Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 2021/ШЦТ/56

 

 

 

 

 

 

 

 

2022        02         08                                             2022/ШЦТ/56

 

                                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дашням

Улсын яллагч Э.Хосбаяр

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Э.Хосбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* *******т холбогдох эрүүгийн 2221000000024 дугаартай хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1997 оны 12 дугаар сарын 02-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, малын эмч мэргэжилтэй, “Дарьт шүтээн” ХХК-д малын эмч ажилтай, ам бүл 3, эцэг, эхийн хамт ******* аймгийн ******* сумын******* “Хөндлөн хайлааст” гэх газарт оршин суух, гавъяа шагнал, ял шийтгэлгүй, ******* овогт ******* *******. /РД: ЛМ97120232/

 

            Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2022 оны 01 дүгээр сарын 03-ны шөнө 22 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Baet бааранд иргэн Г.Энх-Эрдэнэтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар толгой хэсэгт нь пивоны шилээр цохиж, эрүүл мэндэд нь хуйханд дагз хэсгийн зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв тул, нэмж ярих зүйл байхгүй. Хохирогчид баримтаар гаргаж өгсөн зардлыг төлнө...” гэв.

 

Хохирогч Г.Энх-Эрдэний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 01 дүгээр сарын 03-ны орой 19 цагийн орчим найз Дүүрэнжаргалын хамт карокед орж хүний 2 шил пиво уусан. Ингээд Дүүрэнжаргалын найз ******* ирсэн байна гэхээр нь бид нар бааранд  орж архи, пиво уусан. Тэгээд бид 3 бүжгийн талбай дээр бүжиглэж байгаад  буцаад ширээндээ суухад ******* гэнэт араас ирээд намайг цохиж өшиглөж унагаагаад архины шилээр толгойн хэсэгт цохиж хагалаад юу ч дуугарахгүй гараад явсан. Би эмнэлэгт очоод толгойдоо 6 оёдол тавиулсан. ...Чухам юунаас болж намайг зодсоныг сайн мэдэхгүй байна. ******* бид 2 хоорондоо хэрэлдэж муудсан зүйл байхгүй. Зүгээр байж байгаад зодуулсандаа гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 08-09/

 

            Гэрч Н.Наран-Эрдэний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 01 дүгээр сарын 03-ны орой 21 цагийн орчим бааранд найз *******, түүний найз охин Бадамгэрэл, Дүүрэнжаргал, Энх-Эрдэнэ, Норовоо нарын хамт орж үйлчлүүлсэн. Бид нар нэг шил архи, хэдэн пиво аваад жоохон ууж байгаад бүжгийн талбай дээр бүжиглэж байтал *******, Энх-Эрдэнэ нар суулаа гээд ширээ рүүгээ явсан. Тэгээд удаагүй байтал ******* нь Энх-Эрдэнийг цохиж унагаад, пивоны шилээр толгойд нь цохиж хагалсан. Би тэр 2-ыг очиж салгасан. ...Би жолоо барьж байсан учир огт архи уугаагүй байсан. Манай найзууд бүгд тамхи татах гээд гарсан байсан учир надаас өөр хүн хараагүй...”  гэх мэдүүлэг /хх-ийн 16-17/

           

            Шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн:  “...2021 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр би оюутан ангийн найзуудтайгаа уулзах гээд ******* аймгаас Дорнод аймагт ирсэн. ...бааран орж үйлчлүүлсэн бөгөөд энэ үед найз Дүүрэнжаргал түүний найз Энх-Эрдэнэ нар ирсэн. Бааранд ороод нэг шил архи хэдэн пиво авч уугаад бүжиглэж байгаад Энх-Эрдэнэ бид 2 сайн танилцаагүй байсан учраас  танилцъя гээд ширээндээ хамт суусан. Гэтэл Энх-Эрдэнэ бүжгийн талбай дээр бүжиглэж байсан манай найз охин Бадамгэрэл рүү заагаад би энэ охиныг буудалд авч ороод унтана гэж хэлсэн. Тэгэхээр нь би юу гээд байгаа юм бэ, энэ чинь миний найз охин, бид 2 гэрлэх гэж байгаа гэж хэлэхэд Энх-Эрдэнэ би авч явнаа гээд байхаар нь уур хүрээд цохиж унагаад пивоны шилээр толгой хэсэгт нь нэг удаа цохих үед Наран-Эрдэнэ ирээд салгасан. Тэгээд би найз охиноо аваад явсан. ...Манай найзууд бүжгийн талбай дээр, зарим нь гадаа тамхи татах гээд гарсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33/

 

            Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 64 тоот дүгнэлтэд:

            1. Г.Энх-Эрдэний биед хуйханд дагз хэсгийн зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо.

            2. Дээрхи гэмтэл нь хурц иртэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл.

            3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. ...гэжээ. /хх-ийн 19-20/

            - Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 04/

            - Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 39/ хохирогчийн шүүхэд ирүүлсэн 2 хуудас задгай баримт  болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

 

            Шүүгдэгч ******* нь шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно гэсэн хүсэлт гаргасан байх тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

 

            Шүүгдэгч ******* овогт ******* ******* нь 2022 оны 01 дүгээр сарын 03-ны шөнө 22 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Baet бааранд иргэн Г.Энх-Эрдэнэтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар толгой хэсэгт нь пивоны шилээр цохиж, эрүүл мэндэд нь хуйханд дагз хэсгийн зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хохирогч Г.Энх-Эрдэнэ, гэрч А.Наран-Эрдэнэ нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 64 тоот “Г.Энх-Эрдэний биед хуйханд дагз хэсгийн зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь хурц иртэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

 

            Шүүгдэгчид холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын  зөвлөх Э.Хосбаяраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч  *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

            Шүүхээс шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

            Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.  

 

            Шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Г.Энх-Эрдэний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь шүүх хуралдаан эхлэхийн өмнө эмнэлгийн магадлагаа болон цалингийн тооцоололыг ирүүлсэн байх бөгөөд шүүгдэгчээс хэдэн төгрөг нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй байна. Анхан шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ талуудын мэтгэлцээн тайлбарыг сонсож, үйл баримтыг үнэн зөв гэдгийг тогтоон дүгнэсний эцэст шийдвэрлэх боломжтой байдаг. Гэвч энэ шүүх хуралдаанаар уг баримтаар хохирогчид учирсан хохирлыг тооцож гаргуулах боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар хохирогч нь гэмт буруутай этгээдээс хохирлоо нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

 

            Шүүгдэгч *******ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг нь харгалзан шүүхээс ******* овогт ******* *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзлээ.  

 

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шүүх хуралдаанаар бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагааны хуулбарыг тогтоол хүчин төгөлдөр болмогц ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг тогтоолд дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.3 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овогт ******* *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч  ******* *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар  шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Хохирогч Г.Энх-Эрдэнэ нь эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар гэм буруутай этгээд *******аас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй,  бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг тогтоол хүчин төгөлдөр болмогц ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

 

    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                    Г.НАМУУНТУЯА