Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 2021/ШЦТ/65

 

 

 

 

 

 

 

 

2022      02         16                                         20/ШЦТ/65                       

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дашням

Улсын яллагч Х.Насанжаргал

Шүүгдэгч ******* өмгөөлөгч М.Энхтуяа

Шүүгдэгч ******* өмгөөлөгч Ө.Батболд

Шүүгдэгч ******* өмгөөлөгч В.Давааням

Иргэний нэхэмжлэгч *******

Шүүгдэгч *******, *******, ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Х.Насанжаргалаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хатгин овогт Сумъяагийн Оюунчимэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* , овогт нарт холбогдох эрүүгийн 20005330408 дугаартай хэргийг 20 оны 12 дугаар сарын 28ы өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 162 оны 01 сарын 03-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 60 настай, эмэгтэй, дээд боловсролтой, Монгол хэл, уран зохиолын ш мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 2, хүүгийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын тоотод оршин суух, Алтангадас одон, Ардын боловсролын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнагдаж байсан, ял шийтгэлгүй, Хатгин овогт Сумъяагийн Оюунчимэг /РД: ЖЭ6201030/

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 186 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Дорнод аймгийн суманд төрсөн, 35 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, Дорнод аймгийн сумын Ерөнхий боловсролын сургуулийн нягтлан бодогч ажилтай, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн сумын 3 дугаар тоотод оршин суух, гавъяа шагнал, ял шийтгэлгүй, ******* овогт ******* .

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 175 оны 04 сарын 12-ны өдөр Дорнод аймгийн суманд төрсөн, 46 настай, эмэгтэй, дээд боловсролтой, Сургуулийн өмнөх боловсролын ш мэргэжилтэй, Дорнод аймгийн сумын цэцэрлэгийн эрхлэгч ажилтай, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн сумын 3 дугаар тоотод оршин суух, Хөдөлмөрийн хүндэт медалаар шагнагдаж байсан, ял шийтгэлгүй, овогт .

 

Холбогдсон хэргийн талаар: 

Шүүгдэгч ******* нь нийтийн албан тушаалтнаар буюу Дорнод аймгийн сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлаар ажиллаж байхдаа тус сургуулийн нягтлан бодогч ажилтай *******тэй бүлэглэн Боловсрол, соёл, урлагийн газраас хэрэгжүүлсэн “Боловсролын чанарын шинэчлэл” төслийн 30.723.500 төгрөгийн санхүүжилтийг гарган авахын тулд Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.4-д заасан “хуульд өөрөөр заагаагүй бол бараа нийлүүлэх, ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэх этгээдийг чөлөөт өрсөлдөөн, нээлттэй сонгон шалгаруулалтын аргаар сонгох”, 16 дугаар зүйлийн 16.5.5-д заасан “батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах”, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 “Энэ хуулийн 8.1.1-д  заасан босго үнээс дээш төсөвт өртөгтэй бараа, ажил, үйлчилгээг худалдан авахад энэ хуульд өөрөөр заагаагүй бол нээлттэй тендер шалгаруулалтын журмыг хэрэглэнэ”, Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-д заасан “Төсвийн болон хандив тусламжийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах, албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх”-ийг хориглоно гэсэн заалтуудыг тус тус зөрчиж 201 оны 12 дугаар сарын 05-ны өдөр “Талын төгс төгөлдөр” ХХК-ний гэрчилгээ, тамга, тэмдгийг ашиглан тухайн хуулийн этгээдтэй “Ерөнхий боловсролын сургуульд тоног төхөөрөмж нийлүүлэх, хамтран ажиллах гэрээ”-г байгуулсан мэтээр зохиомол байдлыг бий болгон, эдийн баялгийг захиран зарцуулах эрхийг тодорхойлсон баримт бичиг болох “Талын төгс төгөлдөр” ХХК-ний 201 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 03 дугаартай “Гэрээ байгуулах хүсэлт гаргах тухай” албан бичиг, “Талын төгс төгөлдөр” ХХК-ний 201 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 1005 дугаартай “Нэхэмжлэх” зэрэг баримтуудыг хуурамч болохыг мэдсээр байж уг баримтыг ашиглаж, тус компаний нэр дээрх ХААН банкны тоот харилцах данс руу 201 оны 12 дугаар сарын -ний өдөр 26.100.100 төгрөгийг шилжүүлэн өөрт хуулиар олгогдсон албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон.

Мөн ******* нь нийтийн албан тушаалтнаар буюу Дорнод аймгийн сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлаар ажиллаж байхдаа сумын цэцэрлэгийн эрхлэгч *******тай бүлэглэн Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 31 зүйлийн 1-д заасан “Төрийн өмчит хуулийн этгээд эзэмшилдээ байгаа илүүдэл үндсэн хөрөнгө, түүнчлэн ашиглах  хугацаа нь дууссан буюу засаж, сэлбэж ашиглах нь эдийн засгийн хувьд үр ашиггүй нь нотлогдсон эд хөрөнгийг худалдаж, шилжүүлж, акт тогтоон устгаж болно” гэсэн хуулиар олгогдсон албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулж 20 онд сумын  Ерөнхий боловсролын сургуульд 1.752.220 төгрөгийн үнэлгээтэйгээр нийлүүлэгдэж ашиглаж, үндсэн хөрөнгийн бүртгэлд байсан 4 ширэмтэй цахилгаан зуухыг 2018 оны 08 дугаар сард сумын цэцэрлэгт 1.500.000 төгрөгөөр худалдан борлуулж 201 оны 01 сарын 16-ны өдрийн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралдаанаар тус цэцэрлэгт зарсан цахилгаан зуухыг актлуулж Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 2 зүйлийн 1-д зааснаар “Төрийн өмчийн үл хөдлөхөөс бусад эд хөрөнгийг тухайн хуулийн этгээдийн шийдвэрээр гагцхүү дуудлага худалдаагаар худалдаж болно” гэх заалт, 31 зүйлийн 2-т “энэ зүйлийн 1-д заасан эд хөрөнгийг худалдах, шилжүүлэхэд энэ хуулийн 2, 30 дугаар зүйлд заасан эрх бүхий байгууллагын зөвшөөрөл авна” гэх заалт, Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-д заасан “Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах, “албаны эрх мэдэл болон албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчиж төрийн албаны эрх ашгийн эсрэг, цэцэрлэгийн эрхлэгчтэй урьдчилан тохиролцож тус цэцэрлэгт 3.600.000 төгрөгөөр нийлүүлэгдэх ёстой зуухны оронд хуучин ашиглагдаж байсан зуухыг 1.500.000 төгрөгөөр цэцэрлэгт нийлүүлж “” ХХК-д буюу бусдад давуу байдал бий болгосон,

Дорнод аймгийн сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал буюу төсвийн шууд захирагчаар ажиллаж байхдаа 20 онд сумын ерөнхий боловсролын сургуульд 1.752.220 төгрөгийн үнэлгээтэйгээр нийлүүлэгдэж ашиглаж, үндсэн хөрөнгийн бүртгэлд байсан 4 ширэмтэй цахилгаан зуухыг 2018 оны 08 дугаар сард тус сумын цэцэрлэгт 1.500.000 төгрөгөөр худалдан борлуулж, цахилгаан зуухын үнэ болох 1.500.000 төгрөгийг бэлнээр авч сургуулийн гаднах гэрэлтүүлгийг хийлгэсэн ажлын хөлс болон нэр бүхий иргэдээс эд зүйл худалдан авсны хариу төлбөрт зарцуулж төрийн өмч, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан,

Шүүгдэгч ******* нь нийтийн албан тушаалтан буюу Дорнод аймгийн сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал *******тэй бүлэглэн Боловсрол, соёл, урлагийн газраас хэрэгжүүлсэн “Боловсролын чанарын шинэчлэл, төслийн 30.723.500 төгрөгийн санхүүжилтийг гарган авахын тулд Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2 дахь хэсгийн 20.2.5-д заасан “дансны өглөг, авлага ба төлбөрийн тооцоог хянах, ажил, гүйлгээг гарахаас нь өмнө хянан, баталгаажуулах” талаар албан үүрэг, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсгийн 20.1.2-т заасан “нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандарт болон хууль тогтоомжид харшилсан шийдвэрийг биелүүлэхээс татгалзах”, 20.1.3-т заасан “аж ахуйн нэгж, байгууллагын хөрөнгийн орлого, зарлагын баримт болон санхүүгийн тайланд хоёрдугаар гарын үсэг зурах”, 20.1.4-т заасан “хүчин төгөлдөр бус анхан шатны баримтаар, эсхүл анхан шатны баримтаар баталгаажаагүй ажил, гүйлгээг бүртгэхгүй байх” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж 201 оны 12 дугаар сарын 05-ны өдөр “Талын төгс төгөлдөр” ХХК-ний гэрчилгээ, тамга тэмдгийг ашиглан тухайн хуулийн этгээдтэй “Ерөнхий боловсролын сургуульд тоног төхөөрөмж нийлүүлэх, хамтран ажиллах гэрээ”-г байгуулсан мэтээр зохиомол байдлыг бий болгон, эдийн баялагийг захиран зарцуулах эрхийг тодорхойлсон баримт бичиг болох “Талын төгс төгөлдөр” ХХК-ийн 201 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 03 дугаартай Гэрээ байгуулах хүсэлт гаргах тухай албан бичиг, “Талын төгс төгөлдөр” ХХК-ний 201 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 1005 дугаартай нэхэмжлэх зэрэг баримтуудыг хуурамчаар үйлдэн, уг баримтыг хуурамч болохыг мэдсээр байж ашиглаж, тус компанийн нэр дээрх ХААН банкны тоот харилцах данс руу 201 оны 12 дугаар сарын -ний өдөр 26.100.100 төгрөгийг шилжүүлэн, шилжүүлсэн мөнгөнөөс 1.580.000 төгрөгийг бусдын дансаар дамжуулан өөрийн хувийн харилцах данс руу шилжүүлэн авах байдлаар, бусад мөнгийг АТМ машин ашиглан бэлнээр гарган авч захиран зарцуулж өөрт хуулиар олгогдсон албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон.

Шүүгдэгч ******* нь Дорнод аймгийн сумын цэцэрлэгийн эрхлэгчээр буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа Ерөнхий боловсролын сургуулийн захирал *******тэй бүлэглэн Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.2-т заасан “батлагдсан төсөв, хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар төсвийн ерөнхийлөн захирагчтай байгуулсан гэрээний хүрээнд төсвийн хөрөнгийг удирдах, зарцуулахад нь хяналт тавих” гэсэн хуулиар олгогдсон албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1-д “Төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж зарцуулах” 16 дугаар зүйлийн 16.5.2-д “батлагдсан төсөв хөтөлбөрийг удирдах, зарцуулалтад хяналт тавих”, 16.5.5-д заасан “батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах”, Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-д заасан “Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах, “албаны эрх мэдэл болон албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэхийг хориглоно”, 7.1.7-д заасан “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчиж албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж буюу албаны эрх ашгийн эсрэг, “Цэцэрлэгийн гал тогооны тоног төхөөрөмж” худалдан авах ажлыг гүйцэтгэгч талтай тохиролцон худалдан авах гэрээний нөхцлийг өөрчилж тус сумын Засаг даргын тамгын газраас 2018 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн “” ХХК-тай байгуулсан гэрээний дагуу саналд дурдагдсан 3.600.000 төгрөгөөр 4 ширэмтэй шинэ зуух нийлүүлэх байтал 20 онд тус сумын ерөнхий боловсролын сургуульд 1.752.220 төгрөгийн үнэлгээтэйгээр нийлүүлэгдэж ашиглаж байсан хуучин актлагдсан зуухыг 1.500.000 төгрөгөөр байгууллагадаа нийлүүлж “” ХХК-д буюу бусдад давуу байдал бий болгосон гэх гэмт хэргүүдэд тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Дэлхийн банкнаас санхүүжилттэй төсөл хөтөлбөрт манай сургууль “тоглонгоо хөгжье”, “ш ажлын байрандаа хөгжихүй” гэсэн хоёр төсөл бичиж оролцсон. Энэ төсөл нь 30.000.000 төгрөгийн өндөр өртөгтэй байсан. Ер нь боловсролын салбарт цалингаас өөр нэмэлт төнөг төхөөрөмж авах, орчиноо тохижуулах санхүүжилт байдаггүй. Энэ хөтөлбөрийн санхүүжилт оны сүүлд орж ирсэн. Тендер зарлах ямар ч боломжгүй байсан. Бусад сургуулиуд худалдан авалтаа шууд хийж байгаа юм байна гээд мөнгөө буцааж татуулахгүйн тулд шууд худалдан авалт хийсэн. Энэ  дээр маргах зүйлгүй, бидний буруу. Хууль мэдэхгүй байдлаасаа болсон. Худалдан авах ажиллагааны болон бусад хуулиудыг зөрчсөн гэдгээ байцаалт өгөх үедээ ойлгож ухаарсан. ...*******тай бүлэглэн шарах шүүгээг худалдан бусдад давуу байдал үүсгэсэн гэж намайг яллаж байна. Буруу зүйл хийсэн гэдгээ мэдэж байгаа ч бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн гэдгийг ойлгохгүй байна. Учир нь би өөрөө *******д холбогдуулан гомдол гаргасан. *******  надаас өөрөө сумын соёлын төвийн урд шуурхай хурал тараад шаа танайх их тоног төхөөрөмжтэй, шарах шүүгээ, пелитка байна уу гэж асуусан. Намайг анх очиход аж ахуйн хашаанд хоёр шарах шүүгээ байсан. Энэ ямар учиртай шарах шүүгээ вэ гэж асуухад нэг нь ажиллахгүй, нэг нь ширэм нь муу халдаг гэж нярав, нягтлан бодогч, тогооч нар хэлж байсан. Харахад өнгө үзэмж сайтай байсан. Тэгээд би *******д манай хашаанд хоёр шарах шүүгээ байгаа очоод үз, өнгө үзэмжийн хувьд нэг нь гайгүй нэг нь муу гэж хэлсэн. Хэд хоногийн дараа ******* надад би авъя, хэдэн төгрөг вэ гэж асуусан. Би 1.500.000 төгрөгөөр аваарай гэж хэлсэн. Мөнгийг нь 2 хувааж аваад сургуулийн нэр дээрх өр дарсан. Энэ хэрэгт байцаалт өгөхдөө л би хэрэгт авагдсан материалаас компанид зарсан гэдгийг мэдсэн. 1.500.000 төгрөгийг авч сургуульд зарцуулсан хариуцлагыг би хүлээн зөвшөөрнө. Гэхдээ цааш нь 3.600.000 төгрөг болгож зарсан гэдгийг үнэхээр мэдээгүй. Хэрэв би *******тай үгсэн хуйвалдсан бол цагдаагийн газар өргөдөл өгөхгүй, өнөөдөр хоёр зүйл анги сонсох хэрэгт өөрийгөө хийхгүй байсан. Би *******тай үгсэн  хуйвалдаагүй, цэцэрлэгтээ авч байна ч гэж мэдээгүй, компанийг ч мэдэхгүй, энэ компаниас нэг ч төгрөг аваагүй гэдгийг хэлмээр байна. 1.500.000 төгрөгтөө тохирсон хариуцлага хүлээхэд бэлэн байна. Төсвийн хууль дүрмийг зөрчсөн ч гэсэн би хэнийг ч хохироогоогүй...” гэв.

 

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Миний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж хэлэх зүйл байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.

 

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Би Гурванзагал сумын цэцэрлэгт эрхлэгчээр 2004 оноос хойш, ******* захирал 2014 оноос сургуулийн захирлаар ажиллаж байгаа.  Бид хоёрын хувьд  бие биедээ дэм болж ажиллаж байсан. 2017 онд орон нутгийн хөгжлийн сангаас манай цэцэрлэгт гал тогооны тоног төхөөрөмж авах зориулалтаар 7.000.000 төгрөг тусгагдсан байдаг. 2018 оны эхээр шиг санаж байна, уг тоног төхөөрөмжийг 7.000.000 төгрөгөөр нийлүүлэх компани олдохгүй байсныг сумын Засаг даргын тамгын газрын дарга санал болгож “” компанитай гэрээ хийсэн гэдгийг тамгын газрын дарга надад хэлж байсан. Үүний дараа ******* захирал надад манайд яамнаас ирсэн зуух байгаа. Танайд төсөл хэрэгжих гэж байгаа юм байна, чи тэр компаний захиралтай яриад манай зуухыг зарж өгөөч гэсэн санал тавьсан. Эхний удаа хэлэхэд нь би мартсан байсан. Яамнаас ирсэн гайгүй зуух байгаа гэж хэлж байсан. Ингээд би “” компаний захирал Гантулгын утсыг олж залгаад ярьсан. 1.500.000 төгрөгийн үнэтэй зуух сургуулийн захиралд байна. Танайх энэ зуухыг авах боломжтой юу гэж асуухад Гантулга надад танайх өөрөө хүлээж авах байгууллага, болно гэвэл надад бол хамаагүй гэж хэлсэн. 2018 оны 08 сарын сүүлээр ******* захирал бид хоёр аймагт сургалтад сууж байсан. Тэгэхэд ******* захирал над руу утсаар яриад чи нөгөө компани руугаа яриад мөнгийг нь аваад өгөөч, надад мөнгөний хэрэг их байна гэж хэлсэн. Тэгээд би Гантулгад мөнгийг нь өгөх боломжтой байна уу бид хоёр сургалтад сууж байна гэж хэлсэн. Гантулга надад 1.500.000 төгрөг өгсөн. Би мөнгийг нь тэр чигээр нь ******* захиралд өгсөн. Тухайн үед би ******* захиралд тус болъё л гэж бодож Гантулгад хэлж өгсөн.  Миний хувьд компаниас ямар нэг шан харамж аваагүй. Ер нь анх ******* захирал надад эхэлж илүү зуух байна гэж хэлээгүй бол би тэр компанитай холбогдох шаардлага байгаагүй. Миний дүү сүүлд сумын Засаг даргаар ажиллах болсон. Засаг дарга Батдэлгэр ******* захирлыг ажлаас халах болсноос хойш ******* над руу удаа дараа ярих болсон. Одоо бичсэн чат нь ч надад байдаг. Намайг ажлаас халах асуудлыг чи дүүтэйгээ уулзаад зохицуул, тэгэхгүй бол би зуухны асуудлыг чинь цагдаад өгнө гэсэн. Анхнаасаа би *******тэй бүлэглэж ямар  нэг шан харамж олох гэж зуучилсан бол дүүдээ *******ийг битгий халаарай гэх мэт зүйл ярих байсан. Би өөрийгөө буруутай гэж үзэхгүй байсан. Шан харамж аваагүй учраас дүүтэйгээ энэ талаар яриагүй. Намайг ******* захирал болон компанитай ийм харилцаанд орсон гэдгийг Засаг дарга мэдээгүй. Би сүүлд бодохдоо ******* захирлыг  сумын Засаг даргатай таарамжгүй болох үед намайг гарцаагүй байдалд оруулах гэж энэ саналыг тавьсан байх гэж ойлгож байна.  Яамнаас ирсэн шинэ зуух гэж байсан үүднээс ялгаагүй гэдэг байдлаар би хандсан. ******* захирлын ярьсан зүйлийн зарим нь ор үндэсгүй зүйл байна... гэв.

 

Иргэний нэхэмжлэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...*******, ******* нарт холбогдох хэрэгт иргэний нэхэмжлэгчээр оролцож байна. Төрийн байгууллагыг хохиролгүй болгож 1.500.000 төгрөгийг гэм буруутай этгээдээс нэхэмжлэхээр ирсэн. ...Одоо уг зуух нь цэцэрлэгийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй байгаа учир нэхэмжлэлээсээ татгалзаж байна...” гэв.

 

Шүүгдэгч ******* яллагдагчаар өгсөн: “...Манай сургуулиас явуулсан хоёр төсөл шалгарсан. Тухайн үед төслийн санхүүжилт сургуулийн нэмэлтийн дансанд орж ирсэн. Сургуулийн захиралд төслийн мөнгө орж ирсэн талаар танилцуулсан. Захирал Оюунчимэг тендер шалгаруулалт зарлахаар хамаг ашиг нь компанид үлдэж чанар муутай бүтээгдэхүүн нийлүүлнэ гээд өөрсдөө компани олох санал гаргасан. ...Хугацааны хувьд оны сүүлээр санхүүжилт орж ирсэн. Худалдах авах журмаар ажиллах гэхээр хугацаа байгаагүй. 12 дугаар сарын 15-н гээд данс хаах албан мэдэгдэл ирдэг. Орж ирсэн санхүүжилтээ буцааж татуулахгүйн тул худалдан авах ажиллагааг хурдан хийх хэрэгтэй байсан. ... Би тайланг нь гаргадаг “Талын төгс төгөлдөр” ХХК-тай холбогдсон. Наранцэцэг эгчид төсөл хэрэгжүүлэх гэсэн юм, танай компаниар санхүүжилт дамжуулах хэрэгтэй байна гэж хэлсэн. Наранцэцэг эгч татвар мөнгөө төлөөд явбал надад татгалзах зүйл байхгүй гэсэн. “Талын төгс төгөлдөр” ХХК нь тамга тэмдэггүй байсан. ...Би тус компаний нэр дээр данс нээлгэж, тамга  хийлгэсэн. ... “Талын төгс төгөлдөр” ХХК-ийн дансаар ...26.000.000, 3.432.360, 200.000 төгрөгөөр санхүүжилтийг хувааж шилжүүлсэн. Нийт 30.732.000 төгрөгийн санхүүжилт орж ирсэн. 2.732.000 төгрөгийг “Талын төгс төгөлдөр” ХХК руу шилжүүлсэн. Үлдсэн 1.000.000 төгрөгийг Ник ХХК руу шилжүүлсэн. 24.800.000 төгрөгөөр бараа материал, төхөөрөмж худалдан авч, 1.080.000 төгрөгийг өрөнд өгч, 3.26.000 төгрөгийг сургалтын зардалд ш Алтансувдын данс руу шилжүүлж, 500.000 төгрөгийг компаний татварт зарцуулсан. Би өөрийн хэрэглэсэн мөнгийг төрийн сангийн дансанд хийсэн. Сургалт зохион байгуулахад ирэх хүмүүсийн зардалд төсөвлөж Ник ХХК-нд шилжүүлсэн. 2020 оны 01 сард халдварт өвчин гараад сургалтын үйл ажиллагаа зохион байгуулах боломжгүй болсон. Тэгэхээр нь НИК-ээс бэлнээр 1.000.000 төгрөг гаргуулж, сургууль болон дотуур байрны өрөөний гэрлүүдийг шинэчилж засварласан. ... Захирал бид хоёр БНХАУ-ын Эрээн хот явж төслийн материалуудыг худалдан авсан ...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 54-56/

 

 Шүүгдэгч ******* яллагдагчаар өгсөн: “... Төслийн хүрээнд авсан бараа материалыг бид хоёр Эрээн хот явж авчирсан. Нийт бараа материалыг хорь гаран сая төгрөгөөр худалдаж авсан. Яг тодорхой санахгүй байна. Эрээн хот явахдаа Наранцэцэг гэх хүний банкны картыг авч явсан. Тухайн картаар данснаас мөнгийг гаргуулж авсан. Хөтөлбөрийн хүрээнд авах ёстой бараа, материалыг авсан. Харин тоглонгоо хөгжье төсөл дээр тал гэрийг авахаар заасан. Уг гэрийг байршуулах газар байгаагүй. ...Харин уг мөнгөөр хүүхэд хөгжлийн төвийг тохижуулах санал гаргасан. ...Жаргалмаа нь надтай уулзаад танай сургуульд цахилгаан зуух байна уу гэсэн.  Тэгэхээр нь манайд акталсан цахилгаан зуух байгаа засвар хийвэл ажиллах юм шиг байна лээ гэж хэлсэн. ... нь тухайн зуухыг авъя гэсэн. Би тэгэхээр 1.500.000 төгрөгөөр зарна гэсэн. надад эхлээд 700.000 төгрөг бэлнээр өгсөн. Үлдсэн мөнгийг нь дараа нь надад бэлнээр өгсөн. ... Манай сургууль сумын ойгоор гадна талдаа гэрэлтүүлэг хийлгэсэн. Ингээдгаас авсан  мөнгөний ихэнх хэсгийг нь гэрэлтүүлэг хийлгэсэн компанид өгсөн. Үлдсэн хэдэн төгрөгийг дэлгүүрийн өрөнд өгсөн. Энэ талаар сургуулийн нярав мэдэж байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн З-р хавтас 42-45, 4-р хавтас 3-5/,

 

Шүүгдэгч ******* яллагдагчаар өгсөн: “...2018 оны 08 дугаар сард сургуулийн захирал ******* надтай холбогдоод танай цэцэрлэгт гал тогооны тоног төхөөрөмж нийлүүлэгдэж байгаа манай сургуульд гал тогооны төхөөрөмж байна, яамнаас ирсэн ашиглаагүй илүү байгаа юм гэж хэлсэн. Үүнийг гал тогооны тоног төхөөрөмж нийлүүлэх компаний хүндээ хэлээч гэж хэлсэн. Би тэгэхээр нь компаний хүнд хэлж үзье гэсэн. Ингээд хэсэг хугацааны дараа 2018 оны 08 дугаар сарын сүүлээр шиг санаж байна, Чойбалсан хотод сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нарын сургалт болсон юм. Оюунчимэг захирал бид хоёр тэр сургалтад хамрагдсан. Энэ үед Оюунчимэг захирал яг одоо мөнгө хэрэгтэй байна чи нөгөө компаниас цахилгаан зуухны мөнгөө авъя гэж хэлдээ гэж хэлсэн. Гантулга тухайн мөнгийг бэлнээр хүнээр өгүүлсэн. Би мөнгийг нь хүлээж аваад сургуулийн захирал *******т өгсөн. Манай цэцэрлэгт “” ХХК-иас бараа ирэхэд цахилгаан зуух хамт ирсэн. ******* захирлын  саналыг “” ХХК-д уламжилж өгсөн. Өөрөөр надад оролцоо байхгүй...“ гэх мэдүүлэг, /4-хх-ийн 125-127/

 

Гэрч Д.Дорждагвын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 0 сарын эхээр манай соёлын төвийн эрхлэгч Нямаа нь сумын ЗДТГ-ын хуралд суугаад ирэхдээ сургуулийн захирал *******т аудитаас 54 сая төгрөгийн акт тавьсан байна, байгууллагын бичиг баримтыг хуурамчаар үйлдсэн байна гэх мэдээллийг бид нарт танилцуулсан. ... сургуулийн мэдээлэл зүйн танхимд 201 онд 10 ширхэг компьютерийг худалдан авахдаа өөрийн төрсөн хүү Жавхлангийн РС тоглоомын газраас хүчин чадал муу, тоглоомын зориулалттай, дотроо баахан тоглоомтой компьютерийг худалдан авсан байдаг. Тэр компьютерыг одоогоор ашиглаагүй. Худалдан авалтыг өөрийн хамаарал бүхий “” ХХК-иар дамжуулан хийсэн байсан. Дээрх асуудлуудаас болж аймгийн санхүүгийн хяналт, аудитын албанаас акт тавиулсан байсан. Иймээс дээрх асуудлыг шалгуулахаар гомдол гаргасан...” гэх мэдүүлэг /1-хх-ийн 37-38/

 

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Санхүүгийн хяналт, аудитын албаны 2020 оны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу, аймгийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдөр баталсан 01 тоот удирдамжийн хүрээнд сумын ЕБС-ийн 2018, 201 оны үйл ажиллагаануудад дотоод аудитыг хийсэн. Шалгалтанд хамрагдсан байгууллагын төсвийн захирагч ******* 2020 оны 07 дугаар сарын 15-наас 08 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл ээлжийн амралттай гээд байгаагүй. ...Тус байгууллага нь төслөөр хэрэгжүүлэх 26100, мянган төгрөгийн хөрөнгийг худалдан авахдаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах хуулийн дагуу тендер зохион байгуулаагүй, бараа нийлүүлэх, ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэх этгээдийг сонгон шалгаруулалтгүй шууд худалдан авалтыг хийсэн байна. Дорнод аймгийн Хэрлэн сумын иргэн нэр дээрх “Талын төгс төгөлдөр" ХХК-ний гэрчилгээг ашиглан 201 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 05 тоот дугаартай шууд худалдан авах гэрээг байгуулсан. ... Шалгалтаар тухайн сургуулийн захирал нь өндөр хүчин чадалтай компьютер авах саналыг ш ажилчдад танилцуулж, ... компьютерийг 3.500.000 төгрөгөөр ”" ХХК-иас гэрээ байгуулан авсан байсан. Дээрх компьютерийг сургуулийн урсгал зардал болох а үнэтэй, түргэн элэгдэх зүйлсийн зардлаас авсан байсан. Энэ худалдан авалтыг хууль тогтоомж зөрчсөн гэх үндэслэлгүй, харин эдийн засгийн ангиллалаа зөрүүлж худалдан авсан гэж үзсэн учир зөвлөмж өгсөн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 40-42/

 

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:  2020 оны 04 сараас эхлэн Дорнод аймгийн Санхүүгийн хяналт, аудитын алба манай сумын Эрүүл мэндийн төв, Засаг даргын тамгын газар, ЕБСургуульд төлөвлөгөөт шалгалтыг хийсэн. ... Шалгалтаар сургуульд 54 сая төгрөгийн зөрчил илэрснээс 28 сая төгрөгөнд нь акт тавьсан байсан. Энэ актад дурдсан ноцтой зөрчил гэвэл тус сургуулиас “Тоглонгоо хөгжье” ш ажлын байрандаа хөгжихүй гэсэн төсөл бичиж, аймгийн Боловсролын газарт хүргүүлээд 30 сая төгрөгийн санхүүжилтийг 201 оны сард авсан юм билээ. Энэ төсөл хэрэгжиж байгааг Засаг дарга би мэдээгүй. Энэ талаар надад танилцуулаагүй, төслийг хэрэгжүүлэхдээ худалдан авалтыг хуульд зааснаар тендер шалгаруулалт явуулалгүй, шууд худалдан авалтыг хийсэн. Ингэхдээ хүнсний дэлгүүрийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулсан зөрчил байсан. Мөн төслийн дагуу худалдан авсан тоног төхөөрөмжийг Санхүүгийн хяналт, аудитын албанаас тоолох ажлыг хийх гэсэн боловч цоожтой байна гэх шалтгаанаар тоолуулаагүй байсныг ажлын хэсэг байгуулж тоолуулсан. Тус шалгалтын үр дүн, мөн энэ асуудлыг хуулийн байгууллагад шалгах хугацаанд санхүүгийн баримтуудыг засварлаж болзошгүй зэргийг үндэслээд 2020 оны 0 сарын -ний өдрийн Б/14 дугаартай захирамжаар сургуулийн захирал *******ийг ажлаас нь чөлөөлсөн. Хамгийн гол нь 30 сая төгрөгийн өртөгтэй төслийг хэрэгжүүлэхдээ хуульд заасан тендер шалгаруулалтыг зохион байгуулалгүй, шууд гэрээ байгуулан худалдан авалт хийсэнд нь гайхаад, дээрх асуудлуудыг шалгуулахаар танай байгууллагад хандсан юм. Мөн “” ХХК-тай гэрээ байгуулан мэдээлэл зүйн танхимдаа юм уу, ш нартаа 10 ширхэг компьютер худалдан авсан байсны нийлүүлэгч компани нь ******* өөрийнх нь дүүгийнх, нийлүүлсэн компьютер нь дүүгийнх нь PC тоглоомын газрынх байсан гэж сонссон...” гэх мэдүүлэг  /1-р хх-ийн 43-45/

 

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:  “...Би “Талын төгс төгөлдөр” ХХК компанийг мэдэхгүй, харин энэ компаний эзэн болох Наранцэцэг гэх эмэгтэйг 2-3 жилийн өмнөөс таньдаг болсон. Би ХААН банкны тоот дансыг эзэмшдэг. ...Энэ данс маань виза карттай. “Талын төгс төгөлдөр" ХХК-ний эзэн Наранцэцэг нь 201 оны 12 дугаар сард намайг гэрт байхад ирээд “ХААН банкны картаа түр хэрэглүүлээч" гэхээр нь би “яах гэж байгаа юм бэ“ гэхэд тэр картаа хаячихаад байна, мөнгө шилжүүлээд гаргачихъя" гэхээр нь би картаа хэрэглээд байдаггүй учир зөвшөөрч өөрийн картыг Наранцэцэг эгчид өгсөн. Наранцэцэг тухайн картыг ашиглаж ямар орлого, зарлага хийсэн талаар мэдэхгүй байна. Миний картыг хэрэглэж байгаад хэд хоногийн дараа авчирч өгсөн. Миний картанд орлого, зарлага гарахад мессеж мэдээ ирдэггүй учир би хэдэн төгрөгийг оруулж гаргасныг мэдэхгүй байна. Миний картыг ашигласан гээд надад ямар нэг мөнгө төгрөг өгөөгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 58-5/

 

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний бие анх 2008 оны үеэс эхлэн хүнсний мухлаг нээж ажиллуулж байгаад иргэдэд халамжийн чиглэлээр хүнсний талон тарааж, эхлэх үед бараа материал нийлүүлэх зорилгоор анх 2013 оны үед ”Талын төгс төгөлдөр" ХХК-г байгуулсан. Одоо тус аж ахуй нэгж маань үйл ажиллагаа явуулахгүй байгаа. Энэ талаар надад мэдэх зүйл байхгүй. Надтай 201 оны намар Р.Хоролсүрэн утсаар холбогдож “Талын төгс төгөлдөр” ХХК-хаа холбогдох бичиг баримтыг явуулаач дансаар нь мөнгө оруулаад гаргах гэсэн юм” гэхээр нь гар утсаараа бичиг баримтынхаа зургийг дараад явуулсан. ...Анх “Талын төгс төгөлдөр” ХХК-ийг байгуулахад данстай байх хэрэгтэй гэсэн учраас ХААН банканд данс нээлгэж байсан. Дансны дугаарыг одоо санахгүй байна. Татварын хэлтсээс манай компанийг Х тайлан өгөөд байна үйл ажиллагаа явуулахгүй бол татан буулга гэж хэлж байсан... Хуулийн этгээдийн гэрчилгээ нь надад байгаа. Би компаний нэр дээр тамга хийлгээгүй байсан бөгөөд хэвлэмэл хуудас гэж байхгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 6-71, 2-р хх-ийн 145/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... ******* нь манай ээжийн дүү байгаа юм. Одоогоос 2 жилийн өмнө шиг санаад байна яг цаг хугацааг нь тодорхой санахгүй байна. сумын сургуулийн захирал, манай хамаатны эгч Оюунчимэг надтай утсаар яриад намайг картаа өгөөч гэсэн.  Би тухайн үед картаа өгөх боломжгүй байсан. Ингээд найз Д.Наранцэцэгээс хэрэглэдэггүй банкны карт байвал өгөөч гэхэд Д.Наранцэцэг надад карт өгсөн. Уг картыг нь Оюунчимэг эгчид дамжуулж өгсөн..." гэх мэдүүлэг /2-р хх-ийн 154-155/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...201 оны 12 дугаар сар байсан шиг санаж байна. ямар ч байсан өвөл байсан. Тэр өдөр сумын ЕБСургуулийн нягтлан бодогч ******* эгч орж ирээд “Талын төгс төгөлдөр" ХХК-ний бичиг баримттай, энэ компаний дээр данс нээлгэе гэхээр нь би болохгүй ээ компаний эзэмшигч байхгүй бол болохгүй гэдгийг хэлээд явуулсан. Гэтэл дахин үдийн хойно данс нээгээд өгчих гээд орж ирэхээр нь дахиад болохгүй гэдгийг хэлээд явуулсан. Гэтэл маргааш өглөө дахин орж ирээд танай эрхлэгчид хэлчихлээ, болно гэж байна гэхээр нь би ХААН банкны тооцооны төвийн эрхлэгч Цогзолмаагаас болох юм уу гэж асуухад тэрээр дансыг нь нээгээд өгчих өө зүгээр гэхээр нь би нээж өгсөн..." гэх мэдүүлэг /1-р хх-ийн 5-6/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний өгсөн мэдүүлгийн зарим зүйл нь худлаа. Наранцэцэг, нарын хоорондын асуудлыг би мэдэхгүй. ... надад өртэй байсан. Ингээд надад өрөө өгсөн..." гэх мэдүүлэг /2-р хх-ийн 162/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд “...2018 оны 07 дугаар сарын сүүлээр, баяр наадмаас хойш сумын Засаг даргын тамгын газрын дарга Галбадрах нь утсаар яриад ...манай сумын цэцэрлэгт гал тогооны тоног төхөөрөмж нийлүүлэх ажлыг зохион байгуулахаар компаниудаас үнийн санал авч байна, танай компани боломжтой юу... гэхээр нь би үнийн саналыг тухайн үед мэйлээр явуулж байсан. Тэгээд удаагүй над руу эргэж яриад танай компаниар тоног төхөөрөмж нийлүүлье, гэрээ байгуулъя гэхээр нь очиж Засаг даргын тамгын газрын даргатай гэрээ байгуулж, гэрээг Засаг дарга нь баталсан. Ингээд гэрээний дагуу 8 төрлийн тоног төхөөрөмжөөс хуушуур хайрагч, жигнүүр, будаа агшаагч, дамжлагаар аяга угаагч зэргийг БНХАУ-ын Эрээн хотоос худалдан авч нийлүүлсэн. Санхүүжилт нь эхлээд 6.800.000 төгрөг 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдөр орж, үлдэгдэл 200.000 төгрөгийн санхүүжилт 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр манай компанийн дансанд орсон. Харин гэрээнд тусгагдсан 4 ширэмтэй зуух буюу плиткаг манай компани нийлүүлээгүй. Цэцэрлэгийн эрхлэгч нь 2018 оны 08 дугаар сарын сүүлээр байх над руу утсаар яриад манай сумын сургуулийн захирал Оюунчимэг  хайрцагтайгаа плитка байна, шинэ юм байна үүнийг авчихъя болох уу гэхээр нь би цэцэрлэгийн эрхлэгчд тэр нь болох юм уу, шаардлага хангах уу гэхэд болмоор юм байна гэж надад хэлсэн. Ингээд би *******г аймгийн төвд сургалтад сууж байна гэхээр нь зуухны мөнгө болох 1.500.000 төгрөгийг бэлнээр аваачиж өгсөн. Тухайн үөд сургуулийн захирал Оюунчимэгтэй цуг сургалтад сууж байсан юм байна. ... Үлдсэн 2.100.000 төгрөг манай компаний ашиг болж үлдсэн...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 0-2, 5-6/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:  “...Манай сумын цэцэрлэгт гал тогооны тоног төхөөрөмж худалдан авах хөрөнгийг сумын 2017 оны жилийн эцсийн иргэдийн төлөөлөгчдийн хуралдаанаар 7 сая төгрөгийг шийдвэрлэж өгсөн. Үүний дагуу ямар, ямар тоног төхөөрөмж шаардлагатай байгаа талаарх саналыг цэцэрлэгээс авсан. Шууд худалдан авалт хийх тухай зарыг цахим орчинд тавьсан. Тэгсэн нэг ч компани санал ирүүлээгүй. Харин 2018 оны 08 дугаар сард байх “" ХХК гал тогооны тоног төхөөрөмж, Тамгын газар дээр гэрэлтүүлгийн ажлыг хийх саналыг ирүүлсэн. Үүний дагуу тус компанитай гэрээ байгуулан ажлыг гүйцэтгүүлсэн. Цэцэрлэгт нийлүүлж байгаа тоног төхөөрөмжийг хүлээн авах ажлын хэсгийг томилсон, ажлын хэсгээс шаардлага хангасан тоног төхөөрөмж нийлүүлсэн гэсэн тул хүлээж авсан гэж ойлгож байгаа...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 7-/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Дээрх 4 ширэмтэй зуухыг яг хэдэн онд манай сургууль худалдаж авсан гэдгийг би нарийн санахгүй байна. Тухайн зуухыг анх сургууль ашиглахгүй, пийшин зууханд хоол хийдэг байсан. Тэгээд 2012 онд билүү ашиглах гээд гал тогоонд оруулж залгахад ажиллахгүй байна гэж тогооч нар хэлсэн. Ажиллахгүй юм бол актална гэж явсаар 2018 онд актласан. 2018 оны 08 дугаар сард захирал ******* нь тус зуухыг аймаг руу хүргэж өг гэсэн. Би машинаар ачиж аймгийн Зангиатын 1Б тоотод байх хүргэн Равжаагийн хашаанд аваачиж өгсөн. Манай хүргэнийхээс цэцэрлэгийн хэн нэг нь очиж авсан байх, хэн нь авсан гэдгийг мэдэхгүй байна. Ингээд 2018 оны 10 дугаар сард захирал ******* нь зуух зарсан мөнгө, өрнүүдээ дараарай гээд надад бэлнээр өгсөн. ...Тухайн үед тэр мөнгийг ямар учиртай мөнгө гэдгийг хэлээгүй. Өр дарах мөнгө гэж хэлээд өгсөн. Тэгэхээр нь би Ганбатын Гансүх гэж иргэнд 2 хонины төлбөр болох 200.000 төгрөгийг, ”Заан түвшин" дэлгүүрээс бараа зээлсэн байсны төлбөрт худалдагч Оюунчимэгт 80.000 төгрөг, Батмөнхөд 60.000 төгрөгийг, ш Алтанцэцэгт 25.000 төгрөгийг, Мөнх-Эрдэнэ гэж иргэнд цементийн төлбөр гээд 82.000 төгрөгийн өрийг барагдуулсан. Мөн сургуулийн гадна гэрэлтүүлэг хийсэн “Дорнын тод гэрэл"-ийн данс руу 2018 оны 12 дугаар сарын -ний өдөр шилжүүлүүлсэн. Үүний дараа буюу оны өмнө захирал ******* “...үлдэгдэл мөнгө хэдэн төгрөг байгаа вэ, аваад ир үлдэгдэл өр төлбөрөө барагдуулъя, дахиад гэрэлтүүлгийн өртэй гэж хэлээд үлдэгдэл 663.000 төгрөгийг надаас бэлнээр авсан...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 125-126, 128/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Намайг сургуулийн туслах тогооч болоход  дээрх 4 ширэмтэй саарал өнгийн зуухыг ашиглаж байсан. Ингээд эдэлгээний явцад тус зуухны дээд талын 2 ширэм нь их удаан халдаг, дуков нь түлэлт өгөх гээд байдаг болчихсон учир шинэ тоног төхөөрөмж болох зуухыг сургууль авсан. Яг хэдэн онд шинэ зуух авсан гэдгийг мэдэхгүй байна. Шинээр зуух авчихсан учир хуучин ашиглаж байсан 4 ширэмтэй зуухыг би актлагдсан л гэж бодож байсан, ямар ч байсан сургуульд ашиглахаа болчихсон. Харин сүүлд манай ахлах тогооч Сэргэлэн нь цэцэрлэгийн үйл ажиллагаатай орж танилцаад ирэхдээ “...манай нөгөө хуучин, 4 ширэмтэй зуухыг цэцэрлэг ашиглаж байгаа юм байна..." гэж хэлэхэд анх энэ талаар мэдсэн...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 7-8/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Анх тухайн зуух цаасан хайрцагт боодолтой ирсэн.  Тэр үед 380-д холбогдоогүй байсан учир гал тогоонд оруулалгүй, складанд хадгалсан. 2020 оны намар гал тогоонд оруулсан. Тэр үед зуухыг яг шинэ гэж хэлэхээргүй, ашиглаж байсан юм шиг буюу доод талын шарагчийн хаалга эвдэрсэн, шарагч нь ажиллахгүй, хоёр талаар саарал боронзон өнгөөр будчихсан байсан..." гэх мэдүүлэг /3-р хх-ийн 1-122/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би өдрийг нь нарийн санахгүй байна. 2018 оны 10 дугаар сард байсан шиг санаж байна. Манай цэцэрлэгийн гал тогоонд шинээр тоног төхөөрөмж нийлүүлэгдсэн. Би тус тоног төхөөрөмжийг хүлээн авах комисст нь байсан. Ингээд хүлээж авахад 4 ширэмтэй плиткаас бусад нь шинэ тоног төхөөрөмжүүд байсан. Харин зуухны гадна талын хайрцаг сав нь их урагдаж, хуучирсан байсан, би бодохдоо ачаандаа дарагдаад ийм болчихсон байна гэж бодсон. Мөн тэр зуухны нэг талыг боронзоор будчихсан, эдэлж хэрэглэсэн шинжтэй байсан. Тухайн 4 ширэмтэй зуухыг З сая гаран төгрөгөөр нийлүүлж байгаа гэж сонссон. Нийлүүлсэн компанийн нэрийг санахгүй байна. Баримт дээрээс харахгүй бол цээжээр санахгүй байна. Тэр зуухыг өмнө нь сумын сургуульд ашиглаж байсан гэдгийг мэдэхгүй. Портер машинаар аймгаас авчирлаа гээд шууд цэцэрлэгийн гадаа буулгасан..." гэх мэдүүлэг /З-р хх-ийн 3-4/

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай /1-р хх-ийн 22/

Дорнод аймгийн сумын Засаг даргын Авлигатай тэмцэх газарт гаргасан өргөдөл /1-р хх-ийн 16-18/

Санхүүгийн хяналт, дотоод аудитын ажлын тайлан /1-р хх-ийн 20-34/

Гэрч мэдүүлэг /1-р хх-ийн 63-64/

мэдүүлэг /1-р хх-ийн 75-77/

Гэрч мэдүүлэг /1-р хх-ийн 7-81/

Гэрч О.Түвшингийн мэдүүлэг /1-р хх-ийн 2-3/

Вендо ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 107-124/

Санхүүгийн хяналт аудитын албаны 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 25-01-27 дугаартай Хяналт шалгалтын тэмдэглэл /1-р хх-ийн 127-140/

Санхүүгийн хяналт аудитын алба улсын ахлах байцаагчийн акт /1-р хх-ийн 141-152/

*******ийг ажилд томилох тушаалын хуулбар, ажлын байрны тодорхойлолт /1-р хх-ийн 154, 156-15/

*******г ажилд томилох тушаалын хуулбар, ажлын байрны тодорхойлолт /1-р хх-ийн 161-165/

Бүртгэлийн дансны хуулга “Талын төгс төгөлдөр” ХХК-н тоот данс руу З удаагийн гүйлгээгээр 26.100.100 төгрөг материалын үнэ нэрээр шилжүүлэг хийсэн баримт /хх-ийн 203/

 Ерөнхий боловсролын сургуульд сурагч компьютер нийлүүлэх хамтран ажиллах гэрээ /1-р хх-ийн 10-11/

Төрийн сангийн төлбөрийн хүсэлтийн хуулбар Талын төгс төгөлдөр ХХК руу 26.100.100 төгрөг шилжүүлэх тухай /1-р хх-ийн 204/

Талын төгс төгөлдөр" ХХК-н гэрээ байгуулахыг хүсэх тухай албан бичгийн хуулбар /1-р хх-ийн 205/

“Талын төгс төгөлдөр” ХХК-н “Нэхэмжлэх" -ийн хуулбар /1-р хх-ийн 206/

Ерөнхий боловсролын сургуульд төхөөрөмж нийлүүлэх хамтран ажиллах гэрээ /1-р хх-ийн 20/

Багш ажлын байрандаа хөгжихүй, Тоглонгоо хөгжье төслийн хөтөлбөр, холбогдох материалууд /1-р хх-ийн 5-240/

“Талын төгс төгөлдөр” ХХК-ний нэр дээр ХААН банкны тооцооны төвд харилцах данс нээсэн талаарх баримтууд /1-р хх-ийн 242-250, 2-р хх-ийн 01-13/

 “Талын төгс төгөлдөр” ХХК-ний нэр дээрх ХААН банкны тоот дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл, дансны хуулга /2-р хх-ийн 14, 18/

эзэмшлийн ХААН банкны тоот дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл, дансны хуулга /2-р хх-ийн 1-20/

эзэмшлийн ХААН банкны тоот дансны хуулга, үзлэг хийсэн тэмдэглэл /2-р хх-ийн 25, 20 -р тал/

эзэмшлийн ХААН банкны тоот дансны хуулга, үзлэг хийсэн тэмдэглэл /2-р хх-ийн 41, 37/

******* эзэмшлийн ХААН банкны тоот дансны хуулга, үзлэг хийсэн тэмдэглэл /2-р хх-ийн 44-45, 4-51/

Б.Батцэцэгийн эзэмшлийн ХААН банкны тоот дансны хуулга, үзлэг хийсэн тэмдэглэл /2-р хх-ийн 56, 52/

Б.Батцэцэгийн хамтран эзэмшдэг /Э.Эрдэнэбулган/ ХААН банкны тоот дансны хуулга, үзлэг хийсэн тэмдэглэл /2-р хх-ийн 68, 73/

Гэрч нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл /2-р хх-ийн 150-151/

ХААН банкны АТМ байршлын талаарх лавлагаа /2-р хх-ийн 164/

Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол Талын төгс төгөлдөр ХХК-ний тамга /2-р хх-ийн 167/

Улсын бүртгэлийн хэлтэст тамга захиалах талаар гаргасан хүсэлт, УБ-14 дугаартай маягтын хуулбар /2-р хх-ийн 171/

Хил хамгаалах ерөнхий газрын 20 оны 0 сарын 06-ны өдрийн албан бичиг /*******, ******* нар Дорноговь аймгийн Замын-Үүд боомтоор Монгол улсын хилээр 201 оны 12 дугаар сарын 13-наас 15-ны өдрүүдэд орсон гарсан лавлагаа /2-р хх-ийн 177-178/

Хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХК-ийн 20 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 100 дугаартай дүгнэлт /2-р хх-ийн 180-12/

Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 20-6 дугаартай ”Бичиг судлалын адилтгалын шинжилгээ хийсэн тухай” дүгнэлт /2-р хх-ийн 16-226/

Боловсрол, соёл шинжлэх ухаан, спортын сайдын 201 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн  А/284 дугаартай ”Сургуулийн тэтгэлэгт хөтөлбөрийг санхүүжүүлэх тухай" тушаалын хуулбар, тэтгэлэгт хөтөлбөрийн гарын авлагын хуулбар /2-р хх-ийн 238-242, 243- 3-р хх-ийн 10/

Дорнод аймгийн сумын ИТХурлын 2017 оны 8 дугаар хуралдааны 12 дугаартай Дорнод аймгийн сумын 2018 оны төсөв батлах тухай" тогтоолын хавсралт /3-р хх-ийн 174-177/

Дорнод аймгийн сумын ИТХурлын 201 оны 01 сарын 16-ны өдрийн 01 дугаартай ”Хөрөнгө бүртгэж авах тухай", 02 дугаартай “Хөрөнгө ашиглалтаас хасаж агтлах тухай" тогтоол, тэдгээрийн хавсралт /3-р хх-ийн 10-14/

Засаг даргын тамгын газрын дарга, ”" ХХК-тай байгуулсан 06 дугаартай гэрээ, тус компанийн үнийн санал, зарлагын баримт, нэхэмжлэл, төрийн сангийн гүйлгээний төлбөрийн хүсэлт, арилжааны банкны дансны хуулга, түүнд үзлэг хийсэн тэмдэглэл, тус сумын Засаг даргын 2018 оны 08  дугаар сарын14-ний өдрийн А/88 дугаартай захирамж, хүлээн авах комиссын акт /3-р хх-ийн 178-188/

20 онд сумын ЕБСургуулиас 4 ширэмтэй зуухыг 1,752,222 төгрөгөөр авсан орлогын баримт /3-р хх-ийн 15/

Дорнод аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны ”Дотоод аудит хийсэн дүнгийн тухай" 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн  25-05-14 дугаартай танилцуулгын хуулбар /3-р хх-ийн 17-2/

ХХК-ийн эзэмшлийн ХААН банкин дахь дугаартай харилцах дансны хуулга /3-р хх-ийн 231-233/

ЕБСургуулийн гадна гэрэлтүүлэг, гэрлэн чимэглэл хийх ажлын гэрээ, гэрэл зургууд /4-р хх-ийн 3-8/

*******ийг ажилд томилох тушаалын хуулбар, ажлын байрны тодорхойлолт /4-р хх-ийн 14-18/

*******г ажилд томилох тушаалын хуулбар, ажлын байрны тодорхойлолт /4-р хх-ийн -27/

Өмч хамгаалах зөвлөлийн үйл ажиллагааны нийтлэг журам /4-р хх-ийн 42-46/

Төрийн болон орон нутгийн өмчид эд хөрөнгө олж авах, бүртгэх, данснаас хасах, шилжүүлэх журам /4-р хх-ийн 4-54, 57-66/

Дорнод аймгийн сумын ИТХурлын 201 оны 01 сарын 16-ны өдрийн хурлын тэмдэглэлийн хуулбар /4-р хх-ийн 67-71/

******* хувийн байдлын талаарх баримтууд /4-р хх-ийн 128-136/

******* хувийн байдлын талаарх баримтууд /4-р хх-ийн 13-141/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /4-р хх-ийн 146-148/

Иргэний нэхэмжлэгч *******гийн хүсэлт /4-р хх-ийн 15/ болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн шүүгдэгч ******* эмчилгээний карт болон 5 хуудас задгай баримт, шүүгдэгч ******* гаргаж өгсөн 5 хуудас задгай баримт зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

 

  Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээрээ үнэлж шүүгдэгч *******, *******, ******* нарт холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.

 

 Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй байх тул гэмт хэрэг гэж үзэв.

 

Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

  1. Шүүгдэгч *******, ******* нар нь бүлэглэн  201 оны 12 дугаар сарын 05-ны өдөр “Талын төгс төгөлдөр” ХХК-ний гэрчилгээг ашиглан  тамга тэмдэг хийлгэн тухайн хуулийн этгээдтэй “ерөнхий боловсролын  сургуульд тоног, төхөөрөмж нийлүүлэх, хамтран ажиллах” гэрээг байгуулсан мэтээр зохиомол байдлыг бий болгон төслийн 26.100.100 төгрөгийг “Талын төгс төгөлдөр” ХХК-ний дансаар шилжүүлэн авч хуулиар олгогдсон албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон үйл баримт тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч ******* нь нийтийн албан тушаалтнаар буюу Дорнод аймгийн сумын ЕБСургуулийн захирлаар ажиллаж байхдаа тус сургуулийн нягтлан бодогч ажилтай *******тэй бүлэглэн Боловсрол, соёл, урлагийн газраас хэрэгжүүлсэн “Боловсролын чанарын шинэчлэл” төслийн 30,723,500 төгрөгийн санхүүжилтийг гарган авахын тулд Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.4-д заасан “хуульд өөрөөр заагаагүй бол бараа нийлүүлэх, ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэх этгээдийг чөлөөт өрсөлдөөн, нээлттэй сонгон шалгаруулалтын аргаар сонгох”, 16 дугаар зүйлийн 16.5.5-д заасан “батлагдсан төсвийг зориулалтын төсвийн дагуу зарцуулах”, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 “Энэ хуулийн 8.1.1-д  заасан босго үнээс дээш төсөвт өртөгтэй бараа, ажил, үйлчилгээг худалдан авахад энэ хуульд өөрөөр заагаагүй бол нээлттэй тендер шалгаруулалтын журмыг хэрэглэнэ”, Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-д заасан “Төсвийн болон хандив тусламжийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах, албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэхийг хориглоно гэсэн заалтуудыг тус тус зөрчиж 201 оны 12 дугаар сарын 05-ны өдөр “Талын төгс төгөлдөр” ХХК-ний гэрчилгээг ашиглан тамга, тэмдгийг шинээр хийлгэн  тухайн хуулийн этгээдтэй “Ерөнхий боловсролын сургуульд тоног төхөөрөмж нийлүүлэх, хамтран ажиллах гэрээ”-г байгуулсан мэтээр зохиомол байдлыг бий болгон, эдийн баялгийг захиран зарцуулах эрхийг тодорхойлсон баримт бичиг болох “Талын төгс төгөлдөр” ХХК-ний 201 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 03 дугаартай “Гэрээ байгуулах хүсэлт гаргах тухай” албан бичиг, “Талын төгс төгөлдөр” ХХК-ний 201 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 1005 дугаартай нэхэмжлэх зэрэг баримтуудыг хуурамч болохыг мэдсээр байж уг баримтыг ашиглаж, тус компаний нэр дээрх ХААН банкны тоот харилцах данс руу 201 оны 12 дугаар сарын -ний өдөр 26.100.100 төгрөгийг шилжүүлэн өөрт хуулиар олгогдсон албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг,

Шүүгдэгч ******* нь нийтийн албан тушаалтан буюу Дорнод аймгийн сумын ЕБСургуулийн нягтлан бодогчоор ажиллаж байхдаа захирал *******тэй бүлэглэн Боловсрол, соёл, урлагийн газраас хэрэгжүүлсэн “Боловсролын чанарын шинэчлэл, төслийн 30,723,500 төгрөгийн санхүүжилтийг гарган авахын тулд Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2 дахь хэсгийн 20.2.5-д заасан “дансны өглөг, авлага ба төлбөрийн тооцоог хянах, ажил, гүйлгээг гарахаас нь өмнө хянан, баталгаажуулах” талаар албан үүрэг, мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсгийн 20.1.2-т заасан “нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандарт болон хууль тогтоомжид харшилсан шийдвэрийг биелүүлэхээс татгалзах”, 20.1.3-т заасан аж ахуйн нэгж, байгууллагын хөрөнгийн орлого, зарлагын баримт болон санхүүгийн тайланд хоёрдугаар гарын үсэг зурах”, 20.1.4-т заасан “хүчин төгөлдөр бус анхан шатны баримтаар, эсхүл анхан шатны баримтаар баталгаажаагүй ажил, гүйлгээг бүртгэхгүй байх” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж 201 оны 12 дугаар сарын 05-ны өдөр “Талын төгс төгөлдөр” ХХК-ний гэрчилгээг ашиглан тамга тэмдгийг шинээр хийлгэн тухайн хуулийн этгээдтэй “Ерөнхий боловсролын сургуульд тоног төхөөрөмж нийлүүлэх, хамтран ажиллах гэрээ”-г байгуулсан мэтээр зохиомол байдлыг бий болгон, эдийн баялгийг захиран зарцуулах эрхийг тодорхойлсон баримт бичиг болох “Талын төгс төгөлдөр” ХХК-ний 201 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 03 дугаартай “Гэрээ байгуулах хүсэлт гаргах тухай” албан бичиг, “Талын төгс төгөлдөр” ХХК-ний 201 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 1005 дугаартай нэхэмжлэх зэрэг баримтуудыг хуурамчаар үйлдэн, уг баримтыг хуурамч болохыг мэдсээр байж ашиглаж, тус компаний нэр дээрх ХААН банкны тоот харилцах данс руу 201 оны 12 дугаар сарын -ний өдөр 26.100.100 төгрөгийг шилжүүлсэн, шилжүүлсэн мөнгөнөөс 1,580,000 төгрөгийг бусдын дансаар дамжуулан өөрийн хувийн харилцах данс руу шилжүүлэн авах байдлаар, бусад мөнгийг АТМ машин ашиглан бэлнээр гарган авч захиран зарцуулж өөрт хуулиар олгогдсон албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь хавтас хэрэгт авагдсан гэрч Х.Дорждагва, Ж.Урантөгс, Ч.Батдэлгэр, Д.Наранцэцэг, П.Наранцэцэг, Р.Хоролсүрэн, Д.Алтансувд, М.Мөнх-Амьдрал, Д.Дүүрэнжаргал, Ч.Цогзолмаа, Б.Хашчимэг нарын мэдүүлэг, Санхүүгийн хяналт аудитын албаны 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 25-01-27 дугаартай хяналт шалгалтын тэмдэглэл,  2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 25-01-6 тоот улсын байцаагчийн акт, 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 25-01-70 тоот улсын байцаагчийн акт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа /Талын төгс төгөлдөр” ХХК/, төрийн сангийн орлогын дансны хуулга, “Талын төгс төгөлдөр” ХХК-ний тоот данс руу З удаагийн гүйлгээгээр 26,100,100 төгрөгийг материалын үнэ нэрээр шилжүүлсэн баримт, “Талын төгс төгөлдөр” ХХК-ний нэхэмжлэх, номын жагсаалт, “Талын төгс төгөлдөр" ХХК-ний гэрээ байгуулахыг хүсэх тухай албан бичгийн хуулбар, “Ерөнхий боловсролын сургуульд тоног, төхөөрөмж нийлүүлэх хамтран ажиллах гэрээ, “Багш ажлын байрандаа хөгжихүй”, “Тоглонгоо хөгжье” төслийн хөтөлбөр, холбогдох материалууд, “Талын төгс төгөлдөр” ХХК-ний нэр дээрх ХААН банкны тооцооны төвд харилцах данс нээсэн талаарх баримтууд, уг компаний нэр дээрх ХААН банкны тоот дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл, дансны хуулга, эзэмшлийн ХААН банкны тоот дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл, дансны хуулга, ******* эзэмшлийн ХААН банкны тоот дансны хуулга, үзлэг хийсэн тэмдэглэл, ХААН банкны АТМ байршлын талаарх лавлагаа, “Талын төгс төгөлдөр” ХХК-ний тамгыг эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, Улсын бүртгэлийн хэлтэст тамга захиалах талаар гаргасан хүсэлт, Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, Хил хамгаалах ерөнхий газрын 20 оны 0 сарын 06-ны өдрийн 2-4в/3758 тоот албан бичгийн хавсралт, УБ-14 дугаартай маягтын хуулбар, Хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХК-ний 20 оны сарын 01-ний өдрийн Р--100 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан, гэрэл зураг,  Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 20 оны 0 сарын 17-ны өдрийн 20-6 дугаартай шинжээчийн дүгнэлт, Боловсрол, соёл шинжлэх ухаан, спортын сайдын 201 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн А/284 дугаартай ”Сургуулийн тэтгэлэгт хөтөлбөрийг санхүүжүүлэх тухай" тушаалын хуулбар, тэтгэлэгт хөтөлбөрийн гарын авлагын хуулбар, Дорнод аймгийн сумын ИТХурлын 201 оны 01 сарын 16-ны өдрийн 01 дугаартай ”Хөрөнгө бүртгэж авах тухай", 02 дугаартай “Хөрөнгө ашиглалтаас хасаж актлах тухай" тогтоол, тэдгээрийн хавсралт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

 

  1. Шүүгдэгч ******* нь Дорнод аймгийн сумын ЕБСургуулийн захирлаар ажиллаж байхдаа тус сумын цэцэрлэгийн эрхлэгч *******тай бүлэглэн 20 онд сумын  ЕБСургуульд 1.752.220 төгрөгийн үнэлгээтэйгээр нийлүүлэгдэн ашиглаж, үндсэн хөрөнгийн бүртгэлд байсан 4 ширэмтэй цахилгаан зуухыг 2018 оны 08 дугаар сард сумын цэцэрлэгт 1.500.000 төгрөгөөр худалдан борлуулсан, худалдан борлуулсан мөнгийг гэрэлтүүлэг болон дэлгүүрийн өр дарах зэргээр зориулалтын бусаар ашигласан, шүүгдэгч ******* нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж “Цэцэрлэгийн гал тогооны тоног төхөөрөмж” худалдан авах ажлыг гүйцэтгэгч талтай тохиролцон худалдан авах гэрээний нөхцлийг өөрчилж тус сумын Засаг даргын тамгын газраас 2018 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн “” ХХК-тай байгуулсан гэрээний дагуу саналд дурдагдсан 3.600.000 төгрөгөөр 4 ширэмтэй шинэ зуух нийлүүлэх байтал 20 онд тус сумын ЕБСургуульд 1.752.220 төгрөгийн үнэлгээтэйгээр нийлүүлэгдэж ашиглаж байсан хуучин зуухыг 1.500.000 төгрөгөөр байгууллагадаа нийлүүлж “” ХХК-д буюу бусдад давуу байдал бий болгосон үйл баримт тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч  ******* нь нийтийн албан тушаалтнаар буюу Дорнод аймгийн сумын ЕБСургуулийн захирлаар ажиллаж байхдаа тус сумын цэцэрлэгийн эрхлэгч *******тай бүлэглэн Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 31 зүйлийн 1-д заасан “Төрийн өмчит хуулийн этгээд эзэмшилдээ байгаа илүүдэл үндсэн хөрөнгө, түүнчлэн ашиглах  хугацаа нь дууссан буюу засаж, сэлбэж ашиглах нь эдийн засгийн хувьд үр ашиггүй нь нотлогдсон эд хөрөнгийг худалдаж, шилжүүлж, акт тогтоон устгаж болно” гэсэн хуулиар олгогдсон албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулж 20 онд сумын ЕБСургуульд 1.752.220 төгрөгийн үнэлгээтэйгээр нийлүүлэгдэн ашиглаж, үндсэн хөрөнгийн бүртгэлд байсан 4 ширэмтэй цахилгаан зуухыг 2018 оны 08 дугаар сард сумын цэцэрлэгт 1.500.000 төгрөгөөр худалдан борлуулж 201 оны 01 сарын 16-ны өдрийн сумын ИТХуралдаанаар тус цэцэрлэгт зарсан цахилгаан зуухыг актлуулж Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 2 зүйлийн 1-д зааснаар “Төрийн өмчийн үл хөдлөхөөс бусад эд хөрөнгийг тухайн хуулийн этгээдийн шийдвэрээр гагцхүү дуудлага худалдаагаар худалдаж болно” гэх заалт, 31 зүйлийн 2-т “энэ зүйлийн 1-д заасан эд хөрөнгийг худалдах, шилжүүлэхэд энэ хуулийн 2, 30 дугаар зүйлд заасан эрх бүхий байгууллагын зөвшөөрөл авна” гэх заалт, Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-д заасан “Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах, “албаны эрх мэдэл болон албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчиж төрийн албаны эрх ашгийн эсрэг, цэцэрлэгийн эрхлэгчтэй урьдчилан тохиролцож тус цэцэрлэгт 3.600.000 төгрөгөөр нийлүүлэгдэх ёстой зуухны оронд хуучин ашиглагдаж байсан зуухыг 1.500.000 төгрөгөөр цэцэрлэгт нийлүүлж “” ХХК-д буюу бусдад давуу байдал бий болгосон,

Дорнод аймгийн сумын ЕБСургуулийн захирал буюу төсвийн шууд захирагчаар ажиллаж байхдаа 20 онд сумын ЕБСургуульд 1.752.220 төгрөгийн үнэлгээтэйгээр нийлүүлэгдэн ашиглаж, үндсэн хөрөнгийн бүртгэлд байсан 4 ширэмтэй цахилгаан зуухыг 2018 оны 08 дугаар сард тус сумын цэцэрлэгт 1.500.000 төгрөгөөр худалдан борлуулж, цахилгаан зуухын үнэ болох 1.500.000 төгрөгийг бэлнээр авч сургуулийн гаднах гэрэлтүүлэг хийлгэсэн ажлын хөлс болон нэр бүхий иргэдээс эд зүйл худалдан авсны төлбөрт зарцуулж төрийн өмч, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан гэм хэргийг,

Шүүгдэгч ******* нь Дорнод аймгийн сумын цэцэрлэгийн эрхлэгчээр буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа ЕБСургуулийн захирал *******тэй бүлэглэн Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.2-т заасан “батлагдсан төсөв, хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар төсвийн ерөнхийлөн захирагчтай байгуулсан гэрээний хүрээнд төсвийн хөрөнгийг удирдах, зарцуулахад нь хяналт тавих гэсэн хуулиар олгогдсон албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1-д “Төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж зарцуулах” 16 дугаар зүйлийн 16.5.2-д батлагдсан төсөв хөтөлбөрийг удирдах, зарцуулалтад хяналт тавих, 16.5.5-д заасан “батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах, Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-д заасан “Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах, “албаны эрх мэдэл болон албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэхийг хориглоно”, 7.1.7-д заасан “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчиж албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж буюу албаны эрх ашгийн эсрэг, “Цэцэрлэгийн гал тогооны тоног төхөөрөмж” худалдан авах ажлыг гүйцэтгэгч талтай тохиролцон худалдан авах гэрээний нөхцлийг өөрчилж тус сумын Засаг даргын тамгын газраас 2018 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн “” ХХК-тай байгуулсан гэрээний дагуу саналд дурдагдсан 3.600.000 төгрөгөөр 4 ширэмтэй шинэ зуух нийлүүлэх байтал 20 онд тус сумын ЕБСургуульд 1.752.220 төгрөгийн үнэлгээтэйгээр нийлүүлэгдэж ашиглаж байсан хуучин зуухыг 1.500.000 төгрөгөөр байгууллагадаа нийлүүлж “” ХХК-д буюу бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь гэрч Д.Алтансувд, Ц.Эрдэнэбулаг, Т.Гантулга, З.Ерөөлтхүү, Б.Ариунзул нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Дорнод аймгийн сумын ИТХурлын  8 дугаар хуралдааны “Дорнод аймгийн сумын 2018 оны төсөв батлах тухай" 12 дугаартай тогтоол, тогтоолын хавсралт, сумын Засаг даргын 2018 оны 08  дугаар сарын 14-ний өдрийн А/88 дугаартай захирамж, сумын Засаг даргын тамгын газар ”" ХХК-тай байгуулсан “ сумын хүүхдийн цэцэрлэгт шаардлагатай гал тогооны тоног төхөөрөмж нийлүүлэх” 06 дугаартай гэрээ, тус компаний үнийн санал, зарлагын баримт, нэхэмжлэл, төрийн сангийн гүйлгээний төлбөрийн хүсэлт, тоног төхөөрөмж хүлээн авах комиссын акт, сумын ИТХурлын 201 оны 01 сарын 16-ны өдрийн 01 дугаартай “хөрөнгө бүртгэж авах тухай” тогтоол, тогтоолын хавсралт, сумын ИТХурлын  201 оны 01 сарын 02 дугаартай “хөрөнгө ашиглалтаас хасч актлах” тухай тогтоол, тогтоолын хавсралт, 20 онд  4 ширэмтэй зуухыг 1,752,222 төгрөгөөр авсан орлогын баримт, Дорнод аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны ”Дотоод аудит хийсэн дүнгийн тухай" 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн  25-05-14 дугаартай танилцуулга, “” ХХК-ний эзэмшлийн ХААН банкин дахь дугаартай харилцах дансны хуулга, хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл, ЕБСургуулийн гадна гэрэлтүүлэг, гэрлэн чимэглэл хийх ажлын гэрээ, гэрэл зургууд, өмч хамгаалах зөвлөлийн үйл ажиллагааны нийтлэг журам, Төрийн болон орон нутгийн өмчид эд хөрөнгө олж авах, бүртгэх, данснаас хасах, шилжүүлэх журам болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

 

Албан тушаалын гэмт хэрэг нь хуулиар хамгаалсан нийгмийн ашиг сонирхлыг зөрчиж тодорхой материаллаг хохирол учруулахаас гадна Төрийн албанд хууль дээдлэх, шударга ёсыг хангах, нийтийн ашиг сонирхлыг хамгаалж ажиллах зарчмыг ноцтой зөрчиж, төрд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулж, төрийн байгууллагын үнэмлэмжийг сулруулах зэрэг бусад хор уршиг учруулдагаараа нийгмийн аюулын шинж ихтэй байдаг. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 зүйлд заасан гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй ба хохирол, хор уршиг арилсан эсэхээс үл хамааран нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон үйлдэл, эс үйлдэхүй хийсэн тохиолдолд эрүүгийн хариуцлага оногдуулахаар хуульчлан тогтоосон.

 

Шүүгдэгч ******* нь сумын ЕБС-ийн захирал, шүүгдэгч ******* нь ЕБС-д нягтлан бодогч, шүүгдэгч ******* нь сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 зүйлд заасан нийтийн албан тушаалтанд хамаарна. Нийтийн албан тушаалтан гэдэгт Авлигын эсрэг тухай хуулийн 4 зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.2-т төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан болон ерөнхий нягтлан бодогч, ахлах нягтлан бодогч... хамаарна гэж хуульчилсан байх ба шүүгдэгч ******* Дорнод аймгийн Засаг даргын 2014 оны сарын 10-ны Б/64 дугаартай захирамжаар Дорнод аймгийн сумын ЕБСургуулийн захирлаар, шүүгдэгч ******* Дорнод аймгийн сумын ЕБСургуулийн захирлын 201 оны 01 сарын 02-ны өдрийн Б/3 тушаалаар тус сургуулийн нягтлан бодогчоор, шүүгдэгч ******* Дорнод аймгийн Засаг даргын 2015 оны 03 дугаар сарын 02-ны Б/16 дугаартай захирамжаар Дорнод аймгийн сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчээр тус тус томилогдон ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан бус өөр өөр цаг хугацаанд төгссөн гэмт хэрэг үйлдсэн байна. Иймд прокуророос шүүгдэгч *******т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн  4, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 болгон зөвтгөн өөрчлөх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч *******, *******, ******* нарт холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй байх тул шүүхээс шүүгдэгч *******ийг бусадтай бүлэглэн нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг, мөн төсвийн захирагч төрийн өмч хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч *******г  бусадтай бүлэглэн нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч *******г бусадтай бүлэглэн нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

 Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч нарыг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч  нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 болон 22.8 дугаар зүйлд заасан гэмт хэргүүд нь нийтийн албанд томилогдох эрх хасаж, торгох, зорчих эрхийг хязгаарлах, хорих ялын төрөлтэй бөгөөд шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага оногдуулахдаа: шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, учруулсан хохирол хор уршгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн, хувийн байдлын хувьд ам бүл 2, хүүгийн хамт амьдардаг, 60 настай, орлогогүй, биеийн эрүүл мэндийн хувьд , цусны даралт ихсэх, зүрх судасны өвчтэй,  шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн, хувийн байдлын хувьд ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт амьдардаг, шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, хувийн байдлыг хувьд ам бүл 5,  нөхөр, хүүхдүүдийн хамт амьдардаг зэрэг нөхцөл байдал тогтоогдож байхаас гадна шүүгдэгч нар нь тодорхой хугацаанд мэргэжлээрээ ажиллах боломжгүй болох нөхцөл байдал үүссэн зэргийг харгалзан шүүгдэгч нарт зорчих эрхийг хязгаарлах ялыг сонгон хэрэглэх нь гэм буруугийн болон шудрага ёсны зарчим, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1   зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгод  нийцнэ гэж үзлээ.

 

Иймд шүүгдэгч *******ийг  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, мөн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн өрөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн өрөнхий ангийн  3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж, зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд шүүгдэгч нарыг Дорнод аймгийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, шүүгдэгч нарт хяналт тавьж буй байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэлээ.

 

 Эрүүгийн хуулийн өрөнхий ангийн  6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн өрөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг  журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 2  жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр, мөн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг нийтийн албанд томилогдох эрхийг 4  жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоох нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч нарт оногдуулсан нийтийн албанд томилогдох эрх хасах нэмэгдэл ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялын хугацааг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс эхлэн тоолно.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол бусад асуудлаар: Прокуророос шүүгдэгч *******, ******* нарыг яллах дүгнэлтийн хавсралтаар .402.0 төгрөгний хохирол төлбөртэй гэж шүүхэд шилжүүлсэн байна. Шүүхийн хэлэлцүүлгийн явцад улсын яллагч нь уг үнийн дүнгээс компьютерийн үнэ 8.080.000 төгрөг, шүүгдэгч ******* төлсөн 1.580.000 төгрөг, номны үнэ 500.000 төгрөгийг хасч үлдэгдэл 1.242.0 төгрөгийн төлбөрийг шүүгдэгч *******, ******* нараас гаргуулах санал гаргасныг шүүх хүлээн авч шүүгдэгч нараас 1.242.0 төгрөгийг хувь тэнцүүлэн *******ээс 6.45 төгрөг, *******эс 6.45 төгрөгийг тус тус гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй гэж үзлээ. Шүүгдэгч *******, ******* нарын үйлдсэн гэмт хэргийн улмаас төсөвт 3.600.000 төгрөгийн хохирол учирсан ба иргэний нэхэмжлэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт уг зуух нь цэцэрлэгийн үндсэн хөрөнгөнд бүртгэгдэн ашиглаж байгаа гэсэн үндэслэлээр зуухны үнэ 1.500.000 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзсан байна. 1.500.000 төгрөгөөр худалдсан 4 ширэмтэй зуух нь цэцэрлэгийн үндсэн хөрөнгөд бүртгэгдэж өнөөдрийг хүртэл ашиглагдаж байгаа бөгөөд зөрүү 2.100.000 төгрөгийг “” ХХК-иас төсвийн орлогод шилжүүлсэн байх тул энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч *******, ******* нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 0711200_3378527 дугаартай “Талын төгс төгөлдөр” ХХК-ний тамга 1 ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч ******* нь  бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч нарын иргэний үнэмлэхний лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дорнод аймгийн прокурорын газрын прокуророос шүүгдэгч Хатгин овогт Сумъяагийн Оюунчимэгийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг  журамлан Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 22.1 зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д  заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус  заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэж зөвтгөн өөрчилсүгэй.      

        

2. Шүүгдэгч Хатгин овогт Сумъяагийн Оюунчимэгийг бусадтай бүлэглэн “нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө бусдад давуу байдал бий болгосон”, мөн “төсөв захирагч төрийн өмч, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан” гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч ******* овогт ******* Болор-Эрдэнийг бусадтай бүлэглэн “нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө, бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэргийг  үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч овогт г бусадтай бүлэглэн “нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

3. Шүүгдэгч Сумъяагийн Оюунчимэгийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг  журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, мөн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д  зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар,

Шүүгдэгч ******* Болор-Эрдэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  нийтийн албанд томилогдох эрхийг 2  /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/  жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар,

Шүүгдэгч г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг  журамлан мөн хуулийн хуулийн тусгай ангийн 22.1 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 2  жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр, мөн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д  зааснаар оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг нийтийн  албанд томилогдох эрхийн 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг 2 /хоёр/ жилийн хугацаанд, шүүгдэгч *******, ******* нарыг тус бүр 1 /нэг/ жилийн хугацаанд  Дорнод аймгийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, шүүгдэгч нарт хяналт тавьж буй байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэсүгэй.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ял, хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч нарт мэдэгдэж, шүүгдэгчид хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

7. Иргэний хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нараас 1,242,0  төгрөгийг хувь тэнцүүлэн *******ээс 6.45 /зургаан зуун хорин нэгэн мянга дөрвөн зуун ерэн тав/ төгрөг, *******эс 6.45 /зургаан зуун хорин нэгэн мянга дөрвөн зуун ерэн тав/ төгрөгийг тус тус  гаргуулж улсын төсөвт оруулсугай.

 

8. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 0711200_3378527 дугаартай “Талын төгс төгөлдөр” ХХК-ний тамга 1 ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй,  шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч нарын иргэний үнэмлэхний лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

 

. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******, *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн . зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

 

 

         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                    Г.НАМУУНТУЯА