Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 102/ШШ2017/01991

 

2017 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 102/ШШ2017/01991

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлийн 118.5, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан Б ургийн овгийн Д овогтой С, Т ургийн овгийн Ж овогтой Б нарын гэрлэлтийг цуцлаж, 2007 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр хүү Б Т, 2009 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр хүү Б Т, 2012 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр охин БЗ нарыг эх Д.С н асрамжинд үлдээсүгэй.

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар Д.Саранцэцэг нь 2007 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр төрсөн хүү Б-н Т, 2009 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр төрсөн хүү Б Т, 2012 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр төрсөн охин Б З нарт тэтгэлэг тогтоолгохоос татгалзсан, эцэг Ж.Б нь эвлэрлийн гэрээний 1, 2, 3 заасан орон сууцнуудын аль нэгээс олсон түрээсийн орлогыг хүүхдүүдийн тэтгэлэгт тооцож байхаар тус тус тохиролцсоныг дурдсугай.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

4.Зохигчид дундын эд хөрөнгийн талаар эвлэрч,

-Орхон аймаг, Баян-Өндөр сум, 8 дугаар баг, Бүрэнбүст 11 дүгээр хороолол В, Залуус  байр тоотод байрлах Ү- дугаартай, 68,5 м.кв орон сууцыг Ж.Б-йн өмчлөлд үлдээж, Д.С нэрээ хасуулж, хамтран өмчлөгчөөр том хүү Б Т //-ийн нэрийг нэмж оруулах,

-Ж.Б өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү дугаартай, Орхон аймаг, Баян-Өндөр сумын 8 дугаар баг, Бүрэнбүст 11 дүгээр хороолол В, Залуус  дугаар байрны тоотод байрлах 69,3 м.кв орон сууцыг Ж.Б-ийн өмчлөлд /нэг хүний/ хэвээр үлдээх,

-Ж.Б, Д.С нарын өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү- дугаартай, Орхон аймаг, Баян-Өндөр сумын 8 дугаар баг, Бүрэнбүст 11 дүгээр хороолол В, Залуус  байрны  тоотод байрлах 78,33 м.кв орон сууцыг Ж.Б-ийн өмчлөд үлдээж, Д.С нэрээ хасуулж, хамтран өмчлөгчөөр дунд хүү Б Т //-ийг нэмж оруулах,

-Ж.Б, Д.С нарын өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-дугаартай, Орхон аймаг, Баян-Өндөр сумын 8 дугаар баг, Бүрэнбүст 11 дүгээр хороолол В, Залуус  байрны  тоотод байрлах 72,14 м.кв орон сууцыг Д.С-гийн өмчлөлд үлдээж, Ж.Б нэрээ хасуулж, бага охин Б З //-г нэмж оруулах,

-Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Алтай хотхоны дүгээр байрны  тоотод байрлах 2 өрөө, 54,3 м.кв орон сууцыг Д.С-ийн өмчлөлд шилжүүлж, уг орон сууцны үлдэх төлбөрийг Тайгам Алтай ХХК-тай тохиролцож, Ж.Б төлж дуусган, өмчлөх эрхийн гэрчилгээг Д.С-ийн нэр дээр 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдөр багтаан гаргуулан өгөх,

-88-43 УБЦ улсын дугаартай Приус-30 маркийн тээврийн хэрэгслийг Д.С-ийн эзэмшилд үлдээх,

-Д.С-ийн өмчлөлийн Төв аймгийн Баянхошуу багийн Зүүн дэнж 3-1 тоот байрлах 0,7 га хэмжээтэй газрыг Д.С-гийн өмчлөлд үлдээх,

-Сонгинохайрхан дүүргийн Баруун салаа, Бумбатын аманд байрлах эзэмших эрхийн гэрчилгээтэй 10 айлын газрыг Д.С нь Ж.Б-ийн нэр дээр газар эзэмших эрхийг шилжүүлэх,

-Ж.Б нь энэхүү гэрээний 1, 2, 3 заасан орон сууцнуудын аль нэгээс олсон түрээсийн орлогыг хүүхдүүдийн тэтгэлэгт тооцон Д.С авч байхаар тус тус тохиролцов. Жич: Ж.Б-ийн нэр дээр бүртгэлтэй улсын дугаартай Киа периежо маркын тээврийн хэрэгсэл, Д.С-ийн нэр дэр бүртгэлтэй  улсын дугаартай приус-20 маркийн тээврийн хэрэгслүүд нь гуравдагч этгээдэд хэлцлийн дагуу шилжсэн тул маргахгүйгээр харилцан тохиролцсон болохыг тус тус баталгаажуулсугай.

5.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.5, 26.6 дахь хэсэгт зааснаар хүү Б.Т, Б.Т, Б.Зо нартай эцэг Ж.F нь долоо хоногийн хагас, бүтэн сайн өдөр уулзаж байхаар журам тогтоосныг дурдаж, Д.С, Ж.Б нарын хэн нэг нь нөгөөдөө хүүхдээ асран халамжлах, тэжээн тэтгэхээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг даалгасугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         А.САРАНТУЯА