Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 2022/ШЦТ/188

                                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр,

Улсын яллагч Г.Эрдэмбаатар,

Шүүгдэгч Б.М,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхболд нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн холбогдох эрүүгийн 2111012060364 дугаартай хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1987 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр Өвөрхангай аймгийн Хархорин суманд төрсөн 35 настай эрэгтэй, бүрэн дунд боловсролтой автын инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Баянгол дүүргийн 1 дүгээр хороо 2 дугаар хороолол Энхтайвны өргөн чөлөө гудамж, ЗА байрны 46 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай регистрийн дугаар

Шүүгдэгч Б.М нь /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/ 2021 оны 8 дугаар сард Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц-ийн 2 дугаар жагсаалтад багтсан Делта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/ агууламжтай өвс гэх нэршилтэй гялгар уутны хамт 3,260.2 грамм жинтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар түүж бэлтгэсэн,

Улмаар 2021 оны 8 дугаар сараас 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр хүртэлх хугацаанд Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр Гүнтийн хяналтын цэгийн автозогсоолд байрлуулсан 67-80 УБТ улсын дугаартай Toyota Estima маркийн тээврийн хэрэгслийн арын багаж хэсэгт Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц-ийн 2 дугаар жагсаалтад багтсан Делта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/ агууламжтай “өвс гэх нэршилтэй гялгар уутны хамт 3,260.2 грамм жинтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.М нь  2021 оны 8 дугаар сард Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц-ийн 2 дугаар жагсаалтад багтсан Делта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/ агууламжтай өвс гэх нэршилтэй гялгар уутны хамт 3,260.2 грамм жинтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар түүж бэлтгэсэн,

Улмаар 2021 оны 8 дугаар сараас 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр хүртэлх хугацаанд Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр Гүнтийн хяналтын цэгийн автозогсоолд байрлуулсан 67-80 УБТ улсын дугаартай Toyota Estima маркийн тээврийн хэрэгслийн арын багаж хэсэгт Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц-ийн 2 дугаар жагсаалтад багтсан Делта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/ агууламжтай “өвс гэх нэршилтэй гялгар уутны хамт 3,260.2 грамм жинтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар хадгалсан болох нь тогтоогдож байна.

Дээрхи үйл баримт нь шүүгдэгч Б.Мн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “..Би дархлааны гэмтлийн өвчтэй. Энэ өвчин нь эдгэрдэггүй Монгол Улсад эмчлэгддэггүй өвчин. Би бага наснаасаа байнга өвддөг бие муутай хүүхэд байсан. Байнга өвчин намдаах эм ууснаас болж ходоодны шархтай болсон. Би Солонгос Улсын эмнэлэгт мэс ажилбарт орж өвчнөө саармагжуулж чадсан. Гэвч Монгол Улсад ирээд  ажил хөдөлмөр эрхлээд ядарсны улмаас дахин мэс ажилбарт орсон. Одоо миний биеийн байдал тааруу байгаа. Би өвчнөө яаж саармагжуулах талаар интернэтээр судалж олсон мэдээллээр гэрлийн аргаа ургуулсан канабис өвс нь миний өвчнийг 5-6 дахин саармагжуулдаг гэсэн мэдээллийг үндэслэн уг өвсийг түүж бэлтгэсэн. Би уг өвсийг хэрэглэж амжаагүй байхдаа цагдаагийн байгууллагад баривчлагдсан. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна.” гэсэн мэдүүлэг.

Шүүгдэгч Б.Мгаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..Тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. ...2021 оны 8 дугаар сарын сүүлээр Төв аймгийн Батсүмбэр сумын тариалангийн талбайгаас өвсийг ганцаараа явж түүсэн. Тариалангийн талбайн булангаар ургасан байсан. Ойролцоогоор том тороор 2 уутыг түүгээд төрсөн ахынхаа 67-80 УБТ улсын дугаартай автомашины хойд сандалны багаж талд тавьсан. Тухайн үед манай эхнэр төрөх дөхсөн байсан болохоор өвсөө бэлтгэж хэрэглээгүй түүсэн чигээрээ машинд л яваад байсан. 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Ар гүнтэд лагер дээрээ байж байх үед найз Ганхуяг болон эхнэр Цолмон, Золбоо нар нь Улаанбаатар хотод ирээд би машинаараа үйлчлэхээр болж Ар гүнтийн постон дээр цагдаа мшин шалгах үед ууттай өвс гарч ирсэн. Би түүсэн өвсөө мартсан байсан, ..Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Дахиж ийм төрлийн гэмт хэрэгт орооцолдохгүй..” гэсэн мэдүүлэг /хх-123-125/,

Гэрч Б.Алтаншагайгаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-33/  “..Миний дүү Б.М нь 9 жилийн өмнө титэм вирус гэдэг өвчнөөр өвчилж бүх биеэр нь үсэрхийлж маш хүнд хагалгаанд орсон. Эмч нар хүртэл найдваргүй гэж хэлдэг. Өвчин намдаах эмэндээ үйлчилгээ үзүүлэхээ болиод одоо биеийн байдал маш хүнд байгаа. Миний мэдэхийн цагдаагийн байгууллагад гэмт хэрэг зөрчилд холбогдож байсан удаа байхгүй..” гэсэн мэдүүлэг,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлд /хх-6-7/ “..67-80 УБТ улсын дугаартай хар өнгийн Тоёота Истима маркийн автомашин зогсоол дээр ертөнцийн зүгээр баруун тийш харсан байрлалтай байх ба машины ард талын багааж хэсэгт цагаан өнгийн гялгар уутанд хийсэн 2 хэсэг ууттай ургамал, өвс байх ба кримналистикын шинжээч 5 дугаараар дугаарлаж гэрэл зургийн аргаар бэхжүүлж авч эд мөрийн баримтаар хураав.. гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол /хх-13-14 хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын химийн шинжээч Б.Цын 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 4342 дугаартай дүгнэлтэд: /хх-43-46/ “..1 .Шинжилгээнд ирүүлсэн 1 гэж дугаарласан ногоон өнгийн ургамал мэт зүйл 2 гэж дугаарласан ногоон өнгийн ургамал мэт зүйл тус бүр нь шинжилгээнд тэнцэж байна. 2.Шинжилгээнд ирүүлсэн 1 гэж дугаарласан ногоон өнгийн ургамал мэт зүйл, 2 гэж дугаарласан ногоон өнгийн ургамал мэт зүйл тус бүрээс делта-9 тетрагидроканнабинол /Delta-9 tetrahydrocannabinol/ илэрч байна. 3.Шинжилгээнд илэрсэн делта-9 тетрагидроканнабинол /Delta-9 tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцийн жагсаалтад багтдаг болно гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт, “Дамно хөрөнгийн үнэлгээний тайлан/хх-94-99/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын 895 дугаартай дүгнэлтэд: /хх-103-104/ 1 .Б.М нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна. 2.Б.М нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. З.Б.М нь эрүүгийн хэрэгхянан шийдвэрлэх ажиллагааны болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. 4.Б.М нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. 5.Б.М нь мансууруулах сэтгэцэд нөлөөт эм бодисын хамааралтай /донтой/ гэх шинж тэмдэг илрээгүй байна гэх дүгнэлт, шүүгдэгч Б.Мөнгөншайгайн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-86/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-70/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны үед хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар шинжлэн судаллаа.

Эдгээр нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.                                        

Шүүгдэгч Б.Мө2021 оны 8 дугаар сарын сүүлээр Төв аймгийн Батсүмбэр сумын тариалангийн талбайгаас өвсийг ганцаараа явж түүсэн. Тариалангийн талбайн булангаар ургасан байсан. Ойролцоогоор том тороор 2 уутыг түүгээд төрсөн ахынхаа 67-80 УБТ улсын дугаартай автомашины хойд сандалны багаж талд тавьсан. Тухайн үед манай эхнэр төрөх дөхсөн байсан болохоор өвсөө бэлтгэж хэрэглээгүй түүсэн чигээрээ машинд л яваад байсан. 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Ар гүнтэд лагер дээрээ байж байх үед найз Ганхуяг болон эхнэр Цолмон, Золбоо нар нь Улаанбаатар хотод ирээд би машинаараа үйлчлэхээр болж Ар гүнтийн постон дээр цагдаа машин шалгах үед ууттай өвс гарч ирсэн талаараа мэдүүлсэн буюу прокуророос яллаж буй хэргийг талаар ямар нэг байдлаар маргаагүй бөгөөд холбоглсон хэргийг хүлээн мэдүүлж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр прокурорт хүсэлт гаргаж байсан байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад 67-80 УБТ улсын дугаартай хар өнгийн Тоёота Истима маркийн автомашины багажнаас 2 уут ургамлыг эд мөрийн баримтаар тооцон шинжлүүлэхэд ууттай ногоон өнгийн ургамал мэт зүйлээс бүрээс делта-9 тетрагидроканнабинол /Delta-9 tetrahydrocannabinol/ илэрсэн байна. Энэ нь Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтад багтдаг байна. 1971 оны 2 сарын 21-ны өдөр батлагдсан “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” Нэгдсэн Үндэсний байгууллагын конвенцыг Монгол улс 1999 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн зөвшөөрч, нэгдэн орсон болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.

            Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлд /хх-6-7/ “..67-80 УБТ улсын дугаартай хар өнгийн Тоёота Истима маркийн автомашин зогсоол дээр ертөнцийн зүгээр баруун тийш харсан байрлалтай байх ба машины ард талын багааж хэсэгт цагаан өнгийн гялгар уутанд хийсэн 2 хэсэг ууттай ургамал, өвс байх ба кримналистикын шинжээч 5 дугаараар дугаарлаж гэрэл зургийн аргаар бэхжүүлж авч эд мөрийн баримтаар хураав.. гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол зэрэг ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж бэхжүүлж авсан гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Мөнгөншайгай нь ногоон өнгийн ургамал мэт зүйл зэрэг мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилготой байсан талаар хэрэгт ямар нэг баримт байхгүй бөгөөд прокуророос Б.Мөнгөншайгайд уг бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэж ял сонсгон яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь зөв байна.

Иймд шүүгдэгч Б.Мг 2021 оны 8 дугаар сард Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц-ийн 2 дугаар жагсаалтад багтсан Делта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/ агууламжтай өвс гэх нэршилтэй гялгар уутны хамт 3,260.2 грамм жинтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар түүж бэлтгэсэн,

2021 оны 8 дугаар сараас 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр хүртэлх хугацаанд Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр Гүнтийн хяналтын цэгийн автозогсоолд байрлуулсан 67-80 УБТ улсын дугаартай Toyota Estima маркийн тээврийн хэрэгслийн арын багаж хэсэгт Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц-ийн 2 дугаар жагсаалтад багтсан Делта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/ агууламжтай “өвс гэх нэршилтэй гялгар уутны хамт 3,260.2 грамм жинтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар хадгалсан болох нь шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрхи нотлох баримтуудаар тогтоогдсон гэж үзээд түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх хуралдааны шүүмжлэлийн шатанд эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчийн зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 1 жил 3 сарын хугацаагаар хорих ял оногдуулах санал гаргасан бол шүүгдэгч болон шүүгдэчийн өмгөөлөгчөөс дээрхи хуулийн зүйл заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дүгээр зүйлийн 1.2-д зааснаар тэнсэж, үүрэг хүлээлгэх санал, дүгнэлт тус тус гаргасан.

 “мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодис нь хүний төв мэдрэлийн системд өвөрмөц нөлөөлөл үзүүлж, улмаар өөрийгөө удирдан жолоодох чадвар муудаж, уураг тархи, төв мэдрэлийн системд хүчтэй нөлөө үүсгэж, мансууруулах хэмээх сэтгэцийн өвчин үүсгэдэг үйлчилгээ нөлөөлөл бүхий бодис. Хүн амын эрүүл мэндийг богино хугацаанд өргөн хүрээнд хамран сарниулдаг, дахин хэрэглэх зуршлыг бий болгодог, ойр дотны хүмүүсээ хэрэглээндээ татан оролцуулдаг, тухайн хууль бусаар ашиглахыг хориглосон бодисыг худалдаалж байгаа этгээдүүдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх байдлаар худалдааг нь өргөжүүлэн тэлдэг зэрэг нийгмийн хор аюул, уршиг ихтэй учраас нийгэмд учирч болох хор аюул, үр дагавараас урьдчилан сэргийлэх зорилгоор шүүгдэгчид Эрүүгийн хуульд заасан хариуцлага оногдуулахдаа хөнгөрүүлэх, ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжгүй юм.

Шүүгдэгч Б.М нь кроны өвчинтэй болох нь 2016 онд оношлогдож, Монгол улсад эмчлэгдэх боломжгүй учраас Бүгд Найрамдах Солонгос улсад эмчлүүлж, хагалгаанд орон, эм бэлдмэл ууж вирусын идвэхжлийг саармагжуулдаг, одоо дэлхийг хамарсан цар тахалын улмаас гадаад улсад явж эмчлүүлэх боломжгүй болсон тул Монгол улсад Сонгдо эмнэлэгт улирал тутамд үзүүлж эм бэлдмэлээ авдаг тухайгаа мэдүүлсэн бөгөөд энэ нь хэрэгт авагдсан эмнэлгийн баримтуудаар нотлогдож байна.

Иймд шүүгдэгч Б.М эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагийг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаар гаргасан санал, өмгөөлөгчийн өмгөөлөлийн дүгнэлт тус тус харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

Шүүгдэгчийг шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих буюу улирал тутам 1 удаа Сонгдо эмнэлэгт очихоос бусад тохиолдолд шүүгдэгчийн оршин суух газар болох Баянгол дүүргийн 1 дүгээр хороо 2 дугаар хороолол Энхтайвны өргөн чөлөө гудамж, ЗА байрны 46 тоотоос явахыг хориглож шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Мд шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулав.

Бусад асуудлын талаар:

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэх үед ашигласан Э.Б эзэмшлийн 67-80УБТ улсын дугаартай Тоёота Эстима маркын авто машиныг Дамно ХХК-ны хөрөнгийн үнэлгээний газраас 6.847.703 төгрөгөөр үнэлсэн боловч улсын яллагчийн зүгээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд зааснаар хураах, үнийг гаргуулах шаардлагагүй гэж үзсэн болохыг дурдав.

Шүүгдэгч Б.М нь цагдан хоригдоогүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан одоо Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа 3.259.9 грамм жинтжй “өвс” мэт зүйлийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст даалгаж шийдвэрлэлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Б.Мг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-д зааснаар Шүүгдэгч Б.Мд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих буюу улирал тутам 1 удаа Сонгдо эмнэлэгт очихоос бусад тохиолдолд шүүгдэгчийн оршин суух газар болох Баянгол дүүргийн 1 дүгээр хороо 2 дугаар хороолол Энхтайвны өргөн чөлөө гудамж, ЗА байрны 46 тоотоос гадагш явахыг хориглосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулсугай.

5. Шүүгдэгч Б.М нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан одоо Хар тамхитай тэмцэх газрын Эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа 3.259.9 грамм жинтжй “өвс” мэт зүйлийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж холбогдох баримтыг тус шүүхэд ирүүлэхийг, Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст даалгасугай.

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

8. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурьдсугай.

         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Б.МӨНХБАЯР