Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Пүрэвээгийн Ариунболд |
Хэргийн индекс | 186/2022/0124/Э |
Дугаар | 2022/ШЦТ/176 |
Огноо | 2022-02-24 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | П.Итгэл |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 02 сарын 24 өдөр
Дугаар 2022/ШЦТ/176
2022 02 24
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч П.Ариунболд даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,
Улсын яллагч П.Итгэл,
Шүүгдэгч М.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Монгол овогт Мядагжамцын Бд холбогдох эрүүгийн 2211 00051 0099 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол овогт Мядагжамцын Б, /РД::/, Монгол Улсын иргэн, 1998 оны 07 дугаар сарын 07-ны өдөр, Сэлэнгэ аймагт төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “M-OIL” ХХК-д зогсоолын ажилтан, ам бүл 3, Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо 23-8 тоотод оршин суух,
урьд нь Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 1129 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жил 6 cap хорих ял шийтгүүлж Нийслэлийн давж заалдах шатны шүүхээс 1 жил 6 cap болгож өөрчилсөн, хэрэг хариуцах чадвартай,
/Холбогдсон хэргийн талаар/
Шүүгдэгч М.Б нь 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Төв шуудангийн хажуу талын автомашины зогсоол дээр Ч.Банчинтай маргалдан улмаар түүний нүүрлүү нь цохиж биед нь баруун дээд 1-р шүдний сулрал, дээд уруулын салстад няцарсан шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч М.Б нь 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр Төв шуудангийн хажуу талын автомашины зогсоол дээр Ч.Банчинтай маргалдан улмаар түүний нүүрлүү нь цохиж биед нь баруун дээд 1-р шүдний сулрал, дээд уруулын салстад няцарсан шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь
Шүүгдэгч М.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх
Шүүгдэгч М.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэрт байх “Төв шуудангийн” хажуу талын зогсоол дээр зогсоолын ажилтан хийдэг ба тухайн өдөр ажлаа хийгээд зогсож байсан. Тэгсэн орой 20 цаг болоод хаах гэсэн цагаан өнгийн марк-2 загварын автомашин зогсоолоос гараагүй эзэн нь ирэхгүй байхаар нь уг машин эзэн рүү залгахад утсаа аваад одоо очлоо гээд ярисан юм. Тэгээд би хүлээгээд байсан чинь ирэхгүй байхаар нь дахиад утсаараа залгахад утсаа авахгүй байж байгаад 20 цаг 30 минутын үед ирээд автомашинаа авмаар байна гэхээр нь ажлын цаг дууссан автомашиныг гаргах боломжгүй байна гэсэн чинь надруу уурлаад байхаар нь би автомашиныг өгчий гэж бодсон чинь тухайн хүнээс архи согтууруулах ундааны зүйл үнэртээд байхаар нь би та архи уусан байна, автомашиныг өгөхгүй гэсэн чинь намайг элдвээр хэлээд хэл амаар доромжлоод намайг барьж авч заамдаад миний нүүрний эрүү рүү гараараа 1 удаа цохихоор нь би уур хүрээд тухайн хүний уруул хэсэг рүү гараараа нэг удаа цохичихсон юм...” гэх /хх-ийн 54-55х/,
Хохирогч Ч.Банчин мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэрт байх Төв шуудангийн хажуу талын зогсоол дээр өөрийн эзэмшлийн “77-99 УНЦ” улсын дугаартай автомашинаа зогсоол дээр үлдээгээд явсан юм. Тэгээд би гадуур ажилтай явж байсан юм. Тэгсэн орой 19 цаг 50 минутын орчим надруу зогсоолын хүн залгаад манайх 20 цагт хаах учраас автомашинаа аваарай гэсэн. Тэгээд би ойлголоо гэж хэлчхээд явсаар байгаад 20 цаг 30 минутын үед очиход зогсоол хаачихсан байхаар нь нөгөө зогсоолын залуу руу залгахад манайх хаачихсан байна, автомашинаа өглөө аваарай гээд утсаа салгахаар нь би зогсоолын хаалгыг нүдээд зогсож байтал зогсоолын ажилтан хаалган дээр гарч ирээд миний автомашиныг өгөхгүй гээд байсан юм. Тэгээд бид хоёр хоорондоо маргалдсан ба би тэр залууг заамдаж аваад бие биеэ түлхээд байж байтал тэр залуу миний уруул хэсэг рүү 1-2 удаа гараараа цохисон ба миний амнаас цус гарсан. Тэгээд би цагдаа дуудсан юм...” гэх /хх-ийн 15-16х/,
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Э.Баасанжавын 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 797 дугаартай дүгнэлтэд:
Ч.Банчингийн биед баруун дээд 1-р шүдний сулрал, дээд уруулын салстад няцарсан шарх гэмтэл тогтоогдлоо.
Учирсан гэмтэл нь шинэ гэмтэл байна.
Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх /хх-ийн 21-22х/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчилгүй, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч М.Б нь 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр Төв шуудангийн хажуу талын автомашины зогсоол дээр Ч.Банчинтай маргалдан улмаар түүний нүүрлүү нь цохиж биед нь баруун дээд 1-р шүдний сулрал, дээд уруулын салстад няцарсан шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүх, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж буй, хувийн байдал болон гэмт хэрэг гархад нөлөөлсөн хохирогчийн зүй бус үйлдэл болох тээврийн хэрэгсэлээ зогсоолын цагийн хувиараас хэтрүүлэн орхисон, драгер багажаар шалгахад /согтуурлийн зэрэг 0,40 %, хх-н 08 дугаар тал/ тээврийн хэрэгсэлээ жолоодох гэсэн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөв.
Хохирогч Ч.Банчин шүүгдэгч М.Бээс хохирол төлбөр нэхэмжлээгүй байх тул, шүүгдэгчийн бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан, эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ÒÎÃÒÎÎÕ íü:
1. Шүүгдэгч, Монгол овогт Мядагжамцын Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Ýð¿¿ãèéí õóóëèéí ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан шүүгдэгч М.Бд Эрүүгийн хуулийн òóñãàé àíãèéí 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан оногдуулах ялаас чөлөөлсүгэй.
3. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
4. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурьдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ÄÀÐÃÀËÀÃ× Ø¯¯Ã× П.АРИУНБОЛД