Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 103

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч ДМөнхтуяа даргалж шүүгч БСарантуяа ЭЧингис нарын бүрэлдэхүүнтэй

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ДЧинзориг

иргэдийн төлөөлөгч ДБатсайхан

улсын яллагч ОБагшбаяр

шүүгдэгч ЧОдхүү түүний өмгөөлөгч ЦМандал нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар  

Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 1452 мөн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 1482 мөн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 2612 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хэт тамга овгийн Чимэдцэрэнгийн Одхүүд холбогдох эрүүгийн 2013 0102 3672 дугаар хэргийг 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр яллагдагчийг шүүхэд шилжүүлж энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв

Шүүгдэгчийн биеийн байцаалт

 Монгол Улсын иргэн 1987 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Дундговь аймгийн Сайнцагаан суманд төрсөн 29 настай эрэгтэй халх бүрэн дунд боловсролтой мэргэжилгүй эрхэлсэн тодорхой ажилгүй ам бүл 1 Чингэлтэй дүүрэг 13 дугаар хороо Сургуулийн 46-975 тоотод оршин улсаас авсан гавъяа шагналгүй хэрэг хариуцах чадвартай

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2013 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 73 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 183 дугаар зүйлийн 1831 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялыг мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан Хэт тамга овгийн Чимэдцэрэнгийн Одхүү /РДЗЮ87032999/

Холбогдсон гэмт­ хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч ЧОдхүү нь 2013 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн БДаваахүүгийн эзэмшлийн 34-42 УНУ дугаартай Приус маркийн автомашиныг худапдаж авна гэж хууран мэхэлж машиныг авч бусдад зарж залилан 8 сая төгрөгийн хохирол 2013 оны 04 10 дугаар сард иргэн ЗТэгшжаргалаас итгэлийг нь эвдэн залилж нийт 3200000 төгрөгийн хохирол 2014 оны 07 дугаар сарын 13-аас 2014 оны 08 дугаар сарын 24-г хүртлэх хугацаанд Баянгол Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт нэр бүхий 4 иргэнээр хөдөө барилга бариулна ажлын хөлсний нэмүү өртгийн албан татварыг дансанд шилжүүлсэн байх ёстой гэж хууран мэхэлж иргэн ЦСэнгэдоржоос 900000 төгрөг иргэн ДДэлгэрээс 600000 төгрөг иргэн ДЭнхтуяагаас 600000 төгрөг иргэн ОГанболдоос 1 сая төгрөгийг тус тус дансанд шилжүүлэн авч залилсан 2015 оны 02 дугаар сарын 08-аас 2015 оны 04 сарын 16-г хүртлэх хугацаанд Чингэлтэй Сүхбаатар Баянзүрх Хан-Уул Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт мах худалдаж авна гэж махыг нь авч мөнгийг нь ажил дээрээс өгнө гэж хууран мэхэлж Моннис төвийн гаднаас махыг нь авч зугатан иргэн ЗСандагт 450000 төгрөгийн иргэн ЦЭнхбалсанд 570000 төгрөгийн иргэн ДБадамхандад 566700 төгрөгийн иргэн ӨБайгалмаад 791000 төгрөгийн иргэн ААмгаланжаргалд 455000 төгрөгийн иргэн ГБаярсайханд 250000 төгрөгийн иргэн БГантулгад 470000 төгрөгийн хохирол тус тус учруулсан буюу шунахайн сэдэлтээр 13 удаагийн давтан үйлдлээр бусдыг залилан мэхэлж 17852700 төгрөгийн үлэмж хэмжээний хохирол учруулсан

          2013 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Төв аймгийн Лүн сумын 2 дугаар багийн нутаг “Гурван Овоотын энгэр” гэх газар нутаглаж байсан иргэн ДГанболдынд малчнаар ажиллаж байхдаа гэрээс нь эд зүйлийг хулгайлж хулгайн гэмт хэргийн улмаас 9925000 төгрөгийн үлэмж хэмжээний хохирол учруулсан

2014 оны 03 дугаар сарын 22-ны өдөр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ өөрчлөгдөн бусдын батлан даалтанд байхдаа 2014 оны 08 дугаар сарын 18-ны өдөр хүртэл мөрдөн байцаалтаас зориуд санаатайгаар оргон залсхийсэн 2014 оны 09 дүгээр сарын 19-ны өдөр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ өөрчлөн гадагш явахгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан үедээ 2015 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр баригдах хүртлээ мөрдөн байцаалтнаас зориуд санаатайгаар давтан зайлсхийсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав Үүнд

Шүүгдэгч ЧОдхүү нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ Залилан хулгайг хүлээн зөвшөөрч байна Харин намайг оргосон гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 2612 дахь хэсгээр зүйлчилсэнийг би ойлгоогүй Намайг батлан даалтанд гаргаж байхдаа юу ч тайлбарлаагүй Сүүлд мөрдөн байцаагч мөн гадагш явж болохгүй тухай баталгаа гаргуулж байгаагүй гэв

           Хохирогч ДДаваахүүгийн мөрдөн байцаалтанд өгсөн “Би ЧОдхүүд өөрийн 34-42 УНУ улсын дугаартай Тоёота Приус 10 маркийн автомашиныг 8 сая төгрөгөөр бодож өгсөн Тэгээд Одхүүгээр 35 сая төгрөг авсан Одоо үлдэгдэл 45 сая төгрөгийг барагдуулж авах хүсэлтэй байна” гэх мэдүүлэг /4-р хх 93 174 дүгээр хуудас/

               Хохирогч ЗТэгшжаргалын мөрдөн байцаалтанд өгсөн “Би 2013 оны 10 дугаар сарын 04-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо Дунд Нарангийн 5-123 тоот хашааны гадна талд 17 цагийн орчимд такси барьж яваад Чимэдцэрэнгийн Одхүүтэй танилцаж байсан  Надаас “2 сая төгрөг зээлээч уг мөнгийг Даваахүүгийн машины төлбөрийн үлдэгдлийг эгчид нь өгөх хоног хугацаа нь хэтэрчихээд байна 2 хоногийн дараа буцаагаад өгчихнө би барилгын халтуур хийх гэж байгаа өнөөдөр шөнөдөө 15 сая төгрөг олчихно Мөн нэг дэх өдөр хүнээс 10 орчим сая төгрөг авчихна тэгээд өгчихнө” гэсэн болохоор нь би 2 сая төгрөгийг ЧОдхүүд итгээд бэлнээр зээлсэн Тухайн үед Одхүү нь их мөнгө яриад байсан болохоор итгээд л 2 сая төгрөг зээлсэн боловч итгэл эвдэн миний мөнгийг буцааж өгөлгүй алга болсон Би гомдолтой байна Чимэдцэрэнгийн Одхүүгээс нийт 3200000 төгрөгийг нэхэмжилмээр байна” гэх мэдүүлэг /1-р хх 48-49 149 171 дүгээр хуудас/

 Хохирогч ХГантулгын мөрдөн байцаалтанд өгсөн “2013 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр РДЗЮ87032999 гэх бичиг баримттай Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо Жаргалант 8-411 тоот хаягт оршин суух Чимэдцэрэнгийн Одхүү гэх хүнээс хуучин цагийн модон тагштай цохигдон зурагдаж шарласан мөнгөн аяга нэг ширхэгийг 40000 төгрөгийн барьцаанд авсан Үндсэн зээл болон хүү 43300 төгрөг үүн дээр алданги тооцож 13780 төгрөгийг нэмээд 57080 төгрөгийн хохирол учраад байгаа болохоор уг мөнгийг буцаан авч хохиролоо барагдуулмаар байна” гэх мэдүүлэг /1-р хх 51-53 дугаар хуудас/

Хохирогч ДУуганцэцэгийн мөрдөн байцаалтанд өгсөн “2013 оны 11 сарын 07-ны өдрийн 12-19 цагийн хооронд Төв аймгийн Лүн сумын 2-р баг “Өгөөмөр Гурван Овоотын Энгэр” гэх газар гэрээсээ мөнгөн тоногтой гоёлын шинэ эмээл 1 ширхэг БНХАУ-д үйлдвэрлэсэн ДВД гэсэн бичигтэй 2012 онд худалдаж авсан 18 инчийн ЛСД зурагт орон доор байсан мөнгөн тоногтой эмээлийн 4 ширхэг даруулга 2 ширхэг баавар авдар дээр зурагтны доор байсан ДиДиИш телевизийн саарал өнгөтэй станц сунгалтын картын хамт баруун хойморт байсан авдран дотроос манай нөхрийн буудаггүй дөрвөн талтай булган малгай ногоон даавуун гадартай үстэй дээл миний ногоон даавуун гадартай үстэй дээл миний хар цэцгэн хээтэй ногоон өнгийн үүтэн хуаран дээлииг ягаан өнгийн баадантай нь зүүн хойморт байсан авдар дотроос ойролцоогоор 25 см диаметртэй мөнгөн хул 1 ширхэг цайны аяга шиг хэмжээтэй мөнгөн аяга 1 ширхэг зэргийг хулгайд алдсан байсан Тэр өдөр манай малчин Одхүүгийн хонинд унаж явсан хүрэн халзан зүсмийн ширээ саран тамгатай морь алга болсон Сүүлд хэд хоногийн дараа 2013 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр байх манай хүрэн халзан зүсмийн ширээ саран тамгатай морь Өндөрширээ сум руу салдаг уулзвар хавиас олдсон” гэх мэдүүлэг /1-р хх 54-56 дугаар хуудас/

Хохирогч ЦСэнгэдоржийн мөрдөн байцаалтанд өгсөн “2014 оны 07 дугаар сарын 13-ны өдрийн 15 цагийн үед над руу нэг хүн 95270146 дугаарын утаснаас “зараар ярьж байна барилга бариулах гэсэн юм Ачлал их дэлгүүрийн тэнд уулзая” гээд уулзсан Уулзтал тэр хүн өөрийгөө “би Хишиг Арвин Индустрал ХХК-ний техник хариуцсан захирал Баясгалан гэж хүн байна” танилцуулсан Тэгээд манай компани Тэрэлжид 2 барилга бариулах гэж байгаа тэр барилгыг барьж өгөөч нэг барилга бүрийнх нь үнэ 40 сая төгрөг гээд нийтдээ 80 сая төгрөгөнд барьж өгөхөөр болсон Тэгээд бас та барилга барьж байгаа тул НӨТ-ийн мөнгө болох 900000 төгрөг урьдчилан тушаах ёстой гээд манай нягтлан бодогч Чулуунтуяа гэдэг хүний 5720799074 дугаарын данс руу мөнгөө хийчих гэхээр нь тэр дансанд 900000 төгрөг хийсэн Баясгалан орой 17 цагаас 10 хорооллын автобусны буудал дээр уулзаад манай компани руу цуг явж гэрээгээ хийе гэж тохирсон 10 хорооллын буудал дээр очоод залгатал утас нь унтраастай байсан Тэгэхээр нь таван шард байрлах Хишиг Арвин Интустрал ХХК дээр очиж асуухад тийм хүн манайд байдаггүй манайх барилга энэ тэрээ бариулна гэж яриагүй гэхээр нь цагдаад өргөдөл өгсөн” гэх мэдүүлэг /1-р хх 237-241 дүгээр хуудас/

Хохирогч БДэлгэрийн мөрдөн байцаалтанд өгсөн “Би 2014 оны 08 сарын 12-ны өдрийн Зар мэдээ сонин дээр би барилгын ажил хийнэ гэж зар өгсөн байхад миний 99829145 дугаар руу 994847266 дугаараас нэг эрэгтэй хүн залгаад “зарын дагуу ярьж байна” та хөдөө орон нутагт ажиллах боломжтой юу” гэхэд би “боломжтой” гээд уулзах газраа товлосон Тэгээд Драмын театрын үүдэнд 12 цагт уулзаад тэр хүнтэй 16 ширхэг 4x6 хэмжээтэй байшинг нэгийг нь 5000000 төгрөгөөр барихаар тохирсон Тэгтэл тэр залуу “НӨТ-ийн төлбөр гээд 2400000 төгрөг банкинд тушаагаад бичиг баримтаа бүрдүүлээд ир” гэхээр нь би “тийм их мөнгийг чадахгүй” гэхэд 600000 төгрөг хийчих гэсэн 5315304495 гэсэн дансны дугаар өгөхөөр нь би тэр өдөртөө дээрхи дансанд хийсэн Гэтэл мөнгө шилжүүлсэнээс 2-3 минутын дараа тэр залуу утсаа салгаад таг болсон Сандраад банкин дээр очоод дээрх дансны эзэмшигчийн утсыг аваад залгахад Ариунтуяа гэдэг эмэгтэй байсан бөгөөд тэр эмэгтэй “тэр мөнгөн шилжүүлгийн талаар би мэдэхгүй мөн өөрийгөө Баясаа буюу Одхүү гэдэг зүс таних залуу миний картыг авсан байгаа би өөрөө уулзаж чадахгүй байна” гэж хэлсэн” гэх мэдүүлэг /2-р хх 15-17 3-р хх 90 дүгээр хуудас/

Хохирогч ДЭнхтуяагийн мөрдөн байцаалтанд өгсөн “Би нөхөр Мөнгөнбаярын хамтаар хувиараа барилгын өрлөгийн ажил хийдэг юм аа тэгээд ажлаа олохын тулд Зар мэдээ сонин дээр ажлын зараа байнга байршуулдаг юм Гэтэл 2014 оны 08 сарын 14-ны өдөр 88696140 дугаарын утаснаас нэг эрэгтэй хүн залгаад “Сүхбаатар аймагт ажил байна та нар хийх үү” гэхээр нь 4 хүнээ дагуулаад манай нөхөр бид хоёр очиход 35 орчим насны 180-185 см орчим өндөртэй бор царайтай халимаг үстэй эрүүндээ сахалтай сартгардуу хамартай хар нүдний шилтэй гонзгой царайтай эрэгтэй хүн ганцаараа бид нартай уулзаад ажлын үнэ ханшаа тохироод эхлээд НӨАТ-ийн мөнгө гээд 600000 төгрөг манай нягтлангийн данс руу хийчих зөрүүлээд би та нарын урьдчилгааг аваад өгье гэсэн Төрийн банкин дээр очоод тэр дансанд нь 600000 төгрөг хийсний дараа “би удахгүй яваад очино” гэж хэлээд тэрнээс хойш утсаа аваагүй” гэх мэдүүлэг /2-р хх 93-96 3-р хх 92 дугаар хуудас/

Хохирогч ОГанболдын мөрдөн байцаалтанд өгсөн “Би Зар мэдээ Шуурхай зар сонинд “Хөвсгөлөөс ирсэн мужааны бригад дүнз болон палкан байшинг чанарын өндөр түвшинд барина” гэсэн зар тавьсан байсан Тэгтэл 2014 оны 07 дугаар сарын 24-ны өдөр 95983554 гэсэн дугаараас нэг залуу залгаж байшин бариулъя гэж ярьсан Уулзахад тэр залуу өөрийгөө “Бороо голд” ХХК-ний хайгуулын инженер гэж танилцуулаад 99000000 төгрөгийн үнэтэй байшин бариулна урьдчилгаа 27000000 төгрөг өгнө гэсэн Тэр залуу “нягтлан бодогч руугаа утсаар ярилаа НӨТ-ийн мөнгө болох 2500000 төгрөг тушаа тэгвэл 27000000 төгрөгөө авна гэж хэлсэн” гэсэн Тэгээд би зөвшөөрч мөнгө хайгаад олдохгүй байна 1000000 төгрөг байна гэхэд тэр залуу Хаан банкны Ариунтуяа  гэх хүний 5315304495 гэсэн дансанд тушаа гэхээр нь 1000000 төгрөгийг тэр дансанд нь хийсэн Тэгээд урьдчилгаа 27000000 төгрөгөө авах санаатай 95983554 дугаар руу нь залгахад утас нь холбогдох боломжгүй болсон байсан” гэх мэдүүлэг /2-р хх 58-60 3-р хх 89 дүгээр хуудас/

Хохирогч ГБаярсайханы мөрдөн байцаалтанд өгсөн “Би хонины ууц зарах зар өгсөн байсан тэгтэл 89135944 дугаараас нэг залуу залгаад ууц авахаар манайд ирсэн юм Тэр залуу манайд ирэхдээ машинтай ирсэн Тэгээд тэр залуу надаас ууц аваад намайг дагуулж явж Хүүхдийн ордны урд ирээд Моннисийн байр руу орчихсон Тэгтэл нөгөө машины жолоочийн гар утас нь дуугараад надтай яръя гэж байна гээд надад яриад “Моннисийн байр руу ороод ир” гэж хэлсэн Намайг яваад очтол үүдний харуул нь оруулаагүй буцаж машин дээрээ иртэл нөгөө машин байхгүй болчихсон байсан Би хонины ууцаа 250000 төгрөгөөр зарах гэж байсан” гэх мэдүүлэг /2-р хх 176-178 дугаар хуудас/

Хохирогч ЗСандагийн мөрдөн байцаалтанд өгсөн “2015 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хүчит шонхор худалдааны төв дээр дүү Баасанжавын хамт нэг машин дээр цагаан сарын хонины ууц зараад зогсож байсан Би зогсох хүн байхгүй болохоор дүү Баасанжавыг нэг машин дээрээ зогсоож байсан юм Гэтэл манай дүү Баасанжавын зогсож байсан машин дээр 2 залуу ирээд 3 мах үнэ тохироод авъя ажил дээр очоод даргадаа үзүүлээд зарлагын падаан дээр гарын үсэг зуруулаад мөнгийг нь өгөөд явуулчихъя гэхээр нь дүү Баасанжавтай цуг явуулсан Гэтэл Найман шаргын үүдэнд очоод нэг нь буугаад Найман шарга руу орсон тэгээд жаахан азнаж байгаад нөгөө залуу руугаа утасдаад махны эзнийг 7давхар руу гаргачих гэж хэлэхээр нь манай дүү дээш нь яваад очиход хэн ч байгаагүй Буцаад гараад ирэхэд машин нь байхгүй явчихсан байсан гэсэн Нас гүйцсэн эр хонины махнууд байсан нэг нь 40 кг гаран жинтэй шинэ махнууд байсан юм Нэгийг нь 250000 төгрөгөөр 3 махыг 750000 төгрөгөөр авахаар тохироод байсан юм” гэх мэдүүлэг /2-р хх 226-227 дугаар хуудас/

Хохирогч ААмгаланжаргалын мөрдөн байцаалтанд өгсөн “2015 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Хүчит Шонхор зах дээр ямааны гулууз мах зараад зогсож байтал үл таних 30 орчим насны залуу ирээд надаас гулууз мах авмаар байна албан байгууллагад авч байгаа гээд гурван ширхэг гулууз мах цагаан саарал өнгийн жижиг тэргэнд хийж өгсөн Нөгөө залуу албан байгууллага дээр мөнгө өгнө гэж хэлсэн Бид нар Оюутолгой гэсэн бичигтэй өндөр шилэн барилга руу ороход намайг “нэг давхарын сандал дээр сууж бай би дээшээ гарчихаад ирье” гэж хэлээд босоод явсан Хохирол 455000 төгрөг болсон тэр залуу нүдний шилээ огт авахгүй байсан” гэх мэдүүлэг /3-р хх 172-173 дугаар хуудас/

Хохирогч БГантулгын мөрдөн байцаалтанд өгсөн “Ах Нямдаваагийн хамт мах зараад байхад 30 гаран насны хар малгайтай хар нүдний шилтэй 180 см орчим өндөр нуруутай эрэгтэй хүн ирээд хонины 4 гулууз мах 470000 төгрөгийн үнэ бүхий мах аваад Моннис таур дээр хүргэж өгөөд мөнгөө авчих гэж хэлсэн Тэр хүн жолоочтой явж байсан мөнгөлөг саарал өнгөтэй хар тентэй цонхтой Тоёота Приус-20 маркийн машинтай явж байсан Тэгээд тэр өндөр ах мөнгө аваад ирье гэж хэлээд машинаас буугаад Моннис таурын арын хаалгаар орно гээд явсан Би арын хаалгаар нь тэр хүнииг орсон эсэхииг нь хараагүй Удалгүй машины жолооч ахын утсаар “Моннис таурын 8 давхарт гарч ирээд мөнгөө аваад падаан дээр гарын үсэг зурчих” гэж хэлсэн Моннис таурын арын хаалгаар ороод үүдний хамгаалагчаас 8 давхарт нь ресторан байдаг юм уу гэж асуусан чинь хамгаалагч нь байхгүй гэж хэлсэн Би буцаж гараад нөгөө машинаа харсан чинь машин байхгүй болсон байсан” гэх мэдүүлэг /2-р хх 240-241 дүгээр хуудас/

Хохирогч ЦЭнхбалсаны мөрдөн байцаалтанд өгсөн “Эхнэр над руу залгаад “нэг залуу 4 ширхэг гулууз мах авлаа чи дагаж очоод мөнгийг нь аваад ир” гэхээр нь эхнэр дээрээ очиж мах авсан залуугийн машинд суугаад Моннис цамхаг руу орсон Моннис цамхагт ороод үүдэнд нь байдаг кофе шоп руу орж намайг “та энд намайг хүлээгээд кофе уугаад байж бай” гэж хэлээд дахиж ирээгүй Тэгээд мах ачсан машин дээрээ очтол зогсоол дээр үлдээсэн машин алга болчихсон байсан 4 ширхэг хонины гулууз мах байсан нэг кг-г нь 5700 төгрөгөөр бодож 156 кг мах зарсан Нийт үнийн дүн нь 890000 төгрөг болж байсан Манай эхнэр хэлэхдээ томоос нь гээд хамгийн том махнуудыг сонгосон гэж байсан” гэх мэдүүлэг /3-р хх 49-50 91 дүгээр хуудас/

Хохирогч ДБадамхандын мөрдөн байцаалтанд өгсөн “30 орчим настай нэг эрэгтэй хүн ирээд хамгийн том сайн махыг нь зааж байгаад миний зарж байсан ямааны махнаас 3 махыг хилэн дээр тавиулахад ямааны мах 51 кг болсон Тэгээд хонины мах хэрэгтэй байна гээд хажуу талд зогсдог эгчийн хонины махнаас авахад 30 кг болсон Гэтэл тэр “АТМ ажиллахгүй байна танай энд байдаг банк чинь дараалалтай байна намайг дагаж очоод мөнгөө авчих” гэхээр нь хамт явж авахаар болсон Тэгээд захаас гараад хамтдаа машинд суугаад Моннис цамхаг руу явсан Моннис цамхагийн гадаа ирээд надаас мах авсан залуу намайг дагаж ороод мөнгөө авчих гэхээр нь сууж явсан машинаасаа буугаад дагаад ортол нөгөө залуу чи наанаа зогсож бай гээд нэг рестораны гадаа намайг хүлээлгэсэн Гарч ирэхгүй болохоор нь машин тавьсан зогсоол руу очиход хамт ирсэн машин алга болчихсон байсан Ямааны махаа нэг кг нь 6700 төгрөгөөр хонины махаа нэг кг нь 7500 төгрөгөөр бодож зарсан Нийт 566700 төгрөгийн хохирол учирсан” гэх мэдүүлэг /3-р хх 68-69 дүгээр хуудас/

Хохирогч ӨБайгалмаагийн мөрдөн байцаалтанд өгсөн “27-28 орчим насны залуу мах авъя гэж хэлээд шулсан хонины гурван мах нэг бүтэн гулууз мах авна гэж бэлдүүлж тавиулчихаад 30 гаран минутын дараа ирээд Голомт банкны сүлжээ болохгүй байна манай ажил руу дагаж очоод махны мөнгөө авчих гэсэн Тэгэхээр нь өөрийнхөө охин Болортуяад “энэ хүнийг дагаж очоод махны мөнгөө авчих” гэж хэлээд мах авсан хүнтэй явуулчихсан Тэгтэл 16 цагийн үед манай охин утасдаад таниас мах авсан хүн чинь мах аваад Моннис цамхаг ороод алга болчихлоо машин нь ч бас байхгүй байна гэхээр нь охиндоо цагдаад хурдан хэл гэсэн Цагдаагийн байгууллага надаас мах худалдаж авсан хүнийг миний махыг өөр хүнд зарж байхад нь барьж аваад надаас авсан хонины 4 бүтэн махыг буцааж өгөөд явуулсан байсан 3 ширхэг хониний шулаа нь 69 кг ястай мах нь 32 кг нийт 791000 төгрөгний мах болж” гэх мэдүүлэг /3-р хх 80-81 дүгээр хуудас/

Гэрч ЛСүхээгийн мөрдөн байцаалтанд өгсөн “Би Бямбасүрэнгийн Даваахүү гэх хүнийг танина Уг хүн миний 10 жилийн хар багын найз байгаа юм ЧОдхүүтэй найзалж нөхөрлөж байх үедээ хооронд нь танилцуулж байсан Гэхдээ Одхүү Даваахүү нар нь дотно найз нөхөд байгаагүй харин сүүлд сонсоход хоорондоо уулзаж байгаа машин тэргийг худалдаж авахаар тохироод залилан алга болсон байсан Мөн Даваахүүгийн машиныг залилан алга болох үедээ Тэгшжаргал гэх хүүхнээс 3 сая төгрөг залилж авсан байсан 2 сая төгрөгийг нь Тэгшжаргалаас аваад Даваахүүд өгсөн юм шиг байна гэж сонсож байсан ЧОдхүү нь 2011 оны өвөл 12 сарын орчмоос хамт амьдарч байгаад 2012 оны 05 дугаар сард ажил эхлэх үеэр манайхаас яваад хийж байгаа ажил дээрээ байрлаж байгаад гэмт хэрэгт холбогдсон тэрнээс хойш гадуур гэр оронгүй амьдарч байсан” гэх мэдүүлэг /1-р хх 57-58 дугаар хуудас/

Гэрч ЧХандмаагийн мөрдөн байцаалтанд өгсөн “Нэг залуу ирээд ломбарднаас юм чөлөөлдөг хүн байна уу гэхээр нь бид нар байна гэхэд урьд шөнө жоохон шоудаж байгаад эмээлийн хэрэглэл мөнгөн аяга ломбарданд тавьчихлаа тэгээд чөлөөлүүлээд зарж өнөөдөр жаахан шоудмаар байна гэхээр нь би уг залууг дагаж явж ТБД андуудын замын урд талд байрлах ломбарднаас дунд гарын шинэ цагийн доороо сийлбэртэй бор тагштай мөнгөн аяга 4 даруулга 2 ширхэг сүвэгчтэй 6 ширхэг эмээлийн мөнгөн чимэг байсан Тэгээд уг мөнгөн аяга эмээлийн чимэгийг барьцаанд тавьсан мөнгөн дээр 100000 төгрөг нэмж өгөөд авсан юм Тэгээд гадаа нь мөнгөн аяганы мөнгийг нь тагшнаас нь салгаж авсан Өдөр нь үдээс хойш утсаар яриад Варетиа чуулгын хажуу талд буудалд байна эмээл авах уу гэхээр нь яваад очиход 2 ширхэг зэс сүвэгчтэй ясан хяртай мөнгөн 4 даруулга 2 баавар нь мөнгөн тоногтой эмээл байсныг нь “машинаа мөргөлдүүлчихсэн яаралтай зарах хэрэгтэй байна өрөнд орчихоод байна” гээд гуйгаад байхаар нь 1500000 төгрөгөөр авсан Өөрөө ярихдаа би Дундговь аймгийн том баяны хүүхэд машинаараа машины араас орчихсон гэж хэлж байсан юм” гэх мэдүүлэг /1-р хх 59 дүгээр хуудас/

                Гэрч ДЛхагвацэдэнгийн мөрдөн байцаалтанд өгсөн “Би Одхүү гэх залууг танихгүй 2013 оны 10 дугаар сарын 28-31-ний хооронд хоёр удаа “Шуурхай зар” сонинд “малчин авна” гэсэн зар тавьсан Миний дүү Ганболд Лүн суманд мал малладаг Ганболдых хүн бүл муутай гэхээр нь Ганболдод малчин олоод өгье гэж бодоод зар өгсөн юм Тэр залуу яриад малчин хийнэ гэхээр нь хэд хэдэн хүнээс сонгоод Лүн сум руу явуулсан Одхүүтэй би хоёр удаа л уулзсан бичиг баримтыг нь үзээгүй” гэх мэдүүлэг /1хх 60 дугаар хуудас/

Гэрч ДГанболдын мөрдөн байцаалтанд өгсөн “Манай эхнэр бид хоёр Лхагвацэдэн эгчид малчин хэрэгтэй байна гэж байсан 2013 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр эгч Лхагвацэдэн утасдаж малчин хийх хүн явууллаа өнчин өрөөсөн юм байна сарын 300000 төгрөгийн цалинтай гэж тохирсон шүү унаанд суулгалаа тосоод аваарай" гэсэн Тэр орой Лүн сумын төвд манай ээжийнд тэр залуу нь ирж хоносон Би 2013 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр сум орж Одхүү гэх залууг гэртээ авч ирсэн Тэр залуу пүүзэн гуталтай ирсэн тул “чи гутал муутай юм байна эсгий гуталтай болтол хол явж хэрэггүй ойр зуураа малаа харж байгаарай" гэж хэлээд тэр өдрөө малд явуулаагүй маргааш нь моринд муу гэхээр нь хүрэн халзан морио барьж өгөөд өөрийнхөө шар гадартай дээлийг өмсүүлээд хонинд явуулсан Хамгийн сүүлд 2013 оны 11 сарын 07-ны өдөр 12 цагийн үед Одхүү гэх залуутай хонины бэлчээрт очиж уулзаад адуугаа хайхаар явсан Тэр өглөө манай эхнэр Лүн сумын төв рүү явчихсан гэрт хүнгүй үлдсэн Би Одхүүтэй уулзаад шууд адуугаа хайхаар яваад орой нь 19 цагийн үед гэртээ иртэл хонь гэрийнхээ гадаа байсан Одхүүг ирсэн юм байна гэж бодоод гэртээ ортол хүн байгаагүй гэрийн баруун хойморт байсан мөнгөн эмээл авдар дээр байсан зурагт байхгүй харагдсан Одхүү хонинд унаж явсан морьтойгоо байхгүй байсан Харин хонинд тохож явсан эмээлээ малын хашааны хажууд авч тавиад малд өмсөж явсан дээлээ баруун орон дээр тайлж тавиад өөрийнхөө курткийг өмсөөд явсан байсан Манай хоёр авдар цоожтой байсан Анх ил байсан мөнгөн эмээл авдар дээр байсан зурагт хоёрыг алга болсон бусад юм зүгээр байна гэж бодсон чинь сүүлд  авдар дотроос юм хулгайлаад буцааж цоожилсон орон доор байсан эмээлийн мөнгөн тоног хулгайлсныг мэдсэн” гэх мэдүүлэг /1-р хх 61-62 дугаар хуудас/

             Гэрч ЦМөнхбаатарын мөрдөн байцаалтанд өгсөн “2013 оны хавар намайг “Да хүрээ” зах дээр байхад ЦОдхүү над дээр ирээд “1 сая гаран төгрөгийн лизенгийн өртэй өөрийнхөө Приус 10 маркийн автомашинаа ломбарданд тавьчихсан урд хэсгээрээ мод мөргөчихсөн та авчихаач” гэхээр нь би ЧОдхүүтэй Зайсангийн айлын хашаанд очиход цагаан өнгийн Приус 10 маркийн автомашин байсан Машины урд гупер крило хоёр их гэрэл копут зэрэг нь эвдэрчихсэн байсан Би тэр дор нь ачигч дуудаж ачуулаад буцаж зах дээр ирээд цагаан өнгийн 90 креста маркийн машин 1500000 төгрөг өгсөн Тэгээд хоёр хоногийн дараа 1500000 төгрөг өгөөд 32 тойргийн орчим байх ломбардан дээр очиж албан бичиг хийлгэж авсан” гэх мэдүүлэг /1-р хх 144-147 дугаар хуудас/

           Гэрч ГАриунтуяагийн мөрдөн байцаалтанд өгсөн “Чимэдцэрэнгийн Одхүү анх танилцахдаа өөрийгөө Баясгалан гэж танилцуулж байсан бөгөөд дараа нь нэг найз нь ирээд машин дотор хамт явж байхдаа тэр Баясгаланг Одхүү гэж дуудаад байсан Тэгээд тэр үед би Баясгалангаас чамайг яагаад Одхүү гээд байгаа юм бэ гэтэл Баясгалан намайг бага байхад Одхүү гэж дууддаг байсан юм гэж хэлсэн Баясгалан нь 2014 оны 06 сарын эхээр надад дансны дугаараа өгөөч хүн мөнгө шилжүүлэх ёстой юм гээд авч байсан Тэрнээс хойш нэг л удаа Баясгалангийн мөнгө гээд 110000 төгрөг орж ирэхээр нь би авч өгч байсан Бөөрөнхий царайтай бүлцгэрдүү нүдтэй өндөр эрүүндээ сахалтай цээж томтой гэмээр шулуун хөлтэй гэдгэрдүү залуу байгаа” гэх мэдүүлэг /2-р хх 18 дугаар хуудас/

Гэрч СРаднаасэдийн мөрдөн байцаалтанд өгсөн “2015 оны 02 сарын 09-ны өдөр саарал өнгийн Приус-20 маркийн 70-94 УНП улсын дугаартай авто машинтайгаа Хүчит Шонхор худалдааны төвийн хажууд хүн авах гээд явж байсан чинь үл таних 25-30 орчим насны 175 см орчим өндөртэй эрэгтэй хүн гар өргөж суугаад “энэ захаас өндөр настангуудын ууц мах хүргэж өгөх гэсэн юм та энд жаахан хүлээгээдэх би дотроос махаа аваад гараад ирнэ гээд 40-50 минутын хооронд 3 ууц зөөж хийгээд эрэгтэй эмэггэй хүн суугаад Төв номын сангийн урд очоод бид хоёр удахгуй та байж бай гээд тэд цуг буухдаа та утсаа өгчих бид удахгүй гээд зам гараад явсан Хэсэг хугацааны дараа миний 94198187 дугаарын утас руу нэг дугаараас залгаад Баянгол дүүргийн хүнсний захын хажууд очоод байж бай бид 2 араас чинь очно гэхээр нь би тийшээ очсон юм Ингээд би захын урд очоод байн байн залгаад та яг одоо хаана байна гээд залгаж байгаад удаагүй нэг 94-74 гэсэн Приус 20 маркийн автомашинаас бууж ирээд 3 ширхэг ууцаа нөгөө машиндаа ачаад төлбөрөө хийчээд яваад өгсөн Тэр залуу шөвгөрдүү бор царайтай хар нүдний шилтэй залуу байсан ” гэх мэдүүлэг /3-р хх 121 дүгээр хуудас/

Гэрч ДЦэдэн-Ишийн мөрдөн байцаалтанд өгсөн “2015 оны 02 сарын 09-ний өдөр 1-р сургуулиин урд 94-74 УНЕ улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн Приус-20 машинтайгаа явж байтал үл таних залуу гар өргөхөөр нь аваад Баянгол рестораны замын урд талд байдаг цэнхэр өнгийн хүнсний зах орсон Замдаа миний утасны цэнэг дууслаа та цэнэглээд өгөөч гээд утсаа цэнэглээд та гар утсаараа ганц яриулаач би мах авах гэсэн юм гээд 94198187 гэсэн дугаар руу залгаад Баянгол захын хажууд очсон Бас нэг саарал өнгийн цайвар Приус-20 машинаас 50 орчим насны хүн бууж ирээд арын багажнаасаа 3 ширхэг мах буулгаад миний машин руу хийсэн Тэгээд 7 буудлын тойрог дээр байдаг Махны төрөлжсөн дэлгүүр рүү ороод удалгүй махаа өгчихлөө гээд гараад ирсэн Надад явсан зардлынхаа мөнгийг өгөөд 13 хорооллын Бөхийн өргөөний хажууханд буугаад яваад өгсөн Тэр залууг 35-40 орчим насны гэж харсан Хар саарал өнгийн куртик бараан өнгийн хувцастай явж байсан Махны төрөлжсөн дэлгүүрээс гарч ирсэн залуу 30 орчим насны шар царайтай залуу л байх шиг байсан” гэх мэдүүлэг /3-р хх 128-129 дүгээр хуудас/

Гэрч ЖНямбаярын мөрдөн байцаалтанд өгсөн “2015 оны 02 сарын 17-ны өглөө 0700 цагийн орчимд 400 кг хонь үхэр адуу дайвар бүтээгдэхүүн аваад явах гэж байсан чинь нэг үл таних 35 орчим насны залуу мах авах уу гэхээр нь би тухайн үед хонины мах ховор байсан учир худалдаж авахаар болоод ажлаа зааж өгөөд явсан Тэгсэн өдөр цайны цагаар нөгөө залуу 2 ширхэг мах үлдчихлээ би одоо хөдөө явах гээд байна яаралтай гэхээр нь за за танд бичиг баримт нь байгаа биз дээ гэхэд Сүхбаатар аймгаас мах байнга оруулж ирж зардаг гэж хэлж байсан Тухай үед нэр усаа надад хэлээгуй 30-35 орчим насны залүү 1 метр 80 см орчим өндөртэй Өөртөө таарсан махтай цэнхэр юүдэнтэй хар нүдний шилтэй залуу байсан Тухайн үед нөгөө 2 ширхэг махаа ганцаараа нэг нэгээр нь оруулж ирж байсан Махны мөнгөө аваад Приус 20 маркийн мөнгөлөг саарал өнгийн автомашинд суугаад явж байсан Номер дугаарыг нь анзаараагуй” гэх мэдүүлэг /3-р хх 130-131 дүгээр хуудас/

Гэрч БМөнхсувдын мөрдөн байцаалтанд өгсөн “ЧОдхүүд батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авахдаа түүний төрсөн эцэг Чимэдцэрэн авга ах Мөнхчулуун нарт таслан сэргийлэх арга хэмжээний учир холбогдол хуулийн зүйл заалтыг тайлбарлаж өгсөн Дараа нь ЧОдхүүгийн цагдан хорих хугацаа нь дуусаад шүүхээс түүнийг батлан даалтанд гаргах захирамж гарахад ЧОдхүүгийн ар гэрийнхэнтэй утсаар холбоо барьж батлан даалтанд авах талаар асуухад өмнө нь алга болсон учраас бид нар дахиж батлан даалтанд авч хариуцлага хүлээж чадахгүй гэж дургүйцсэн Тэгээд ЧОдхүүг батлан даалтанд авах хүн байхгүй учраас түүнд гадагш явж болохгүй тухай таслан сэргийлэх арга хэмжээг авахдаа ЧОдхүүд хуулийн зүйл заалтын учир холбогдлыг тайлбарлаж өгсөн Энэ таслан сэргийлэх арга хэмжээг авсанаас хойш 3 дахь хоногоос сураггүй болж эрэн сурвалжилж эхэлсэн” гэх мэдүүлэг /3-р хх 177 дугаар хуудас/

              Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл схем зураг /1-р хх хавтас 23-28 дугаар хуудас/

              Эд зүйлийн үнэлгээ 1-р хх 104 дүгээр хуудас /Ууганцэцэг/ 2-р хх 217 дугаар хуудас /Баярсайхан/ 2-р хх 218 дугаар хуудас /Сандаг/ 3-р хх 70 99 дүгээр хуудас /Бадамханд/ 3-р 98 дугаар хуудас /Энхбалсан/ 3-р хх 100 дугаар хуудас /БГантулга/ 3-р хх 174 дугаар хуудас /Амгаланжаргал/

              ГАриунтуяагийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /2-р хх хавтас 56 дугаар хуудас/

              Эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1-р хх 43 дугаар хуудас/

               2014 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авах тогтоол /1-р хх 175 дугаар хуудас/

               ЧОдхүүг оргодол эрэн сурвалжлах санд оруулсан баримт /1-р хх 187-190 дүгээр хуудас/

               201301023672 дугаар хэргийн мөрдөн байцаалтын ажиллагааг түдгэлзүүлсэн Дүүргийн 1 дүгээр прокурорын газрын 2014 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 666 дугаар тогтоол /1-р хх 194 дүгээр хуудас/

               201301023672 дугаар хэргийн мөрдөн байцаалтын ажиллагааг сэргээсэн Дүүргийн 1 дүгээр прокурорын газрын 2014 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 1050 дугаар тогтоол /1-р хх 197 дугаар хуудас/

               Хохирогч ЖСэнгэдоржоос Хаан банкны 5720799074 тоот данс руу 900000 төгрөг шилжүүлсэн баримт /1-р хх 236 дугаар хуудас/

   ДДэлгэрээс 5315304495 дугаарын данс руу 600000 төгрөг шилжүүлсэн баримт /2-р хх 13/

   Хохирогч ОГанболдоос 5315304495 дугаарын данс руу 1000000 төгрөг шилжүүлсэн баримт /2-р хх 56/

   Хохирогч СЭнхтуяагаас 104000111282 дугаарын данс руу 600000 төгрөг шилжүүлсэн баримт /2-р хх 56/

               Эрүүгийн 201301023672 дугаар хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа түдгэлзүүлсэн Дүүргийн нэгдүгээр прокурорын газрын 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 666а дугаар тогтоол /2-р 163 дугаар хуудас/

               Эрүүгийн 201301023672 дугаар хэргийн мөрдөн байцаалтын ажиллагааг сэргээсэн Дүүргийн нэгдүгээр прокурорын газрын 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 51 дүгээр тогтоол /2-р 165 дугаар хуудас/

               Иргэний үнэмлэхний лавлагаа /1-р хх 94 дүгээр хуудас/ урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1-р хх 95 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв

Шүүгдэгч ЧОдхүү нь 2013 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн БДаваахүүгийн эзэмшлийн 34-42 УНУ дугаартай Приус маркийн автомашиныг худапдаж авна гэж хууран мэхэлж машиныг авч бусдад зарж залилан 8 сая төгрөгийн хохирол 2013 оны 04 10 дугаар сард иргэн ЗТэгшжаргалаас итгэлийг нь эвдэн залилж нийт 3200000 төгрөгийн хохирол 2014 оны 07 дугаар сарын 13-аас 2014 оны 08 дугаар сарын 24-г хүртлэх хугацаанд Баянгол Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт нэр бүхий 4 иргэнээр хөдөө барилга бариулна ажлын хөлсний нэмүү өртгийн албан татварыг дансанд шилжүүлсэн байх ёстой гэж хууран мэхэлж иргэн ЦСэнгэдоржоос 900000 төгрөг иргэн ДДэлгэрээс 600000 төгрөг иргэн ДЭнхтуяагаас 600000 төгрөг иргэн ОГанболдоос 1 сая төгрөгийг тус тус дансанд шилжүүлэн авч залилсан 2015 оны 02 дугаар сарын 08-аас 2015 оны 04 сарын 16-г хүртлэх хугацаанд Чингэлтэй Сүхбаатар Баянзүрх Хан-Уул Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт мах худалдаж авна гэж махыг нь авч мөнгийг нь ажил дээрээс өгнө гэж хууран мэхэлж Моннис төвийн гаднаас махыг нь авч зугатан иргэн ЗСандагт 450000 төгрөгийн иргэн ЦЭнхбалсанд 570000 төгрөгийн иргэн ДБадамхандад 566700 төгрөгийн иргэн ӨБайгалмаад 791000 төгрөгийн иргэн ААмгаланжаргалд 455000 төгрөгийн иргэн ГБаярсайханд 250000 төгрөгийн иргэн БГантулгад 470000 төгрөгийн хохирол тус тус учруулсан буюу шунахайн сэдэлтээр 13 удаагийн давтан үйлдлээр бусдыг залилан мэхэлж 17852700 төгрөгийн үлэмж хэмжээний хохирол учруулсан

          2013 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Төв аймгийн Лүн сумын 2 дугаар багийн нутаг “Гурван Овоотын энгэр” гэх газар нутаглаж байсан иргэн ДГанболдынд малчнаар ажиллаж байхдаа гэрээс нь эд зүйлийг хулгайлж хулгайн гэмт хэргийн улмаас 9925000 төгрөгийн үлэмж хэмжээний хохирол учруулсан

2014 оны 03 дугаар сарын 22-ны өдөр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ өөрчлөгдөн бусдын батлан даалтанд байхдаа 2014 оны 08 дугаар сарын 18-ны өдөр хүртэл мөрдөн байцаалтаас зориуд санаатайгаар оргон залсхийсэн 2014 оны 09 дүгээр сарын 19-ны өдөр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ өөрчлөн гадагш явахгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан үедээ 2015 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр баригдах хүртлээ мөрдөн байцаалтнаас зориуд санаатайгаар давтан зайлсхийсэн гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч хохирогч гэрч нарын мэдүүлэг болон хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо

Шүүгдэгч ЧОдхүүд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 1452 мөн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 1482 мөн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 2612 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна

           Шүүгдэгч ЧОдхүү нь хулгайлах болон бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруугаа хүлээн мэдүүлж байгаа бөгөөд энэ нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцүүлсэн бичгийн номлох баримтуудаар хангалттай батлагдаж байгаа болно Гэвч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 1452 мөн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 1482 дахь хэсгүүдэд заасан гэмт хэргүүд нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн Монгол улсын хуулийн 3 дугаар зүйлийн 31 дэх хэсэгт “Энэ хууль 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө гэмт хэрэг үйлдсэн хүнд хамаарна” гэж заасан байх тул  дээрхи гэмт үйлдлүүд нь өршөөлд хамаарагдах үндэслэлтэй байна

            Шүүгдэгч ЧОдхүү нь 2014 оны 03 дугаар сарын 22-ны өдөр бусдын батлан даалтанд байхдаа 2014 оны 08 дугаар сарын 18-ны өдөр хүртэл мөрдөн байцаалтаас зориуд санаатайгаар оргон зайлсхийсэн 2014 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ өөрчлөн гадагш явахгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан үедээ 2015 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр баригдах хүртлээ мөрдөн байцаалтнаас зориуд санаатайгаар давтан зайлсхийсэн гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутай болох нь хэргийн 1 дүгээр хавтас 175 дугаар хуудас дахь батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авах тогтоол Цэвээн овогтой Чимэдцэрэн Цэвээн овогтой Мөнхчулуун нарын өөрсдийн гараар үйлдсэн  батлан даалтанд ЧОдхүүг авах тухай бичгийн хүсэлт мөрдөн байцаагчийн тэмдэглэлүүд эрэн сурвалжлалт зарласан бичгийн баримтууд шүүгдэгчийн эцэг Чимэдцэрэнгийн Баянзүрх дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст Одхүүг сураггүй алга болсон талаар бичиж өгсөн баримт 2014 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хэргийн байцаан шийтгэх ажиллагааг түдгэлзүүлэх саналболон прокурорын тогтоол 2014 оны 08 дугаар сарын 18-ны өдөр хэргийн байцаан шийтгэх ажиллагааг сэргээх санал болон сэргээх прокурорын тогтоол зэргээр нотлогдож байна Мөн 2014 оны 08 дугаар сарын 19-ний өдрөөс Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар цагдан хоригдож /1-р хх 206 дугаар хуудас/ уг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг 2014 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр өөрчилж мөн өдрөөс гадагш явж болохгүй баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авах тогтоол үйлдсэн байх бөгөөд түүнд Одхүү нь гарын үсэг зурсан /1-р хх 211 дүгээр хуудас/ байна Өмнөх таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 2611 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгосон байхад давтан прокурорын хяналтаас оргон зайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь эрэн сурвалжлалт зарласан баримтууд /2-р хх 158-161 дүгээр хуудас/ эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааг түдгэлзүүлэх санал түдгэлзүүлэх тухай прокурорын тогтоол түдгэлзүүлсэн хэргийн байцаан шийтгэх ажиллагааг сэргээх саналпрокурорын тогтоол /2-р хх 163-165 дугаар хуудас/ 2015 оны  04 сарын 18-ны өдрийн сэжигтэнийг баривчлах тогтоол /2-р хх 198 дугаар хуудас/ зэрэг бичгийн баримтуудаар прокурорын хяналтаас давтан оргох гэмт хэргийг үйлдсэн болох нт хангалттай нотлогдож байгаа болно Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 2612 дахь хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй байна

         Шүүгдэгч ЧОдхүү нь оргосон гэх зүйл ангийг зөвшөөрөхгүй прокурор намайг хохирлоо төл гээд байсан учир хохирлоо төлөхөөр явсан гэж мэдүүлж байгаа боловч оргон зайлж явсан хугацаанд болон шүүх хуралдаан хүртэл хугацаанд нэг ч төгрөгний хохирол төлөөгүй хохирол төлөх талаар санаачилга гаргаагүй бөгөөд харин ч оргон зайлж явах хугацаандаа бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах гэмт хэргүүдээ үйлдсэн байгааг дурдах нь зүйтэй байна Мөн гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авч байгаа баримтанд гарын үсэг зурсанаа хүлээн зөвшөөрч байгаа атлаа энэ талаар ойлгоогүй гэх боловч мөрдөн байцаалтын болон прокурорын шатанд энэ талаар гомдол гаргаж байгаагүй байна 

Шүүх шүүгдэгч ЧОдхүүд ял оногдуулахад ял хүндрүүлэх болон хөнгөрүүлэх  нөхцөл байдал тогтоогдоогүй болно

Шүүх гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ ялтны хувийн байдал гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан хорих ял эдлүүлэх дэглэмийг хөнгөрүүлж шийдвэрлэлээ

               Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй шүүгдэгч ЧОдхүүгийн цагдан хоригдсон 479 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож хохирогч БДаваахүүд 4500000 төгрөг ЗТэгшжаргалд 3200000 төгрөг ЦСэнгэдоржид 900000 төгрөг ДДэлгэрт 600000 төгрөг ДЭнхтуяад 600000 төгрөг ОГанболдод 1 сая төгрөг ЗСандагт  450000 төгрөг ЦЭнхбалсанд 570000 төгрөг ДБадамхандад 566700 төгрөг ААмгаланжаргалд 455000 ГБаярсайханд 250000 төгрөг БГантулгад 470000 төгрөг ДУуганцэцэгт 8625000 төгрөг ХГантулгад 57080 төгрөг гаргуулж тус тус олгох  нь зүйтэй байна Хохирогч ӨБайгалмаад 791600 төгрөгний махыг Цагдаагийн байгууллага хураан авч буцаан олгосон хохирогч ДУуганцэцэгт 1 мөнгөн аяга 1 морийг олгосон байна