| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сүхбаатарын Ганчимэг |
| Хэргийн индекс | 138/2017/00483/И |
| Дугаар | 138/ШШ2017/00729 |
| Огноо | 2017-06-23 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 06 сарын 23 өдөр
Дугаар 138/ШШ2017/00729
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Ганчимэг би,
Дорнод аймгийн ******* сумын *******-р баг ******* байрны ******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ын *******гийн нэхэмжлэлтэй,
Дорнод аймгийн ******* сумын *******-р баг 3******* байрны тоотод оршин суух, ЛЮ80101*******08 регистрийн дугаартай, овогт гийн д холбогдох,
Зээлийн гэрээний үүргийн биелэлт 15.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 201******* оны 4 сарын 1*******-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие П.д 2013 оны 1 сард ******* сая төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй зээлүүлсэн. Ер нь боломжоороо төлнө гэсэн. Гэтэл П. хүүгээ төлөхгүй байсаар хүү нь их болсон. Удаа дараа шаардахад төлнө эгчээ хүүгээ тооцож бай, нэг мөсөн өгнө гэж хэлдэг байсан. Тэгээд 2015 оны ******* сард уулзаад хүүтэйгээ нийлээд 12 сая гаран төгрөг боллоо одоо яах вэ, өгдөг газар нь өгнө гэдгээ хэлсэн. Гэтэл гэрээ хийе, 9 сард хичээл ороод цалингаа аваад эхэлнэ гээд 2015 оны 12 сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд төлнө гээд гэрээ байгуулсан боловч одоог хүртэл төлөөгүй байна. Иймд П.гээс үндсэн зээл *******.000.000 төгрөг, хүү *******.000.000 төгрөг, алданги 3.000.000 төгрөг, нийт 15.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч П. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Г.*******гаас ******* сая төгрөгийг 5 хувийн хүүтэй авсан. Хүү болох 300.000 төгрөгийг дансанд нь хийдэг байсан. Хувийн бизнес хийж байсан боловч сүүлдээ хүүгээ төлж чадахгүй хуримтлагдсан. Иймд үндсэн зээл *******.000.000 төгрөг, хүү 3.000.000 төгрөг, нийт 9.000.000 төгрөгийг 2 жилийн хугацаанд төлж дуусгах саналтай байна. ...201******* оны 9 сарын 30-ны өдрөөс эхлэн төлөх болно. Одоо багш нарын зуны амралт эхлэж байгаатай холбоогойгоор хугацааг нь 9 сар болгосон гэжээ.
Зохигчид шүүх дээр байгуулсан Эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч Г.*******, хариуцагч П. нар нэхэмжлэлийн шаардлагын дагуу тооцоо хийж нэхэмжилсэн 15.000.000 төгрөгөөс хариуцагчийн санал болгосны дагуу алданги 3.000.000 төгрөг, хүү 2.000.000 төгрөг, нийт 5.000.000 төгрөгийг хасаж тооцон 10.000.000 төгрөгийг төлөхөөр тохирч эвлэрэн хэлэлцэж байна. Уг мөнгийг хоёр жилийн дотор төлөх бөгөөд эхний жилд сар бүр 250.000 төгрөг төлөх ба үлдэх хугацаанд сард 500.000 төгрөг тус тус төлнө. Сүүлийн хоёр сард шахаад төлнө. Хэрэв дурдсан хугацаанд энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй бол гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алдангийг хоног тутам төлөх болно гэжээ.
Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шүүх хянаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.******* нь хариуцагч П.д холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт 15.000.000 гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Г.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 15.000.000 төгрөгний 5.000.000 төгрөгөөс татгалзан, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох 10.000.000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч П. нь бүрэн төлж барагдуулахаар талууд харилцан тохиролцон эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулсан нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Иймд зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******4, *******5 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч П. нь нэхэмжлэгч Г.*******д зээлийн гэрээний үүргийн биелэлт 10.000.000 /арван сая/ төгрөгийг төлөхөөр эвлэрсэн учир зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 232.950 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.гээс улсын тэмдэгтийн хураамжид 8*******.4*******5 төгрөг, ******* сумын татварын албаны 542210*******149 тоот данснаас 11*******.4*******5 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч Г.*******д олгосугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн илүү төлсөн улсын тэмдэгтийн хураамж 90.000 төгрөгийг ******* сумын татварын албаны 542210*******149 тоот данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгч Г.*******д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******5 дугаар зүйлийн *******5.******* дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ГАНЧИМЭГ