсэн манай дүү ирээд намайг та өөрөө морьдоо яваад тавчих гэсэн би тэгээд өөрийнхөө эхнэр Б.Аы хамт явж морьдоо тавьсан. Шөнө 24 цагийн үед гэртээ ирээд мотоциклоо гэрийнхээ зүүн хаяанд тавиад хоносон боловч өглөө байхгүй байсан. Би өөрөө мэдээгүй миний дүү Ж.О мотоциклоо авах гэж ирээд мэдсэн тэгээд тухайн үед сумын төвөөр хайсан боловч олдоогүй сумын төвийн Магнай трейд  Жаст ойл гэх колонкоос бензин авсан мотоцикльтой хүмүүс байна уу? гэж асуусан боловч надад мотоцикльтой хүмүүс шөнийн цагаар ирж бензин аваагүй гэсэн түүнээс хойш миний эгч С Д.Быг Өндөр-Улаан сумын Хануй багт хөх өнгийн мустанг-5 маркийн мотоцикль унаж явна гэж хэлсэн. Тэгээд араас нь явсан боловч Өндөр-Улаан сумын Хануй  багийн Бор бургас гэх газар зусаж байсан айлуудаас асуусан чинь Д.Быг хөх цэнхэр өнгийн мотоцикль унаад яваад байгаа гэж ярьж байсан. Би тухайн айлуудын нэрийг асуугаагүй. Би өөрийнхөө эхнэр Б.Аы хамт жижиг машинаар явсан тухайн айлуудад Д.Быг тааралдвал мотоцикль аваачиж өг гэж хэлээрэй гэж хэлээд явсан тэгээд Д.Бтой уулзаж чадаагүй юм. Тэгээд гэртээ буцаж ирсэн би Д.Быг манай гэрт 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдөр манай гэрт орж ирээд мотоциклоор Бугат багийн төв рүү айлд хүргэж өгөх талаар гуйж байсан, тэгээд өгөөгүй болохоор 2016 оны 6 дугаар сарын 24-нөөс 25 нд шилжих шөнө ирээд гэрийн зүүн хаяанд байсан мотоциклийг хулгайлан авсан гэж ойлгож байгаа тэгээд авчирч өгөх болов уу? гэж бодож байсан авчирч өгөөгүй. Надаас ирж мотоциклоор айлд хүргүүлэх талаар ярьсан боловч зөвшөөрөл аваад гуйж аваагүй би Д.Бод миний мотоцикль биш миний дүү Ж.Отай уулз гэсэн тэгээд өгөөгүй. Миний хулгайд алдсан гээд байгаа хөх цэнхэр өнгийн мотоциклийг миний ээж 2016 оны 6 сарын 5-ны өдөр Архангай аймгийн захаас нэг сая таван зуун мянган төгрөгөөр худалдан аваад миний ээж Цогзол дүү Ж.От авч өгч байсан юм. Надад гомдол санал байхгүй байгаа...” гэх мэдүүлэг/11-р хх-ийн 29 дүгээр тал/ 

*Мэргэшсэн үнэлгээчин А.Бямбажавын 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 300дугаартай: “...Мустанг-5 маркийн мотоциклийн үнэлгээг 2016 оны 06 дугаар сарын байдлаар 1.100.000/нэг сая нэг зуун мянга/ төгрөг болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт/11-р хх-ийн 40 дүгээр тал/ 

*Хохирогч Б.Эийн өгсөн: 
“...Би 2017 оны 06 сарын 30-ны өдөр өөрийн гэртээ аав Э.Б манай нөхөр С.А нарын хамт байж байтал 17 цагийн орчимд манайд Д.Б гэгч зүс таних залуу орж ирсэн. Тэгсэн чинь идэх юм байна уу гэж асуусан. Тэгэхээр нь би цай хийж өгөөд боорцог байна та боорцог ид гээд өгсөн. Д.Б цай ууж боорцог идчихээд гарт нус цэрээ хаяж эхэлсэн. Би та одоо намайг элэг бариад байна уу гар гэж хөөсөн чинь Д.Б гэрийн гадаа гарангуутаа гэр рүү шороо цацаад байсан. Тэгэхээр нь би гараад одоо яваач гэсэн чинь чи одоо хэзээ ийм чи хэзээ ийм болчихсон юм янхан гичий гэх зэргээр хэл амаар доромжлоод байсан. Тэгээд над руу том чулуу авч шидээд оноогүй хажуугаар өнгөрсөн бөгөөд чи болиоч галзуурчихсан юм уу гэж хэлсэн чинь үгийн зөрүүгүй хүрч ирээд эхлээд 2 удаа алгадаад дараа нь миний гэдэс хэвлий хэсэг рүү өшиглөсөн. Тэгээд миний доод хэсгээс цус алдаад түргэн дуудсан. Халамцуу байсан. Би 8 сартай бие давхар бөгөөд зодуулснаас болж нуруу болон давсаг хэсгээр өвдөж байсан. Мөн баруун талын хөл даагдахгүй байна...” гэх мэдүүлэг/12-р хх-ийн 127-128 дугаар тал/ 

*Гэрч Э.Бийн өгсөн: 
“...2017 оны 06 сарын 30-ны өдөр би Бор толгойн 40-03 тоот хашаандаа өөрийнхөө мотоциклоо засварлаад сууж байтал 15 цагийн орчимд Болдоо буюу Дгийн Б манайд халамцуу ирсэн. Тэгээд надаас идэх юм байна уу гэж асуусан тэгэхээр нь би гэрт ороод боорцог ид гээд оруулсан удалгүй хэрүүл хийгээд гэрээс гараад ирсэн, тэгээд манай охин Б.Эийг гэрийн үүдэн дээр зогсож байхад нь Д.Б салтай хооронд нь өшиглөчихсөн тэр үед манай охин дээшээ хараад уначихсан тэгэхээр нь би гэр рүүгээ охиноо өргөөд оруултал манай гэрт цай асгаад тавагтай боорцог өшиглөөд унагаачихсан байсан. Би Д.Бтой хамт цагдан хоригдож байсан. Өндөр-Улаан сумын гаралтай. Тэгээд танидаг болсон. Одоо цагдаа дээр хулгайн хэрэгтэй шалгагдаж байгаа гэсэн. Би сүүлд нь охиноо аашлаад чи хүнтэй аятайхан харьцаад ганц аяга цай хийгээд өгчихгүй гэж хэлсэн чинь “Болдоо хоол хийгээдэх гээд байсан тэгэхээр нь мах байхгүй гэсэн чинь олоод хоол хий гэсэн тэгэхээр дуртай бол өөрөө мах олоод хоолоо хийж ид” гэж хэлсэн чинь гичий нохойгоор нь дуудаад хэрүүл эхэлсэн гэж хэлж байсан. Тухайн үед барьцалдаад л гэрээс гараад ирсэн бөгөөд тухайн үед нь салгаад 2 тийшээ болчихсон байсан бөгөөд миний харж байснаар Д.Б, Б.Эийн нэг удаа салтай хооронд нь өшиглөсөн бөгөөд Д.Быг Б.Э цохиж зодсон асуудал байхгүй. Тухайн үед манай охин Б.Э Д.Б 2 гэрт байсан манай хүргэн С.А бид 2 гадаа мотоциклийн гинж хасаад сууж байсан. Тэгээд гэрээс хэрүүл шуугиан болоод л гараад ирсэн...гэх мэдүүлэг/12-р хх-ийн 136-137 дугаар тал/

*Гэрч С.Аийн өгсөн: 
“...Тухайн өдөр хадам аав бид 2-ыг хадам аавын хашаан дотор мотоцикль янзалж байхад гаднаас Болдоо ах халамцуу орж ирээд ааваас хоол байна уу гэж асууж байсан тэгсэн хоол байхгүй боорцог л байгаа гэж байсан тэгээд хадмын гэр рүү яваад орсон бөгөөд хадмын гэрт нь манай эхнэр Б.Э ганцаараа байсан. Тэгээд 15-аас 20 минутын дараа Болдоо ах манай эхнэр хоёр гэрээс хэрэлдээд гараад ирсэн тэгэхээр нь бид аав бид хоёр очоод больцгоо гэж салгасан тэгтэл гэнэт манай эхнэр дээшээ хараад уначихсан намайг өшиглөчихлөө гээд орилоод унасан тэгээд хартал доошоо цус гарчихсан байсан бөгөөд тухайн үед аав бид 2 эхнэрийг гэр рүү оруулчихаад түргэн дуудах хойгуур Болдоо  гараад зугтаачихсан. Урьд өмнө нь хадмынхаар орж гардаг байсан юм. Манайхтай урьд өмнө Болдоо ах эхнэр 2 хүүхдийнхээ хамт Архангай аймгийн Ихтамир сумын Бугат нутаг нутаг Шийрт гэх газар хамт нутаглаж байсан юм. Тэгээд эхнэр хүүхдээсээ салаад одоо аавындаа Өндөр-Улаан сумын Хануй гэх байдаг гэсэн. Манай эхнэрийг Болдоо ах хоол хийгээдэх гэж хэрүүл гуйгаад гэрт шүлсээ хаясан гэсэн тэгээд л маргалдсан байх. Тухайн үед тэр 2 хоёулхнаа гэрт байсан бөгөөд манай эхнэр 6 сар гарантай бие давхар байсан бөгөөд доошоо цус алдсан. Одоогоор хүүхэд эрүүл саруул төрсөн, өшиглөсөн үйлдэлд нь нөлөөлсөн эсэх нь мэдэгдэхгүй байгаа. Доороос нь л цус гарсан байсан өөр гэмтэл учраагүй...” гэх мэдүүлэг/12-р хх-ийн 138-139 дүгээр тал/ 

*Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 285 дугаартай: 
“...Б.Эийн биед умай цочрол, бэлгийн их уруулын баруун хэсэгт шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэсэг газрын цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. Хэрэг болох цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар дээрх гэмтэл тус бүр биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт/12-р хх-ийн 122 дугаар тал/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна. 

      Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан эдгээр нотлох баримтуудаар 2014 оны 11 дүгээр сарын 28-аас 29-нд шилжих шөнө Архангай аймгийн Ихтамир сумын Бугат багийн нутгаас хохирогч Р.Мын 1 тооны адуу хулгайд алдагдаж, түүнд 700.000 төгрөгийн хохирол,
2015 оны 03 дугаар сарын 29-30-нд шилжих шөнө тус аймгийн Ихтамир сумын Бугат баг Шивэрт гэх газраас хохирогч Э.Тгийн гэрийн гадна байсан Мустанг-5 маркийн мотоциклийг хулгайд алдагдаж, түүнд 500.000 төгрөгийн хохирол,
2014 оны 12 дугаар сарын эхээр тус аймгийн Ихтамир сумын Тайхар багийн нутагт байрлах Ногоон алт хөтөлбөрийн хашаанд байх хохирогч С.Бын амбаараас 2 шуудай үхрийн мах хулгайд алдагдаж, түүнд 840.000 төгрөгийн хохирол,
2014 оны 12 дугаар сарын эхээр Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Хануй багийн Жаргалант гэх газар байх өөрийн төрсөн ах Д.Бын гэрийн тооноор нэвтрэн орж 3 ширхэг мөнгөн аяга, 1 ширхэг усан манан хөөрөг, даалин, хурганы арьсан дотортой дээл 1 ширхэг, хромон гутал 1 ширхэг, 18 литр монгол архи, 15 килограмм зөөхий зэрэг эд зүйл хулгайд алдагдаж, 4.177.000 төгрөгийн хохирол,
2016 оны 06 дугаар сарын 20-оос 22-ны өдрийн хооронд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 7 дугаар багийн Ус цаг уурын орчны шинжилгээний төвийн 02-14 тоотод оршин суух хохирогч Н.Мын гэрээс эд зүйл хулгайд алдагдаж, түүнд 4.237.000 төгрөгийн хохирол,
2016 оны 03 дугаар сарын 20-ний үед Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Хануй багийн Борт гэх газраас хохирогч Э.Эын 3 тооны нас нийлсэн сарлагийн үнээ, 1 тооны шүдлэн эр үхэр хулгайд алдагдаж, түүнд 1.800.000 төгрөгийн хохирол, 
2016 оны 06 дугаар сарын 24-өөс 25-нд шилжих шөнө Архангай аймгийн Ихтамир сумын Эрдэнэтолгой баг, Баян-Улааны 2-9 тоотод оршин суух Ж.Өгийн хашаанаас Ж.Оын эзэмшлийн улсын дугааргүй мустанг-5 маркийн мотоцикль хулгайд алдагдаж, түүнд 1.100.000 төгрөгийн хохирол тус тус учруулж бусдад нийт 13.354.000 төгрөгийн хохирол учирсан, 
2017 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар баг, Наранбулаг хорооллын 40-03 тоотод иргэн Б.Э нь бусдад зодуулж, түүний биед хөнгөн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна. 

Шүүгдэгч Д.Б нь бусадтай бүлэглэн, давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлсан,  орон байранд хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг авсан буюу эд хөрөнгийн өмчлөгч болон бусад хүмүүст мэдэгдэлгүйгээр, хүч хэрэглэхгүйгээр, нууц, далд аргаар бусдын эд хөрөнгийг өөртөө захиран зарцуулах боломж бүрдүүлэн авсан үйлдэл нь хулгайлах гэмт хэргийг бусадтай бүлэглэн, давтан үйлдлээр, үгсэн тохиролцож, орон байранд нэвтэрч үйлдсэн гэмт хэргийн шинжийг, хохирогч Б.Этэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж бэлэг эрхтэн орчимд өшиглөж эрүүл мэндэд нь умай цочрол, бэлгийн их уруулын баруун хэсэгт шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг тус тус хангаж байна. 
Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Бын бусадтай давтан бүлэглэж, үгсэн тохиролцож орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар, хүний биед хөнгөн гэмтэл учруулсан үйлдлийг Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус  зүйлчилж ирүүлсэн бөгөөд хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй байна.
Иймд шүүхээс шүүгдэгч Д.Быг бусадтай бүлэглэж, давтан үйлдлээр, урьдчилан үгсэн тохиролцож орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна. 
        
              Хохирол хор уршгийн талаар:
    Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж заасан гэмт хэргийн улмаас Р.Мт 700.000 төгрөгийн, хохирогч Э.Тд 500.000 төгрөгийн, хохирогч С.Бт 840.000 төгрөгийн, хохирогч Д.Бт 4.177.000 төгрөгийн, хохирогч Н.Мт 4.237.000 төгрөгийн, хохирогч Э.Эт 1.800.000 төгрөгийн хохирогч Ж.От 1.100.000 төгрөгийн хохирол, хохирогч Б.Эийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь  шинжээчийн дүгнэлтээр тус тус тогтоогдсон бөгөөд уг хохирлоос хохирогч Б.Э хохирол төлбөр нэхэмжлээгүй, хохирогч Э.Т, С.Б, Э.Э, Ж.О нарын хохирол бүрэн төлөгдсөн, хохирогч Н.Мт 968.500 төгрөг, хохирогч Д.Бт 1.044.250 төгрөг, хохирогч В.Мт 215.000 төгрөгийн хохирол төлөгдөөгүй байх тул шүүгдэгч Д.Боос гаргуулан хохирогч нарт олгох нь зүйтэй байна.
          
           Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг тухай гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тогтооно гэж заасан бөгөөд шүүгдэгч Д.Бын хулгайлах гэмт хэрэг үйлдсэн 2014 оны 11 сарын 28-ны өдрөөс 2016 оны 06 сарын 30-ны өдөр хүртэлх цаг хугацаанд 2002 оны Эрүүгийн хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан тул Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан түүний эрх зүйн байдлыг дээрдүүлсэн гэж үзэн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар  эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

        Шүүгдэгч Д.Б болон түүний өмгөөлөгчийн зүгээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй бөгөөд, Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлж болон хөнгөрүүлэн оногдуулах нөхцөл байдал шүүгдэгч Д.Бын хувьд тогтоогдохгүй байгааг дурдаж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан хорих ял оногдуулж уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж дүгнэв.
2015 оны Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлд гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг хэрхэн тоолох талаар хуульчилсан  бөгөөд 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн, анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно гэж заасан байсныг 2020 оны 01 сарын 10-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар “... гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолно...” гэж өөрчилсөн. Шүүгдэгч  Д.Б нь 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн, тухайн гэмт хэрэгт гурван сараас зургаан хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр заасан ба Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жилийн хугацаа өнгөрсөн байна. Шүүгдэгч Д.Б нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэнээс хойш Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан хугацаа өнгөрсөн байна. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг тухайн гэмт хэрэг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно гэснийг журамлан Эрүүгийн хэрэг  хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
2021 оны 07 сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь хэсэгт энэ хуулийн үйлчлэлд 2021 оны 06 сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүн хамаарна гэж, мөн хуулийн  7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “...Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт ...” заасан гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино...” гэж заажээ. 

Иймд шүүгдэгч Д.Быг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан  2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих нь зүйтэй байна. 

        Шүүгдэгч Д.Бын 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 2015 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хүртэл, 2015 оны 04 дүгээр сарын 28-ны өдрөөс 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл, 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүртэл, 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хүртэл тус тус цагдан хоригдсон нийт 1/нэг/ жил 07/сар/ 08/найм/ хоногийг  ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
         
        Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч А овогт Дгийн Быг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлий 145.2 дахь хэсэгт заасан бусадтай бүлэглэж, давтан үйлдлээр, урьдчилан үгсэн тохиролцож, орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцсугай. 

2. Монгол улсын 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэсэгт заасныг журамлан Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Бод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт  хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Быг эд хөрөнгө хураахгүйгээр 3/гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бод оногдуулсан 3/гурав/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бын 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 2015 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хүртэл, 2015 оны 04 дүгээр сарын 28-ны өдрөөс 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл, 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүртэл, 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хүртэл тус тус цагдан хоригдсон 1/нэг/ жил 07/сар/ 08/найм/ хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

  6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бод Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан эд хөрөнгө хураахгүйгээр 3/гурав/ жилийн хугацаагаар хорих ялыг 3/гурав/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсугай. 

 7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б нь эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих, мөн өөрийн оршин суух Архангай аймгийн Ихтамир сумын нутаг дэвсгэрээс явахыг 3/гурав/ жилийн хугацаанд хориглосугай. 

 8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бод авсан цагдан хорих таслах сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

10. Шүүгдэгч Д.Бод хяналт тавьж ажиллахыг Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

          11. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Боос 215.000/хоёр зуун арван таван мянга/ төгрөг гаргуулан хохирогч Архангай аймгийн М/РД:АГ........./-т, 350.000/гурван зуун тавин мянга/ төгрөг гаргуулан иргэний нэхэмжлэгч Архангай аймгийн ..........тоотод оршин суух, Боржгин овогт Хужийн Д/РД:АГ............./-т, 1.044.250/нэг сая дөчин дөрвөн мянга хоёр зуун тавь/ төгрөг гаргуулан хохирогч Архангай аймгийн ............ гэх газар оршин суух А овогт Дгийн Б/РД:АГ............/-т, 968.500/есөн зуун жаран найман мянга таван зуу/ төгрөг гаргуулан хохирогч Архангай аймгийн .............. оршин суух хаягтай, Майдар овогт Н.......ийн М/РД:АД............/-т тус тус олгосугай. 

12. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай. 

13. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

14. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Д.Бод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          П.ГАНДОЛГОР