Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 2021/ШЦТ/74

 

 

 

 

 

 

 

 

 

2022       02          25                                            2022/ШЦТ/74

                                   

                                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дашням

Улсын яллагч Д.Ганчимэг

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Д.Ганчимэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******7.******* ******* зүйлийн ******* дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* *******т холбогдох эрүүгийн 222*******00000003******* дугаартай хэргийг 2022 оны 0******* ******* сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд *******985 оны 02 дугаар сарын 24-ний өдөр төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, ажилгүй, ам бүл *******, ******* аймгийн ******* сумын ******* ******* багт оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэл: ******* аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 20*******5 оны 09 ******* сарын *******8-ны өдрийн *******59 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******45 дугаар зүйлийн *******45.2 дахь хэсэгт зааснаар 3 сар ******* хоногийн баривчлах ялаар, Нийслэлийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 20*******8 оны 04 ******* сарын 09-ний өдрийн 48******* дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******7.******* ******* зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар 6 сарын  хорих ялаар, ******* аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 273 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******7.******* ******* зүйлийн 2 дахь хэсгийн 2.*******-т зааснаар ******* жилийн хорих ялаар шийтгүүлж байсан, ******* овогт ******* ******* гэв. /*******/

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь ******* аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багт үйл ажиллагаа явуулж буй “Билэгт” буудлын угаалгын өрөөнөөс 2022 оны 0******* ******* сарын 06-ны өдрийн *******4 цагийн үед хохирогч эзэмшлийн Redmi A-9 загварын гар утас ******* ширхэг, өмд ******* ширхэгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 370,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд: “...Миний өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэв.

Хохирогч Ш.Ууганцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Би Хэрлэн сумын 6 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Билэгт” буудалд үйлчлэгч ажилтай бөгөөд 2022 оны 0******* ******* сарын 06-ны өглөө *******0 цагт ажил дээрээ ирсэн. Манай угаалгын өрөө 2 давхарт байдаг бөгөөд би өдөр *******4 цагийн орчимд үдийн цайндаа орох гээд доошоо нэг давхар руу буусан ... би Redmi A-9 маркийн гар утсаа цэнэглээд өрөөндөө үлдээсэн. Тэгээд доошоо буугаад 30 орчим минут болоод хоолоо идчихээд дээшээ өрөө рүүгээ ороход хүн байгаагүй. Миний цэнэглээд орхисон утас байхгүй байсан. Тэгэхээр нь би даргадаа хэлээд камер шүүж үзэхэд дээгүүрээ улаан өнгийн куртиктэй, доогуураа цайвар өнгийн женсэн өмдтэй 30 гаруй насны залуу угаалгын өрөө рүү орж байсан. ... буцаад гарахдаа женсэн өмдөө сольж гарч ирээд доошоо бууж байгаа бичлэг байсан ... Тухайн хүн манай өрөөнүүдээр яваад угаалгын өрөө онгорхой байхаар нь дотор нь ороод гарсан байсан ба гарахдаа женсэн өмдөө солиод гарсан байсан. Тухайн женсэн өмд нь миний өөрийн өмд байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн *******3-*******5/

Шүүгдэгч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би ******* аймгийн Хэрлэн суманд эрхэлсэн тодорхой ажилгүй, тогтсон өөрийн гэсэн орон байргүй амьдардаг. ... 2022 оны 0******* ******* сарын 06-ны өдөр ******* аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багт байрлах 24 ******* байрны гадна хэсэг бүлэг хүмүүстэй 3-4 шил 0.5 литрийн архи хувааж уугаад нэлээд согтсон. Тэгээд би Билэг төв рүү явсан шиг санагдаж байна. Ингээд нэг мэдэхэд эрүүлжүүлэн саатуулах байранд сэрсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 27/

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 06/

Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 07/

Камерын дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 08-*******0/

Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн *******8-*******9/

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 3*******-32/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 33/

Шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 35-49/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

 

Шүүгдэгч ******* нь шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрийгөө өмгөөлж оролцоно гэсэн хүсэлт гаргасан байх тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

 

Шүүгдэгч ******* нь ******* аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багт үйл ажиллагаа явуулж буй “Билэгт” буудлын угаалгын өрөөнөөс 2022 оны 0******* ******* сарын 06-ны өдрийн *******4 цагийн үед хохирогч эзэмшлийн Redmi A-9 загварын гар утас ******* ширхэг, өмд ******* ширхэгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлж, бусдад 370,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээ болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

 

 Шүүгдэгч ******* нь бусдын эзэмшил, өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг хувьдаа ашиг олох шунахайн сэдэлт, зорилгоор бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулахгүйгээр буюу хүч хэрэглэхгүйгээр, бусдын эзэмшил, өмчлөлөөс нууцаар өөрийн эзэмшил, өмчлөлд шилжүүлэн авч өөртөө захиран зарцуулах эрхийг бий болгосон байх бөгөөд дээрх гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан бусдын эд хөрөнгөнд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

 

Шүүгдэгчид холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, ******* аймгийн Прокурорын газрын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч ******* овогт ******* *******ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

                                                                                                                                                                               

Шүүхээс шүүгдэгч *******ийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон  6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.  

 

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж ******* овогт ******* *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******7.******* ******* зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар 6 сарын  хорих ялаар шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв. 

 

 Шүүгдэгч *******ийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Ш.Ууганцэцэгт 370,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч ******* нь уг хохирлыг өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй байна. Иймд шүүгдэгч *******аас 370,000 төгрөгийг гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэлээ.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн CD ******* ширхэгийг хэрэгт хавсаргаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагааны хуулбарыг ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлэхийг тогтоолд дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн *******-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.*******0 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

           *******. Шүүгдэгч  ******* овогт ******* *******ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

 

             2. Шүүгдэгч ******* *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******7.******* ******* зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хорих ялаар шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 6 /зургаа/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.*******, 5*******0 дугаар зүйлийн 5*******0.*******-д зааснаар шүүгдэгч *******аас 370,000 /гурван зуун далан мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Ш.Ууганцэцэгт олгосугай.

 

             5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн CD-г хэрэгт хавсаргах, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагааны хуулбарыг ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах  таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай. 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.******* дүгээр зүйлийн ******* дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн **************.9 ******* зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш *******4 хоногийн дотор ******* аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.          

             8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.******* ******* зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     Г.НАМУУНТУЯА