Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 09 өдөр

Дугаар     2022/ШЦТ/214  

 

  

 

 

 

 

 

 

    2022        03         09                                 2022/ШЦТ/214                                                                                           

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд,  

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Зэнээмэдрээ,  улсын яллагч Д.Ундармаа, шүүгдэгч Д.Б /өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн  Д.Бд холбогдох эрүүгийн “2211 00000 0213” дугаартай, 186/2022/0166/Э индекстэй хэргийг 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

           Монгол Улсын иргэн, 1996 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Ховд аймагт төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Ажмамөнх” ХХКомпанип жолооч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, яргайтын 38-586 тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Д.Б,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Б нь 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, яргайтын 38-586 тоот Д.Балжиннямын гэрээс 55 инчийн Самсунг загварын зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:

1.1. Шүүгдэгч Д.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...“мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэг өгсөн тул мэдүүлэг өгөхгүй... ” гэв.

Хоёр: Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

2.1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Д.Балжиннямын:...Би Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо яргайтын 38-586 тоотод ганцаараа амьдардаг. 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өглөөний 08:00 цагийн орчимд гэрээсээ гараад ажилдаа яваад орой 22:28 цагийн орчимд ажлаа тараад гэртээ ирэхэд манай гэрийн цонх онгорхой байсан, цонхны доод талд байсан жижиг сандал байрнаасаа хөдөлсөн, 1 ширхэг гутлын мөр гарсан байсан. Тэгээд гэрлүүгээ ороход гэрэл асаалттай манай гэрийн 55 инчийн Самсунг брэндийн зурагт алга болсон. Манай гэрт надаас өөр хүн байдаггүй, харин манай төрсөн дүү болох Баярхүү нь 2021 оны 10 дугаар сард Дорноговь аймгаас ирээд хань болж байгаа. Гэрийн түлхүүр манай дүү Баярхүү, Батцэцэг нарт нэг ширхэг байгаа  гэх мэдүүлэг. /хх-ийн 16-17 дугаар тал/,

2.2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Г.Энхбатын:...үл таних цагаан өнгийн куртик өмссөн залуу зурагт барьцаанд тавих гэсэн юм хэдээр авах уу гэж асуусан. Би тэгэхээр нь 700.000 төгрөгөөр авна гэж хэлсэн. Тэгээд тэр залуу зурагтыг барьцаанд 700.000 төгрөгөөр Баярхүү гэсэн нэрээр тавьсан. Тэр залуу 600.000 төгрөгийг Хаан банкны 5735222728 дугаарын дансруу авч 100.000 төгрөгийг бэлнээр авсан гэх мэдүүлэг. /хх-ийн 28-29 дүгээр тал/,

2.3. Дамно ХХК-ийн зах зээлийн үнэлгээгээр 1.759.920 /нэг сая долоон зуун тавин есөн мянга есөн зуун хорь/ төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан. /хх-ийн 48-49 дүгээр тал/,

   Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:

 

3.1. Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 61 дүгээр тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 64 дүгээр тал/, Сум дундын 26 дугаар шүүхийн 2014 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 05 дугаар шийтгэх тогтоол /хх-ийн 91 дүгээр тал/, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2014 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 236 дугаар тогтоол /хх-ийн 92-93 дугаар тал/, 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 59 дүгээр прокурорын тогтоол /хх-ийн 94 дүгээр тал/,  шүүх хуралд өмгөөлөгч авахгүй өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох тухай хүсэлт зэргийг шинжлэн судлалаа.

Гэм буруугийн талаар:

Мөрдөгч  хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос  хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой  зөрчил  тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлууд  бүрэн хангагдсан байна гэж  шүүх үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны  журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн  хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн  хүрээнд  явуулсан болно.

 

Шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг  үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараахи үйл баримтыг тогтоов.

 

Шүүгдэгч Д.Б нь 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, яргайтын 38-586 тоот Д.Балжиннямын гэрээс 55 инчийн Самсунг загварын зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:

            - хохирогч Д.Балжиннямын:...би Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо яргайтын 38-586 тоотод ганцаараа амьдардаг. 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өглөөний 08:00 цагийн орчимд гэрээсээ гараад ажилдаа яваад орой 22:28 цагийн орчимд ажлаа тараад гэртээ ирэхэд манай гэрийн цонх онгорхой байсан, цонхны доод талд байсан жижиг сандал байрнаасаа хөдөлсөн, 1 ширхэг гутлын мөр гарсан байсан. Тэгээд гэрлүүгээ ороход гэрэл асаалттай манай гэрийн 55 инчийн Самсунг брэндийн зурагт алга болсон. Манай гэрт надаас өөр хүн байдаггүй, харин манай төрсөн дүү болох Баярхүү нь 2021 оны 10 дугаар сард Дорноговь аймгаас ирээд надад хань болж байгаа. Гэрийн түлхүүр манай дүү Баярхүү, Батцэцэг нарт  нэг ширхэг байгаа  гэх мэдүүлэг. /хх-ийн 16-17 дугаар тал/,

-  гэрч Г.Энхбатын:...үл таних цагаан өнгийн куртик өмссөн залуу зурагт барьцаанд тавих гэсэн юм хэдээр авах уу гэж асуусан. Би тэгэхээр нь 700.000 төгрөгөөр авна гэж хэлсэн. Тэгээд тэр залуу зурагтыг барьцаанд 700.000 төгрөгөөр Баярхүү гэсэн нэрээр тавьсан. Тэр залуу 600.000 төгрөгийг Хаан банкны 5735222728 дугаарын дансруу авч 100.000 төгрөгийг бэлнээр авсан гэх мэдүүлэг. /хх-ийн 28-29 дүгээр тал/,

           2.3.Дамно ХХК-ийн зах зээлийн үнэлгээгээр 1.759.920 /нэг сая долоон зуун тавин есөн мянга есөн зуун хорь/ төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан. /хх-ийн 48-49 дүгээр тал/ зэрэг хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, хохирогч эд зүйлээ хулгайд алдаж хохирсныг, шүүгдэгч хохирсон иргэний хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч явсныг шүүгдэгч, хохирогч, гэрч хэн аль нь зөрүүгүй мэдүүлсэн  мэдүүлэг зэрэг үйл баримтуудыг агуулж байх, шүүгч энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой  нотлох баримтуудыг өөрийн дотоод итгэлээр үнэлж  үнэн зөв гэж үзсэн болно.

Ийнхүү шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар иргэний өмчлөлд байгаа эд хөрөнгийг  хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар, хууль бусаар авч, цааш нь бусдад зарж  борлуулж өөртөө ашиг олж шунахайн сэдэлтээр өөрийн эзэмшил болгож бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулж буй Д.Бгийн гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан “ бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

 

Шүүгдэгч хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Д.Бг  бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн  хуулийн хууль ёсны, шударга  ёсны, гэм буруугийн зарчмуудыг  баримтлан эрүүгийн  хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хохирогч Д.Балжинням  нь хулгайд алдсан эд зүйлээ биетээр буцааж авсан, шүүгдэгч Д.Бтэй эвлэрсэн, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж мөрдөн шалгах ажиллагааны явцад  бичгээр хүсэлт гаргаж өгсөн байх тул шүүгдэгчийг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэм хорыг  арилгасан байна гэж  шүүх үзлээ.

 

Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар зан үйлээ засах  сургалтанд хамрагдахыг үүрэг хүлээлгэж, эрх хязгаарлах албадлагын  арга хэмжээ авах  улсын яллагчийн гаргасан санал, дүгнэлт болон уг ялыг хүлээн зөвшөөрч,  гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгож шүүгдэгчийн гарын үсэг  зурсан  прокурорын дүгнэлт зэргийг тус тус харгалзан үзэж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Баярхүү нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг тус тус тайлбарлав.

Шүүгдэгч Д.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, урьд авсан хувийн батлагаа авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлэхийг  дурдаж шийдвэрлэлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                          ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Д.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Д.Бг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх  хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулсугай.

4. Шүүгдэгч Д.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар зан үйлээ  засах сургалтанд хамрагдахыг үүрэг болгосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй  бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож  ял оногдуулахыг тайлбарласугай.

6. Шүүгдэгч Д.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй  болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.   

 

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           С.БАТЖАРГАЛ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2022.03.11 өдрийн  10 цаг  45 минут